ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Тэмдэглэл хөтөлж хэвшснээр амьдралд чинь гарах эерэг өөрчлөлтүүд

Чөлөөт цаг  | 2017 / 12 / 21

Зөв дадал хэвшил бүр эерэг өөрчлөлт, амжилт, аз жаргалыг авчирдаг. Жишээ нь манай найз бүсгүй хумсаа олон төрлөөр будсаар байгаад одоо оддын хумсыг засдаг шилдэг маникюрист болчихсон байна. Оросын агуу зохиолч Лев Толстой өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан нь түүнийг хожмоо зохиолч болоход ихээхэн нөлөөлсөн гэдэг. Гайхалтай байгаа биз?

Тэмдэглэл хөтөлж хэвшснээр амьдралд  чинь гарах эерэг өөрчлөлтүүд

Өөрийн гэсэн ертөнцийг “бүтээнэ” – Хүүхэд байхад бидний сэтгэлгээ юугаар ч хязгаарлагддагүй байсан нь сайхан шүү. Хэн юу гэж бодох бол, яах бол гэж бодолгүйгээр эрх чөлөөтэй сэтгэдэг, ид шидэнд итгэдэг, юу мэдэрч байгаагаа хэнээс ч ичилгүй илэрхийлдэг шүү дээ. Харин том болсны дараа бидний ихэнхи нь энэ байдлаа гээдэг. Чи хэдий айлын эзэгтэй, хүүгийн ээж болсон ч төсөөллөөрөө ид шидийг бүтээдэг хүүхдэрхэг зангаа гээмээргүй л байгаа биз дээ? Бичих хүсэл эрмэлзэл чамайг энэ зам руу хөтлөн оруулна. Хэнээс ч ичилгүйгээр өөрийн түүхийг бичиж, төсөөллөө хязгаарлалгүй чөлөөтэй илэрхийлж бүх зүйл боломжтой, энэ дэлхийг тэр чигтээ ид шидийн мэтээр төсөөлөөд түүнийгээ буулгахад тэр чамд гарцаагүй тусална. Аа бас “www.wordpress.com” , “www.blogspot.com” , “www.medium.com” өөрийн ертөнцийг бий болгож боломжийг олгох болно. Хамгийн гол нь үнэ төлбөргүй бөгөөд зөвхөн чиний хүсэл л хэрэгтэй.

Дурсамжийг чинь хадгална – 3 жилийн өмнө хөтөлдөг байсан өдрийн тэмдэглэлээ саяхан олж, тухайн үед бичиж байсан зүйлсээ нэгд нэгэнгүй уншлаа. Оюутан насны гэгээлэг дурсамжууд, анхны хайрынхаа тухай, ямар адал явдлуудтай учирч, юуг шинээр сурч, өөрийгөө хөгжүүлэх ямар зүйлсийг хийж, юуг мөрөөдөж байсан зэргээр 3 жилийн өмнөх өөрийгөө олж харсан юм. Тэр үед амьдралд ямар нэг хариуцлага үүрэхгүй, бодож санах зүйлгүй эрх чөлөөтэй явснаа тэмдэглэлүүдээ эргэж уншаад л маш сайн ойлгосон билээ. Тухайн үед ч бичиж тэмдэглэдэг байсан минь аз жаргалаа бас тэрхэн үеийн багахаан гунигаа хуваалцаж, өөрийгөө таньж мэдэхэд тусалдаг байсныг сүүлд нь ойлгосон. Ямар ч байсан бичиж байсан эдгээр зүйл минь миний амьдралын түүхийг өгүүлж, оюутан насны өдрүүдийг маань дурсамж болон хадгалсан байсан. Тэгэхээр бичих гэдэг дурсамжаа мөнхлөн үлдээх хамгийн чухал хэрэгсэл болдог байх нь.

Мэдрэмжээ хязгаарлах хэрэггүй – Чи дотоод ертөнцөө хэн нэгэнд заавал илэрхийлэх албагүй. Харин тэмдэглэл болгон үлдээх хэрэгтэй. Гуниж гутарч явна уу, аз жаргал цээжинд нь багтахгүй хөл газар хүрэхгүй гүйнэ үү, тэр бүү хэл мөрөөдлийнхөө ертөнцөөр зугаалж явна уу? Энэ бүгдээ буулган бичиж дотор чинь “байж ядсан” мэдрэмжүүдээ ил гарга. Зөв буруу гэж хэн ч шүүхгүй. Чи өөрийн дураар, хэдэн ч үгээр, ямар ч хэлбэрээр буулгаж болно. Бичих чиний мэдрэмжийг бүрэн илэрхийлээд зогсохгүй хөгжүүлэх болно. Жуль Верний “Усан доогуур 10,000 бээр аяласан нь” зохиолыг санаж байна уу? Зохиолч өөрийн мэдрэмж төсөөллийг юугаар ч хязгаарлаагүй, буулган бичсэн байдаг. Энэ нь дэлхийн сонгодог бүтээл болж чадсан шүү дээ.

Зөвхөн аз жаргалыг л “бэлэглэнэ” – Миний нэг танил бүсгүй байдаг юм. Тэр хувийн блог хөтөлдөг. Маш гоё дүрслэлтэй, сэтгэлд буутал бичдэг. Нэг удаа “Чи их гоё бичдэг шүү. Бичсэн зүйлийг чинь дандаа уншдаг” гэхэд “Жаахан гунигтайдуу л юм бичдэг дээ. Гэхдээ сэтгэл онгойгоод сайхан байдаг юм” гэж билээ. Харин би хэлэхийг нь сонсоод “Аан, тэр ингэж сэтгэлээ тайтгаруулж, аз жаргалтай болдог байх нь ээ” гэж бодож байсан. Яг түүн шиг бүх хүн гунигаа тайлах гэж бичдэггүй ч бүгд тайвшралыг, аз жаргалын мэдрэмжийг авч чаддаг. “Бичдэг” хүмүүс цаанаасаа гэрэлтсэн, сэтгэл нь нэг л талбиун байдгийг би ойр дотно бичдэг хүмүүсээрээ гэрчилж байна. Тэр гарцаагүй аз жаргалыг бэлэглэдэг. Чи ч бас оролдоод үзээрэй.

Мэдээж бичих чадварыг маш сайн хөгжүүлнэ - “Өдөр бүр бич. Нэг хуудас ч байсан хамаагүй. Гол нь өдөр бүр л бичээд бай. Чи улам л сайжрах болно” Энэ бол ор үндэсгүй хоосон үг биш шүү. Дадал амжилт болон хувирахдаа ямар гарамгай гээч. Өдөр бүр бичснээр:
-Өөрийгөө сонсоход туслана
-Аливаа зүйлийг ул суурьтай бодож тунгаадаг болно
-Өөрийн гэсэн бодолтой болно
-Оюун санаагаа амраана
-Чамайг тодорхойлох зүйлийг бий болгоно
-Ахин нэг шат ахих алхам болно
-Ном бичихийг хүсдэг бол энэ мөрөөдөл чинь нэг л өдөр биелнэ.

Талархлын “хичээл”-д суралцана – Чи талархлын тухай бичих биш талархал чамаар бичигдэх болно. Өөрөөр хэлбэл бичиж, эргэцүүлэх тусам амьдралд чинь талархах, баярлах зүйл хэчнээн олон байгааг чи ойлгоно. Жишээ нь:

-Илүү аз жаргалтай болно
-Өөрийгөө өндрөөр үнэлж сурна
-Илүү өөдрөг болно
-Өөрийгөө хайрлаж сурна
-Өөрийгөө илүү их ойлгоно
-Чамд амралт өгнө
-Урам зоригоор тэтгэгдэнэ
-Байгаа бүхнээ хайрлаж сурна
-Өмнө нь олж хараагүй зүйлсээ олж харна
-Дурсамжаа бүтээнэ
-Болоод өнгөрсөн бүхэнд талархана
-Бүх зүйлийг эерэгээр харах гэх мэтчилэн өөрчлөлтүүд гарч эхлэх болно.
Чиний амьдралын хуурцаг л гэсэн үг – Бичиж үлдээсэн бүхэн чинь чиний амьдралын түүхийг бүтээнэ. Чи өгүүллэг яруу найраг бичсэн ч, өдрийн тэмдэглэл хөтөлсөн ч чиний туулж өнгөрүүлсэн, мэдэрсэн бүгдийг чиний бичсэн бүхэн батлах болно. Хуурцаг тоглуулах адил дурсамжуудаа эргүүлэн үзэх боломжийг бичиж тэмдэглэсэн зүйлс л эргүүлэн олгоно.

Ингээд бодохоор чи яг одоо бичиж тэмдэглэдэг дадалтай болмоор байна уу? Тэгвэл 2018 оны эхний өдрөөс эхлэх “Өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэл” чээлэнжид оролцоорой. Өөрийгөө нээж, танин мэдэхэд чиглэсэн энэ чээлэнжид оролцож өөрийнхөө ертөнцөөр сарын турш аялж, аяллынхаа тэмдэглэлийг хөтлөх юм. Сонирхолтой байгаа биз? Одооноос бэлдээд ЭНЭ группт нэгдэж байгаарай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(880)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2017-12-24
буцаад мэдээ мэдээлэл оруулж бгаа нь таалагдаж бна

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com