ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Интернэт ашиглаж амьдралаа хөнгөвчлөх 5 арга

Мэдээлэл  | 2017 / 11 / 28

10 жилийн өмнө бид:
- Бүх төлбөр тооцоог банкинд дугаарлаж зогсоод хийдэг байсан;
- Төлбөрийн карт ашигладаг хүмүүсийг “хо” гэж хардаг байсан;
- Халуун цэг дээрх сурвалжлагыг зурагтаар л үздэг байсан;
- Жинхэнэ мэдлэгийг хичээлийн танхимаас л авдаг гэж боддог байсан;
- Дэлгүүр хэсэх гэж хотыг хөндлөн гулд туулдаг байсан бол одоо компьютер, гар утасныхаа араас л бүгдийг маш хурдан, хялбараар шийддэг болжээ. Цаашдаа ч энэ нь улам хөгжиж, “ухаалаг” –жих нь тодорхой. Тэгэхээр бид цаг үеэ дагаад өөрийн эрхгүй шинэчлэгдэж, интернэтийг амьдралдаа эрчимтэйгээр ашиглаж сурах хэрэгтэй байна. Ингэж чадвал мэдэхгүй, чадахгүйн зовлонд хэзээ ч унахгүй.

Интернэт ашиглаж амьдралаа хөнгөвчлөх 5 арга

1. Хайж ол – Юуны түрүүнд интернэтээс хэрэгтэй мэдээллээ хайж олж чаддаг байх хэрэгтэй. “Хайгаад хайгаад олдохгүй” байсан гэж хэлэх нь өөрөө шалтаг тоочсон, утгагүй хариулт шиг сонсогддог болоод байна. Тэр их мэдээллийн сангаас өөрт хэрэгтэйг хайж олох чадвар яг л англи хэл шиг өдөр тутамд хэрэг болно. Тиймээс доорх бичлэг мэддэггүй зүйлээ мэдэж авахад чинь тусална:

2. Суралц - Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайг ч олж болдог болсон интернэт орчноос сурах зүйл маш их бий. Чи юу сурахыг хүсэж байна? Эсвэл ямар нэг зүйлийг яаж хийдэг юм бол гэсэн асуулт толгойд чинь эргэлдэж байна уу? Тэгвэл түүнийгээ Google.mn –ээс гадна Youtube.com дээр бичээд хайхад л гараад ирнэ. Жишээ нь хэрхэн Тверк хийх вэ? /How to twerk?/ гээд хайхад гараад ирнэ.

Эсвэл хэрхэн А суух вэ? /How to do the splits?/ гэж хайж болно. Ер нь бүгдийг л хайж болно.

Google.mn –ээс Франц хэлийг хэрхэн хурдан сурах вэ? /How to learn French Fast?/ гээд хайхад ЭНЭ мэтчилэн олон илэрцүүд гарч ирнэ. Бүр онлайнаар Харвардад сурч ч болно шүү дээ. Бас маш олон номууд цахим хэлбэрээр байгаа учраас хэвлэж аваад эсвэл ухаалаг утсан дээрээ суулгаад цаг заваараа уншиж суралцаж болно, бас бусдад заасан ч болно.

3. Өөрийн “брэнд”-ийг бүтээ – Цахим ертөнцийн гайхамшгийг бид өдөр өдрөөр мэдэрсээр байна. Түүний нэг нь чи өөрийгөө тодорхойлох хийсвэр юм шиг хэрнээ бодит зүйлсийг бий болгож бусдад таниулах, хүрээгээ тэлэх, улам ихийг хийж бүтээх боломж нээлттэй байна. Ийм бэлэн, сайхан боломжийг зүгээр хараад өнгөрүүлэх нь хайран биш гэж үү? Бичих дуртай хүмүүс хувийн блог сайтаар дамжуулан ур чадвараа нэмэхийн зэрэгцээ өөрийн уншигчидтай болж болно. Мундаг ээжүүд өөрсдийн цахим хуудас, блогийн сонирхолтой нийтлэлүүдээрээ шинэхэн ээжүүдэд, эмэгтэйчүүдэд урам зориг өгсөөр байна. Гэрэл зураг дарах хоббитой чиний авсан янзтай зургууд инстаграмд лав “од” болно доо. Тиймээс чи юу хийхийг хүсэж байна, түүгээрээ өөрийн “бренд”-ийг үүсгэ.

4. Банкны салбарыг утсандаа татаж ав – ATM ч биш, мобайл банк ч биш ухаалаг утсандаа банкны салбарыг авчраад интернэт банкны үйлчилгээгээр дамжуулан өөрсдөө удирдаж, ашиглах цаг нь аль хэдийн болжээ. Бидний өдөр тутамд харилцдаг бүх арилжааны банкууд өөрийн гэсэн аппликешн, интернэт банкны үйлчилгээтэй болчихсон шүү дээ. Дансны хуулгаа хүссэн үедээ шалгаж, банк хоорондын шилжүүлгийг хэдхэн минутын дотор хийх боломжийг интернэт банк бидэнд олгож байна. Мөн дээр нь нэмээд картгүйгээр ч тооцоо хийж болох Qpay хэмээх маш хялбархан аргыг нэвтрүүлээд эхэлчихсэн гэх мэт бүх зүйл гарын дор шийдэгддэг болчихсон байхад чи одоо ч теллэрийн урд дугаарлаад зогсож байгаа юм биш биз?

5. Онлайнаар дэлгүүр хэс - Алибабагийн Жек Ма бол интернэтээр дамжуулан онлайн худалдааны бизнесээ өргөжүүлж өөрийн “бренд”-ийг бий болгож чадсан амьд жишээ. Тэр дэлхийн хүмүүсийн хэрэгцээг онлайн худалдан авалтаар дамжуулан гар дээр нь хүргэсээр байна. Түүнээс гадна дэлхийн бүхий л хөгжингүй орнууд цаг зав хэмнэхэд чиглэсэн онлайн худалдааны системийг улс даяараа нэвтрүүлж, арга дамжлагуудыг нь улам л амар хялбар болгосоор байна. Манай оронд ч бас ялгаагүй онлайн худалдаа эрчимтэй хөгжиж, өдөр тутмын амьдралын энгийн нэг хэсэг болоход ойрхон болжээ. Энэ үетэй давхцуулан www.goolingoo.shop цоо шинэ төслийг Гоолингоо танилцуулж байна. Энэ бол косметикийн онлайн их дэлгүүр юм. Өөрийн хэрэглэдэг, хайртай брэндийнхээ бүтээгдэхүүнийг заавал дэлгүүрт нь очилгүйгээр www.goolingoo.shop –оос онлайнаар захиалаад, хүссэн газартаа хүргүүлээд авч болно. Бид өөрийнхөө гоо сайханд сэтгэл хангалуун, бүтээлч, ухаалаг байхыг хүсдэг бүсгүйчүүдийн жинхэнэ найз байх болно.

Энэ мэтчилэн мэдээлэл авах, шинэ мэдлэг олох, чадвараа дээшүүлэх эсвэл цагийг бүтээлч, зугаатай өнгөрөөхөд хүртэл хайлт хязгааргүй болжээ. Гэтэл чи өнөөдөр зөвхөн фейсбүүк, инстаграм дээрх л үйл явдлуудаар хязгаарлагдаж байгаа юм биш биз? Ухаалаг утсандаа хэрэгтэй аппликейшнууд суулга, олон сайтуудаар зочилж мэдээлэл ав, англи хэлээ сайжруул, онлайн курсуудэд бүртгүүл дэлхийн том мэдээллийн сайтуудаас болж буй үйл явдлуудыг сонс, аль орноор аялахыг хүсэж байна түүнтэй холбоотой бүх мэдээллийг цуглуул, чамд урам зориг өгөхүйц бичлэг, кино үз, загварын чиг хандлагыг хар. Дэлхий өмнө чинь нээллтэй байна, хонгор минь.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(940)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: chirs.   2018-02-05
ЭРХ ЗЭЭЛИЙН ЭРХЭМ ЗӨВШӨӨРЛӨГЧИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ {NO SCAM ACTIVITIES} Олон нийтэд мэндчилгээ, Би ноён Крис Хармони Николас, БИДНИЙГЭЭ БИЧИГ, БИЧИГ БАРИМТЛАГДАГЧ, Зээлдэгч зээлдэгч. Та санхүүгийн өрөнд орсон уу? Чи муу зээл байна уу? Та санхүүгийн хувьд доошоо байна. Би бага хүүтэй зээлийг 2% -ийн зээлээр өгдөг. БИДНИЙ ТЭМДЭГЛЭЭД ОРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНД АЛХАМУУДЫГ АЖИЛЛАГАА. Би бизнес, хувийн болон хувийн зээлээ зээлээр олгож байгаа хүмүүст өөрсдөө туслалцаа үзүүлж, туслалцаа үзүүлж байгаа эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлж, тэдэнд зээл өгөхийг хүсч байна. Мөн энэ зээлд хамрагдахаар төлөвлөж буй хүмүүст зориулж зээл олгохыг хүсч байна. ЭНЭ ЭРГЭН НИЙГЭД БОЛОН БУСАД БОЛОХГҮЙ БАЙГУУЛАГЧ БУУРЛАГДАХ БАРИМТ БИЧГҮҮДЭЭ, БУСАД ЗӨВЛӨГӨӨНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ БОЛОХГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОХГҮЙ. Хэрэв та энэхүү зээлийн саналыг сонирхож байгаа бол хөгжилдөхгүй байх, эсвэл үүнийг буруу мөрдөн шалгах буруу зам, Та харилцагчаа илгээж болно ЭСВЭЛ И-мэйл хаяг: christloanfunds@gmail.com ТАЙЛБАР: Хэрэв та энэ зээлдүүлэх хүсэлтэй байгаа бол Итгэл, зоригтой байх ёстой

Зочин: albaker.   2018-01-04
Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан бөгөөд энэ нь дэлхийн бүхий л үйл явцын талаар бидэнд сануулсан юм. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд бүгдийг хийж, бид зээл авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн, Тимоти, Мария 2018 оны 2-р сарын 2-нд GAA-д Колумбын Колумбийн Колумби хотод болсон

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com