ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Чиний мэдэхгүй 20 “Викториягийн нууц”

Загвар  | 2016 / 10 / 29

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй загварын арга хэмжээ “Victoria’s Secret” загварын шоу. 1995 оноос хойш жил бүр 12-р сар буюу шинэ жилийн өмнөхөн болж биднийг давхар догдлуулсаар ирсэн билээ. Энэ жил ч мөн энэ уламжлалаараа 12 сарын 5 –нд Парис хотод болох гэж байна. 20-оос ч илүү жилийн түүхтэй энэ арга хэмжээний эргэн тойронд хэчнээн сонирхолтой түүхүүд нуугдаж байгаа бол?

Чиний мэдэхгүй 20 “Викториягийн нууц”

1. Эрчүүд дотуур хувцасны дэлгүүрээр тайван хэсдэг болсон
Тус брэндийг үүсгэн байгуулагч Рой Рэймонд эхнэртээ бэлэг авахаар их дэлгүүр орсон бөгөөд дотуур хувцасны тасагт ороход тийм ч авахаар хүсэл төрөхөөргүй, “царай муутай” хувцсууд байснаас гадна худалдагч нь түүний үйл хөдлөл бүрийг ажиглаж, урилгагүй зочин мэт хандаж байсан нь түүнд тун тухгүй санагдсан гэдэг. Үүнийг ажигласан тэрээр эхнэртэйгээ хамт 80,000 долларын зээл аван анхны дэлгүүрээ нээжээ. Энэ бол 70-аад оны сүүлээр юм.

2.Виктория бол зүгээр л нэр
“Victoria’s secret” алдартай болохын хэрээр хүмүүс Виктория гэж хэн болох, түүний нууц нь юу юм бол гэж дор бүрнээ гайхах болж. Гэвч яг үнэндээ энэ бол зүгээр л нэр юм. Рой Рэймондын эхнэрийг ч Виктория гэдэггүй бөгөөд Викториягийн эрин үеийг төлөөлүүлэн энэхүү нэрийг өгсөн байна. Нууц гэдэг үгний хувьд дотуур хувцасны цаана нууц бий хэмээн тайлбарлажээ. Харин үүнийг мэдэхгүй хэрэглэгчид нь Викторияг бодит хүн гэж бодон түүнд захидал бэлэг хүртэл явуулж байсан байна.

3. Бүх талаасаа бүсгүйчүүдийг гоё харагдуулна
“Victoria’s secret” брэндийн дэлгүүрүүд тусгайлан засаж чимэглэж хийсэн гэрэлтүүлэгтэй байдаг бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийг ямар ч хэлбэр, галбиртай байсан өөрийгөө үзэсгэлэнтэйгээр харах, мэдрэхэд нь зориулагдсан байдаг. Мөн удаан хэмнэл, хүнд цохилт бүхий ая байнга эгшиглэж байдаг болохоор орох бүрт тачаангуй мэдрэмж төрдөг байна.

4. Загварын шоу Плаза зочид буудалд мэндэлсэн
“Victoria’s Secret” –ийн түүхэн дэх хамгийн даруухан загваруудтай, анхны шоу нь 1995 онд Нью Йорк хотын Плаза зочид болж байсан түүхтэй. 1996, 1997, 1998 оны шоунууд ч мөн тэнд болсон. Хэдий дэлхий дахинаа алдартай болоогүй байсан ч тухайн үеийн топ моделиуд болох Лэйтития Каста, Наоми Кэмпбэл, Хелена Кристэнсэн нар оролцдог томоохон шоу байсан юм.

5. Дэлхийн хамгийн үнэтэй дотуур хувцасны шоу
“Victoria’s Secret” анхны загварын шоу 120,000 долларын зардлаар зохион байгуулагдаж байсан бол 2013 оны шоу 12 сая доллараар бүтсэн байна. Хамгийн сайхан биетэй загвар өмсөгчид, хэдэн сая долларын “Fantasy Bra”, алдартай дуучид гээд мөнгө зарах зүйлс мундахгүй бололтой.

6. 1998 он
Анхны далавчийг 1998 оны шоун дээр зүүж эхэлсэн бөгөөд Таяра Бэнкс тэдний нэг байжээ.

7. Хамгийн анхны “Fantasy Bra”
Шоуны гол шигтгээнүүдийн нэг болох хэдэн арван мянган доллароор хэмжигдэх үнэтэй “Fantasy Bra” –г анх 1996 оны шоугаар танилцуулж байжээ. “The Million Dollar Miracle Bra” нь 1 сая долларын үнэтэй байсан бөгөөд телевизээр гарч байгаагүй 6 “Fantasy Bra” – нуудын бөгөөд хамгийн хямд нь юм.

8.Харин хамгийн үнэтэйг нь Жизель Бундхен өмсөж байсан
2000 оны шоугаар Жизель Бундхений өмсөж байсан “Red Hot Fantasy Bra” 15 сая долларын үнэтэй бөгөөд хамгийн өндөр үнэтэй дотуур хувцсаар Гиннесийн номонд бичигдсэн байдаг. Харамсалтай нь энэ дотуур хувцас мөн л телевизээр танилцуулагдаж байгаагүй.

9.Хайди Клум, Адриана Лима хоёр
Тэр хоёр яасан юм бэ, гэж үү? Хамгийн олон удаа буюу нийт 3 шоунд “Fantasy Bra” өмсөж байсан сахиусан тэнгэрүүд юм. Жил бүр хэдэн мянган долларын үнэт чулуу, метал оролцуулан “Fantasy Bra” урладаг ч нэгийг нь ч хүн худалдан авч байгаагүй юм. Мөн тухайн жилийн “Fantasy Bra” –г өмсөнө гэдэг нь сахиусан тэнгэрүүдийн хувьд шоуны гол хүн болж байгааг илтгэдэг нэр төрийн хэрэг юм.

10. Далавч зүүхийн төлөө
Сахиусан тэнгэрүүдийг бид далавчтайгаар бид төсөөлж, зурж, бичдэг. Тиймээс ч “Victoria’s Secret” –ийн сахиусан тэнгэрүүд л гол далавчуудыг зүүж тайзан дээр гардаг. Тэгэхээр далавч гэдэг бол нэг төрлийн нэр хүнд, чансааг илэрхийлдэг зүйл юм. Тус загварын шоуны түүхэн дэх хамгийн том далавчыг 2003 оны “Victoria’s Secret” загварын шоуны үеэр Хайди Клум өмсөж байсан.

11.Мартагдашгүй далавч ч мөн Хайдигийнх
“Victoria’s Secret” загварын шоуны түүхэн дэх мартагдашгүй гайхалтай үзүүлбэрүүд Хайди Клум, Seal хоёрынх байсаар ирсэн. 2007 оны шоуг хаасан далавч яах аргагүй тэдгээрийн нэг. Учир нь:

12. Харин хүнд нь Алесандрагийнх
Хамгийн хүнд буюу 18кг гаруй жинтэй далавчийг 2011 оны шоугаар сахиусан тэнгэр Алесандара Амбросио зүүж байв. 23 каратын алтаар хийж, 105,000 гаруй Сваровски болор болон бусад үнэт чулуугаар чимэглэж бүтээсэн байна.

13. Тэр бас жирэмсэн байсан
Алесандра Амбросио 2011 оны “Victoria’s Secret” загварын шоуны үеэр 2 сартай жирэмсэн байсан бөгөөд үүнийгээ өөрөө шоу эхлэхээс 1 сарын өмнө л мэдсэн байна. Хэнд ч хэлэлгүй нууцалж байгаад шоу эхлэхээс 7 хоногийн өмнө дасгалжуулагчдаа хэлж хоолны дэглэм баримтлан, эрчимтэй дасгал хийж жирэмслэлтээс болж нэмсэн жингээ хасаж чадсан байна. Энэ хооронд тэр өөрт нь зориулсан хувцаснууддаа таарах эсэхтээ эргэлзэн маш их санаа зовж байсан хэмээн дараа нь ярьсан байдаг. Мэдээж тэрээр хүүхдээ эрүүлээр тээж төрүүлсэн бөгөөд энэ түүний 2 дахь хүүхэд байсан юм. “Victoria’s Secret” – ийн сахиусан тэнгэрүүд өдөр бүр дасгал сургуулилт хийж, галбираа хэвээр нь, биеэ эрүүлээр хадгалахаар байнга хичээж байдаг болохоор төрөлтийнхөө дараа хэрхэн эрүүл жиндээ хүрч, биеэ формонд нь аваачсан нь бүх бүсгүйчүүдийн хувьд эрэлттэй сэдэв байдаг билээ.

14. Шоу болохоос хэдхэн сарын өмнө төрсөн нь ч байна
Миранда Кэр 2011 оны “Victoria’s Secret” – ийн шоугаар 2,5 сая долларын “Fantasy Bra” өмссөн бөгөөд тус жилд хүү Флинийгээ төрүүлсэн билээ. Төрөлтийнхөө дараа зөвхөн шоунд зориулж эрчимтэй хоол, дасгалын дэглэмтэйгээр ажилласан. Харин энэ жил Кэндис, Бихати хоёр шинэ хүнээ өлгийдөж авсныг та нар маань мэдэж байгаа байх. Тэд шоундаа орох болов уу?

15.Технологи, хувцас загварын хослол
3-D принтийг ашиглаж хийсэн анхны хувцсыг 2013 оны “Victoria’s Secret” загварын шоуны үеэр сахиусан тэнгэр Линдси Элингсон өмссөн байна. Энэ хувцсыг хийхэд 5 сарын хугацаа шаардагдсан.

16. Виктория Бэкхэм дуулсан үдэш
“Victoria’s Secret” загварын шоуны түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөсөн үзүүлбэр бол 2007 онд Spice Girls хамтлагийн эргэн нэгдэлт байсан. Ялангуяа Виктория Бэкхэм дуулж эхлэх тэр мөчийг юутай ч харьцуулашгүй байсан болов уу.

17.Оддын одтой болсон нь
2007 он “Victoria’s Secret” загварын шоуны хувьд тун онцгой жил байсан. Тэр жил сахиусан тэнгэрүүд Холливүүдэд өөрсдийн одтой болсон байгаа.

18. Анхны Орос сахиусан тэнгэр
Тус шоуны түүхэн дэх сахиусан тэнгэрүүд ихэвчлэн Америк, Бразил гаралтай байдаг. Өнгөрсөн жилийн “Victoria’s Secret” загварын шоугаар цоо шинэ 10 сахиусан тэнгэрийг танилцуулсан билээ. Түүний нэг нь Екатерина Григорьева байсан ба тэрээр анхны Орос гаралтай сахиусан тэнгэр юм.

19. Парист анх удаа
Энэ жилийн шоу 12 сарын 5 –нд Парис хотод болно гэдгийг өмнө хэлсэн. Тэгвэл энэ нь Парист болж байгаа анхны шоу гэдэгт чи итгэх үү? 2014 онд ч мөн Лондонд анх удаа болсон. Америк брэнд гэдгээ тунхаглангаа шоунууд дандаа АНУ-н томоохон хотуудаар болдог байсан бол энэ жил анх удаа хайр дурлал, хувцас загварын хот Парист зочлох нь ээ.

20. Энэ удаагийн “шигтгээ” Жасмин
Хэдхэн хоногийн өмнө энэ жилийн шоунд Бэлла Хадид оролцох нь тодорхой болсноос гадна “Fantasy Bra” – г Жасмин Түүкс өмсөхөөр болсон. Энэ жилийн шоуны “Fantasy Bra” 3 сая долларын үнэтэй маргад болон алмаз эрднийн чимэглэлтэй бүтээл байгаа ажээ.

Ингээд энэ жилийн гайхалтай шоуг тэсэн ядан хүлээе.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Өмнөх мэдээлэл
Өвлийн бэлтгэлээ одооноос базаая
Дараах мэдээлэл
11 сарын зурхай
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(452)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: gaihaltai.   2016-10-31
Wow uneheer gaihaltai shu emegtei hunii goo uzesgelen chamin tansag baidal show yertontsiin shildeg marketing gd l..bs VS iin show genguut shuud shine jiliin uur amisgal ordgiig yaana ..hmmm ireh 3 jilde bagtaj bodit show g ni uznee :) guniglangui uitgarlaj bsn setgel zuig maani orgood l yavchihlaa ..zagvar omsogch boloh moroodloo zorig gargaj chadaguin ulmaas bieluulj chadagui ch en zeregtei goo busgui bolj gunhah huslee hrn ch ng bieluulne de

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com