ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эмзэг арьсны ч эрхэм анд “Enature”

Дэлгүүр хэсье  | 2017 / 10 / 18

“Хус модны шүүсний 74%- ийн агууламжтай...”
Яг энэ хэсгийг уншаад л би хөөх гэж дуу алдсан билээ. Хэрэглэж байгаа бүтээгдэхүүн бүрийнхээ найрлагад маш сайн анхаарал хандуулж, аль болох харшил өгөхөөргүй, зөөлөн бүтэцтэй гоо сайхны бүтээгдэхүүн сонгохоос аргагүйд хүрдэг эмзэг мэдрэмтгий арьстай бүсгүйчүүлд ч бас дээрх өгүүлбэр сайхан сонсогдож байгаа байх.

Эмзэг арьсны ч эрхэм анд “Enature”

Эмзэг мэдрэмтгий арьстай бүсгүйчүүлийн нэг сайн тал нь бусад бүсгүйчүүлээс илүү гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлага, үйлчилгээний талаар мэдлэгтэй байдаг. Тийм байхаас ч аргагүй гэдэгтэй чи санал нийлж байгаа байх. Тиймдээ ч ямар сайндаа барьж авсан бүтээгдэхүүн болгоноо ар талруу нь харуулж (найрлага, хадгалах хугацаа бичсэн хэсгийг түрүүлж харах гэж) үздэг дадалтай болчихсон байх вэ дээ. Ихэнх байгалийн гаралтай хэмээн тодотгодог гоо сайхны бүтээгдэхүүнүүд 50%-60% - ийн байгалийн орцтой байдгийг туршлагаараа мэдэж байсан надад 74% гэдэг гайхамшиг мэт уншигдсан юм.

Гэхдээ л хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ, тийм үү? Google.mn дээр “enature hydro sleeping pack” гэж бичээд хайлт хийтэл хувцас загварын блог хөтөлдөг, инстаграмыг нь дагаж үлгэр дуурайл авдаг эмэгтэй маань хэрэглэж байсан хамгийн сайн 5 маскныхаа №1 –т оруулсныг хараад хэрэглэж үзэх сонирхол маань бат араандаа шилжив.

Ингээд “туршилтын туулай” болгосон шөнийн маск маань ямар байсан талаар ярилцъя.

Энэхүү шөнийн маск нь өмнө хэлсэнчлэн 74% -ийн хус модны шүүсний агууламжтай бөгөөд хусны шүүс нь №1 усыг орлогч ажээ. Маск нь арьсыг түргэн хугацаанд чийглэг, булбарай зөөлөн болгож, арьсны өөрийнх нь нөхөн сэргээх үйл явцыг дэмжиж өгдөг үйлчилгээтэй. Хамгийн гол нь гайхалтай чийгшлийг өгөх юм.

Байгалийн зөөлөн үнэр анхилах бөгөөд хэтэрхий өтгөн биш болохоор арьсны амьсгалах үйл явцад саад болохооргүй. Нүүрэндээ хүргэх төдийд зөөлөн, сэтгэл ханамжтай мэдрэмж төрнө. Хэрэглэхдээ нүүрний будгаа арилгаж, цэвэрлэсэн арьсан дээрээ түрхэж, бага зэрэг иллэг хийгээд унтана. Өглөө босоод цэвэр, бүлээн усаар угаана гэж заавар дээрээ бичсэн байсан ч бүгд арьсанд шингээд гайхалтай гөлгөр, зөөлөн мэдрэмж төрүүлж байсныг хэлэх хэрэгтэй. Араас нь хүйтэн бүлээн усаар нүүрээ угаах төдийд нүүрний арьсан дээр гар гулгаж байгаа нь мэдрэгдэж байв. Түргэн хугацаанд, эрчимтэй чийгшүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн учраас долоо хоногт 2 удаа хэрэглэхэд хангалттай. Бусад үед нь шөнийн тосоо хэрэглээрэй хэмээн зөвлөж байна лээ.

Маскандаа сэтгэл хангалуун үлдсэн болохоор бусдыг нь ч мөн судалж үзэхэд “Enature” брэндийн бүхий л бүтээгдэхүүнүүд байгалийн гаралтай бөгөөд хөхний хорт хавдар, нөхөн үржихүйн өвчлөлд хүргэдэг парабен , арьсны харшил, альцгеймэрийн эх сурвалж болох үнэртүүлэгч бодисууд гэх мэт ихэнх гоо сайхны бүтээгдэхүүнд агуулагддаг хортой химийн найрлагуудаас татгалзсан ажээ. Харин оронд нь байгалийн цэвэрлэх, чийгшүүлэх, тэжээл өгөх, залуужуулах ид шидтэй ургамал, үр, холтос зэргээс хандлан найруулсан бүтээгдэхүүнүүдтэй юм. Тиймээс ямар ч төрлийн арьстай байсан харшил өгч, таарахгүй байх вий гэсэн айдасгүйгээр эдний бүтээгдэхүүнүүдээс хэрэглэх боломжтой. Сав баглаа боодол тэр ч байтугай дээр нь бичсэн бэхээ хүртэл байгальд ээлтэйгээр гаргаж авсан гээд бодохоор...

Харин одоо би эднийхээс Солонгостоо борлуулалтаараа тэргүүлээд байгаа “Moringa Cleansing balm” –ийг хэрэглэж үзнэ ээ. Чи ч бас хэрэглэхийг хүсвэл Их дэлгүүрийн 1-р давхарт Монфарм, Хүннү молл 1-р давхарт Абсолют дэлгүүрийн чанх хажуу талд Монфарм эмийн санд очоорой.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(199)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: khulan.   2017-12-08
ene sleeping maskig hanas yaj awah we

Зочин: albaker.   2017-11-23
Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан бөгөөд энэ нь дэлхийн бүхий л үйл явцын талаар бидэнд сануулсан юм. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд бүгдийг хийж, бид зээл авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн Тимоти, Мариа 2017 оны 11-р сарын 22-нд GAA-д Колумби хотод хүлээн зөвшөөрөв

Зочин: lucy.   2017-10-19
Wow. goolingoo idevxitei bgad bayrlalaa. Oyutan bxda bnga unshdag bj bilee. Odoo ch bs shimten unshnaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com