ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өнгөрсөндөө илгээх захидал

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 04

Есдүгээр сард төрсөн өдөр минь тохиосон юм. Тэр өдөр өөртөө зориулж захидал бичиж дугтуйлав. Өөртөө гэдэг нь өнгөрсөн нэг жилийн хугацаан дахь буюу 25 настай өөртөө гэсэн үг л дээ. 25 настай байхдаа сурч мэдсэн, алдсан оносон ухаарсан зүйлс, уулзсан хүмүүс, өөрийнхөө амьдралд шинээр нээсэн болоод тавьж явуулсан бүхнээ буулгасан. Яг ингэж бичих үедээ хүн өөрийгөө өөр нүдээр харж, илүү их таньж мэддэгийг ойлгосон юм.

Өнгөрсөндөө илгээх захидал

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд би хэн байсан, юу бүтээсэн бэ? гэдэг асуултын хариултыг олж ухаарахад энэ захидал маань тусалсан юм. Энэ хугацаанд зан ааш, амьдралын хандлага, хүсэл мөрөөдөл, ажил мэргэжил, хайр дурлал, нөхөрлөл, хобби сонирхол зэрэгтээ би олон “нээлт” хийсэн байв. Оюутны ширээнээс дөнгөж салаад байсан охин ажил мэргэжилтэй, хамт олонтой болж их зүйлд суралцаж, мөрөөдлийнхөө төлөө нэг алхам урагшилж, найз нөхдийн хувьд ямар ч “ашиггүй” хүмүүсээс зайгаа барьж ганцаараа байхыг илүүд үзэн өөрөө өөрийгөө жаргалтай болгож сурсан байлаа. Өөрийн хоббигоо олж, түүгээрээ дамжуулан дуртай зүйлээ хийж хайрлан биширдэг хүмүүстэйгээ уулзаж тэднээс суралцаж туршлага хуримтлуулсан байна. Харин хэн нэгнийг хайрлах тал дээр алдаа дутагдалтай байгаагаа олж харсан. Бусдаас авахыг хүсдэг хэрнээ өгч чадаагүйгээ захидлаа бичин суухдаа ухаарсан юм. Бас юманд жаахан хөнгөн хуумгай ханддагаа ч ойлгов. Ингээд өөрийн “бүтээж” яваа “Би хэн бэ?” гэдэг номынхоо 25 дэх хуудсыг ийн хааж өнгөрснөөсөө нэлээд зүйл ухаарч аваад 26 дахь хуудсыг нээгээд байна.

Магадгүй “өнгөрснөө өнгөрсөнд нь үлдээ, өнгөрсөнтэйгөө зууралддаг хүн ирээдүйгээ бүтээж чаддагүй” зэрэг үгсийг чи олон сонсож байсан байх. Энэ ч нэг талаар үнэн. Гэхдээ миний бодлоор өнгөрснөө хэрхэн тусгаж авахаас нөлөөлөл нь хамаардаг болов уу. Нэг удаа ч гэсэн өнгөрсөн рүүгээ “ухаантайхан” өнгийх нь юуг засаж сайжруулж, юуг авч үлдэж, хэнийг амьдралдаа байлгаж, ирээдүйгээ хэрхэн бүтээхээ мэдэхэд бага ч гэсэн тус болох болно.

Чамайг надтай адилаар өнгөрсөнтэйгөө уулзаж сайн ярилцаад, одоогийн амьдралаа улам их “гялалзуулах”-ын тулд өнөөдөр өөртөө зориулж захидал бичээрэй. Өнөөдөр бол өөрийгөө таних аяллын дөрөв дэх өдөр. Аялал маань үргэлжилсээр байна. Тэмдэглэлээ хийхээ битгий мартаарай. Өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа өөрийнхөө тухай бичсэн 30 хуудас цаас гарт чинь байх ёстой. Учир нь энэ нь өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно. Дахиад аяллын 26 өдөр чамд байна. ЭНЭ “Өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэл” аяллын группт нэгдэж туршлагаа хуваалцаарай.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(885)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com