ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Яг одоо”-д очих аялал

Ажил & Мөнгө  | 2018 / 01 / 02

Яг одоо чи юу хийж байна найз минь. Мэдээж “яг одоо” нийтлэлийг л уншиж байгаа байх тийм ээ. Бид өнгөрсөн дурсамжаа бодож гуниглаж эсвэл баярладаг, бас ирээдүйгээ төсөөлж инээмсэглэдэг бас айдаг тэгсэн хэрнээ одоо цагийн тухай боддог билүү? Магадгүй одоогийн талаарх бодол чинь хоол, мөнгө, хувцас гэх мэт ойр зуурын зүйлсдээ санаа зовсноор дуусаж байж магадгүй юм. Гэвч одоо байгаа амьдрал, ажил, гэр бүл, өөртөө сэтгэл хангалуун амьдарч байж л өнгөрсөндөө харамсахгүй ирээдүйдээ аз жаргалтай байна, тийм үү?

 “Яг одоо”-д очих аялал

Тэгвэл яг одоогийн чи хэн бэ? Өөрийгөө таних аялалд гарахаасаа өмнө эхлээд яг одоо юу хүсэж, юу хийж, юу мэдэрч байгаагаа мэдэж авах нь чухал. Тиймээс 2 дах өдрийн аялал бол “одоо цагаар аялах” юм. Бүгдээрээ эндээс л эхлэх цэгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн одоо цагаас өнгөрсөн бас ирээдүй үүснэ. Одоо хийж байгаа бүх зүйл чинь чамайг ирээдүйд хөтөлж, өнгөрснөө юу гэж дурсахыг чинь тодорхойлно.

Юуны түрүүнд бүгдээрээ доорх 20 асуултад хариулаарай.

Эдгээр асуултын хариулт нь яг одоогийн чи учраас зүрх сэтгэлээ сонсож, чин сэтгэлээсээ, нухацтай хариулах хэрэгтэй шүү. Жишээлбэл: Өнөөдөр та өмнөхөөсөө жаргалтай байна уу? Магадгүй энэ асуултад хариулахад “Өмнө нь би жаргалтай байсан билүү?” гэсэн бас нэг асуулт гарч ирэхийг үгүйсгэхгүй. Эсвэл урьдынх шигээ ажил чинь бүтэмжтэй, аз жаргалтай байгаа бол чи дуртай ажлаа хийдэг, өөдрөг нэгэн бололтой. Энэ мэтчилэн асуулт бүр дээр өөртөө дүгнэлт хийж үзээрэй. Эндээс л чи “яг одоо хэн байгаа вэ?” гэдгээ мэдэж авах юм. Ийнхүү өөрийгөө жинхнээр нь танин мэдэх аялал маань үргэлжилж байна. Дээрх 20 асуултад хариулсан тэмдэглэлээ хийхээ мартаж болохгүй шүү. Хамгийн гол нь өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа аяллын тэмдэглэлээ бичсэн 30 хуудас цаас гарт чинь үлдэх ёстой. Учир нь энэ нь аяллаас олж авч, өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно. Аан нээрэн, чамтай ижил өөрийгөө нээж олох аялалд гарсан залуустай нэгдэж, туршлага хуваалцан, урам зориг авч байхыг хүсвэл ЭНЭ фэйсбүүкийн группт нэгдээрэй.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(711)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: oyuka.   2019-10-30
Яг одоо би... asuultuud garj irehgui bnaaa dahiad sergeej ogj bolohuu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com