ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Миний өөртөө хэлэх урмын үг

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 11

Бүтэлгүйтсэн, шантарсан, өөртөө итгэлгүй болсон үедээ өөрийгөө юу гэж зоригжуулдаг вэ, найз минь? Миний хувьд олон үгнээс урам авдаг ч толгойд минь ганц л үг байдаг нь “Хэн байсан чинь чухал биш. Хаашаа зорьж байгаа чинь л чухал” гэдэг үг юм. Заримдаа ажлынхаа үр дүнд сэтгэл дундуур байхдаа, өөрийгөө бусадтай харьцуулж голох үед энэ үгээ бодож эрч хүч авч, зориг ордог билээ.

Миний өөртөө хэлэх урмын үг

Телевизийн ярилцлага болон, энтертайнмэнт нэвтрүүлгээр хөтлөгч “Таны хэлэх дуртай үг юу вэ?” гэж асуухад ихэнх хүмүүс “эзэн хичээвэл заяа хичээнэ”, “санаа зөв бол заяа зөв” гэсэн үгнүүдийг хэлж харагддаг. Гэтэл яг үнэндээ тухайн хүний сэтгэлийг хөдөлгөж, гуньсан, азгүйтсэн үед урам өгдөг үг нь огт өөр байх нь элбэг.

Магадгүй чамд өөрийгөө зоригжуулах урмын үг байдаггүй бол доорх үгсээс амьдрал, ажлын хэв маяг, зан ааш, сэтгэлзүйдээ тохирохыг нь сонгоорой. Тэгээд “Миний өөртөө хэлэх урмын үг” гэсэн тэмдэглэл бичиж үлдээгээрэй. Бусдын үг үйлдлээс биш өөрөө өөрөөсөө урам зориг авч чаддаг байна гэдэг хэчнээн сайхан.

1. Амьдралд бэлэн болно гэж байдаггүй. Тиймээс эргэлзэлгүй эхэлж байх нь л зөв юм.
2. Хэрвээ чиний мөнгө, мэдлэг, танилын хүрээ гурвын аль нь ч өсөж нэмэгдэхгүй байгаа бол чи яг одоо цагаа хий дэмий үрж байна.
3. Энгийн хүмүүс хэрхэн цаг нөхцөөх талаар боддог бол, амжилттай хүмүүс цагийг хэрхэн ашиглах талаар боддог.
4. Мөрөөдөл зорилгодоо итгэдэг хүн л ирээдүйгээ хүссэнээрээ удирддаг.
5. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хойшлуул.
6. Цагийг буруу зарцуулдаг хүмүүс л үргэлж завгүй байгаагаа гайхдаг.
7. Сонирхсон 10 хүнээс зорьсон ганц хүн дээр.
8. Дуртай зүйлээ хийж өнгөрүүлсэн 2 цаг дургүй зүйлтэйгээ зууралдаж өнгөрүүлсэн 10 цагаас үнэтэй.
9. Төлөвлөхөөс залхуурч байгаа бол бүтэлгүйтэхдээ бэлд.
10. Өнөөдөр юу хийж байгаагаас ирээдүй чинь шалтгаална.
11. Хийх хүн арга хайдаг, Хийхгүй хүн шалтаг хайдаг.
12. Төлөвлө. Учир нь төлөвлөсөн зүйл төлөвлөөгүйтэй харьцуулахад бүтэх боломж хэд дахин өндөр байдаг.
13. Хүн юу хүсэж мөрөөдөнө, түүний ирээдүй яг л тийм л байдаг.
14. Мөрөөдөх нь төлөвлөхийн эхлэл юм. Мөрөөдсөн хүн л зорьж, зорьсон хүн л төлөвлөж, төлөвлөсөн хүн л мөрөөдлөө биелүүлдэг.
15. Байнга үйлддэг дадал маань л биднийг тодорхойлдог.
16. Барилга барихад төлөвлөгөө хэрэгтэй байдаг шиг амьдралаа бүтээхэд ч төлөвлөгөө хэрэгтэй.
17. Энгийн хүмүүсийн хийхийг хүсдэггүй зүйлийг өөртөө дадал болгож чадсан хүн амжилттай амьдардаг.
18. Азгүйтэлдээ цэг тавихыг хүсвэл яг одооноос бүхнийг төлөвлөж эхлэ.
19. Хэр удаан явах нь хамаагүй хамгийн гол нь зогсохгүй л байх хэрэгтэй.
20. Амьдрал азаар гоё болдоггүй. Өөрчлөлтөөр л гоё болдог.
21. Өнөөдрийн ажлын чанар ирээдүйг тодорхойлно.
22. Удаан байсан ч хамаагүй. Зогсолтгүй урагшилж байна уу гэдэг л чухал.
23. Хангалттай цаггүй байгаа нь биш хангалттай тэмүүлэлгүй байгаа нь л асуудал юм.
24. Амжилт чухал ч амжилтанд хүрэх зам нь илүү чухал.
25. Амжилтанд хүрэхийг хүсвэл яг одоо өөрийгөө жирийн ажилтан гэж харахаа боль. Удирдагчийн нүдээр харж, удирдагчийн сэтгэлгээгээр ажиллаж эхлэ.
26. Ирээдүйгээ урьдчилан мэдэх арга бий. Тэр бол өнөөдөр түүнийг бүтээх юм.
27. Шүүмжлэлээс зугтах ганц л боломж бий. Тэр нь юу ч хийхгүй, юу ч хэлэхгүй хэн ч биш байх.
28. Амжилтанд шууд хүргэх цахилгаан шат гэж үгүй. Тэнд нэг нэг шатаар өгсөж л очих боломжтой. Тэр шатны хамгийн эхнийх нь сайн дадлыг өөртөө суулгах юм.
29. Академик боловсрол зүгээр л амьдрахад чинь хэрэг болох бол, өөрийгөө хөгжүүлэх нь амжилттай байхад чинь тусална.
30. Хэрвээ яг одоо бүх юм уйтгартай санагдаж байвал чамд хангалттай том зорилго алга байна гэсэн үг. Зорилготой хүнд уйдах зав байдаггүй.
31. Саад бэрхшээл чамайг зогсоохгүй. Асуудлууд болоод бусад хүмүүс ч чамайг зогсоож чадахгүй. Гагцхүү чи л өөрөө л өөрийгөө зогсоодог.
32. Ялагчид бол унасан ч ахиж босоод урагшилж чадсан ялагдагчид юм.
33. Юм бүхэнд ялагч нь байх албагүй ээ. Хамгийн сайнаараа хичээсэн гэдгээрээ л бахархаж болох мөчүүд амьдралд олон байдаг. Чиний дэргэд ядаж оролдож ч үзэлгүй шантарсан олон хүн бий.
34. Хүссэнээ хийж чадаагүй хүмүүс л мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлөж байгаа нэгнээ доош нь хийж, урам зоригийг нь хугалахыг оролдож байдаг.
35. Дараа нь харамсахгүй байх боломж “яг одоо” л гарт чинь байна. Харин чи “яг одоо”-г юунд зарцуулж байна?
36. Хамгийн гол нь юу хийвэл чамайг насан туршид чинь аз жаргалтай байлгах вэ гэдгийг л бод. Бусад бүх зүйл хоёрт тавигдана.
37. Азгүйтэлдээ төгсгөл тавья!
Айж байгаа хүн өөрийнхөө бүх хүчин чадлыг дайчилж чаддаггүй.
38. Холоос ч гялтганан харагдах гял цал арал дээр биш хэний ч анхаарлыг татамгүй харанхуй агуй дотор л “эрдэнэс” нуугддаг.
39. Амьдрал бол туршилтын үр дүн. Тиймээс шинээр ихийг сэтгэ, олон дахин давтаж хий. Нэг зүйлийг хэтэрхий олон дахин хийж байна гэж хэзээ ч бүү санаа зовни. Нэг л өдөр чи түүнийг гартаа төгс оруулчихсан байх болно.
40. Бодит амьдрал зүүднээс ч илүү сайхан учраас унтмааргүй санагдах үедээ өөрийгөө жинхэнэ хайртай учирчээ гэж бод.
41. Бүтэлгүйтэл гэдэг нь аливаа зүйлийг илүү ухаантайгаар дахин эхлэх боломж юм.
42. Бидний хамгийн том сул тал бол бид юу юугүй бууж өгдөг. Амжилтын хамгийн зөв алхам бол ахиад нэг оролдож үзэхэд оршдог.
43. Хэний зүрх олны төлөө цохилно, тэр үнэхээр агуу.
44. Өөрийн гэсэн үзэл бодолтой байхаас илүү тэр бодлоо бусдад хүргэхэд илүү ухаан шаардагддаг.
45. Эд хөрөнгө, алдар нэр хүнд ямар ч сайн зан чанар нэмдэггүй.
46. Ихэнх хүмүүс ямар нэгэн асуудлыг шийдэхээс илүү түүний талаар ярихад их цаг зарцуулдаг.

Унших явцдаа өөртөө тохирох үгийг олсон байх гэж бодож байна. Өөрийгөө олох аяллын 11 дэх өдрөөр урам зориг руугаа аялаж өөрийнхөө үзэл бодолд нийцэх “урмын үг”-ээ олох байлаа. Гол нь тэмдэглэл хөтлөхөө битгий мартаарай. Ямар утгатай үг чамд тохирч байна, яагаад гэдэг талаарх бодлоо заавал тэмдэглэж үлдээгээрэй. Хамгийн гол нь өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа аяллын тэмдэглэлээ бичсэн 30 хуудас цаас гарт чинь байх ёстой юм шүү. Учир нь энэ нь аяллаас олж авч, өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно. Аан нээрэн, чамтай ижил өөрийгөө нээж олох аялалд гарсан залуустай нэгдэж, туршлага хуваалцан, урам зориг авч байхыг хүсвэл ЭНЭ фэйсбүүкийн группт нэгдээрэй.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(665)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com