ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хэрвээ...

Мэдээлэл  | 2017 / 11 / 12

Өнөөдөр би тэднийхээс ер бусын тайван гарч ажлын зүг явлаа. Гэхдээ тэрэнтэй хамт явсан болохоор л тийм тайван байсан байх. Ажил дээрээ ирээд “хэрвээ”-гийн тухай бодов. Хэрвээ би түүнтэй анх учраагүй бол, хэрвээ тэр улирал нь хавар байгаагүй бол, анх үнсэхэд нь алгадчихсан бол энэ өглөө би хэнтэй, эсвэл хаашаа явж байх байсан бол? Хэрвээ би энэ орчлонд төрөөгүй бол аав ээж минь анх гэр бүл болоогүй бол, аав ээжийг болзоонд уриагүй бол, тэд танилцалгүй зүгээр л зөрөөд явчихсан бол би энэ өглөө хаанаас, хэнтэй, хаашаа явж байх байсан бол? Хэрвээ энэ тухай бодоогүй байсан бол энэ хүмүүсийн үнэ цэнийг анзаарахгүй байсан ч юм шиг. Бие биенээ хайрлаж дараа нь хайраараа намайг бүтээн энэ орчлонд хүн болгосон аав ээж минь бас намайг хайрлая гээд ирсэн миний төлөө зүрх нь цохилдог “тэр” нэгэн. Хэрвээ энэ хорвоо дээр хайр байгаагүй бол ямар байх байсан бол?

Хэрвээ...

Хүйтэн харцтай, нэгнийгээ урж тасдчих гэсэн хүмүүс бидний аймшигтай, хэрцгий, муухай, бохир, заваан гэж боддог бүхнийг хийн амьдрах байсан биз ээ. Бодохоос ч аймаар юм.

Бид нэг л зүйлийг ойлгохгүй байх шиг. Юуг гэж үү? Биднийг хайрладаг хүмүүсээ, бас хайртай хүмүүсээ. Бид хайрыг л ойлгохгүй байна.

Өнөөдөр маргалдсан ч маргааш өглөө тас тэврэлдээд л сэрдэг хэрнээ нэгнийгээ муухай үгээр хэлж, хүйтэн харц чулуудалцан муудалцахын хэрэг юу билээ. Магадгүй “Хэрвээ тэр надад хайргүй болчихсон бол яах вэ?”, “хэрвээ тэр намайг хуурсан байвал яана?”, “хэрвээ...”, “хэрвээ...” гэсэн бодлууд л хосуудын дунд хэрүүл маргааныг үүсгээд байх шиг.

Зарим үед хэрвээ түүнтэй учраагүй байсан бол би ингэтлээ гомдож уйлахгүй дээ, хэрвээ би илүү их хөөрхөн байсан бол одоо байгаагаасаа илүү гоё байх байсан даа, хэрвээ манай амьдрал илүү баян байсан бол би хүссэн сургуульдаа сурна даа, хэрвээ би тэр үед тэр боломжийг алдаагүй байсан бол... гээд л урт урт бодлууд харуусал дүүрэн үргэлжилдэг.

“Хэрвээ” гэдэг үгийг аливаа зүйлээс сөрөг талыг нь олж харах, алдсан боломжиндоо харуусах гэж биш, сайныг харахад, талархахад ашиглавал бас нэгэн зүрх амар амгалан, бас нэг гэр бүл аз жаргалтай байхсан. Хэрвээ гэж харуусахгүйгээр зүгээр л хайрлалцаад амьдрая. Хэрвээг хэрэгтэй газар нь хэлье. Хэрвээг хэтрүүлэхээ больё.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(375)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com