ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хэрхэн бат бөх гэр бүлийн харилцаа үүсгэх вэ?

Гэр бүл  | 2017 / 10 / 19

Гэр бүлээрээ ширээ тойрон сууж аавынхаа чанга чанга инээхийг, ээжийнхээ хоол нэмүүлэх үү гэж халамжлахыг, ахынхаа хоолондоо бүх анхаарлаа төвлөрүүлж амтархан идэхийг, дүүгийнхээ хоолоо асгачихаад харамсан харахыг хамгийн сүүлд хэзээ харсан бэ? Магадгүй “аз жаргал” гэдэг үг хэтэрхий олон хэлэгдээд үнэ цэнээ алдсан байж болох. Гэхдээ гэр бүлийнхээ аз жаргалыг юунд оршидгийг эргэцүүлээд үзээрэй. Ээж чинь өглөө дуудахдаа “миний охион босоорой”, “цаг аль хэдийн 7:30 болчихлооүнэндээ цаг 7:00” хэмээн дуудуулах үед нойроо харамлан уурладаг ч чихэн дээр чихрах сэрүүлэгний оронд ээж чинь хөнжил зөөлөн угзчин дуудангаа, цаг худлаа хэлчихээд гэмшингүй инээж зогсох л хамгийн том жаргал байдаг шүү дээ.

Хэрхэн бат бөх гэр бүлийн харилцаа үүсгэх вэ?

Хажууд байгаа бүхнээсээ азжаргалыг нь олж хараагүйгээс л гэр бүлийн гишүүд үл ойлголцдог. Тэгвэл хэрхэн батбөх гэр бүлийн харилцааг бий болгох вэ?

Өөрийгөө хайрла
Зүгээр л өөрийгөө хайрлаад үз. Нөхрөө биш, хүүхдээ биш. Өөрийгөө. Хумсаа буд, үсчинд ор, хувцасны шүүгээгээ нээгээд хуучирсан хувцас болон дотуур хувцсаа бүгдийг нь хогийн саванд хий. Тэгээд дэлгүүр хэсэж торгомсог зөөлөн дотоож, чиний гоо үзэсгэлэнг тодотгох хувцас шинээр ав. Зүгээр л бүх асуудлыг мартаад өөртөө анхаарал тавь, ганц орой эрт унтаад нүүрнийхээ арьсыг амраа. Маск тавь. Нөхрийнхөө нүдэн дээр анхны болзоон дээр догдлуулж байсан тэр бүсгүй болон өөрчлөгд. Хайр өөрийгөө ч бас хайрлахад оршино. Нөхрөөсөө хайр хүсч хүлээх нь зөв ч өөрийгөө хайрладаг хүнийг бусад хүмүүс хайрладаг гэдгийг санаарай. Эмэгтэй хүн бол гэр гийгүүлэгчшүү дээ.

Ханиа хайрла
Орой унтахдаа сайхан амраарай гээд буруу харах биш цээжинд нь нүүрээ нааж ирээдүйгээ төсөөлөн ярилц. Мөрөөдлөө ярь. Түүнийхийг ч бас сонс. Гарыг нь атга. Байнга чи эрхлэх биш нөхрийнхөө гарыг атгаад үнсээрэй. Хацрыг нь илж, сахлыг нь авч өгье гэж хэл. Зүгээр л хажууд байгаа насан туршийн сонголтоо хайрла. Түүнийхээ сул талыг нь мартаад бүх зүрх сэтгэлээсээ түүнийгээ бишир. Болохгүй бол түүнийг гайхалтай нэгэн гэж өөртөө итгүүл.Бүсгүй хүн хүндэлдэг хүнээ илүү ихээр хайрладаг шүү дээ. Гэр бүлийн азжаргал өөрийгөө хайрлаж нөхрийнхөө хайрыг татаж, түүнийг хайрлаж өөрийгөө ч бас зөрүүлээд хайрлуулахад оршино.

Итгэлийг бий болго
“Хайрт минь би ганцхан чамд л үнсүүлэх дуртай. Чамайг өөр эмэгтэйд хүрч байна гэж бодохоос ч айдаг. Тэрэн шигээ би ч бас чамайгаа гомдоохийг хүсдэггүй. Би чамдаа хайртай” Нөхөртөө ингэж хэлээд үз. “Чамайг өөр эмэгтэйтэй харилцаа тогтоовол хохино шүү. Сална” гэж хэлэхээс татгалзаарай.Эдгээр үгс итгэлийг эвдэх болно. Тэрний оронд түүнд “эхнэр” гэдэг нандин, хагалчихаж боломгүй бөмбөлөг, нэг хагалчихвал эргээд нийлэхээргүй итгэлцэл байгааг ойлгуулаарай. Бусадтай харилцах харилцааг нь муутгаж, хий хардаж зовоохын оронд дэргэдээ аз жаргалтай байлгах, чамаас холдмооргүй байлгах тэр зүйлсийг хий. Харилцаагаа гайхалтай болго. Хайр итгэл дээр тогтоно.

Өөрийгөө мэддэг шигээ түүнийг бас тань
Чи ямар өнгөнд дуртай, юунаас кайф авдаг, тэнгэр ширтэх дуртай юу, гунигласан үедээ юу хийдэг вэ, эдгээр асуултанд хариулах чамд амархан байх. Харин нөхөр чинь эдгээрт дуртай юу? Эргэлзэж байна уу? Түүнийгээ илүү ихээр таньж мэдэхэд чинь тусалж, зөв чигээ тодорхойлоход чинь нэмэр болох үүднээс Гоолингоо нь wwwa.acyy.me -г танилцуулж байна. Acyy.me бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Эндээс чи өөрийн жинхэнэ давуу тал, сул тал, төрөлх зан чанарын талаар бодит судалгаанд тулгуурласан материалыг унших боломжтой. Унших төдийд өөрийгөө бүрэн дүүрэн таньж мэдэхгүй байж болох ч өөртэйгөө ярилцаж, өөрийнхөө тухай бодох, өөр өнцгөөс харах сэдлийг төрүүлэх нь дамжиггүй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийнн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(681)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: albaker.   2017-11-23
Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан бөгөөд энэ нь дэлхийн бүхий л үйл явцын талаар бидэнд сануулсан юм. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд бүгдийг хийж, бид зээл авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн Тимоти, Мариа 2017 оны 11-р сарын 22-нд GAA-д Колумби хотод хүлээн зөвшөөрөв

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com