Өнөөдрийг оролцуулаад чи энэ дэлхий дээр хэчнээн ч өдөр хоногийг өнгөрүүлсэн байж болно. Энэ хугацаанд бие дааж гаргасан хамгийн том шийдвэр чинь юу байсан бэ? Тэр шийдвэр амьдрал, үзэл бодолд чинь хэрхэн нөлөөлсөн бэ?
- Өдийг хүртэл миний гаргасан хамгийн том шийдвэр гэвэл яриангүй одоогийн ажилдаа орох байсан. Ахлах сургуулиа төгссөний дараа надад 2 зам байсан л даа. Эхнийх нь их сургуульд эдийн засгийн мэргэжлээр сурч төгсөөд банк эсвэл нэг компанид ажиллах. Нөгөөх нь амралтаараа 2 сар ажилласан жижигхэн компанийг хөл дээр нь босгох. Тэнд хэсэг ажилласны хувьд би юуг өөрчилж, юун дээр анхаарахыг өөрөөр хэлбэл юу хийхээ мэдэж байсан юм л даа. Дотроос л нэг хүн тэндэхийг чи л өөрчилж чадна гээд байсан гэх үү дээ. Их сургуульд сурахад хэзээ ч оройтохгүй юм чинь үүнийг би хийчихвэл надад харин ч илүү туршлага болно гэж бодогдож байсан. Харин бусад хүмүүс намайг амьдралаа үрэх гээ юу л гэцгээж байсан даа. Тэгээд эцсийн эцэст өөрийнхөөрөө шийдэж их сургуульд оролгүй нөгөө компанидаа ажиллаж эхэлсэн. Дотоодоос нь эхэлж өөрчлөх хэрэгтэй санагдаж, зарим ажилчид нь намайг жаахан, дээд боловсролгүй гээд үл тоомсорлож байсан ч тоолгүй хийсээр л байсан. Аз болж захирал эмэгтэй нь надад их сайн байсан даа. Одоо бодоход тэр үед үнэхээр зоригтой байж. Энэ явдлаас би бусдын жишгээр явахгүй байсан ч амжилтанд хүрч болдгийг ойлгосон. Бас өөрийгөө мундаг гэдэгт бүр ч итгэлтэй болсон шүү. (25 настай У, Ахлах менежэр, Бизнесийн удирдлагын бакалаврын ангийн 1-р курсын оюутан)
- Би нүцгэн зургаа авахуулж байсан. Тэр явдал намайг өөрийгөө огт өөр нүдээр харахад тусалсан. Зургуудаа дараа нь хараад өөрийгөө ямар үзэсгэлэнтэй болохыг гайхаж билээ. Тэрнээс хойш бэлгийн амьдрал маань ч гайхалтайгаар өөрчлөгдсөн болохоор ойр дотныхоо бүсгүйчүүлд нүцгэн зургаа авахуулж үзээ гэж зөвлөдөг болсон шүү. (Нэрээ нууцласан)
- Их сургуулийн төгсөх курс байхдаа ажил хийхийн оронд хувийн бизнесээ эхлүүлье гэж шийдээд төлөвлөгөө гаргаад нэг найзтайгаа хамт бөөн сүр болж болж, вэб сайт хийдэг компани байгуулав аа. Мэдээж нэлээн зардал гарах хэрэгтэй болж ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг байсан байраа зарж бизнестээ хөрөнгө оруулсан. Гэвч 4 сарын дараа найз маань бүтэхгүй юм байна гээд намайг орхиод явчихсан. Ганцаараа ч гэсэн болно гээд шинэ хүн авах талаар зар тавьсан ч санаанд нийцэхүйц чадвартай хүмүүс байхгүй, үлгэн салган 1 жил яваад дампуурсан даа. Энэ явдлын дараа ээж бид хоёр хөлсний байранд, ээжийн тэтгэврийн мөнгөөр арай гэж амьдралаа залгуулдаг болсон байсан. Харин одоо бид хоёр тийм амьдралыг туулаагүй хүмүүс шиг л 4-үүлээ болоод амьдарч байна даа. Тэр явдал надад сэтгэл хөдлөлдөө хэт автахгүй байхыг, бизнесийн тооцоотой байхыг, хүн удирдана гэдэг хамгийн хэцүү бас тэвчээр шаардсан ажил болохыг ойлгуулсан. Сайхан нь гэвэл амьдралын ханьтай минь учруулсан даа.Тэгж алдаагүй байсан бол одоогийн би гэж байхгүй байсан биз ээ. Амьдрал үнэхээр баялаг шүү. (30 настай С, Хувиараа бизнес эрхлэгч)
Харин одоо чиний хуваалцах ээлж...
Сэтгэгдэл (21) | Хэвлэх | Үзсэн тоо: 38278 | | | |
Өмнөх мэдээлэл “Хөл хийх” хэрэгтэй байна уу? |
Дараах мэдээлэл Та хоёрын харилцааг юу илүү бат бөх болгох вэ? |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
abgai nar aimaar hadam eejteigee usdeltsd gnuu tiim hadamtai boldg azgui ym daa