ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Төрснийхөө дараа витамин уухгүй бол чиний биед тохиолдож болох 8 зүйл

Эрүүл мэнд  | 2017 / 11 / 02

Жирэмсэн үедээ пренатал витамин уух ёстой талаар бараг бүх эмэгтэйчүүд мэднэ. Гэхдээ хүүхдээ төрүүлсэн мөчөөс эхлэн нэмэлт амин дэмийн хэрэгцээ үгүй болно гэсэн үг огтхон ч биш. Ялангуяа хөхүүл ээжүүдийн хувьд харин ч зарим амин дэмийн хэрэгцээ нь жирэмсэн үеийнхээс ч илүү болж ирдэг.

Төрснийхөө дараа витамин уухгүй бол чиний биед тохиолдож болох 8 зүйл

Мэдээж хэрэгцээт амин дэмээ хоол хүнснээсээ авах нь хамгийн сайн арга. Гэхдээ шинэхэн төрсөн нярай хүүхдийн асаргааны хажуугаар заримдаа бие засах ч завдал гардаггүй байтал төгс шим тэжээллэг хоол бэлдэж иднэ гэдэг бүр хэцүү. Тиймээс биеэ хурдан тэнхрүүлэх, эрч хүчээ эргүүлэн олох, дархлаагаа дэмжих мөн хөхүүл ээжийн хувьд хүүхэддээ “амин дэмлэг” сүү өгөхийн тулд чанартай хооллолтоос гадна чанартай амин дэм нэмэлтээр хэрэглэх шаардлагатай байдаг.

Саяхан амаржсан ээжүүдээс ямар витамин ууж байгаа талаар нь асуухад “Би юу ч уухгүй байгаа ш дээ. Ууж яах юм бэ?” гэж хариулах нь олон. Тэгвэл одоо төрснийхөө дараа нэмэлт амин дэм хэрэглэхгүй байх нь ямар эрсдэлтэй талаар тайлбарлах гэж байна.

1. Бие чинь байнга сульдаж, ядарна

via GIPHY

“Амаржина” гэдэг нэрэндээ таараагүй амаргүй ажлын дараа бие их хэмжээгээр ядарч сульдах нь ойлгомжтой. Гэхдээ үүнээс гадна төрөлтийн үеэр шавхаргаар дамжуулан их хэмжээний цус алдагддаг учраас тэр чинээгээрээ ээжүүд төмрийн дутагдалд орсноор хэвийнээс ч илүү ихээр ядарч сульдах шалтгаан болдог байна. Харин төмрийн бэлдмэл нэмэлтээр ууснаар ядралтаа багасгах боломжтой.
Зөвхөн төмрөөс гадна пантотены хүчил, B2, B1, Биотин зэрэг амин дэмүүд нь биеийн энергийн солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээрийн зохистой хэрэглээг постнатал буюу төрсний дараа уудаг амин дэмээс нөхөж авснаар мөн л ядралтаа багасгаж, эрч хүчээ эргүүлэн олох боломжтой.

2. Чихээр хатгуулж, дүнгэнэнэ

via GIPHY

Төрсний дараа чихээр хатгуулж, дүнгэнэдэг болсон гэх ээжүүд олон байдаг. Энэ нь ерөнхий тамир муудсан, дархлаа суларснаас гадна шим тэжээл дутагдлаас үүдэлтэй. Хэрэв чиний ч бас чих өдөр тутамд үе үе дүнгэнэж байгаа бол энэ нь төмрийн дутагдлын нэгэн шинж байж болно.

3. Төрсний дараах сэтгэл гутралд өртөж магадгүй

via GIPHY

D амин дэм бидний биед олон гайхалтай ашиг тусыг хүртээдэг. Сүүлийн үеийн судалгаагаар D амин дэмийн хэрэглээ нь төрсний дараах сэтгэл гутралаас сэргийлэхэд тустай болох нь нотлогджээ.
Түүнчлэн эхийн хөхний сүү нь D амин дэмээр дутмаг байдаг учир нярай хүүхэд ээжээсээ хангалттай D авч чаддаггүй. Тиймээс нярайн сульдаа буюу рахит өвчнөөс сэргийлэхийн тулд хөхүүл ээж нь D-тэй нэмэлт амин дэм уувал сайн.

4. Арьс амархан хөхөрнө

via GIPHY

С амин дэм дархлаа дэмждэг, үрэвсэл намдаадаг байгалийн антиоксидант гэдгийг бид мэднэ. Амаржаад удаагүй ээжүүд голдуу цайны боов, сүүтэй цай, гурилтай шөл гурваар хооллож, заримдаа эмчийн заавраар цитрусын төрлийн жимсийг хориглодог учраас хаа сайгүй хамгийн элбэг байдаг С амин дэмийн ч дутагдалд орох нь түгээмэл. C дутагдлын шинжүүдэд арьс хуурайшах, гар хөлөө багахан цохих төдийд л шууд хөхрөх зэрэг орно.

5. Цахилгаанд цохиулах мэт мэдрэмж

via GIPHY

Тархи, төв мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангадаг B12 витамин дутагдвал үе үе биеэр гүйдэл гүйгээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Энэ нь мэдрэлийн үйл ажиллагааны хэвийн байдал алдагдсаныг илтгэнэ. Мөн л нялх биетэй ээжүүдэд илүү их илэрдэг шинж мөн.

6. Булчин суларна

via GIPHY

Төрснийхөө дараа хэвийн жиндээ хурдан орохоор фитнесст бүртгүүлсэн боловч гар хөлийн чинь булчин цэлцэгнүүр шиг, ямар ч хүчгүй болчихсон байна уу? Энэ нь Е амин дэмийн дутагдалтай холбоотой байж болно. Үүнээс гадна Е амин дэм нь цусны улаан эсийн үйлдвэржилтийг дэмждэг байна.

7. Үс, хумс хэврэг болно

via GIPHY

Сайн мэдээ нь: Хүүхдэд хөхний сүүнээс илүү сайн тохирох хүнс гэж үгүй. Онцгүй мэдээ нь: Чиний бие махбодь хүүхдийг кальциар баялаг сүүгээр тэжээхийн тулд өөрийн чинь ясан дах кальциас хэрэглэж магадгүй. Чиний биед кальци дутагдвал үс хугарах, хумс хугарах шинж тэмдгүүд эхнээсээ илэрнэ. Эдгээрийг анзааралгүй “Угаасаа л төрөхөөр ингэдэг юм” гэж явсаар сүүлдээ өвдөгний ясаар сийгэх хүртэл даамжруулсан ээжүүд ч олон байдаг. Тиймээс төрснийхөө дараа кальциар баялаг сүү сүүн бүтээгдэхүүн сайтар хэрэглэж, нэмэлт бэлдмэл хэрэглээрэй.

8. Ой тогтоолт муудна

via GIPHY

Ээжийн завгүй амьдралд мартах санах тохиолдол олон. Гэхдээ ганц нэгээс ч илүү, байн байн юмаа мартаад байвал энэ нь кальцийн дутагдлын бас нэгэн шинж байж болно.

9. Хүүхдийнхээ DHA-ийн хэрэгцээг бүрэн хангахгүй байж магадгүй
DHA омега 3 нь хүний тархи, нүдний бүтцэд оролцдог гол тосны хүчил юм. Жирэмсний сүүлийн саруудад болон төрсний дараах 18 сарын хугацаанд ураг болон нярайн тархи, нүдний торлог бүрхэвчийн хурдацтай хөгжилд DHA омега 3 нь асар чухал үүрэгтэй байдаг. Харин хүүхэд ихэнх хугацаанд нь тэрхүү DHA-ийнхээ хэрэгцээг ээжээсээ авдаг билээ (Жирэмсэн үед ихсээр дамжуулж, төрсний дараа хөхний сүүгээр дамжуулж). Эхийн бие дэх DHA буурахад ургийн бие дэх DHA-ийн хэмжээ давхар буурдаг.

Энэхүү тосны хүчил нь байгаль дээр яргай, сардин загаснуудад ихээр агуулагддаг боловч манай оронд далайн бүтээгдэхүүний хэрэглээ хомс, мөн загасанд агуулагдах мөнгөн усны эрсдэл бий тул их хэмжээгээр хэрэглэх боломжгүй. Тиймээс энэ тосны хүчлийг нэмэлтээр хэрэглэх нь хамгийн зохистой бөгөөд аюулгүй арга юм шүү.

Жирэмсэн байхдаа ууж байсан пренатал амин дэмээ үргэлжлүүлэн ууж болох ч төрсний дараах амин дэмийн хэрэгцээ зарим нэг талаараа өөр тул зориулалтын постнатал буюу төрсний дараах амин дэмийг хэрэглэх нь илүү үр дүнтэй шүү.
Саяхан амаржсан Гоолингоочууддаа Германы Denk Pharma үйлдвэрийн хөхүүл ээжүүдэд зориулсан шинэ бүтээгдэхүүн Lactonatal + DHA Denk –ийг зөвлөж байна. Lactonatal + DHA Denk нь дээр бичигдсэн B, C, E, D амин дэмүүдээс гадна нэмэлт 200мг DHA омега 3 агуулагддаг. Энэхүү бүтээгдэхүүнийг бүх эмийн сангуудаас худалдан авч болно шүү. 99014240, 99034525 дугааруудаас лавлаарай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(177)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: dulma.   2017-10-05
tursun eejvd zawal em uuj hvhde horduulj bhaar baingiin idewhtei sex hij bval ene bvh zoviur barag ilerehgv ungurdiim bnle

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com