ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөрийгөө хайрлаж чаддаг бүсгүйчүүлийн косметикийн цүнх “ногоон” байдаг

Гоо сайхан  | 2017 / 11 / 01

Яагаад бидний косметикийн цүнх “ногоон” байх хэрэгтэй вэ?
- Энэ бол өөрийнхөө гоо сайхан төдийгүй эрүүл мэндийнхээ төлөө хийж буй зөв алхам юм. Гоо сайхны бүтээгдэхүүн бол бидний өдөр тутмын хэрэглээ учраас нэг удаагийн химийн, хортой хэрэглээ тийм ч том нөлөө үзүүлэхгүй байж болох ч өдөр бүр хэрэглэснээр архагшиж, арьсны өвчин, хөхний хорт хавдар, эмэгтэйчүүдийн өвчлөл, нүдний хараа муудах, альцгеймэр, үр зулбалт гэх мэт олон муу үр дагаврыг учруулах боломжтой. Тиймээс аль болох байгалийн гаралтай, байгальд ээлтэй сонголтуудыг хийх нь урт хугацааны сайн үр дүнд хүргэх юм.

Өөрийгөө хайрлаж чаддаг бүсгүйчүүлийн  косметикийн цүнх “ногоон” байдаг

Косметикийн “ногоон” цүнхний ач тус юу вэ?
Дэлгүүр, худалдааны төвүүдээр дамжуулан маш олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг бидэнд санал болгож байна. Тэндээс байгалийн гаралтай, биед хоргүй, чанартай, буцах эзэнтэй буух хаягтай бүтээгдэхүүнийг сонгосноор:

- Арьсанд харшилж, сөрөг нөлөө үзүүлэхгүй
- Удаан хугацааны хэрэглээний явцад үр дүн нь улам бүр сайжирна
- Байгаль орчиндоо ээлтэй, сэтгэл хангалуун хэрэглээ
- Өөрийгөө хайрлаж, өөртөө хамгийн сайныг нь зориулж чадаж байгаагаа мэдэрнэ.

Хэрхэн “ногоон” сонголт хийх вэ?
Өөрийгөө хайрладаг бүсгүйн сонголт Өөрийгөө хайрладаггүй бүсгүйн сонголт
Сонголт нь энгийн байх агаад өөрийнхөө арьсанд юу хэрэгтэй, юу таардгийг маш сайн мэднэ. Мэддэг болохын тулд олон зүйлийг судалж, туршсан байгаа. Учир нь тэд ухамсартай сонголт хийхийг, арьсандаа зөв бөгөөд хэрэгтэй бүтээгдэхүүнийг л хэрэглэхийг хүсдэг. Түүний цүнхэнд өндөр үнэтэй нь ч бий хямд төсөр нь ч бий. Нэртэй фирмийн, үнэтэй бүтээгдэхүүнийг сурталчилгаанд нь л татагдан худалдаж авна. Эсвэл аль болох хямд, бусдын сайн гэсэн бүтээгдэхүүнийг сонгоно.
Арьсанд нь шууд хүрч байгаа бүтээгдхүүнүүдэд тэд хэззээ ч хайнга хандахгүй. Аль болох байгалийн гаралтай, чанартайг нь сонгож хэрэглэхийг илүүд үзнэ. Найрлага, хадгалах хугацаа бичигдсэн хэсгийг хэзээ ч орхигдуулахгүй. Бүхий л химийн найрлагын нэр, нөлөөг чээжлээд суухгүй ч дор хаяж байнга хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдийнхээ хувьд ямар үг бичигдсэн байвал авахгүй байхаа мэднэ. Гоо сайхны бүтээгдэхүүний найрлагыг хэзээ ч харж байгаагүй. Менежрийнх нь тайлбарт ч бараг анхаарлаа хандуулдаггүй. Гол анхаарах зүйл нь үнэ болон хэр хурдан үр дүнгээ үзүүлэх вэ л байна. Нөгөө талаас худалдагч, менежэрийн сайн, чанартай гэсэн болгонд итгэнэ.
Гоо сайхан бол өдөр тутмын дадал гэдгийг мэддэг учраас урт хугацааны үр дүнг чухалчилсан сонголт хийнэ. Мөн амьдралын хэв маяг нь ч эрүүл байна. Жишээ нь тэд хэзээ ч нүүрээ цэвэрлэлгүйгээр унтахгүй. Аль болох хурдан үр дүн үзэхийг хүснэ. Арьсыг гялс залуужуулах халимны сүүний тос гэх зэрэг ид шидийн мэт үр дүнтэй бүтээгдэхүүнүүд бий гэдэгт итгэсээр байдаг. Жишээ нь тэд нүүрээ цэвэрлэлгүй унтчихдаг зуршилтай хэрнээ өндөр үнэтэй, өө дарагчтай крем худалдаж авдаг.
Арьсны эрүүл мэнд, гоо сайхныг зөвхөн худалдаж авсан бүтээгдэхүүндээ найдаж болохгүйг тэд сайн мэднэ. Хооллолт, сэтгэл санааны байдал, амьдралын хэв маяг тэр чигтээ нөлөөлнө гэдгийг тэд ухамсарладаг учраас бүгдийг нь ухаалгаар, өөрт хамгийн сайнаар сонгодог. Харин тэд мэдрэмждээ захирагдаж, хамгийн ихээр аппетит хөдлөгдөг шарсан хуурсан, түргэн хоол болон хэт чихэрлэг, хөөлгөгчтэй амттан зэргийг байнга идэж, ходоодондоо хогийн сав мэт ханддаг. Өдөржин стрестэж бухимдан хөмсгөө зангидчихаад тэр хэсгийн үрчлээсээ тэнийлгэх гэж үнэтэй аппаратанд ордог. Нөгөө талаас эдгээр хорт зуршлуудынхаа үр дагаврыг бүтээгдэхүүнийг үр дүнгүйгээс болж байна гэж үзнэ.
Тэд өөрийн сонголтондоо бүрэн итгэлтэй байдаг. Эсвэл итгэлтэй, мэдлэгтэй найзынхаа зөвлөгөөг л дагадаг. Учир нь тэд судалж, уншиж, мэдсэн байгаа. Тэд таних, танихгүй хүмүүсийн зөвлөгөөг дагаж сонголт хийхдээ амархан. Учир нь өөрийнхөө арьсанд юу сайн, юу хэрэгтэй талаар мэдлэг, мэдээлэл муу байна.

Үүнийг уншаад гоо сайхны боловсролоо дээшлүүлье, илүү ихийг судалж мэдье гэж бодож байвал юуны түрүүнд ЭНД дарж ямар ямар найрлагаас зайлсхийх хэрэгтэйгээ мэдээд аваарай. Гоолингоо нь ч бас итгэлт найзынхаа үүргийг гүйцэтгэж, найдвартай, чанартай хамгийн гол нь туршилтаар батлагдсан, брэнд бүтээгдэхүүнүүдийг санал болгож байх болно. Энэ удаад “ногоон” косметкийн цүнхэнд чинь 1 дуслаар бүтэн биеэ угааж болох “Yves Rocher” брэндийн “I love my planet” эко шүршүүрийн шингэн саванг санал болгож байна. Энэ шингэн саван нь ердөө 100мл –ийн савалгаатай хэдий ч маш өтгөн бүтэцтэй, 100% ургамлын гаралтай цэвэрлэгч, 97%-ийн байгалийн гаралтай найрлага агуулсан био задралд хялбар ордог, усыг маш багаар бохирдуулах бүтээгдэхүүн юм. Дахин боловсруулсан хуванцар савалгаатай учраас байгальд ч мөн ээлтэй.

Өчигдөрхөн болж өнгөрсөн “Yves Rocher” брэндийн төв салбарын шинэчилсэн нээлтийн үеэр энэхүү бүтээгдэхүүнийг танилцуулснаас гадна бүх бүтээгдэхүүний 20% хямдралтай худалдаа явагдаж бүсгүйчүүдийн хөл хөдөлгөөнөөр дүүрэн өнгөрлөө.

21 жилийн өмнө “Yves Rocher” брэнд Улаанбаатар хотод анхны албан ёсны дэлгүүрээ нээсэн тэр буурийг тус брэндийн хамгийн сүүлийн үеийн концепцоор ахин сайжруулан хэрэглэгчиддээ танилцуулсан нь энэ байлаа. “Act Beautiful” буюу “Үзэсгэлэн гоо бай, эх дэлхийгээ ч хүндэтгэ” гэсэн уриатай “Yves Rocher” брэндийг бүсгүйчүүл маань косметкийн “ногоон” цүнхэндээ оруулна биз дээ?

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(363)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com