“Чиний хамгийн сайн чаддаг зүйл юу вэ?” гэж нэгэн танил маань надаас асуусан юм. Тэр асуултанд “тэгэсхийгээд” хариулаад өнгөрсөн ч үүний хариулт чухам юу байх вэ? гэдэг бодол нэг хэсэгтээ надаас салаагүй. Чи ч бас яг ийм асуулттай нүүр тулж байсан уу?
Бид олон чухал асуултад хариултгүй явдаг бөгөөд яг дээрх шиг хэн нэгэнд хариулах хэрэгтэй болох үед л энэ талаар нухацтай бодох нь элбэг. Нэгэнт бид “Би хэн бэ? Би юуны төлөө амьдарч байна вэ?” гэх мэт асуултуудад амьдралынхаа нэг цаг мөчид хариулах хэрэгтэй болох учраас яг одоо энэ талаар бодвол ямар вэ?
Ингээд амьдралаа эргэцүүлэхэд чинь туслах 23 асуултыг хүргэж байна. Нэг бүрчлэн нухацтай бодоод, хариултыг нь дэвтэртээ бичээрэй.
1. Чиний давуу болон сул тал юу вэ?
2. Юу чамайг аз жаргалтай болгодог вэ?
3. Миний амьдралын үнэт зүйл юу вэ?
4. Хэрвээ ганцхан хүслийг чинь биелүүлье гэвэл, чи юу хүсэх бол?
5. 16 настай, 20 настай, 25 настай өөртөө хандаж юу гэж зөвлөх вэ?
6. Чи зөв хүмүүстэй цагийг өнгөрүүлж байна уу?
7. Чи одоогийн амьдралынхаа юуг өөрчлөхийг хүсэж байна вэ?
8. Хийж байгаа ажилдаа чи дуртай юу? Ажил чинь чамд ямар мэдрэмжийг өгдөг вэ?
9. Амьдралаас сурсан хамгийн чухал хичээл юу байв?
10. Чи мөрөөдөлдөө хүрэхийн төлөө юу хийсэн бэ? Ер нь чиний мөрөөдөл юу вэ?
11. Чи өөрийгөө хайрлаж, өөртөө анхаарал тавьж чаддаг уу?
12. Чиний хамгийн сайхан дурсамж юу вэ?
13. Амьдралдаа хэнд, юунд талархалтай ханддаг вэ?
14. Чиний хамгийн сайн чаддаг зүйл юу вэ?
15. Юу чамд урам зориг өгдөг вэ?
16. Амьдралынхаа аль үед буцаж очихыг хүсэж байна?
17. Хэрвээ алдаагаа засах боломж олдвол юуг засаж залруулах вэ?
18. Амьдралдаа мэдэрч байсан хамгийн сайхан мэдрэмж юу вэ?
19. Амжилтад хүрэхэд чинь саад болж байгаа зүйл юу вэ?
20. Чиний амьдралдаа авч байсан хамгийн сайн зөвлөгөө эсвэл чамайг өөрчилсөн үгийг хэлнэ үү.
21. Чи өөдрөг үзэлтэй хүн мөн үү? Аливааг эерэгээр харж чаддаг уу?
22. Чи хэний хажууд байхдаа хамгийн жаргалтай байдаг вэ?
23. Ойр дотны хүмүүстээ талархал илэрхийлдэг үү? Тэднийг хайрлаж хамгаалахад өөрийн зүгээс чи юу хийсэн бэ?
Сэтгэгдэл (0) | Хэвлэх | Үзсэн тоо: 11828 | | | |
Өмнөх мэдээлэл Амьдралыг амар хялбар болгох онлайн худалдааны 9 давуу тал |
Дараах мэдээлэл Нүүрний маскны шилдэг 5 ашиг тус |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.