ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би мөрөөдлөөрөө амьдардаг: Заавал мундаг болж байж ном бичих шаардлагагүй

Чөлөөт цаг  | 2016 / 09 / 22

Нар бүтэн ээсэн, цэлмэг нэгэн өглөө “Бодолд хүрсэн үгс”-ийг би анх удаа харсан юм. Түүний талаар өмнө нь хэд хэд сонссон ч яг тийм гэсэн төсөөлөл надад байгаагүй. Дэргэд минь суучихаад нүүр дүүрэн инээх найз эмэгтэйн маань энэ онд өөртөө бэлэглэсэн бэлэг нь тэр байлаа. “Бие жижиг ч бэлчээр нь том” гэдэг үг түүнд тохирохоор бөгөөд авах зүйлс ч олон.

Би мөрөөдлөөрөө амьдардаг: Заавал мундаг болж байж ном бичих шаардлагагүй

Гэхдээ эхлээд түүнийг бүтээгчийн тухай ярья.

Тэр бол миний найз бас “хэнээтэн”. Түүний дэргэд байхдаа хог хаяж, ус дэмий асгаж, дөнгөж ургаж ядан байгаа зүлгэн дээр гишгэх гэх мэтээр байгальд хортой зүйл хийж огт болохгүй, загнуулна. Түүнтэй уулзах бүрд л өөрийнхөө санаачилсан ямар нэг зүйлийг ажил хэрэг болгох гээд явж байна. Түүнд магадгүй хийж байгаа зүйлээсээ илүү их ашиг олох гүйлгээ ухаан байхгүй. Миний бодлоор тэр бүхнийг зөв, сайн хийхийг, түүн шигээ л нэгэн байхыг хүсдэг бүсгүй. Тиймдээ ч уншсан ном, суусан лекцүүдийнхээ хувийн тэмдэглэлийг эмхтгэн ном гаргах зориг түүнээс гарсан биз ээ.

Үнэндээ үүнийг хэн ч ном болж болно гэж төсөөлөхгүй. Гэхдээ ном болоод гарчихдаг ч болоосой гэж хамгийн ихээр боддог байх. Нэг ном уншиж хэрэгтэй зүйлсийг нь өөрийн болгох гэж, нэг лекцэнд сууж мундаг хүмүүсийн үгийг сонсох гэж бид цаг, мөнгө, хөдөлмөрөө ихээр зарцуулдаг. Дунд нь бүтэлгүйтсэн хэсгүүд ч олон бий. Магадгүй тэдгээрийг өөрөө уншиж, сонссон нь чамд дээр санагдаж болох ч өөр нэгний ертөнцийг харах цонхоор “шагайж” үзэж яагаад болохгүй гэж?

Нөгөө талаас өөрийнхөө дотоод уруу өнгийж, жинхэнэ өөрийгөө олох тал дээр ямар ном, ямар хүн тусалж чадах талаар мэдээлэл бараг байдаггүй шүү дээ. Энэ ном тийм үед замыг чинь гэрэлтүүлэх дэнлүү болж мэдэх юм.

Энэ номыг гаргах болсон түүний шалтгаан бол:
1. Мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах, хэрэв чаддаг бол бусдад жаахан ч гэсэн тус болох;
2. Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг гэдгийг үеийнхэндээ, эргэн тойрондоо харуулах юм. “За би ямар мундаг, лаг хүн болчихсон байгаа биш. Бүхэл бүтэн ном гаргавал ичгэвтэр зүйл болно” гэж олон залуус боддог шүү дээ. Гэвч яг энэ зөв сонсогдож байгаа хирнээ буруу бодол нь тэр мөрөөдлийг “хоосон” гэсэн тодотголтой болгочихдог байж мэдэх юм.

Мөн бидэнд оногдсон цаг хугацаа хязгаартай бас ч үгүй хурдан. Тиймээс за мундаг болохоороо, за мөнгөтэй болохоороо гээд мөрөөдлөө хойшлуулаад л байвал чи ямар ч хийж бүтээсэн зүйлгүй амьдралаа үрэх болно гэдгийг хэлэхийг хүсжээ.

Номоос эшлэвэл:
- Өөрийгөө хайрлах гэдэг нь өөрийнхөө бүхий л давуу болон сул талыг хүлээн зөвшөөрч, өөрийгөө шоолох хүртэл өөртөө итгэлтэй байхыг хэлдэг.
- “Хүний амьдрал, ёгт үлгэр хоёр урт богиноороо бус утга агуулгаараа үнэлэгддэг” – Сенека
- Бусдад танд тусалснаар олдох тэр аз жаргалыг ч бас мэдрэхэд суралцах хэрэгтэй.
- Яагаад бид өөрөө өөрөөсөө хэтрэхгүй амьдралаар амьдарсаар байдаг юм бол?
- Нүдэнд харагдахгүй ч сэтгэлд мэдрэгддэг онцлог гэж бий.
- Хийсэн үйлдэл тань л таныг илэрхийлэх болохоос хийнэ гэж хэлсэн үгс биш.
- Гоо үзэсгэлэн гэдэг харж буй хүнийхээ нүдэнд байдаг бол аз жаргал гэж дутуу амьдралаа дүүргэх сэтгэлд оршдог.

Хэрвээ чи энэ номыг уншихыг хүсвэл 99043937 дугаар руу холбогдож, мөрөөдлөөрөө амьдарч байгаа бүсгүйн бэлдсэн урам зориг дүүрэн номыг нь уншиж цэнэглэгдээрэй. Гэрт чинь хүргээд өгнө гэнэ лээ.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(366)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: hh.   2017-07-16
neg saihan nom orchuulna gej moroodood l baidag yum. mergejliin orchuulagch hun bish l , gehdee mongold orj ireegui neg aytaihan heden nom orchuulmaar sanagdah yum. nom baitugai neg huudas orchuulj uzeegui hun. gehdee yahav ene heliig mundag bish ch orond olon jil bolson yum bolohoor boloh bailgui geed l moroodood bn

Зочин: nom .   2017-02-28
nom unshij bh ni yalangya huuhede mash sain bdg nom unshij ym sursn huuhed tsaanaa l neg oor bdg hailsan shar tos shig l

Зочин: tumee.   2016-10-13
chinii tumen zov. nom bichii gej bodson ch ooriigoo golood bsimaa. chinii nomiig unshval ene bodloo hayna gedegtee itgeltei bn. zaawal unshnaa.

Зочин: Minjin.   2016-09-22
woow ysn goy yum be amjilt

Зочин: Minjin.   2016-09-22
woow ysn goy yum be amjilt

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com