Эрүүл, зөв хооллолт гэдэг дан ганц эрүүл хүнс хэрэглэхийг хэлдэггүй. Зөв хүнсийг зөв цагт, зөв хэмжээгээр хэрэглэсэн цагт өөрийгөө жинхэнээрээ эрүүл хооллож байна гэж бодох хэрэгтэй. “Яг ингэж” зөв бас эрүүл амьдрахын тулд тэнцвэртэй хооллолт маш чухал. Яаж вэ гэж үү?
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан судалгаагаар МУ-ын насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жин, таргалалттай, дөрвөн хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомстолтой, арван хүн тутмын ес нь хоногт 5 нэгж буюу 400 граммаас бага жимс, хүнсний ногоо хэрэглэдэг, 25-64 насны арван хүн тутмын нэг нь далд хэлбэрийн чихрийн шижинтэй буюу цусан дахь сахарын хэмжээ нь ихсэх эрсдэлтэй, таван сурагчийн дөрөв нь хийжүүлсэн ундаа хэрэглэдэг гэсэн байна. Энэ судалгааны үр дүн биднийг хэрхэн эрүүл зөв хооллож байгааг тов тодорхой харуулж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл бид өдөрт авах ёстой тэнцвэрт хэмжээг тэнцвэржүүлж чадахгүй байна. Тиймээс ямар төрлийн илчлэг болон шим тэжээлийг, өдөрт ямар хэмжээгээр авах ёстойгоо мэдэж авч эрүүл амьдралын хэв маягийг өөртөй бий болгоё.
24 цагийн хооллолтын тэнцвэр гэж юу вэ?24 цагийн хооллолтын тэнцвэр гэдэг нь хоногт хэрэглэж байгаа хоол хүнсний бүтээгдэхүүний хэмжээ, илчлэг, агуулагдах шим тэжээлийн бодисуудыг бүтэн өдрийн турш оновчтойгоор хуваарилан тодорхой хугацааны давтамжтайгаар тогтсон цагтаа байнга хооллоно гэсэн үг. Эрүүл тэнцвэртэй хоол нь байгалийн гаралтай, олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний цогц бөгөөд тэдгээр нь нүүрс ус, өөх тос, уураг, эслэг, аминдэм, эрдэс бодисуудын зохистой харьцаатай байна. Өдөрт 5-6 удаа бага багаар хооллох зарчмыг баримтлах нь зохистой. Өөрөөр хэлбэл, өдөрт үндсэн 3 хоол, завсар хооронд нь 2-3 удаа жижиг зууш хэлбэрээр хооллох нь хоногийн тэнцвэртэй хооллолтын үндэс болдог. Харин аль шим тэжээлийг ямар хэмжээгээр авбал тэнцвэртэй хооллолт болох бол?
Илчлэг, энергийн тэнцвэрХоногт авах илчлэгийг 100 хувь гэж тооцвол түүний 20-25 хувийг өглөө, 10-15 хувийг бага үдэд, 35-40 хувийг их үдэд, үлдсэн 15-20 хувийг оройн хоолоор дамжуулан авах нь эрүүл зөв тэнцвэртэй хооллох боломжийг бүрдүүлдэг. Илчлэг, энергийг тэнцвэржүүлснээр хооллосноор хүний биеийн бодисын солилцоо, дархлаа, эрхтэн тогтолцоо, эд эсийн нөхөн сэргэлт, цусны эргэлт сайжирч, өдрийн турш эрч хүчтэй, бүтээмж өндөртэй байхад сайнаар нөлөөлдөг.
Илчлэгээ нөхөхөд ямар хүнс хэрэглэвэл зохих вэ?Нэг хоногийн зохистой хэмжээ эмэгтэйчүүдийн хувьд 75 гр, эрчүүдэд 100 гр байдаг. Нэг грамм уураг 4 ккал энерги ялгаруулдаг. Уураг нь амин хүчлээс тогтдог бөгөөд булчингийн хөгжилд тустай, эд эсийн нөхөн төлжилтөд оролцоно, энерги, эрч хүчийг өгч удаан хугацаанд цатгалан мэдрэмжийг төрүүлдэг.
Уургаар баялаг хүнсүүд:Мах, загас, цагаан идээ, өндөг, буурцагт ургамал, шош, вандуй болон дүпүнд уураг ихээр агуулагддаг.
2. Нүүрс усХоногийн зохистой хэмжээ 230-310 гр, үүнээс 25 гр нь ислэг байна. Нэг грамм нүүрс ус 4 ккал илчлэг ялгаруулдаг. Нүүрс ус нь төрөл бүрийн сахар, цардуул, хүнсний ислэгээс бүрдэж, бие махбодийн энергийн үндсэн эх үүсвэрийн үүрэг гүйцэтгэх бөгөөд төв мэдрэлийн тогтолцоо, тархи, бөөрний хэвийн үйл ажиллагааг хангана, булчингийн үйл ажиллагааг дэмждэг.
Нүүрс усаар баялаг хүнснүүд:Нүүрс усаар баялаг хүнсэнд талх, гурилан бүтээгдэхүүн, будаа, гоймон, төмс хүнсний ногоо, жимс, шош, буурцаг, элсэн чихэр болон цагаан идээнд нүүрс ус агуулагддаг.
3. Магни
Хоногийн хэмжээ нь 400 мг, 600 гаруй эсийн үйл ажиллагааг дэмжих үүрэг гүйцэтгэдэг. Энергийн үүсэлт, мэдрэлийн систем болон булчингийн үйл ажиллагааг магни дэмждэг.
Магнигаар баялаг хүнснүүд:Бүтэн үр тариа, бууцай, хар шош, газрын самар, дүпү зэрэгт байна.
4. КалиЦусны даралтын зохицуулгад гол үүрэгтэй. Мөн элекролит, шингэний тэнцвэр, булчингийн болон мэдрэлийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Калиар баялаг хүнснүүд:Шош, гүн ногоон өнгийн ногоо, төмс, тараг, загас зэрэгт байна.
5. ТөмөрХоногийн хэмжээ нь 10-18 мг, цусан дахь хүчил төрөгчийг зөөвөрлөдөг. Мөн дархлааны болон тархины үйл ажиллагаанд ач тустай.
Төмрөөр баялаг хүнснүүд:Мах, загас, өндөг, шош, улаан лооль,буурцаг зэрэгт их агуулагддаг.
6. КальциХоногийн хэмжээ нь 1000 мг, яс болон шүдний бүтцийн нэг хэсэг болдог. Мөн зүрх, булчин, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд чухал шаардлагатай.
Кальциар баялаг хүнснүүд:Сүү, цагаан идээ, гүн ногоон өнгийн ногоо
7. Тосонд уусдаг амин дэмүүдА, Д, Е, К амин дэмүүд нь тосондуусдаг амин дэмүүд бөгөөд яс, булчингийн эрүүл байдал болон дархлааны системийг дэмждэг. А амин дэмийн хоногийн хэмжээ нь 800-1000 мкг, Д амин дэмийнх 5-15 мкг, Е амин дэмийнх 15 мкг тус тус байна.
Дээрх амин дэмүүдээр баялаг хүнснүүд:Лууван, чинжүү, алим, тоор, чангаанз зэрэг хүнсний ногоо, жимс жимсгэнэд элбэг агуулагдана.
8. Усанд уусдаг амин дэмүүдС, В-ийн төрлийн амин дэмүүд нь хоол боловсруулалт, бодисын солилцоо, мэдрэлийн системийн үйл ажиллагаанд чухал нөлөөтэй. Мөн дархлааг дэмжиж байдаг. С амин дэмийн хоногийн хэмжээ нь 70-100 мг, В6 амин дэмийнх 1.5-2 мг, В12 амин дэмийнх 3 мкг тус тус байна.
Дээрх амин дэмүүдийг нөхөх хүнснүүд:Жүрж, хад, гүзээлзгэнэ, үхрийн нүд, ногоон навчит хүнсний ногоонд ихээр агуулагдана.
Хоногийн хүнс тэжээл, хооллолтоос авах амин дэм, шим тэжээлүүдийг нэгэн зэрэг авч, өөрийн цаг завыг ч мөнгийг ч хэмнэх, эрүүл мэндээ хайрлах боломжтой “ид шидтэй” энэ бүтээгдэхүүний талаар чи өмнө нь сонсож байсан байх тийм үү? Нэг сумаар 2,3,4 туулай гэдэг дээ.
Herbalife Формула-1 бүтээгдэхүүн гэж юу вэ?Сүү болон шар буурцагны өндөр чанарын уураг, ашиг тустай микроэлементууд төгс зохицолоос гадна эрүүл мэндэд тустай ургамлын нэгдлүүдийг нэмсэн амттай эрүүл хоол хүнс юм.
Эрүүл зохистой амьдралын хэв маягийг эрхэмлэгч жингээ хаях болон хянах хүсэлтэй хэн бүхэнд зориулсан.
Чамд хэрхэн туслах вэ?Жин хаях болон хянах хүсэлтэй байгаа үед хүнс тэжээлийн тэнцвэржүүлсэн дэглэм барих нь чухал байдаг. Формула 1-ээс авч буй илчлэгийн хэмжээг хянахад туслахаас гадна ашигтай амин дэм, эрдэс бодисууд, нүүрс ус, уургаар хангана.
Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?Нэг аяга коктейльд 6.4мг төмөр, 40.0мкг иод, 160.5мг кали, 113 мг кальци, 192 мг натри, 34.7мг магни, 0.5мг марганц, 0.5мг зэс, 20мг селен, 185мг фосфор, 3.6мг цайр агуулагдсан байдаг. Мөн 250 мл тослог багатай сүүнд хольж найруулсан “Формула-1” хоол орлуулах коктейльд өдөр тутам хэрэглэвэл зохих С, Е амин дэм 25 хувь, А амин дэм 35 хувь, кальци 35 хувь агуулагддаг учраас өдөрт авах шим тэжээлийн хэмжээг тэнцвэржүүлнэ.
Хэзээ хэрэглэх вэ?Эрүүл хооллолт болгон Формула 1-ийг өдөр бүр 2 халбага /26 гр/ нунтгийг 250 мл тослог багатай сүүтэй хольж хэрэглэнэ.
Жингээ хянахад: Өдрийн 2 хоолыг шейкээр сольж, 1 удаа хүнс тэжээлийг тэнцвэржүүлсэн хоол иднэ.Нэг өдөрт дэлхий дахинд 4 сая гаруй порц “Формула-1” коктейль хэрэглэгдэж байгаа нь хүмүүсийн эрүүл амьлралын салшгүй нэгэн хэсэг гэдгийг илтгэж байна.
Сэтгэгдэл (2) | Хэвлэх | Үзсэн тоо: 39988 | | | |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болно. Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)