ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өдрийн аль цагт, ямар хэмжээгээр хооллох нь зөв бэ?

Хоол хүнс  | 2017 / 12 / 19

“Өглөө ажилдаа яараад өглөөний цайгаа уухгүй гарчихдаг”, “Ажлын цайны цаг богино болохоор яаруу хооллочихдог юм”, “Мөнгөнд хэмнэлттэйг бодоод хөнгөн зууш, пирошки аваад л иддэг”, “Өдөр хоол идэх дуршил тааруухан, гэсэн хирнээ орой гэнэт их иддэг” гэх мэт асуудлууд бидний хувьд бараг л хэвийн үзэгдэл. Бид үүнийг асуудал гэж хүлээж авдаггүйд учир байна уу эсвэл хоол хүнсний тэнцвэртэй, зохистой хэрэглээний талаар ойлголтгүй байдагт учир байна уу?

Өдрийн аль цагт, ямар хэмжээгээр хооллох нь зөв бэ?

“Монголчуудын хоол хүнсний зохистой хэрэглээний “Гэр зөвлөмж”-д хоногийн хүнсний бүтээгдэхүүний 17%-ийг мах, махан бүтээгдэхүүн, 10%-ийг сүү, сүүн бүтээгдэхүүн, 10%-ийг жимс, 23%-ийг хүнсний ногоо, 40%-ийг үр тариа, буурцагт (шош, эрдэнэ шиш, вандуй, арвай зэрэг) ургамал болон гурилан бүтээгдэхүүн эзэлж байхаар заасан байдаг. Мөн аль болох олон нэр төрлийн хүнснээс сонгож, зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөдөг.

Хэдэн цагт хэрхэн хооллох вэ?
1. Өглөөний хоол (дунджаар 6-8 цагийн үед) нь хүний шөнө унтаж амарсны дараа эрчимтэй хөдөлмөрлөхийн өмнөх анхны хоол учраас зайлшгүй шаардлагатай илчлэгтэй, шим тэжээлтэй байх хэрэгтэй. Өглөөний хоолны илчлэг 400-500 ккал-аас илүүгүй, орц найрлага нь уураг, нүүрс ус, магни, кали зэрэг шим тэжээлийн хоногийн хэрэгцээний 25%-ийг өглөөний цайгаар дамжуулан авах хэрэгтэй.

- Өглөө өлөн элгэн дээрээ буцалсан ус, зөгийн балтай ус, үзэмний эсвэл ээзгийний шүүс хэрэглэж занаарай. Учир нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
- Өглөөний цайгаа уухгүй алгассанаас цусан дахь сахарын хэмжээ буурч өдрийнтурш өлсгөлөн мэдрэмж төрөх, чихэрлэг юм идмээр санагдах, илчлэг өндөртэй хоол хүнс ихээр хэрэглэхэд хүргэдэг. Энэ нь илүүдэл жин, таргалалтад нөлөөлөхөөс гадна ядрах, эрч хүч сулрах, мартамхай болох, сэтгэл хөдлөлөө хянах чадвар сулрах, төвлөрч чадахгүй байх зэрэг сөрөг нөлөөтэй.
Өглөөний цайнд ямар хүнс хэрэглэхээ мэдэхгүй байна уу?

“Herbalife”-ийн өглөөний хоол нь хүнийг зайлшгүй шаардлагатай илчлэгээр хангаж, ходоодны шүүс ялгаралтыг нэмэгдүүлэн, бие махбодийг чангаруулж сэргээх үйлчилгээ бүхий алое вера ургамлын шүүсээр бэлтгэсэн алое ургамлын өтгөрүүлсэн ундаа, цайны ханд агуулсан, шууд найруулж хэрэглэх ургамлын халуун ундаа, Формула 1 уургийн коктейл гурваас бүрдэнэ.Формула-1 бүтээгдэхүүн буюу уургийн коктейлийг нэг удаа хэрэгдэхэд 80/90 ккал илчлэг, 10 г уураг, 5 г нүүрс ус, 2.5 г өөх тос, 1. 5 г поли ханаагүй өөх тос, 5.0 г хүнсний эслэг агуулагдана. Энэ ньгэхдээ нэг өдрийн турш хоол хүнснээс авах ёстой илчлэг, уураг, нүүрс ус, өөх тос, эслэгийн 20-25%-ийг авч байна гэдгийг та анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өглөөд Herbalife-ын өглөөний хоолыг идээд, харин өдрийн турш зайлшгүй шаардлагатай шим тэжээлийн бодисоо хоол хүнсээрээ тэнцвэртэйгээр дамжуулан авч чадна.

2. Бага үдийн (дунджаар 10 цагийн үед) буюу завсрын хоолоор өглөөний хоолны шингэцийг сайжруулах ба бага хэмжээгээр хачиртай хар талх, ногоон цай, сүү, салат хэрэглэх нь зохимжтой. Энэ нь хэт их идэхээс сэргийлж, жингээ барихад тусална. Бага үдийн хөнгөн зуушны илчлэг 200-300 ккал-аас илүүгүй, орц найрлага нь нь уураг, нүүрс ус, магни, кали зэрэг шим тэжээлийн хоногийн хэрэгцээний 10-15%-ийг нөхөх байдлаар тэнцвэржүүлсэн байна. Өглөөний болон өдрийн хоолны хооронд тэжээллэг боловч илчлэг багатай зууш идсэнээр өдөрт зарцуулах энергийнхээ нөөцийг нөхөхөд тусалдаг.Бага хэмжээгээр ойр ойрхон хооллох нь бие махбод шим тэжээлийг шингээхэд илүү хялбар байдаг.

3. Үдийн хоол (дунджаар 13 цагийн үед) нь хооллолтын үндсэн хэсэг. Учир нь энэ үед алдагдсан илчлэг, тэжээлийн бодисыг нөхөх ёстой. Үдийн хоолны илчлэг 800-1000 ккал орчим, орц найрлага нь уураг, нүүрс ус, магни, кали зэрэг шим тэжээлийн хоногийн хэрэгцээний 35-40%-ийг авах хэрэгтэй. Уургаар баялаг мах буюу загасны хоолыг ногоо будааны хачиртай хамт идэхдээ амин хүчлийн зохимжтой байдлыг харгалзан сонгох нь зүйтэй.

4. Үдийн дараах (дунджаар 16 цагийн үед) хоол үдийн хоолны шингэцийг сайжруулах хэрэгтэй. Ингэхдээ бага хэмжээгээр хачир, салат зэрэг хөнгөн хоол хүнс хэрэглэх нь зохимжтой. Үдийн дараах хоол болох хөнгөн зуушны илчлэг 200-300 ккал-аас илүүгүй, орц найрлага нь макро, микро шим тэжээлийн хоногийн хэрэгцээний 10-15%-ийг нөхөх байдлаар тэнцвэржүүлсэн байна.

5. Оройн хоол (дунджаар 18-19 цагийн үед) өдөрт зарцуулсан их хэмжээний илчлэгийг нөхөх, биеийн алжаал ядралыг тайлах зорилготой унтахаас дор хаяж 3-4 цагийн өмнө идэх хэрэгтэй. Оройн хоолны илчлэг 300-400 ккал-аас илүүгүй, орц найрлага нь нь уураг, нүүрс ус, магни, кали зэрэг шим тэжээлийн хоногийн хэрэгцээний 15-20%-ийг нөхөх байдлаар тэнцвэржүүлсэн байна. Хөнгөн, шингэц сайтай, сүү ногоо, будаа, өндгөөр хийсэн хоолыг ихэвчлэн хэрэглэвэл зохимжтой.
Ус

24 цагийн эрүүл тэнцвэртэй хооллолтын нэг чухал хэсэг нь усны тэнцвэрт хэрэглээ байдаг. Хүн өдөрт 1,5-2 литр шингэнийг 6-8 аягаар бага багаар уух ёстой. Өглөө босоод 100-200 мл бүлээн ус уувал бие организмыг сэргээж, хоол боловсруулах үйл явцыг сайжруулах үр нөлөөтэй. Ус болон бусад шингэн зүйлсийг өдрийн хоолтойгоо хамт хэрэглэхгүй байх нь зөв. Учир нь хоол боловсруулалтыг удаашруулдаг тул хоолноос өмнө 30 минутын турш, хоолны дараа 2 цагийн турш шингэн уухгүй байх хэрэгтэй.

Өөр юунд анхаарах хэрэгтэй вэ?
1. Улирлын онцлогт зохицуулан хоолоо сонгох хэрэгтэй. Тухайлбал, хавар, зуны улиралд сүү, цагаан идээнээс гадна ургамлын гаралтай хүнс, харин намар, өвлийн улиралд уураг, өөх тосоор баялаг хүнс хэрэглэх нь зүйтэй. Өвөл, хаврын улиралд шар лууван, манжингийн шүүс, дарсан байцаа, чацаргана болон аньсны шүүс зэргийг хэрэглэж амин дэмийн хэрэгцээгээ зохих хэмжээгээр хангах боломжтой.
2. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх, хангалттай нойр авах нь ч 24 цагийн эрүүл тэнцвэртэй хооллолтын бүрэлдэхүүн хэсэг болдог. Өдөрт наад зах нь 30 минут алхах, өдрийн цагаар 15 минут дугхийх зэргээр эрчим хүчээ нөхөх хэрэгтэй. Энэ нь уян хатан байдал, хоол боловсруулалт, энерги, зүрх судасны тогтолцоог сайжруулж, оюун ухааныг сэргээдэг.
3. Унтаж амрахын өмнө аль болох телевиз, гар утас, компьютерээс хол байх нь чухал, учир нь дэлгэцийн цагаангэрэл мелатонин дааврын ялгаруулалтад муугаар нөлөөлдөг. Энэхүү дааврын ачаар хүн тайвширч, бат бөх, гүн унтаж амардаг шүү дээ.

Ингээд эцэст нь эрүүл амьдралын хэв маяг, гоо сайхан, сэтгэл зүй нь зөв хүнсийг зөв цагт, тэнцвэрт байдлаар хэрэглэхээс эхтэй гэдгийг хэлье.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(103)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com