ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амьдралын тойрог зурцгаая

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 01

Амьдралыг машинтай адилтгая л даа. Бидний эрүүл мэнд бол машиныг хөдөлгөгч мотор, хүсэл мөрөөдөл бол машины хүрд, хайр дурлал, нөхөрлөл, мөнгө санхүү хобби бол дугуй нь гэж үзье. Мэдээж бүгд бүрэн бүтэн 100% байх ёстой. Ингэж байж машин чинь холын аянд саадгүй зорчих болно. Харин чиний машин амьдралын их аялал, их замд гарахад бэлэн болов уу? Бүрэн бүтэн эсэхийг хамтдаа шалгая.

Амьдралын тойрог зурцгаая

Бидний амьдралын хэв маяг өдрөөс өдөрт завгүй болсоор л. Энэ хэрээрээ биеэ хайхрахаа больж, хайр дурлал гэр бүлдээ зарцуулах цаг багасаж, тэр ч байтугай өөрийгөө, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг мартаж орхих шиг. Чухал төсөл, чухал ажлууд дээрээ бүх анхаарлаа төвлөрүүлж, ажил амьдралын балансаа алдах үе бишгүй олон. Эсвэл хосын харилцаа, хувийн амьдралдаа анхаарсаар ажлаа цалгардуулах үе ч бий. Магадгүй зөвхөн нэг зүйлд л анхаардаа хандуулах үед машины маань нэг дугуй бүтэн эргэсэн ч бусдынх нь хагарч, хийгүй болсноор урагшлахаа больдог. Энэ нь яваандаа биднийг сэтгэлийн дарамтанд оруулж, хэрхэн зохицуулахаа мэдэхээ байж, амьдрал бүхэлдээ тэнцвэрээ алдаж эхэлдэг. Мэдээж бид үүнийг хүснэ гэж үү?

Амьдралаа өөрийн хүссэнээр удирдаж, зөв хэмнэлд оруулан, аз жаргалтай сэтгэл хангалуун амьдрахад туслах нэгэн аргыг Гоолингоо нь аяллын эхний өдрөөрөө танилцуулж байна. Аялалд гарахын тулд бэлтгэл хийдэгтэй л адилхан юм. Өөрөөр хэлбэл яг одоогийн өөрийгөө, нөхцөл байдлаа тодорхойлно. Яагаад үүнийг хийх хэрэгтэй вэ гэж үү? Яагаад гэвэл чи хаана хүрэх зорилгоо тодорхойлсон цагт л аялалдаа итгэл бардам гарна шүү дээ. За эхэлцгээе, бал цаас гаргаад томхон дугуй зураарай.

Зурсан дугуйгаа голоор нь хуваагаад тал тус бүрийг нь таван хэсэгт хуваана. Өөрөөр хэлбэл дугуйгаа 10 тэнцүү хэсэгт хуваах. Хуваасан зураасуудаа дугуйн төвөөс эхлэн 0-10 хүртэл дугаарлаарай. Дугуйн төвийг 0 гэж үзээд 2, 4, 6, 8 гэх мэтээр дугаарлаад дугуйн ирмэг дээр 10 гэж бичнэ. Одоо хэсэг тус бүрээ нэрлэх цаг. Зураг дээр байгаа шиг

1. Карьер/албан тушаал/ амжилт
2. Мөнгө санхүү
3. Эрүүл мэнд
4. Найз нөхөд/хүрээлэл
5. Гэр бүл
6. Хосын харилцаа
7. Хувь хүний хөгжил
8. Бусдад туслах
9. Гадаад төрх
10. Баяр хөөр гэж бичээрэй. Эдгээр нь өөрчлөгдөж болно шүү. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хувьд чухал зүйлүүдээ оруулах юм.

Дээрх 10 зүйлийнхээ яг одоогийн нөхцөл байдлыг 0-10 тоогоор үнэлж зураас бүр дээр тэмдэглэнэ. Эсвэл өнгөөр ялгаж бусдан ч болно. Хамгийн гол нь өөрөө л үүнийгээ үзэх учраас үнэн зөвөөр бөглөөрэй. Бөглөх зааврыг хүсвэл доорх бичлэгээс үзээрэй.

Одоо зураас дээр тоогоор нь тэмдэглэсэн бол хооронд нь холбоорой. Хэрвээ будсан бол дугуйгаа бүхэлд нь хар. Дугуй чинь өнхрөх нь үү?

Одоо чи аль дугуйгаа засаж, шинээр сольж, хэдэн литр шатахуун нэмэхээ мэддэг боллоо. Ингээд аялал маань нэг алхмаар урагшиллаа шүү дээ. 1 алхам 1000 алхмын эхлэл шүү дээ. Өнөөдөр бол өөрийгөө таних 30 хоногийн аяллын эхний өдөр. ЭНЭ группт нэгдэж аяллын хамтрагчдаа олоорой. Аан тийм, өнөөдрийн дугуй зурсан цаасаа хадгалахаас гадна дугуй зурснаар төрсөн сэтгэгдэл, бодлоо бичиж өдөр бүр аяллын тэмдэглэлээ заавал хөтлөөрөй. Өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа өөрийнхөө тухай гайхалтай зүйлс бичсэн 30 хуудас цаас гарт чинь үлдэх ёстой юм шүү. Энэ нь энэ аяллаас өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно. Ахиад цаана нь аяллын 29 өдөр чамд байна. Амжилт хүсье, найз минь.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(314)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com