ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэ ээжүүдийн өөрөөсөө асууж шудрагаар хариулах асуултууд дугаар #1

Гэр бүл  | 2016 / 11 / 29

Эдгээр асуултуудыг эцэг эхчүүд өөрөөсөө маш олон удаа асуудаг. Хариулт нь хүн бүр дээр адилгүй байдаг ба бүхнийг шийдэх нэг хариултыг олдохгүй нь мэдээж. Гэхдээ эдгээр асуултад байнга хариулт хайж байгаа нь өөрөө сайн ээж, аавын шинж гэдгийг л баттай хэлэх байна. Эдгээр асуултыг өөрөөсөө асуухад хэдэн дүрэм хэрэгтэй.

Шинэ ээжүүдийн өөрөөсөө асууж шудрагаар хариулах асуултууд дугаар #1

Дүрэм #1: Шудрага байх.
Хэн ч таныг шүүх гээгүй, бас буруу зөвийг дүгнэхгүй, шийтгэхгүй, бас асуултанд хэрхэн хариулж байгааг танаас өөр хүн сонсохгүй учраас өөртөө шудрага байх хэрэгтэй.

Дүрэм #2: Сэтгэл хөдлөлөө дарах
Эх үрийн хайр бол хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл. Тиймээс хүүхэдтэй холбоотой ямар нэгэн зүйл дээр ээж хүний баярын болон харамслын нулимс хурдан урсах гээд байдаг. Тиймээс ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр бодитойгоор хариулах нь чухал.

Дүрэм #3: Ёс заншил, шашины сургаалуудыг түр март
Олон зуун жил тогтсон загвар, гэр бүлийн соёл, ёс заншил, шашны зан үйлүүд танд хариултыг бодох завшаан өгөлгүй будаа идүүлдэг. Тиймээс тэднийг түр мартаад зүгээр л өөрийн хариултыг ол.

Энгийн эхний 5 асуулт:
#1 Ээж байх надад таалагдаж байна уу?

Энэ их тэнэг асуулт шиг санагдах байх, мэдээж би чинь ээж хүн шүүдээ таалагдахгүй гээд яах билээ гэж. Одоо таны шудрага байх цаг, дээрх шиг хариулаад өнгөрөлгүйгээр нухацтай бодож хариулбал илүү сэтгэл хангалуун ээж байх эхний алхамаа хийх болно.
Ихэнх эцэг эхчүүд хүүхэдтэйгээ байхдаа үүсдэг бэрхшээлүүдийг байх л ёстой үнэхээр галзуурмаар байгаа ч надад энэ таалагдах ёстой би чинь одоо ээж болсон шүү дээ гээд жинхэнэ асуудлынхаа мөн чанарыг ойлголгүйгээр хэргийг хааж орхидог. Хэрэг хаагдсан учраас гэмтэнг хайхаа зогсоодог шиг, ээж байхад танд хэцүү санагддаг, таалагддаггүй хэсгүүдийг жагсааж бич. Мэдээж энэ таныг сэтгэл гутралд оруулах, эсвэл хүүхдээ муу хүмүүжүүлж байгааг тань харуулах зорилгогүй учраас гутралд оролгүй зүгээр л таалагдахгүй байгаа зүйлсээ бич.

#2 Би яагаад эдгээрт дургүй юм бол?

Дургүй зүйлсийн жагсаалтаа сайн ажигла. Яг юуны учир би энэ бүхэнд бухимддаг юм бол? Би эмх замбараагүй байдалд дургүй юмуу? Би чанга дуунд дургүй юу, эсвэл ном унших цаг гарахгүй байгаа нь бухимдуулж байна уу? Яг юу нь таны хамгийн дургүй зүйл болохыг мэдэхгүйгээр өдөржин хүүхдийн араас хөөцөлдөж ядарчихаад энэ бүхэн ээж хүнд байх л зүйл гэж асуудлаа зөнд орхиод,тэвчиж явсаар бухимдлаа өөр хүнд гаргаж тайвширдаг муу зуршилтай болсноор "гэрийн авгай" нэртэй болох тохиолдол байдаг. Ээж болсноос хойш дургүй ямар зүйлээ өөрийн мэдэлгүй хийгээд байгаагаа зөв тодорхойлвол түүнийг шийдэх аргыг ямар нэгэн байдлаар олоход боломж байгаа гэсэн үг.

#3 Таалагдахгүй зүйлсийг өөрчлөх боломж надад бий юу?

Харин одоо яг юу таны ээж байхыг улам хүнд болгоод байгааг багахан гадарласан бол олон асуудал дотроос түүнийг шийдэх аргууд бодож олох хэрэгтэй. Цагийн хэмнэлт, дадлаа өөрчлөх, нөхрийн туслалцаа гэх мэт таныг дургүй зүйлээ хийхгүй байх, эсвэл хийж байгаа аргаа өөрчлөх боломж эргэн тойронд тань байна уу?

#4 Таалагдахгүй зүйлсээ засахын тулд би бүгдийг хийсэн үү?

Та зөв ч бай буруу ч бай нэг асуудал олоод, түүнийг тойрох боломжийг олж харсан бол үүнийхээ төлөө ямар нэг зүйл хийсэн үү? эсвэл зөвхөн л бухимдаж байна уу? Япон ардын "асуудлыг шийдэх шийдэл байгаа бол бухимдах хэрэг юун үтэр түргэн шийд" гэсэн мэргэн үг байдаг. Харин шийдэл байхгүй асуудал байгаа бол бухимдаад ямар нэмэртэй гэж. Тиймээс шийдэл олсон бол бүгдийг хийх хэрэгтэй.

#5 Надад энэ бүгдийг хийх хангалттай мэдлэг байгаа юу?

Хэрвээ таны шийдэл би чадахгүй юм байна ээжээсээ туслалцаа авъя гэсэн хариулт гарсан бол та энэ бүхэнтэй холбоотой мэдлэг мэдээлэл, ур чадвартай болох хэрэгтэй гэсэн үг. Энэ тохиолдолд зөвхөн мэргэжилтнүүдэд ханд. Хамгийн сайн мэддэг хүн, мэргэжлийн ном сурах бичиг, сургалтнаас олж мэд. Өөр шигээ найзаасаа, шинэ ээжээсээ асуувал тэд яг тань шиг л шийдэл санал болгоно.

Эдгээр асуултуудад нэг удаа хариулт өгөөд зөв хариу гарахгүй байж болно. 5 асуултад хариулж дуусаад ахиад эхнээс нь уншихад л таны хариултууд өөрчлөгдөж байх болно. Тиймээс ээжүүдээ эдгээр асуултыг өөрөөсөө байнга асууж бай.

Bonus даалгавар: Хамгийн эхэнд ээж болоод таалагдахгүй зүйлсээ жагсаан бичсэн. Харин одоо таалагдаж байгаа зүйлсээ бичээд өдөр бүр унш.
Шинэ ээжүүдийн өөрөөсөө асуух дараагийн асуултууд дээр уулзацгаая.

Хэрвээ танд өөрөөсөө байнга асуудаг асуулт байдаг бол сэтгэгдэл дээр үлдээнэ үү! Хүсвэл дээрх асуултууд хэрхэн хариулсанаа ч бичиж үлдээж болно.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(916)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Naraa.   2017-01-18
96009007 ah naraa zalgaarai .

Зочин: Nara.   2017-01-18
Saikhan setgel gej ah naraa zalgaarai

Зочин: Nara.   2017-01-18
Saikhan setgel gej ah naraa zalgaarai

Зочин: Nara.   2017-01-18
96009007

Зочин: Naraa.   2017-01-18
96009007 zalgaarai 25 tai dajgvi ohin bn

Зочин: Nara.   2017-01-18
Ah nartai taniltsay 96009007

Зочин: Nara.   2017-01-18
Taniltsay ah naraa 25 emegtei 96009007

Зочин: Nara.   2017-01-18
96009007 taniltsay ah naraa

Зочин: Otgoo.   2016-11-29
27nii Sunday massege yachiwaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com