ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ургамлын охь бидэнд улам ойртсоор

Гоо сайхан  | 2016 / 09 / 12

Үнэрлэх, түрхэх төдийд цаанаа л цэвэр тунгалаг, байгалийн нэг хэсэг үнэртдэг болохоор инээмсэглэн байж арьсандаа хүргэдэг, хайртай бүтээгдэхүүнүүд Монгол бүсгүй бүрт бий гэдэгт итгэлтэй байна. Тэр бүтээгдэхүүн нь мэдээж Yves Rocher –ийнх.

Ургамлын охь бидэнд улам ойртсоор

Францын №1, ургамлын гоо сайхныг үндэслэгч Yves Rocher маань Улаанбаатар дахь 10 дугаар салбараа өнгөрсөн амралтын өдрөөр өлгийдөн авсан. Тэднийхээр угийн л зочлох дуртай, зочлох бүрдээ арьсыг маань өөрийнх мэт халамжлах,дор хаяж нэг бүтээгдэхүүн аваад гардаг болохоор шинэ салбарын нээлтийн тухай мэдээг сонсоод заавал очно доо гэж бодон бодон зорьсон юм.

Тэдний шинэ салбар нь Шангри Ла моллын 2 давхарт нээлтээ хийснээс гадна юугаараа тийм онцгой гэдгийг одоо би та нартаа тайлбарлаж өгье. Энэ дэлгүүр нь Yves Rocher –ийн 3 дахь үеийн, Ази тив дэх анхны дэлгүүр нь юм. Тиймдээ ч брэндийн зүгээс Монгол охид бүсгүйчүүдийн хэрэглээг онцлон анхаарч байгааг харж болно.

1. Арьс арчилгаанаас гадна нүүр будалтын цоо шинэ бүтээгдэхүүнүүдийг шинээр танилцуулж, тайван үзэж, туршиж болох хангалттай тестэртэйгээр дэлгүүрээ тохижуулсан байна лээ.
2.
3. Тэр өдрийн бас нэг онцгой бэлэг нь шинэ салбарын нээлтэд хүрэлцэн ирсэн бүсгүйчүүлд Yves Rocher брэндийн зүгээс мэргэжлийн аппарат, гоо сайханчийн тусламжтай арьс оношилгоо, нүүр будалтын зөвлөгөө, маникюр зэргийг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгөн, гоо сайханд нь хувь нэмэр оруулахаас гадна амралтын өдрийг нь гэгээлэг болгож өгсөн. Мөн бүх бараа 10%-ийн хямдралтай худалдаалагдаж, худалдан авалт бүр бэлэгтэй байснаараа тэр өдөр Yves Rocher-ийнхон хэрэглэгч бүсгүйчүүлтэйгээ хамтдаа баяраа тэмдэглэж чадсан юм аа.
4.
5.
6. Баяр хүргэе Yves Rocher. Бүсгүйчүүл бид үнэнч хэрэглэгч чинь хэвээр байсаар байх болно оо.
7.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(344)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com