ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга: Намайг шоконд оруулсан болзоо

Хайр & секс  | 2016 / 10 / 06

Амьдрал адал явдлаар дүүрэн шүү дээ! Заримдаа хэтэрхий гэмээр хачин зүйлс бас тохиолдоно. Ялангуяа хамгийн гоё дээрээ тавиад анхны болзоондоо явах үед чинь шоконд оруулж хэлэх үггүй болтол ангайлгаж орхидог залуус бол ёстой жинхэнэ адал явдал. Одоогоос гурван жилийн өмнө би нэг залуугаар болзоон дээрээ хундага дарсныхаа үнийг даалгачихсан юм. Эмэгтэй хүний хувьд болзоонд уригдсан учраас зохих ёсоор дайлуулж байна л гэж бодсон. Тэгсэн маргааш нь өнөө залуу дарсны мөнгөө шилжүүлээрэй гээд дансны дугаараа илгээж намайг ангайлгасан даа. Намайг үнэхээр шоконд оруулсан болзоо шүү. Хүн бүрт л нэг ийм адал явдалтай, “шок”-ны болзоо байдаг бололтой шүү. Энэ асуулгад оролцож хөгжилтэй түүхээсээ хуваалцсан бүх Гоолингоо нартаа ахин дахин баярлалаа.

Асуулга: Намайг шоконд оруулсан болзоо

1. Би нэг тийм аймар ховдог охинтой болзоонд явж байсан. Нэг өдөрт халаасанд байсан хамаг мөнгөө шавхаад дараа нь бүр утсаа ломбарданд тавьж байж нэг юм хоолных нь тооцоог хийсэн шүү дээ. Бараг нэг хоол нь арван таван мянга гэж бодоход зургаан таваг хоол бараг зуу гарна биз дээ. Тэр үед би өөртөө хатуу дүрэм тогтоосон. Ядаж хоолных нь мөнгийг дааж чадахаар болсон үедээ л охин эргүүлье гээд. Тэгээд ч угаасаа хоолных нь мөнгийг төлж дийлэхгүй байж дараагийн болзоо, үерхэл, гэрлэлт, хувцас хунар, үнэт эдлэл, бэлэг сэлт бол бүр бүтэх ч үгүй юм билээ. Гэхдээ л тэр охин арай л дэндүү иддэг охин байсан л даа. Хоолонд орж гарч ирчээд надаас амттай юм нэхээд байсан гээд бод доо. Ингэж аймар иддэг байж яаж туранхай нарийхан байж чаддаг байна аа гэж бодсон доо. (23 настай Б)
2. Оюутан байхад дээд курсын нэг залуу намайг болзоонд урьж байсан юм. Ангийнхаа хүүгээр захиа явуулж намайг кино театрт хүлээж байя гэсэн утгатай юм бичсэн байсан санагдаж байна. Би ч зөвшөөрөөд киноны цагаа тэсч ядан хүлээж байгаад л гүйгээд очсон. Хамгийн хөөрхөн дээрээ тааруулаад л дажгүй залуутай болзох санаатай үсээ намируулаад л өөртөө мангар итгэлтэй очсоныг яана. Тэгсэн нөгөө залуу чинь намайг хаалгаар орж ирэхээс авахуулаад л ерөөсөө анзаарч харсангүй. Би өмнө нь очоод “Сайн уу?” гээд мэнд мэдсэн чинь “Сайн” гэхээс өөр юм хэлсэнгүй. Би “За тэгээд ямар кино үзэх вэ?” гэсэн чинь аймар бүлтийж харсанаа “Шийдээгүй л байна.” гэлээ. Би тоглоом хийж өдөх санаатай “За тэгвэл би шууд шийдчих үү?” гэсэн чинь нөгөө залуу чинь “Чи ямар сонин охин бэ?” гэдэг юм даа. Би гайхаад “Чи тэгээд намайг яах гэж дуудсан юм бэ?” гэсэн чинь “Чи ингэхэд хэн юм бэ?” гээд бүр нэг үзэн ядсан харцаар харсан. Шууд гэртээ хариад орондоо орж уйлаад, маргааш нь нөгөө захиа өгсөн залуугаас асуусан чинь тэр өгсөн тэнэг гар нь манай ангид байдаг хоёр Одмааг андуурчихсан байгаа юм даа. Миний мартаж чаддаггүй хамгийн муухай болзоо тэр байсан. (26 настай О)
3. Хамт ажилладаг хүүхнээ болзоонд урьсан биш нэг буруутсан даа. Ажил дээр бол айхтар даруухан, барагтай үг дуугардаггүй, амь нь хаанаа байдаг юм бол гэмээр л хүүхэн санагдсан. Хүнийг таньж байж болзох хэрэгтэй юм билээ. Болзоон дээрээ ч би өөрийнхөө хамгийн сайн хувилбараар л байдаг бүхнээ зориулаад л чадахаараа л сэтгэлээ илчлэх гэж чармайгаад л... Тэгсэн нөгөө бүсгүй чинь ярвайж сууж байснаа “Үнэнийг хэлэхэд би дарга хүнтэй л сууна гэж боддог л доо. Ядаж унах унаатай, орох оронтой хүнтэй л болзмоор байна. Тэгээд ч ар гэр нь дажгүй хүнтэй л сууна гэж боддог” гэсэн. Харин ч нэг нүүр хийх газаргүй болтол минь шуудхан хэлсэн дээ. Гэхдээ одоо тэр хүүхэн миний нарийн бичиг хийдэг. Би нээх овойж, товойж саятан болоогүй ч гэлээ болоод л байна. Эр өсч эсгий сунадаг л байхгүй юу даа! Гэхдээ бас бодол санаагаа шуудхан хэлчихдэг нь авууштай юм даа гэж тэр эмэгтэйг үнэлж байсан шүү. (34 настай У)
4. Нөхөр бид хоёрт нэг тийм болзоо бий шүү, бий. Хоёр гэрийнхэн маань биднийг суулгах талаар аль эрт ярьж байсан юм билээ. Манай аавын хамгийн сайн найзынх нь хүү байсан. Олон жил гадаадаар хэсч яваад ирсэн болохоор би яаж мэдэх вэ дээ. Ээж нэг өдөр залгаж “Чамайг хүн хүлээж байгаа очиж уулзаад нэг үз” гэж сохор болзоо руу хөөхөөр нь би охин дүүгээ явуулчихаад өөрөө харин арван жилийнхээ уулзалтанд явчихсан юм. Тэгсэн манай нөхөр бас өөрийнхөө өмнөөс найзыгаа явуулаад өөрөө шоудаад зугтчихсан. Өнөө хоёр чинь бид хоёрын өмнөөс болзоод л тэгсэн нөгөө хоёр нь нэг клубт шоудаад л. Бид хоёр чинь клубт нэг нэгнийгээ ширтэж өдөж хоргоогоод л нэг мэдсэн дурлалцаад л. Удалгүй гэрийнхэн шууд л дуудаад бид хоёрыг нүүрэлдүүлж ээдрээ нь тайлагдсан. Нэг нэгнээ шоолж татаж унатлаа инээсэн дээ. Сонирхолтой нь манай дүү нөхрийн маань найзтай хуримаа хийсэн. Бид дөрөв нэг өдөр хуримласан. Бид дөрвийн хайр гэдэг шиг бид дөрвийн болзоо гэдэг л юм болсон доо. Үүнийг би хувь тавилан л гэж боддог. (29 настай Ө)
5. Ёстой шокны нэг болзоо бий. Нэг залуутай уулзаад хоолонд орж бага зэрэг халаалт аваад яг сайхан ид дундаа орж байсан юм. Тэгсэн өнөөх чинь үерхээд салсан охиныхоо талаар яриад эхэллээ. Нэг мэдсэн бид хоёр нийлж байгаад яаж тэр охинтой эргэн учраа олох талаар ярилцаж гарлаа. Би уг нь тэр залууг их эртнээс мэднэ. Надад таалагдсан болохоор түүнтэй танилцах ямар арга байна гэж анх найзаасаа асуусан ухаантай юм. Тэгтлээ их хүчин чармайлт гаргасан болзоогоо би бараг өөрийнхөө гараар нураагаад хаясан. Тэр залууд таалагдах гэж анх зовлонг нь сонсдог л буруудсан байхгүй юу. Хамгийн шокны хэсэг нь нөгөө залуу чинь салсан охиноо дуудаж би гэдэг хүн эр эмийн дундах илжиг шиг байдалтай гацчихсан. Бүсгүйчүүддээ л гэж зөвлөхөд болзож байгаа залуугийнхаа сэтгэлзүйч царайлж зовлонг нь сонсох ёстой дэмий зүйл шүү. Бүр үерхдэг болсон хойноо л юу юм гэхээс. (26 настай А)
6. Би нэг удаа аймар өөнтөгч залуутай болзож байсан. Бүр арай дэндүү өөнтөгч. Хүйтэн өдөр байсан болохоор би амьхандаа даарахгүй гээд зузаан хувцаслаад очсон юм л даа. Тэгсэн намайг бүр доороос нь дээшээ аймар шинжиж хараад “Яасан даарсан юм уу? Даарсан ч гэсэн жоохон эмэгтэйлэг хувцаслахгүй дээ!” ч гэж байх шиг. Кино театрт ороод кино сонгох гэж бүтэн цаг болсон. Өргөөгийн том дэлгэцнээс кино бүрийнх нь трейлэрийг үзэж байгаад сонгосон гээд бод доо. Би бараг трейлэр үзэж суусаар байгаад ямар ч сонирхолгүй болчихсон. Тэгээд бас болоогүй би өөрөө өөртөө кола, поп корн авах гэсэн чинь “Аймар таргалуулдаг шүү дээ, Авах хэрэг байна уу? Турах хэрэгтэй юм биш үү!” гээд л. Надад буу байсан бол шууд буудна. Кино үзэж байхад дундуур нь аймар хүүхэн шиг “Ямар царай муутай хүүхэн бэ, ямар онцгүй залуу вэ, ямар тэнэг кино вэ!” гээд үглээд л байсан гээд бод доо. Ёстой сонин залуу, үнэхээр гайхмаар. (23 настай Э)
7. Харийн Монголчууд гэдэг шиг нэг тийм тэнэг болзоонд явж байснаа саналаа. Царайлаг, сайхан биетэй, боловсон, мөнгөтэй залуутай танилцаад удаагүй байлаа. Найзуудтайгаа танилцуулмаар байна гээд нэлээн үнэтэй клубт намайгаа дуудав аа. Би нь эрвийх дэрвийхээрээ л өөрийгөө гоёод гүйгээд очсон. Тэгсэн бөөн харийн Монголчууд дунд ганцаараа цэвэр Монгол болоод орчихсон шүү дээ. Зарим нэг нь бие биенээ аялдан дагаад сонин сонин юм ярина аа. Жишээ нь нэг анааш шиг өндөр найз нь “Коршонк орчоод ирье” ч гэж байх шиг. Нэг залуу бүр байн байн “Оон тийн, тэгсэн тийн,тэгээд тийн, тийн тэгсэн байхгүй юу, тийн” гэж маяглаад үнэн ядаргаатай. Өнөө миний боловсон гээд унаж тусаад байсан залуу чинь ёстой мэдрэл гар байж таарсан шүү дээ. “Манай Монголчууд яаж ингэж малын махыг угааж, ариутгахгүй идэж чаддаг байна аа? Ядаж хлорминтой усанд угааж заншмаар юм” гэж авсан. Би шууд хүрмээ нөмрөөд ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад л гараад явсан даа. Тийм хүмүүстэй чинь юугаа ярьж суух вэ дээ! Их удах юм бол “Оо тийн, тэгсэн тийн” гэдэг хачин үгийг нь сонссоор байгаад хүйсийн эрх тэгш байдлаа алдах юм билээ. (28 настай С)

Өдөр бүр таны хэлж буй сайхан үгс бүтэж Өлзий болтугай. Like дарж ӨЛЗИЙ-ийн хуудаст нэгдээрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(412)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Lol.   2017-01-06
Neeh sonin zaluutai taniltsaal uulzaal baidag bailaa nz ohin ungurchihsun 10 jileesee hoosh verhsen geel aaw ni bas ungursun geel nadad bol sonsohod hetsvv l bailaa dotoroo uruwduh shig bolool tegeel dandaa l hvsjiin ntr gej bicheel esgvi bol bainga nuruu uwduj bna haniad hvrtsen geel vnheer unhiagvi zaluuu shvv bi uwdsun baisanch helehgvu bhad tsutsu ystoi archaagvi neg exgeigee niilj salsan daa

Зочин: Lol.   2017-01-06
Neeh sonin zaluutai taniltsaal uulzaal baidag bailaa nz ohin ungurchihsun 10 jileesee hoosh verhsen geel aaw ni bas ungursun geel nadad bol sonsohod hetsvv l bailaa dotoroo uruwduh shig bolool tegeel dandaa l hvsjiin ntr gej bicheel esgvi bol bainga nuruu uwduj bna haniad hvrtsen geel vnheer unhiagvi zaluuu shvv bi uwdsun baisanch helehgvu bhad tsutsu ystoi archaagvi neg exgeigee niilj salsan daa

Зочин: Хаза.   2016-12-10
Bi neg sain bnditaigaa neg udaa guilgj2 bolzovoo. Tgd suriinhaa omno duudsin. Dogdolj dogdolj garaal ochson chn neeehh aimar muuxai beltfelin omd tsamtstai har saravchtai duuren ym chihtsen uurgevch uurtsen buur neh guilgachin shg ym haragdaad, bi tgd sain bsn bolhoor bjigad daschij bgm chn. Tgeel uulzaal snu gl jhan icheel tgsen shuud bi say emeeginde ochood baagan zagnuulj bgd irlee, bi muu suraad egch yoo chi araichde gsn, emee uilaad muilaad bolood yvchlaa. Nada aimr sonin sanagdaal tgd yu helhude bi duuguu sonsool. Tgsnee bi say ajlasa irsen ajlaasaa halagdtsan hehe ntr. Tgsne gara haruulsnaa ajlaa hij bgd shalbartsan gl (bi uleeh ystoi bsn bh hha )... tgl surguulinh n omno suugaal ym yrial bjisnaa bi 10n jilde 2 jil neg ohintoi uerhjisen anhnii min hair bsn bolool yvchlaa shvv, tgsne bi bas anginhaa neg ohint uerhjisen gl za bur. Bi shuud dunsiigeel buruu haraal hamag bie salganaad yvtsan. (Bid2 arvan jild paralel angi bsn bi uerhj bsniig n eroso medegum bnle tgeel). Tgl nmg argadaal chi ygd uuralchiv chihshg, chi yg yunaas bolchvoo ntf hhahaha tgsnee bi ehelj bosood yvii gh ystoi bzde? Hha tgsen chn bosj irsnee tsunh munhee humial yvkeel bur bi bantad aras n bosood. Tgd hurgeed ogchhim boluu gsn chn chi yaj yvhin gher n alhana gsn chn aaan gl bye gd salsan. Daraa n zondo msj bichij ntr nadas uuchlalt guisanlda thdee teneg bsaan =)))))

Зочин: re: zul.   2016-11-19
zuliin bichseniig oilgosongui

Зочин: zul.   2016-11-19
Хха нэг залуу уулзая гээд гуйгаад байдаг байлаа,тэгээд уулзлаа,уулзаад суухад ууг нь гайгүй юм байна даа гэж бодоол,тэгсэн найз нь бас цуг сууя гээд ирлээ.Гурвуулаа юм яриад сууж байсан миний утас алга болчдын байна,тэгээд заза өнгөрсөн,би одоо эртхэн хария эдр гээд дургүй хүрээд явах гэсэн   л утсаараа лаг ярих хүн болоод л утсаа гаргаад ирсэн чинь нэг хүн шууд булааж аваад   хийн чинь найз нь ардаас нь гүйгээд барсангүй гээд л амьсгаадцан ирээд.Тэгснээ нөгөө залуу чинь би iphone6га алдчлаа ер нь цагдаад очъё гэснээ чинийх ч яахав минийх бүүр iphone 6 шдээ гээл ёоооё ххахах тэгээд яахавдээ цагдаа дээр очоод яг олооч,тэгснээ маргааш надруу өчигдрийн талаар мартая 2лаа ахиж уулзаж байж тэгэх үү гэж билээ дөш2 би ч яахав тэрнээс хойш юу гэж уулзхав дээ зайлаа л гэнэшд хамгийн аймшгийн болзоо шиг санагдсан даа

Зочин: otgoo.   2016-11-07
Zunduul bolzoj blaa tghde hamgiin ineedtei gadadas ireed udaagvi bga neg tsarailag undur ah ma ajil dr orj ircheel namg haraadl bdag bsiin neg udur mi dugarig awaad msg bichj yrij bgaal 2, 3 udaa uulzwaa zarimda ma ajil dr mi zawaar irj uulzad garnas atgaj bgadl sanasan shvv gedl vnschhed ywna zarimda geriin gadnaas irj awna. Tegsen 1 udur uulzchad bi mungugvi bna nadad hool awaad ug gdiin bi yg ter ved 5000 tugrugteil garaad irsen gedgee helsen chn uurlaad bdgin teged bharn mashini haalgiig n shidchhedl buugad alhsanda. Dahij bi hariu msg bichegvi holboogo tasalsanda..

Зочин: tamir.   2016-11-07
yag odoo uulzaj zugeerl ilen dalangui yariltsaj sex hiimer baival add hiigeerei tamir12baatar@yahoo.com

Зочин: Таны нэр.   2016-11-01
Бүүр мартагдсан тэнэг болзоо толгойд ч орж байна шүү. 17тойдоо байсан байх. чатаар харьдцаг байсан нэг бандитай болзов оо. тэгээд л чухам зайсан гараад л алхаад л юм яриад л. тэгсэн зайсан дээр явж байснаа миний гэдэс өвдөөд гэснээ жорлон гүйчидгийн. тэгээд л эргэж ирснээ уучлаарай ч гэх шиг. надад яагаад ч юм нээх заваан санагдсан. бааж бааж ирчихээд хаха

Зочин: Batbaatar.   2016-10-25
bie biende taalagdsan bolzoo hamgiin saihan bolov uu..gevch tiim bolzoo hovor bh da. ninety four fifty four twenty ninety three. uneheer dajgui, daruuhan saihan busguitei yariltsaj suumaar ch ym shig...

Зочин: Batuuk.   2016-10-22
Dursj ineej yarih bolzotoi bn gdg goyo.getel bi 50iin taliig naslahda neg ch uda bolzond yavj bgagui hun shu de :(

Зочин: Bolorhon.   2016-10-22
ха ха ха. оюутан байхдаа нэг залуутай болзов оо. Их л боловсон яриатай, нээг их том машин унасан залуу. Тэгтэл бид хоёр уулзаад гадаа саданд суугаад бараг л орйоуин буу халж уусан пивондоо нэлээд халав аа. Гэтэл нөгөө залуу орчихоод ирье гээд боссоны дараа гудамжинд бохь зардаг бацаанууд ирээд "эгчээ бохь авах уу" гэхээр нь үгүй гэлээ, тэгвэл эгчээ мөнгө өгөөч аймаар өлсөөд байна гэхээр нь өрөвдөөд цүнхээ ухаж байж хэдэн задгай мөнгө өгөвөө. Гэтэл өнөөх 00 орсон залуу эргэж ирээд утсаа эрээд, утсаа ширээн дээр үлдээгээд явж л дээ, нөгөө бацаанууд туучихгүй юу" миний цүнхийг хүртэл нэгжсэн ш дээ хаха . би бүр хэлэх ч үггүй болоод маргааш нь залгахад утсаа аваагүй, би хулгайч харагдсан юм байх даа

Зочин: bolorhon .   2016-10-17
Bodson chini buur ineed hurchihlee neg zaluu uulzii uulzii gj guichihaad kinonii mongoo 50 50%dchihii gd duugee orgoogiin tend bna geheer bi duugeeree gert ajil garsab gj heluuleed duugee dagaad zugtchihsan duud maani taalagdsan gne lee tsewerhen bolovson dajgui l zaluu bna lee sh dee yu haha zaluu bhad hogjiltei bsiim bna aa

Зочин: zurhee.   2016-10-17
olon sohor bolzoond ochij blaa, hunii urmand neg ch oligtoi ym bgagui,esvel bi gej hun tm gomtgoi uuntugch ymuu chutrgur buu med, azguich ymuu, aan aytaihan zaluuchuudtai taniltsaad ichimhii bas bardam zangaasaa bolood bolzohoos ni umnu zugataj bi uuruu mangartaj bsiin bna.dahin uulzii gehed ni chi nadaa taalagdsangui, az jargal husie gej ugiig heleh ih hetsuu bdg, tm ug helhees aigaad suuldee huntei ogt bolzohoo bolison, bolzohgui, er huntei uulzahgui bh denduu uitgar gunigtail bna. yamaarch ymb de, neg zuvluuch nadaa.

Зочин: Hongoroo.   2016-10-17
Nohorteigoo anh udaa bolzsonoo l ih sanaad baidag yum. Bid hoyr anh bie bienee neeh sain tanihgui bie bieniha zurgiig l harj baisan yum tgeed msg r haritsaj ehleed sariin daraa ter namaig bolzoond urilaa. Daanch ter ued ni ajiltai amjisangui. Tgsen neg oroi manai gerin gadaa ircheheed geriin chine gadaa baina hulduj uhlee shuu garaad ir gdg bn shuu, gaihaal daaruulahguin tuld sand mend garsn chn neeh saihan zaluu tsetseg bariad l zogsj baisan bi gdg amitan chine harin untah gd hamag budgaa arilgatsn geriin huwtsastai nawsaisan yum garsn, ugaasaa yaarj garsnda ch teruu. Manai hun tgsn jigteihen gangaltsan tsetseg bariad l harin anh uulzaj baij bi gej neg delbersn yum. Ter amidaaraa bur ch saihan zaluu yum romantic, bas ih huurhun aashtai. Tgd bi uurto oi gutaad tiim saihan zaluu nd shg delbersen huntei dahij uulzahgui bhda gej bdsn chn dhiad uulzii geed odoo buur neg gert orood mnii gedsen dahi anhniihaa bytshan mama gaa huleej bn daa

Зочин: oogii.   2016-10-15
jil gariu bie bieteigee mendeldegchgui zugeer l zuruud ungurdug baisan tsarailag degjin ajliin saihan zaluu genet bolziyo gelee kk. bi ch umnu n harj yavdag bsan mash ih taalagddag bsan bolohoor buun dogdlol tegeed ih l hicheegeed huurhun deeree taviad l uulzlaa. bi bur dendu tevdej sandrad jahan ev havgui sanagdsan baih harin ter uneheer uhaalag engiin bas tsarailag dulguuhun bur buh yum n tugs sanagdaj bilee. namaig uurt n taalagddag bas uulzaj baimaar baina gej bilee tiim saihan zaluug uurtuu tatsaniigaa gaihaj bilee kk. anhnii bolzoonoos hoish l bid hosuud bolson doo odoo harin bidnii ur hevliid min boijij ugluu bur hamt serj huuhdee turuuleed hurimaa hiine gej tuluvluj baina.

Зочин: Teneg bandi .   2016-10-15
Neg bnditai fb eer taniltsaad l uulzva tged uulysan chin huvtsas hunar ni gej uulnaas buuj irsen ynztai haltar huntei uulzaj baij hundleed tseverhen huvtsas umsuj bolno sht hajuud bur tamhi tatkaad gargaad irdiimda dushhhhhhhhh bj baisnaa genet goe ym idmeer baina ch geh shig teneg bandi chin ichsende avch ugsuun eooooe tged bj bsnaaa ndd goimon avaad ug gej guidag ymdaaaaa hun yaj tiiim teneg bj boldog bna? ugasa nadtai uulzahda bish heden tugrug sakgah gej l uulzsan ym bnld l dee chaavs gehdee emegteichuud chin medelgui dee tiim teneg bj bolkueee odoo bodhooos ichij uhmeer sanagddag ungursunruu ochood nuuren dund ni tomoos tom fuck gargamaar yhhh bodson chin uur hurchlee😒

Зочин: xaliun.   2016-10-14
bi buur 17toi ch biluu 18n nastai bhdaa chataar fmiin hutlugchtei taniltsaad uulzaxaar bolj bsiin nmg ajliinhaa hajuuhand uulzay gsn nadruu zurgaa yawuulj ntr zurgan deeree shireeniihee ard suuchihsan garaaraa amaa taglachihsan gadaad tsaraitai zaluu haragdav yooy xaxax tgd egchdee haruulsan chin iim zaluu oldohgui uulzaad uz2 l gelee bi ch ugend ni orood uulzaxaar bolood ochson chin amnaas ni arhi unertchihsen shaaav shar shudtei aimar namhan xaxax yoooy yostoi shokond oruulsandaa zuragnaasaa shaal uur harsniihaa daraa garaaraa amaa darsan holoos biye dutuu awsan uchriig ni oilgoson doo haraad joohon yum yariad l salsan aimshigiin amitan chin uuriiguu neeh ih yumand bodchihson nmg deerees dooshoo aimar harj ntr tegsenee daraa ni chataar bi taalagdsan ni oilgomjtoi bizde jigshig yoooy bi odoo ch terniig bodohoor buuljis hurdeg shuu ter uuniig unshaasai bilee minii uur odoo ch mash ih hurj bna bodohoor l buuuuur!!!!

Зочин: sonin bolzoo.   2016-10-10
би 10 жилд байхдаа чухам л од охин байвөө хаха загвар өмсдөг дээд ангийн банди нар байнга хандраастай. Тэгсэн нэг өвөл манай дээдтлийн ангийн төгсөөд оюутан болсон чухам л тун дажгүй залуутай л чухам л нээх танидаг хүмүүс шиг суугаад л болзвоо тэгсэн өөрийгөө л магтаастай зүгээр бараг л ирээдүйд ерөнхийлөгч банкны захирал болохын байхөө хаха би ч чимээгүй л аан тиймүү яасан мундагийн л гээд суугаад байсан овоо л залаад байх шинжтэй шүү. Эрчүүд нэг онгирчхоороо ёстой бүлт бүлт авдаг гэж үнэн байх шүү. Намайг энэ жоохон охин л гэж бодоод байх шиг л байсан байх даа хөөрхий. Тэгээд яахав хичнээн дажгүй байсан ч эго ихтэй амбиц хөөсөн хуурамч санагдаад орой нь л фрэндзонодсоноо хөөрхийг хаха

Зочин: Bad Date.   2016-10-10
Haha sonin sonin bolzoonud sanaand orood hugjiltei bn shu ter oontogch gdg shg bs tmerhu ng zaluutai bolzoj bsim bn. tuhain uyd hi5 gdg ymar ng tun aytaihan zaluutai taniltsad uulzahar bolov oo ,tgd l ih delguurin tend ng gazar suuj hool idev.bi ch shineer avsan daashinzaa umsuud l usee surhii oroogood l osgiit etr omsood ochiwoo /odo bodohod ih hicheesen haragdsan bha neeh mangar kk/ tgl ym hum yrih uyde uchirgui anzaarch togtoj shirtej mirteed l palajnii chn tendes utas tsuhuichij gsnee usee yaj ingj oroodin manai emegtei duu bs inged oroochdog neeh hatuu aimar haragddagaa nter haha tgsnee eemgiig maani uuru garara hiisen u jhn huuhdud ng iim ym helheed hgd bdg tee ch genuu yooh haha tgl bi chn bur neeh sonin bolool duugaa huraagaal yvtsn ter uyd bi 2r kurs nadas lav 5,6 ah zaluu bsn neeh hicheged goytson johon ohin sanagdsim shg bgn kk tgd hooloo duusad garsan zun bolohor gada aimar gegeetei tm uyd harih ugasa utgagui bdgda hehe tgsn shuud bi chmg hurgej ugmuur l bn thde tanai gerlu tugjirchih bolu chih shg tll kkk tgl bi oo zgr zgr bi uuru yvchina gd shuud gar urgud l taksind suugad yvsnda kk ahij nadru yrisan thde uulzagui tgl utsig ni avaha bgd udalgui holbogui blsn

Зочин: bb.   2016-10-07
нэг залуутай анх юм асуух гэж танилцаад яваандаа үе үе интернэтээр харилцдаг болов оо. би тэрнийг хараагүй харин тэр намайг харж байсан. ком-н цаанаас бол их л мэдлэгтэй, боловсролтой, ухаантай бас хөгжилтэй санагдсан. би их мэдлэгтэй хүнд дуртайг ч хэлэх үү ххэ. нэг өдөр уулзав аа, тэгсэн нэг маш том дутагдлыг нь олоод харчихлаа, боловсон зан буюу gentleman биш залуу байна. дургүй хүрээд нэг их тоохгүй байж байгаад дахиад нэг уулзаж хамт тоглолт үзлээ. эхний уулзалтаасаа арай дээр санагдаж эхлсэн ч би бас л нүүр өгөөгүй. маргааш нь тэр, 2уулаа бие биенээ хүндлэд цагаа үрэхгүй байя, чамтай танилцах гэж их л хичээлээ, болсонгүй гэж билээ. шулуухан, цагаа олсон, зөв үг хэлсэн тэр залууд баярлалаа.

Зочин: RH.   2016-10-07
Би нэг залуутай фэйсбүүкээр танилцаад нэг орой зориглоод уулзсан юм. Тэгээд болзоо эхлээд кино эхлэх болоогүй байсан болохоор кафед сууж жаахан юм идэнгээ ярилцав. Эхлээд давгүй санагдаж байлаа. Тэгсэн чинь өнөөх чинь гэнэт л бурхан шашин үздэг хардаг юм болоод явчихлаа шүү. Бараг чиний нүдрүү хараад чамайг ямар хүн гэдгийг мэдэж байна ч гэх шиг. Айгаад жиирхээд л явчихлаа. Тэгээд арай гэж кино дуусгаад шууд таксинд суугаад харьсан даа. Дахиж уулзаагүй нь мэдээж.

Зочин: 2222.   2016-10-07
soxor bolzoooooooooooooooo

Зочин: 2222.   2016-10-07
soxor bolzoooooooooooooooo

Зочин: 2222.   2016-10-07
soxor bolzoooooooooooooooo

Зочин: 2222.   2016-10-07
soxor bolzoooooooooooooooo

Зочин: A.   2016-10-06
Би 1-р курсын оюутан /хотод сурдаг/ байхдаа нэг залуутай /дарханд сурдаг/ бүтэн 6 сар мессэж бичилцээд уулзахаар боловоо. уулзаад 2уулаа 1 цаг биллъярд тоглоод хамт жоохон алхаж байгаад харьсан юм. тэгсэн маргааш нь 2уулаа мессэж бичэлцээд бие биендээ таалагдаагүй гэж хэлээл дахиж харьцаагүй юм. дараа нь бодохоор хайран 6 сар гэж бодсон шүү, нэгжний мөнгийг нь хааяа би өгдөг байсан юм

Зочин: Б.   2016-10-06
Би нэг залуутай болзоод удаагүй байлаа. Анх фэйсбүүкээр танилцаад жирийн л сайхан чатны найзууд байлаа.Нэг өдөр гэнэт л 2 лаа уулзая гэж шийдээд уулзлаа их дажгүй яриа хөөрөөтэй бас их сайхан дуулдаг би ч ахны болзоогоор л татагдчлаа. 3 дахь удаа уулзахаар болоод нээх их догдолсон хүн паб-д хүлээгээд сууж байсан чинь ажлын газрынхаа залуучуудтай орж ирээл танилц бид 2 зүгээр л найзууд гэж хэлдгийн би ч бүр байдалд ороод тиймээ бид зүгээр л найзууд гээд л өнгөрсөн дөө.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com