ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бяцхан үрээ чадварлаг, өөртөө итгэлтэй хүн болгож өсгөх 10 зарчим

Гэр бүл  | 2017 / 10 / 12

Өнөөгийн нийгэм, хүмүүсийн хандлага, үзэл бодол гээд бүх зүйл аажмаар юм шиг хэрнээ маш эрчимтэй өөрчлөгдөж байгааг чи анзаарч байна уу? Хэдхэн жилийн өмнө улаан дипломтой төгссөн оюутан шууд л ажилд ордог, аав ээжийнхээ үгнээс гардаггүй бол хамгийн сайн хүүхэд, урт хугацааны ажлын туршлагыг л ажил олгогочид чухалчилдаг байсан бол одоо дипломноос илүү чадвар, харилцаа, туршлагаас илүү санаачлага, хандлага чухалд тооцогдож байна. Үгнээс гардаггүй, даруу төлөв гэхээсээ илүү зоригтой, өөртөө итгэлтэй байхыг бид хүүхдүүддээ сургахыг хүсдэг болж шүү дээ.

Бяцхан үрээ чадварлаг, өөртөө итгэлтэй хүн болгож өсгөх 10 зарчим

Тиймдээ ч улиг болсон хүүхэд хүмүүжлийн арга барилыг өөрчилж илүү уян хатан, “бүтэлгүй” шинжтэй болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхэддээ бүтэлгүйтэж, алдах боломж олгох хэрэгтэй. Өөрөө оролдож, алдаж онож байж л бид суралцдаг шүү дээ. Тиймээс хүүхдийнхээ урдуур орж хийж өгөх эсвэл хориглож болиулалгүй хийж буй үйлдлүүдийг тайван ажиглаж, тэвчээртэй байх хэрэгтэй. Чиний хийх зүйл бол тэднийг дэмжих, урам зоригийг нь унахгүй байхад анхаарах юм. Хүүхэд чинь бодит байдлын өмнө бууж өгсөөр байвал ирээдүйд сэтгэлийн тэнхээгүй, хүсэл мөрөөдөлгүй, өөрийгөө үнэлдэггүй хүн болох болно.

Саяхан уншсан нэг номон дээр өөртөө итгэлтэй, манлайлагч чанар бол төрөлхийнх гэдгийг судалгаагаар нотолсон тухай бичсэн байсан юм. Үүнтэй адилаар сэтгэл хөдлөл өндөртэй, гутранги, ганцаардмал зан ч бас төрөлхийнх аж. Гэхдээ хэдий өөртөө итгэлгүй, санаачлагагүй хүүхэд төрсөн ч эерэг, өөдрөг, идэвхтэй, амбицтай эцэг эхээс үлгэр дуурайл авч хүмүүжвэл тэднийгээ дуурайж, хүчирхэг, амжилттай амьдарч чаддаг аж. Хэрвээ хүсвэл өөрөө өөрийгөө ч өөрчилж, зөв залж болно гэжээ. Эндээс бидний хүүхдийн сайн сайхан амьдарч, мөрөөдлөө биелүүлэх эсэх нь биднээс ихээхэн хамааралтай гэдгийг харж болно. Бүх ээж аавууд хүүхдээ хамгаалахыг хүсдэг. Энэ бол бидний ажил! Гэхдээ бид хүүхдээ өөртөө итгэх итгэлгүй, бусдаас хараат болгож болохгүй шүү дээ. Үүний тулд:

1. Хяналтаа зогсоож, сургаж эхэл
Эцэг эхчүүд бага насны хүүхэддээ ур чадвараа хөгжүүлэхэд нь туслах гэж хичээдэг ч тэд тоглоомыг л илүүд үздэг. Бидний хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага тэднийг цэцэглэн хөгжихөд сайнаар нөлөөлдөг байх шаардлагатай юм. Тиймээс хүүхдийнхээ төлөө санаа зовох сэтгэлийн зовнилоо багасгаж, өөрийгөө болон хүүхдийнхээ хийж буй үйлдэл, сэтгэхүйн өөрчлөлтийг “алсаас” хянаж сурах хэрэгтэй. Үргэлж л хийж буй зүйлийг нь хорьж, “болохгүй” гэдэг үгээр хязгаарлахын оронд “заагаад өгье” гэж хэлээрэй.

2. Хамгийн сайн нь байгаасай гэж хүсэх хэрэггүй
Хамгийн сайн нь бай гэж шаардах бус сэтгэл дотроо ч тийм байхыг хүсэн хүлээх хэрэггүй. Зарим зүйлийг хэлээгүй байсан ч мэдрэгддэг шүү дээ. Тиймээс хүүхдээ анх төрөхөөс эхлүүлээд л мундаг байгаасай гэж хүсэн хүлээх хэрэггүй. Энэ нь хүүхдэд нэг ёсны дарамт болдог. Хийж байгаа зүйлээс нь төгс үр дүнг шаардалгүйгээр өөрийнхөө хүссэнээр тоглож, туршиж үзэхийг нь зөвшөөрөөрэй.

3. Ахин эхлэхийг зөвшөөр
Хүүхдүүд өөрийнхөө алдааг өөрөө залруулах нь чухал. Гэхдээ хэрвээ тэр тусламж гуйх юм бол хамтдаа асуудлыг шийдээрэй. Энэ тохиолдолд хүүхэддээ урам өгөх үгсийг хэл “дараа хийж чадна аа”, “хичээгээрэй” гэх мэт. Харин “чи үнэхээр чадахгүй байна гэж үү?”, “чадахгүй бол орхи доо” гэх мэт үгсийг амнаасаа унагах хэрэггүй. Мөн түүний тоглоомын тойрогт хэтэрхий оролцох хэрэггүй, оролцвол өөрөө хүүхэд шиг тогло, үгүй бол алсаас ажигла.

4. Өөртөө урам хугарахгүй байхад нь туслаарай
Түүнд өөрийнхөө хувьд амжилтанд хүрэх шинэ сэдлийг санал болго. Хүүхэд чинь хичээлдээ муу байсан ч хичээлээс өөр олон сайхан зүйл амьдралд бий гэдгийг ойлгуулаарай. “Хичээлээ хий” гэж тулгахын оронд спорт, урлагаар хичээллүүл, өөрийгөө удирдаж сурахад нь анхаарсан туршилтуудыг хий. Хамгийн гол нь хүүхэд чинь бүтэлгүйтлийг эергээр харж сурах хэрэгтэй.

5. Урам, Урам, Урам...
Бүх хүнд урам зориг хэрэгтэй. Хүүхдүүдэд маань бүр ч их хэрэгтэй. Хатуу чанга байдал нь хүүхдийн урмыг хугалах эрсдэлтэй. Аливаа зүйлд оролдлого, эерэг хандлага зэрэг л ахиц дэвшил авчирдаг гэдгийг санаарай.

6. Дүгнэлт хийхийн оронд “үнэл”
Хүүхдийнхээ үйл ажиллагааны үр дүнг үнэлж магтаарай. Түүнээс шүүмжлэх, тэгсэн байна, ингэсэн байна гэж дүгнэх хэрэггүй шүү. “Чи энэ зүйлийг хийж дуусгасан нь үнэхээр сайхан санагдаж байна. Маш их хичээл зүтгэл гаргаж мундаг байлаа” гэж урамшуулаарай.

7. Үр дүнг биш, хүчин чармайлтад нь анхаарлаа хандуул
“Үүнийг хийх гэж маш шаргуу ажиллаж байгааг чинь би харлаа”, “Чи үүнийг яаж сурсан юм бэ?” гэх мэт хүүхдийнхээ хийж байгаа зүйлийн үр дүнг ярихаасаа өмнө тэр үүнийг хийх гэж ямар их хүчин чармайлт гаргасныг нь бодож үзээрэй. Түүнийг магтаж өөрөөрөө бахархах сэдлийг нь төрүүлээрэй. Нөгөө талаас ирээдүйд таны хүүхэд бусдын хөдөлмөрийг үнэлж, шүүмжлэхээ л урдаа барихгүй байж сурна.

8. Өөрийнх нь тухай эерэгээр ярь
“Чи бүтэлгүй байна”, “чи ийм байдлаараа муу хүн болно шүү” гэх мэт сөрөг хандлагатай үгс байнга хэлэхээс зайлсхий. Таны хүүхэд хуруу хүрэхэд л гэмтчихэж мэдэх зан араншингийн гэрлэн бүрхүүлээ дөнгөж бүтээж байгаа гэдгийг үргэлж санаарай. Хамгийн гол нь хүүхдийнхээ зан араншинг мэдэх нь чухал. Түүний давуу тал юу вэ? Түүнийг нь дэмжин урамшуул, сул тал нь юу вэ? Түүнийг нь эерэг болгоорой.

9. Гомдох вий, гутрах вий гэж бүү санаа зов
Хүүхэд чинь сэтгэлээр унаж гунигласан бол түүнийг яах бол гэж бүү ай. Харин хүүхэдтэйгээ ярилц. “Би маш их харамсаж байна”, “хэн ч ийм зүйл болохыг таамаглаагүй байсан”, “чамайг эргээд урьдын хэвэндээ орно гэдэгт итгэж байна” гэх мэтээр сэтгэлийг нь дэмжиж ярилцаарай. Өдөржингөө уйлж, урам нь хугарч, сэтгэлээр унасан эцэг эх нь айдаст авталгүй түүнд яаж туслахаа мэддэг байх юм бол хүүхэд ч бас тэрхүү асуудлыг хөнгөхөн даван туулж чадна.

10. Түүнд дэлхий ертөнцийг өөрчлөх чадварыг нь батал
Хүүхэд өөрийнхөө ямар чадвартайг мэдэх нь, түүндээ итгэх нь маш чухал. Үүний тулд эцэг эх нь ч тэдэндээ тодорхой чиглэл гаргаад өгчихвөл сайн. Тиймээс бяцхан үрийнхээ давуу талыг олж мэдэх зайлшгүй хэрэгтэй байгаа биз? Үүнийг биелүүлэхэд чинь wwwa.acyy.me туслах болно. Acyy.me бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Эндээс чи тухайн өдөр төрсөн хүний жинхэнэ давуу тал, сул тал, төрөлх зан чанарын талаар бодит судалгаанд тулгуурласан материалыг унших боломжтой. Унших төдийд хүүхдээ бүрэн дүүрэн таньж мэдэхгүй байж болох ч багаар багаар ойлгох, өөр өнцгөөс харах сэдлийг төрүүлэх болно.

Харин одоо түүнд ирээдүйдээ итгэх итгэл найдварыг өг. Энэ нь хүүхэддээ далавч ургуулж байна л гэсэн үг. Хүүхэд тань дүүлэн нисэг. Түүндээ итгээрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(662)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Jade.   2017-10-16
Acyy.me-gee l bolichih hha neeh shn niitlel unshih gheer l surtalchilgaa ahhhh

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com