ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөрийгөө хайрлаж сурахад туслах 5 зөвлөмж

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 04

Бид амьдрал дээр маш олон хичээлд суралцдаг. Танхимд сууж шинжлэх ухааны үндэслэлтэй онол, практикийн хичээл үзэхээс эхлээд л амьдралын, хайр дурлалын, нөхөрлөлийн, ажил мэргэжлийн хичээлүүдэд насан туршдаа суралцсаар байдаг. Харин өөрийгөө олж нээх, өөрийгөө таних, өөрийгөө хайрлах хичээлд суралцаж болох тухай өмнө нь бодож байв уу?

Өөрийгөө хайрлаж сурахад туслах 5 зөвлөмж
1. “Чи бол хорвоогийн төв цэг” гэдгээ хүлээн зөвшөөр- Хүн өөрийгөө хайрлаж, өөрийгөө ойлгож эхэлсэн цагт л дэлхий ертөнцөд өөрийгөө хэн бэ гэдгийг хүлээн зөвшөөрүүлж чадах болно. Үргэлж л өөртэйгөө зөрчилддөг хүн бусадтай ч учраа олно гэдэг бүтэхгүй зүйл. Тиймээс “тэр мундаг, тэр чадаж байна, тэд нар л хийж бүтээж байна, тэд бусдын анхаарлын төвд байна” гэж бусдын тухай бодлоо толгойноосоо авч хая. Харин чиний ертөнц онцгой бас дахин давтагдашгүй гэдгийг, чи ч бас хэн нэгний хувьд хамгийн чухал хүн нь гэдгийг, чамд ч бас давуу тал бий гэдгийг, гэр бүлийнхэн чинь чамгүйгээр амьдралаа төсөөлж ч чадахгүй гэдгийг, найзууддаа чи хамгийн эрхэм нэгэн гэдгээ ойлго. Энэ бодлоос л амар тайван бас аз жаргалтай амьдрал эхэлнэ.

2. Төгс байх гэж хичээхээ боль - Төгс гэдэг өөрөө бодит биш харин төсөөлөл. Бид төсөөлөхдөө олон ажлыг зэрэг амжуулж чадна, юм бүхнйг мэддэг байна, өндөр мэдлэг боловсролтой болно, ажил ар гэрээ зэрэг авч явдаг супер ээж байна гэх зэргээр боддог. Харин тэр байдлаа бодит байлгаж чадахгүй бол би л чадахгүй байна гэж өөрийгөө голж эхэлнэ. Гэтэл бодит байдал дээр хэн ч төгс байж чаддаггүй, хэн ч шүү. Бүгдэд асуудал тулгардаг, алддаг, буруу зүйл хийдэг, бүтэлгүйтдэг. Тиймээс төсөөлөл дэх “төгс төгөлдөр”-ийг бодит болгох гэж битгий хичээ. Зүгээр л өөрийнхөөрөө байж, гоё гэж бодсоноороо л хий.

3. Юуг ч бүү шүүмжил, байгаагаар нь л хүлээн ав - Одоо бусдыг шүүмжилж, өөрийгөө тэдэнтэй харьцуулж ханалаа. Өөртэйгөө жишээд илүү байвал сэтгэлээр унаж, дутуу байвал баясдаг үнэ цэнгүй байдлаа гээх цаг нь аль хэдийнэ ирээд байна. Бусдыг шүүмжилж үргэлж өө сэв хайдаг хүн өөрөөсөө ч сайхан зүйлийг эрээд эрээд олохгүй. Тиймээс бусдын сайхан муухайг нь хүлээн зөвшөөрөх, тоохгүй өнгөрөөх сонголт чамд бий гэдгийг санаарай.

4. Өөрийгөө хайрла, бусдыг ч хайрла – Бидэнд хоёр төрлийн сонголт бий. Нэг нь өөрийгөө хайрлах нөгөө нь бусдыг хайрлах. Чи аль нь чухал гэж бодож байна? Минийхээр эхлээд өөрийгөө хайрлах хэрэгтэй. Учир нь өөрийгөө хайрлаж чаддаг хүн бусдыг ч хайрлаж чаддаг. Гэхдээ өөрийгөө хайрлахыг амиа хичээхтэй андуурч болохгүй. Зүгээр л цалингаасаа ном авах, найзуудтайгаа сонсдог хамтлагийнхаа тоглолтонд очих, хүүхдээ ээж аавдаа түр үлдээгээд ханьтайгаа гадуур зугаалах, эсвэл зүгээр халуун ваннд хэвтэж биеэ амраах зэргээр өөрийгөө аз жаргалтай болгож, хайрлаж халамжилж болох зүйлсийг хий. Гэхдээ нөгөө талыг нь ч бас хар. Бусдыг хайрлахаа бүү март. Ээж аавдаа дуртай хоолыг нь хийж өгч, гэрийнхэнтэйгээ халуун дотно яриа өрнүүлж, гадуур агаарт гарч, хөзөр тоглож, хааяа найзууддаа цаг гаргаж, эгчийгээ бас дүүгийнхээ амьдралын талаар сонсоход, туслахад цаг гарга. Энэ хоёр зүйлийн аль нь байсан чи тэнцүүхэн авч явах ёстой.

5. Талархаж сур - Талархал биднийг юугаар шагнадаг гээч? Илүү эрүүл, сэтгэл санаа өөдрөг тайван амьдрахад, бусадтай сайхан харилцаатай байхад, эерэг хандлагаа нэмэгдүүлэхэд, дотоод сэтгэлийн дархлаагаа хүчирхэгжүүлэхэд тусалдаг. Тиймээс эрүүл саруул амьдарч байгаадаа, өглөө ажилдаа яаран сэтгэл өөдрөг гардагтаа, эрүүл хооллодогтоо, орой эрт унтаж өглөө эрт босож чаддагтаа, хичнээн сахилгагүй ч гэлээ хажууд чинь тоглох үртэй байгаадаа, хааяа очиход инээмсэглээд угтдаг ээж аавтайдаа, мөр бүтэн идэх хоолтой амьдрах гэр оронтой байгаадаа ч таларх.

Эдгээр зүйлйиг чи өдөр тутамдаа хийж чадснаараа зүрхээ хайраар, оюун санаагаа эерэг бодлоор, амьдралаа зөв хандлагаар дүүрэн байлгаж өөрийгөө ч амьдралаа ч улам их хайрлахад суралцсаар байх болно.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(424)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com