ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Удаан хооллолт

Эрүүл мэнд  | 2016 / 12 / 12

Уг нь хурд бол энэ цаг үед маш чухал үзүүлэлт. Мэдээлэл хурдтай болсоноос хойш үүнийг дагаад амьдралын хэмнэлүүд маань ч мөн адил маш хурдтай болж эхлэж байна. Мэдээлэл бүхэн боломж, шинэ гарц, мэдлэг учраас урсаж байгаа тэр бүх боломжийг бид алдахгүйн төлөө ширэнгийн амьтад мэт л өөр хоорондоо өрсөлдөцгөөх болж.

Удаан хооллолт

Энэ хурд ажиллах, сурах, амрахаас авахуулаад идэхэд маань хүртэл нөлөөлөөд эхлэсэн. Автомашины хурдтай зүйрлэвэл бид авто осол хийхээр хурдтай болсон байна. Түрхэн зуур хурдаа хасан эргэн тойрноо ажиглах нь очих газраа хурдан хүрэхэд тустай гэдэгт та итгэхүү? Хэрвээ итгэсэн бол амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг идэх үйл явцаас эхлэн хурдаа хасацгаая бүсгүйчүүдээ. Хурдан идэх нь бидний төсөөлөөчгүй олон маш муу зүйлийн эхлэл болдог.

Таргалалт.
Хурдан иддэг хүмүүст их идэж байж цадах мэдрэмж төрдөгөөс гадна хоолны амтыг бүрэн мэдэрч чаддаггүй учраас маш их амтлагчтай, түргэн хоолны донтон болдог. Өөрөөр хэлбэл хурдан идэх нь таргалалтын суурь үндсэн шалтгаан юм.

Ходоодны өвлчлөл
Амны хөндийд бүрэн бутлагдаагүй их хүнсийг ходоодруугаа байнга хийгээд байвал ходоод илүү их ажиллаж, энэ нь олон давтагдах үед өвчлөл болдог.

Стрэсс
Ходоод тархинаас хамааралгүй өөрөө бие даасан мэдрэхүйтэй бөгөөд хооллосон үед сайхан мэдрэмжийн тухай мэдээлэл тархи руу явуулж цусан дах стрессийн даавар багасдаг. Харин хурдан хооллодог хүний сайхан мэдрэмж хооллосон хугацаатайгаа адил богино байдаг байх нь.

Магадгүй та удаан хооллох нь сайн талтай талаар өмнө нь ямар нэгэн хэмжээгээр сонсож байсан байх. Нэг халбага хоолыг амандаа 20 зажлах ёстой гээд тоолоод зажлаад сууж байсан хүнтэй таарсан уу? Хэдийгээр удаан идэх гэж оролдож байгаа ч хоолоо идэхгүй тоо тоолоод суух нь таатай байхгүй болов уу? Та удаан хооллох гэж оролдоогүй, оролдсон ч дээрх шиг бүтэл муутай байсан бол дараах зөвлөгөөг уншиж үзээрэй.

Цагаар хоолло: Маш их өлссөн үед хүн хурдан иддэг.  Тиймээс цагийн хуваарьтай, хэмнэлтэйгээр хоол идэж дадвал удаан хооллож сурахад тустай шүү.

Хоол идэхийг онцгой үйл явдал болго: Хоолоо гоё тавагла, лаа асаа, зөөлөн хөгжим тавь. Хооллох таатай сайхан орчин бүрдүүл.

Амтархан ид: Хоолонд орсон орцоо мэдэрч, амтархан идэх хэрэгтэй. Хоол зажлах үед аманд юу орсныг амтлаж мэдэр. Шөлөө халбагдаж уухдаа ямар ногоогоор амталсан, юуны мах амтагдаж байгааг амаараа мэдрэх гэж хичээ. Тэгвэл та 20 тоолох шаардлагаггүй болно.

Жижиг аяга таваг, сав суулга хэрэглэ: Хоол хийхдээ, таваглахдаа, жижиг хэмжээтэйг сонго.  Бага хоолоор цадах ганц арга бол удаан амтархан идэх.

Хамт хооллох: Ганцаараа хооллох үед хүн хоолыг зөвхөн өлсгөлөнгөө дарах зорилготой иддэг. Харин хүнтэй хамт хооллох үедээ хоолноосоо илүү таашаал авах, эсвэл жаахан завсарлаж ярилцах боломжтой болдог. Энэ нь хоолыг удаан идэж сурахад том дэм болно.

Өөр зүйлд бүү анхаар: Хоол идэж байхдаа аль болох өөр зүйлд бүү анхаар. Бодол маш хурдан солигддог учраас хоол идэх зуураа олон зүйл бодох, давхар юм амжуулах нь санаандгүйгээр хооллох хурдыг ч бас нэмдэг.

Таныг гараа баруун зүүн тийш нь 20 минут савчуул гээд цаг харвал танд цаг их удаан залхуутай өнгөрч байгаа юм шиг санагдах болно. Харин шалан дээр байгаа толбыг арилгах гээд 20 минут суувал хөлс гартлаа гараа савчуулсан байсан ч анзаарахгүй өнгөрсөн байх болно шүү дээ. Тиймээс удаан хооллох хамгийн зөв арга бол хоолондоо хамаг анхаарал, сэтгэлээ зориулж хооллох юм.

Энэ бүхэн нэг удаагийн оролдлогоор бүтэхгүй нь ойлгомжтой. Энэ бол өдөр бүхэн давтагдах ёстой  дадал юм. Тиймээс өдөр бүр удаан хооллолтыг өөрийн дадал болгох гэж хичээгээрэй.

Танд дэлхий байх ёстойгоосоо хамаагүй хурдан эргээд, сайн сайхан зүйлийг анхаарах ч сөхөөгүй өнгөрөөгөөд байгаа юм шиг санагдвал Удаан Клуб-т элсээрэй. (https://www.facebook.com/groups/1820969268180246/)

Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(412)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: sol.   2017-01-14
Арван жилд байхад зочлох дуртай номер 1 сайт минь байж билээ. Одоо сэдэвгүй болоод байгаа юм боловуудаа... Сургамж авдаг захианууд ч орохоо байж.

Зочин: Sarnai.   2016-12-13
harin tiimee udur bolgon l goy medee orjuu gj harahiin goolingoo min yachiwdaa jhon uram hugaraad l bn

Зочин: namuu.   2016-12-13
энэ вэбсайт яг л миний блог шиг, хааяаахан нэг юм ордог, инээдтэй вэб болчиж. Яг юу нь өөрчлөгдцийн бээ. ккк

Сүүлийн сэтгэгдэл

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


Эрүүл хооллолт

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com