ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чамайг “өсгөх” 10 дадал

Ажил & Мөнгө  | 2017 / 11 / 13

Өөрчлөлт гэдэг бол үйлдлийн төдийгүй оюун санааны ахиц дэвшлийг хэлнэ. Ажил, амьдралдаа эерэг өөрчлөлт авчирахын хүсдэг бол доорх 9 дадлыг хэрэгжүүлээд үзээрэй. Чи хувь хүнийхээ хувьд өсөн дэвжих болно. Амжилтыг битгий холоос хайгаарай, хонгор минь.

Чамайг “өсгөх” 10 дадал

1. Зөвхөн амжилттай түүхээс биш бүтэлгүй амьдралын түүхээс ч суралцаж байх хэрэгтэй – Хэн нэгэн амжилттай хүний амжилтын нууц, ажлын арга барилаас нь суралцахыг хүсэхийн зэрэгцээ өөр нэгний амьдралын түүхийг сонсож, хэрхэн бүтэлгүйтэж, төлөвлөгөө нь нурсан тухай сонс, судал. Тэгээд бүтэлгүйтлээ хэрхэн даван туулсан, өөрийгөө ялсан тухай мэдээд тэндээс чи юуг суралцаж болох тухай бод.

2. Нийтийн жишгийг дагах хэрэггүй. Зөвхөн өөрийнхөө замаар л яв. Юуг хүсэж, юуг хайрлаж байгаагаа мэддэг байж түүнийхээ төлөө үргэлж хичээж, тэмүүлж бай. Олон хүмүүс энэ замаар яваад байна гээд тэднийг дагах шаардлагагүй. Тэдэнтэй адилхан байх хэрэггүй. Харин давуу тал, хүсэл мөрөөдлөөрөө онцгойр.

3. Өөрийн зөн мэдрэмж болоод мөрөөдлийг дага. Түүгээрээ амьдар. Энэ үед амжилт чамайг өөрөө дагаж эхэлнэ. Бусдын үгээр өөрийн амьдралыг бүтээх биш, зөвхөн өөрийн хүсэж буй тэр л замаар явах хэрэгтэй. Тэгж гэмээнэ чиний амьдрал “амттай” болно.

4. Уулзсан хүн бүрийнхээ хамгийн сайн сонсогч нь бай – Их ярьдаг байхаас их сонсдог байх нь чамайг их зүйлд сургана. Хүмүүсийн амьдралын түүх, туршлага, тэдэнд тохиосон сайн муу, үзэж туулсан, ойлгосон зүйлсийг сайтар сонсож амьдрал хэчнээн баян гэдгийг, тэднээс олон зүйлс суралцаж болдгийг мэдэж авах боломжтой.

5. Өөрийгөө хайрла, эрүүл мэнддээ анхаарал тавь – Чи хэчнээн амжлттай байлаа гээд эрүүл мэндээ анхаардаггүй бол бүх зүйл үнэ цэнгүй болж хувирах болно. Сайхан амьдрал эрүүл энх байснаар л хэмжигдэх учиртай. “Нэр төрөө алдвал ихийг, эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц” гэдэг шүү дээ.

6. Үргэлж сониуч бай. Яагаад гэдэг асуултыг “яагаад” байнга асууж болохгүй гэж? – Бидэнд дутагдаж байдаг нэг чанар бий. Энэ бол сониуч байдал. Бид бусдад яагаад гэдэг асуулт тавихаасаа санаа зовдог. Мэдэхгүй гэдгээ мэдэгдэхийг хүсдэггүй. “Нэг удаа асуух нь нэг удаагийн ичгүүр, хэзээ ч асуухгүй байх нь насны ичгүүр” гэдэг. Хэнээс ч хэзээ юуг ч асуухаас санаа бүү зов. Амжилт гаргаж, их зүйлд суралцахын тулд хэзээд сониуч л байх хэрэгтэй.

7. Ажилдаа яг цагтаа ирж бай – Цаг баримтлах гэдэг бол амжилтын чухал чанар. Ажлынхан чинь хоцорч ирдэг байлаа гээд чи тэдэн шиг байх албагүй. Өглөө эртлэн босож, замын түгжрэл, хүмүүсийн бужигнаан эхлэхээс өмнө автобусанд сууж ном уншиж, өнөөдрийн төлөвлөгөөгөө бод. Эсвэл эртлэн ирээд ажлын цаг эхлэхээс өмнө урам зориг өгөх нийтлэл, сайн ном сонин гарчигла. Ямар ч байсан чи ажил эхлэхэд яг цагтаа байж байх ёстой шүү.

8. Ажиллаж байх үедээ ухаалаг утас, интернетийг битгий ашигла -Гарцаагүй шаардлагаар хэрэглэж байгаа бол чи цагийг ажилдаа зарцуулж байна гэсэн үг. Харин ажлаа цалгардуулан байж фейсбүүк ухаж, хов жив хөөцөлдөж байгаа бол “Энэ хайрын цагаа зориулах үнэ цэнтэй зүйл мөн үү?” гэж өөрөөсөө асуугаарай.

9. Шинэ зүйлийг сурч, сурсан зүйлээ хэрхэн хийдгийг бусдад зааж өг - Амжилт бүтээе гэвэл ганцаараа биш хамтдаа урагшил. Чи өнөөдөр юуг шинээр сурсан тэдгээрийгээ бусдадаа зааж өг. Хамтдаа суралц, хамтдаа хөгж. Бусдад мэддэгээ зааж өгөх тусам мэдлэг чадвар чинь улам сайжирч байгааг чи анзаарах болно.

10. Давуу талдаа л төвлөр – Манай ажлынхан бүгд англиар ус цас ярьдаг гэтэл би.., миний үеийнхэн бүгд гэр бүл зохиож хүүхэдтэй болсон байхад би л ганцаараа үлдэж, манай найзууд бүгдээрээ зураг дээр хөөрхөн гардаг байтал би тийм биш гэх мэт ямар талаараа бусдаас дутуу, дундуур байна түүндээ л төвлөрөхөө яг одоо болих хэрэгтэй. Харин юугаараа илүү, онцгой вэ гэдгээ ол. Жишээ нь чи ганц бие байгаа бол үүнийгээ ихийг хийж бүтээх боломж гэж хар эсвэл англиар ярьдаггүй ч ажлын уур амьсгалыг хөгжилтэй, халуун дулаан болгож чаддаг чадвараа үнэл, зөв зүгт нь чиглүүл. Зөвхөн давуу талууддаа л анхаарлаа хандуул. Хэрвээ чамд ямар ямар давуу тал байгааг сайн мэдэхгүй байвал wwwa.acyy.me рүү ороод өөрийнхөө төрсөн он сар өдрийг хийгээд мэдээллээ уншаарай. Энэ бол өөрийнхөө талаар бодож, өөрөө өөртэйгөө ярилцах сэдлийг төрүүлэх хамгийн амархан бөгөөд шалгарсан арга юм. Учир нь энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Ингээд эцэст нь үргэлж гэгээлэг зүгт харж, бүх зүйлийн эерэг тал руу нь тэмүүлээрэй. Үргэлж инээмсэглэж, өөртөө, хувь тавиландаа, амьдралд итгээрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(339)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: albaker.   2017-11-23
Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан бөгөөд энэ нь дэлхийн бүхий л үйл явцын талаар бидэнд сануулсан юм. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд бүгдийг хийж, бид зээл авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн Тимоти, Мариа 2017 оны 11-р сарын 22-нд GAA-д Колумби хотод хүлээн зөвшөөрөв

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com