ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Төрөлтийн дараах стрест автахгүй байхад туслах 8 арга

Эрүүл мэнд  | 2016 / 10 / 24

Төрөлт гэдэг бүсгүйчүүд бидний хувьд юутай ч харьцуулшгүй аз жаргал бас маш том сорилт байдаг. Гормон, биеийн галбир, сэтгэл санаа, сэтгэл хөдлөлийн томоохон өөрчлөлтүүд явагдана. Ядарсан, баярласан, сэтгэлээр унасан, санаа зовсон, хайр хүрсэн, аз жаргалтай гэх мэт мэдрэмжүүд нэгэн зэрэг мэдрэгддэг болохоор шинэхэн ээжүүдийг стрестэж, сэтгэлээр унахад гайхах зүйлгүй. Гэхдээ ямар ч стресийг хэвийн үзэгдэл хэмээн хүлээн авч болохгүй билээ. Тиймээс аз жаргалтай шинэхэн ээж байхын тулд доорх 8 аргыг өдөр бүр өөртөө хэрэгжүүлээрэй.

Төрөлтийн дараах стрест автахгүй байхад туслах 8 арга

Юуны өмнө өөрөө өөртөө цаг гаргаж, хайрлаж, халамжлах нь тун чухал юм. Жишээ нь:

• Аль болох нүдээ “хаалттай” байлга. Нойр дутуу байх нь стресийн маш том шалтгаан болдог. Сайн унтаж амраагүй үед бүхнийг сөргөөр харж, өөрийгөө хохирогч мэтээр мэдэрч, ууртай болно. Унтах нь өөрөө бие болоод сэтгэл санааг хэвийн, тогтвортой болгох байгалийн арга учраас өөр юугаар ч орлуулашгүй юм. Хэрвээ унтаж чадахгүй байвал намуухан ая сонсонгоо нүдээ аньж, биеэ суллаад хэвтээрэй.

• Сайныг нь шилж ид. Цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж, бухимдалтай болоход нөлөөлдөг түргэн хоол, шарсан, хуурсан хоолноос аль болох татгалзах хэрэгтэй. Эрүүл хоол чамайг хөнгөн шингэн болгож, төрсний дараах илүүдэл жингээ хаяхад чинь ч маш ихээр тусална.

• Хөдөлгөөнөө битгий хязгаарла. 4 хананы дунд өдрийг өнгөрүүлсээр байвал сэтгэл санаа чинь улам л авах юмгүй болсоор байх болно гэдгийг санаад сайн гарч орж байгаарай. Гэхдээ гарахдаа стрестэж сэтгэлээр унасан хүмүүсээс аль болох хол байхыг хичээх нь зөв. Мөн алхах, шатаар өгсөж, уруудах гэх мэт өдөр тутмын хөдөлгөөнүүдийг битгий алгас. Хамгийн багадаа өдөрт 20-30 минут алхаж байх хэрэгтэй. Мөн сунгалтын дасгалууд эхийн биед зайлшгүй хэрэгтэй шүү.

• Өөртөө зориулсан цаг гарга. Халуун ваннанд хэвтэх, дуртай номоо гарчиглах, кино үзэх, гоо сайхнаа арчилж тордох цагийг өөрөөсөө аль болох битгий харамла. Цаг гарахгүй байсан ч яаж ийгээд гарга. Гэр чинь замбараагүй байсан ч зүгээр л орхиод хүссэнээ хийж чад. Бяцхан үр чинь ирсний дараа гэр чинь цэвэрхэн байх хэрэгтэй ч аливаа зүйл хэмжээнээсээ хэтэрвэл юунд ч сайн биш. Тиймээс заримдаа зүгээр л хэтэрхий сайн ээж, эзэгтэй байх гэдэг бодлоосоо холдож, өөрийгөө чөлөөлж байгаарай.

• Яг л анхных шигээ хосуудын цагийг гарга. Хайрттайгаа хамтдаа инээлдэх, хөгжилдөх, бие биеэ энхрийлэх, сандрах, догдлох цагийг өөрсөддөө бий болго. Бүхий л амьдралыг хамтдаа туулж, эцсээ хүртэл чамд хань болох хүн зөвхөн хайрт чинь учраас хоорондын харилцаагаа хэзээ ч хөсөр хаяж болохгүй шүү. Шинэ хүнээ хүлээж авсан үед ч мөн ялгаагүй. Харилцаа чинь урьдынх шигээ хөгжилтэй, аз жаргалтай байх тусам чи стрестэж, сэтгэлээр унахгүй.

• Тооцоолоогүй зүйлсэд бэлэн байж, хөнгөнөөр хүлээн ав. Хүүхдээ харж, гэрийн мухар сахихаас өөр юу ч хийж амжихгүй, хийж чадахгүй байгаа мэт санагдаж, өөрийгөө голох үеүд зөндөө гарна. Зарим эхчүүд үүнтэй тэмцэхийн тулд хийх зүйлсийн жагсаалт гаргаж, ажилладаг. Гэхдээ хүүхдээ эрүүл саруул, өсгөнө гэдэг хамгийн том амжилт юм гэдгийг ойлгоод, бүхнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрсөн нь сэтгэл санаанд чинь хамаагүй амар байх болно. Заримдаа өөрийгөө хэт их шахах нь сайн үр дүнд хүргэхгүй.

• Бусдаас тусламж хүсэхээс битгий нэрэлх. “Хүний өмнөөс хүүхэд гаргачихсан биш” гэж бодоод нэрэлхэх тусам дотны хүмүүстэйгээ харилцах чиний болоод хүүхдийн чинь харилцаа чинь хөндийрнө. Юуны төлөө хамтаан садан, найз нөхөд, хайртай хүмүүс гэж байгаа билээ дээ. Нэг орой эгчийгээ дуудаж хүүхдээ харуулаад өөрөө жаахан амраад ав эсвэл хайрттайгаа цагийг өнгөрүүлчихээд ир. Харин ч тусламж авах тусам чи бусдаар халамжлуулж, хайрлуулж байгаагаа мэдэрнэ. Энэ нь сэтгэл санаанд чинь ч тустай.

• Шаардлагатай амин дэмүүдээ нөх. Жирэмсэн, хөхүүл үед бид бие дэх амин дэм, эрдэс бодисуудаа хүүхэддээ маш ихээр алддаг болохоор энгийн үеийнхээс 2 дахин ихээр тэдгээрийгээ нөхөж авч байх хэрэгтэй болно гэсэн үг. Тиймээс шим тэжээлтэй хоол хүнс, дасгал хөдөлгөөнөөс гадна нэмэлт амин дэм хэрэглэх нь зүйтэй бөгөөд Prenatal + DHA-ийг Гоолингоо нь санал болгож байна. Энэхүү амин дэм нь жирэмсний 13 долоо хоногтойгоос төрөх хүртэл болон хөхүүл эхчүүд хүүхдээ 2 нас хүртэл ууж хэрэглэх зориулалттай. Найрлагандаа шинэхэн ээжүүдийн өдөр бүр заавал авч байх ёстой E,C, B1,B2,B3,B5,B6,B7,B12 амин дэмүүд болон Фолийн хүчил, Иод, Докозагексаены хүчил буюу омега-3 зэргийг тохирох тунгаар агуулсан бүтээгдэхүүн юм. Омега-3 буюу докозагексаены хүчил нь хүүхдийн тархи, харааны эрхтэний хөгжилд амин чухал үүрэгтэйгээс гадна дутуу төрөх, төрсний дараа сэтгэл гутрал үүсэх эрсдлийг бууруулдаг бол фолийн хүчил, иод нь ихэс, хүйн судасны хэвийн хөгжлийг хангах, хүүхдийн тархи мэдрэлийн хэвийн хөгжилд нөлөөлнө. E,C, В бүлгийн аминдэмүүд нь хүүхдийн өсөлт бойжилт хэвийн явагдах, цусны эсүүд үүсэж хөгжихөд чухал ач холбогдолтой. Мөн ээжийн дархлааг сайжруулж, энергийн солилцоог эрчимжүүлж, исэлдэлтийн стрессээс хамгаалж, ядрахыг багасгах ач тустай юм.

Нэг хайрцагтаа 30 шахмал, 30 капсул бүхий 1 сарын хэрэглээг багтаасан. Энэхүү бүтээгдэхүүнийг Монос, АзиФарм, Монгол Эм Импекс гээд хот, хөдөөгийн бүх эмийн сангуудаас худалдан авч болно шүү.

Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо, Денк Фарм хамтран бэлтгэв.
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(678)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zoy.   2016-11-23
Рекламаар дуусах байжээ. Бусад зөвлөгөө нь таалагдсан шүү

Зочин: Hehe.   2016-10-25
Zugeer l bitaminii reklam bjee hm

Зочин: nima.   2016-10-25
bayarlalaa. dandaa saihan zuvluguu ugch erch huchiig min nuhuj sn nz dotnii nuhud shig min baidag ta buhend ajliin amjilt husiy

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com