ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ийлдэс (serum) –ийн тухай заавал мэдэх 5 зүйл

Гоо сайхан  | 2017 / 11 / 06

Өмнө нь бидний арьс арчилгаа цэвэрлэгээ, гуужуулагч, тоник, чийгшүүлэгч гээд л дуусдаг байсан бол сүүлийн үед бүр ч олон бүтээгдэхүүн хэрэглэхийг санал болгодог болжээ. Эссэнз, ийлдэс, эмульс, мист гээд мэдэхгүй нэр томьёонууд ч харагдах боллоо. Тиймээс дээрх бүтээгдэхүүнүүд яг юунд хэрэгтэй юм бол? Үнэхээр бүгдийг нь авч хэрэглэх хэрэгтэй юу? гэдэг талаар бүгдээрээ авч үзье. Ингээд эхний сэдэв – ийлдэс буюу серум.

Ийлдэс (serum) –ийн тухай заавал мэдэх 5 зүйл

Ийлдэс гэж юу вэ?
Ийлдэс бол арьсыг бүхий л амин дэм, эрдсээр хангах, нарны хэт ягаан туяанаас хамгаалах үрчлээг тэнийлгэх, арьсны уян хатан чанарыг дээшлүүлэх, коллагений нийлэгжилтийг дэмжих, нөхөн төлжүүлэх, цайруулах нэг үгээр хэлбэл “хүчирхэгжүүлэх” зориулалттай, баяжуулсан орцтой бүтээгдэхүүн юм. Арьсны гүнд хүрч үйлчлэх зориулалттай учраас бусад бүтээгдэхүүнээс илүү жижиг молекул бүтэцтэй байдаг ба хэдхэн дуслаар хэрэглэгддэг хэрнээ нүүрний арьсанд бүхэлд нь хүрдэг.

Хэрхэн хэрэглэх вэ?
Нүүрээ цэвэрлэж, тоникоор арчсаныхаа дараа шууд ийлдэс хэрэглэнэ. Ийлдсээ арьсаа чийгтэй байх үед түрхвэл сайн. Өдөр бүр 1-2 удаа хэрэглэх нь тохиромжтой бөгөөд энэ нь тухайн бүтээгдэхүүнээсээ хамаардаг учраас хэрэглэх зааврыг нь сайтар хараарай. Өглөөд чийгшүүлэх бүтээгдэхүүн, нарны тосныхоо өмнө түрхэж хэрэглэх бол оройд чийгшүүлэгч бүтээгдэхүүнийхээ өмнө түрхэх нь зүйтэй. Ийлдэс хэрэглэх бүртээ араас нь чийгшүүлэгч заавал түрхэж арьсаа хамгаалаарай. Ийлдсээ хурууныхаа өндгөөр зөөлөн товшиж арьсандаа шингээгээрэй. Гарынхаа алганд наах гэх зэргээр тос шиг түрхвэл бүтээгдэхүүнээ дэмий үрсэн хэрэг болно.

Анхаарах зүйл
Хэдий арьсны эрүүл мэнд, гоо сайхан хэрэгтэй өндөр орц бүхий бүтээгдэхүүн мөн боловч хэт ихээр хэрэглэвэл эмзэг мэдрэмтгий арьсыг цочроох нь бий. Мөн арьсны экзем, хэт эмзэгшилтэй бол арьсны эмчээс зөвлөгөө авч байж хэрэглээрэй. Нэг удаа хэрэглэхдээ хэт ихийг арьсандаа битгий түрхээрэй. Нэг зоосны хэмжээтэй байхад л хангалттай бөгөөд энэ нь ч арьс өөртөө шингээж авахад тохиромжтой хэмжээ юм. Ихийг хэрэглэх тусмаа сайн гэж бодож болохгүй шүү.

Хэрхэн сонгох вэ?
Найрлагаасаа хамаараад өөр өөр үйлчилгээ үзүүлэх олон төрлийн ийлдсүүд дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа. Ерөнхийдөө усан суурьтай ийлдэс нь тослог, холимог арьсанд, харин илүү өтгөн, тосон суурьтай нь хуурай арьсанд тохиромжтой байдаг.

С амин дэм агуулсан ийлдэс нь гадна орчны бохирдол, нарны UV хорт туяанаас хамгаалахаас гадна үрэвсэлтэй арьсыг эрчимтэй нөхөн төлжүүлж, үрэвслийг багасгана. Мөн бета глюкан - beta glucan, салицилийн хүчил - salicylic acid, цайр – zinc болон цайны модны тос гэх мэт агууламжтай ийлдсүүд арьсыг цэвэрлэж, бактерийг тэнцвэржүүлж, улайлт, эмзэгшлийг багасгана. А амин дэм агуулсан ийлдэс наранд түлэгдсэн арьсыг хурдан эдгээдэг.

Харин хуурай арьстай бол E амин дэм (эд эсийн нөхөн төлжилтийг дэмжинэ), ниацинамид –niacinamide (арьсны уян хатан байдлыг дэмжинэ), гликолийн хүчил - glycolic acid (арьсыг нөхөн төлжүүлж, жигд өнгөтэй болгон цайруулна), гялуроны хүчил - hyaluronic acid (эрчимтэй чийгшүүлнэ) гэх мэт найрлагатай бүтээгдэхүүнийг сонгоорой. Мөн пантенол - Panthenol, фосфолипид - phospholipids болон аллантоин- allantoin гэсэн найрлагууд чийгшүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

Найрлагандаа омега 3, эфирийн тос агуулсан ийлдсүүд нь арьсны нөхөн төлжилтийг түргэсгэдэг.

Төрөл бүрийн пептид агуулсан ийлдсүүд арьсыг жигд өнгөтэй болгож, цайруулах гэх мэт үйлчилгээтэй байдаг. Жишээ нь palmitoyl tetrapeptide-7, matrixyl synthe’6, caprooyl tetrapeptide, palmitoyl oligopeptide гэх мэт.

Чийгшүүлэгч бүтээгдэхүүнийхээ оронд хэрэглэж болох уу?
Болохгүй. Чийгшүүлэх тос, бүтээгдэхүүнүүд арьсны өнгөн давхаргад хамгаалах бүрхүүл үүсгэдэг бол ийлдэс нь арьсыг чийгшүүлэх үйлчилгээ үзүүлэх боловч хамгаалдаггүй. Тиймээс ийлдсийг чийгшүүлэгчгүйгээр дангаар нь хэрэглэвэл нүхжилт ихэснэ.

Надад санал болгох ийлдэс байна уу?
Мэдээж бий. Хэрвээ чи тослог, холимог арьстай бол усан суурьтай, гелэн бүтэцтэй “Seaberry” брэндийн ийлдсийг хэрэглээд үзээрэй. Үндэсний брэнд “Seaberry” нь найрлагандаа омега 7 агуулсан байдаг ба энэ нь байгаль дээр маш ховор олддог тосон хүчил бөгөөд арьсны уян хатан чанарыг дээшлүүлж, сэвх нөсөө толбыг багасгаж, хялгасан үрчлээг тэнийлгэх ид шидтэй.

Үрчлээ үүсч, хөгшрөлт явагдаж байгаа бол БНСУ –ын байгалийн гаралтай “Enature” брэндийн, С, Е, В5, F, H, B6, B9, B12 гэсэн 8 төрлийн амин дэмийн найрлагатай, Сеносом технологиор үйлдвэрлэсэн “Vita 8 nutritive” ийлдсийг санал болгоё. Энэхүү ийлдэс нь арьсыг эрчимтэй нөхөн төлжүүлэх ба шаардлагатай бүхий л амин дэмээр ханган сэргээхээс гадна үрчлээг тэнийлгэнэ.
Ядарч өнгөө алдсан арьсаа нөхөн сэргээхийг хүсэж байвал мөн “Enature” брэндийн “Cicaherb Restore” ийлдсийг сонгоорой. Гадаад орчны нөлөө, стресээс болж эмзэгшиж, хэврэгшсэн арьсыг тайвшруулж, нөхөн төлжүүлэн, үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
Яг одоогийн чиний асуудал зовхины үрчлээ юу? Тийм бол чамд байгалийн гаралтай “Enature” брэндийн “Callus phyto-regen” зовхины ийлдсийг санал болгоё. Амьдрах чадвар өндөртэй цагаан уул цэцгийн хандтай, арьсны бат бөх чанарыг сайжруулж, цайруулах үйлчилгээтэй амин дэмээр баялаг ийлдэс бий.
Дээрх бүтээгдэхүүнүүдийг яг одоо www.goolingoo.shop –оос онлайнаар захиалж, гэртээ хүргүүлээд аваарай.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(875)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com