ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Өдөр тутам” – ыг өдөр бүр хэрэглэх 7 шалтгаан

Чөлөөт цаг  | 2016 / 06 / 15

Шөнийн, өдрийн, далавчтай, далавчгүй ариун цэврийн хэрэглэлүүдийг бид сарын тэмдэг ирсэн үед л хэрэглэдэг. Харин өдөр тутмын ариун цэврийн хэрэглэлийг өдөр бүр хэрэглэхийг санал болгон үйлдвэрлэсэн байдаг. Гэтэл түүнийг байнга хэрэглэх нь ямар нэг муу үр нөлөөгүй байгаа?!

“Өдөр тутам” – ыг өдөр бүр хэрэглэх 7 шалтгаан

Өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл гэж юу вэ?
Өдөр тутмын хэрэглэл нь жирийн ариун цэврийн хэрэглэлийг бодвол нимгэн, жижиг хэмжээтэй байдаг ба цавуут хэсгээрээ дотуур хувцасны дотор талд бэхлэгдэнэ. Энэ төрлийн ариун цэврийн хэрэглэлийг маш зөөлөн, нимгэн шингээгч материалаар хийдэг тул хэрэглэсэн байгаа нь өрөөлд төдийгүй өөрт бараг мэдэгдэхгүйгээр хамгаалах үүргээ гүйцэтгэж байдаг. Нэг үгээр хэлбэл цэвэрч байдлыг эрхэмлэгч бүсгүйчүүдэд зориулагдсан, хаа ч биедээ авч явахад тохиромжтой хамгаалагч нь юм. Байнга хэрэглэсэн ч эрүүл мэндийн хувьд сөрөг нөлөөгүй гэдгийг нь эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчтэй хийсэн ярилцлагынхаа үеэр би мэдэж авч байсан юм шүү.

Тэр чамайг юу юунаас хамгаалж чадах вэ?
1. Сарын тэмдгийн мөчлөгийн үеэс үл хамааран үтрээнээс шингэн зүйл ялгарч байдаг. Хэрэв энэ нь чамд тааламжгүй мэдрэмж төрүүлэхээс гадна дотуур хувцсаа байнга цэвэр байлгахыг хүсэж байвал өдөр тутмын хэрэглэл яг чамд хэрэгтэй юм байна.

2. Сарын тэмдэг нь ихэнхдээ тогтмол биш байдаг, ялангуяа жил хүрэхгүй хугацааны өмнө анхны сарын тэмдэг ирсэн бол тогтмол хугацаанд ирэхгүй байх нь хэвийн үзэгдэл. Энэ үед өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл чамайг таагүй гэнэтийн “бэлэг”-ээс хамгаалж байх болно.

3. Хэрэв чи тампон хэрэглэдэг бол нөөц төлөвлөгөө илүүдэхгүй. Сарын тэмдэг ихээр ирдэг өдрүүдэд шингэн тампоныг нэвчин урсан гарах тохиолдол бий. Энэ үед давхар өдөр тутмынхыг хэрэглэвэл илүүдэл шингэнийг шингээн авахаас гадна биед эвгүй мэдрэмж төрүүлэхгүй сайн талтай.

4. Сарын эцсээр том хэмжээтэй, далавчтай ариун цэврийн хэрэглэлээс илүүтэй нимгэн, хөнгөн хамгаалалт тохиромжтой.

5. Зуны халуун өдрүүд болон спорт, биеийн тамирын дасгал хийх гэх мэт хөлс ихээр ялгардаг үед өдөр тутмын ариун цэврийн хэрэглэлийг биеэсээ битгий салгаарай. Өдөр тутмын хэрэглэл үтрээнээс болон арьснаас ялгарсан чийгийг тэрүүхэнд нь өөртөө шингээн авч хуурай, эвтэйхэн мэдрэмж төрүүлсээр байх болно.

6. Өдөр тутмын хэрэглэл нь маш жижиг хэмжээтэй, ямар ч халаасанд хялбархан багтах учир хэн ч үл анзаарна. Энэ нь чиний найдвартай хамгаалалт доор байх нэг нууц юм.

7. Эцэст нь энэ төрлийн хэрэглэлийг амьсгалдаг материалаар хийсэн байдаг тул тааламжгүй үнэр гаргахгүй хирнээ шингэнийг шингээн авч, хуурай, тааламжтай мэдрэмж төрүүлсээр байдаг.

Ингээд “өдөр тутам” яагаад бидэнд хэрэгтэй талаар илүү сайн мэдээд авлаа. Харин одоо сонголтоо хийх цаг. Бид Bella-н өдөр тутмын хэрэглэлүүдийг чамд санал болгож байна. Ямар ч загвар, хэмжээтэй дотуур хувцсанд таарах олон төрөлтэй тул өөрийн стиль загвар, амьдралын хэв маягт нийцүүлэн сонгох бүрэн боломжтой. Жишээ нь:

1. Харшлахдаа “гаргууд” эмзэг арьсанд зориулагдсан 2 төрөл
Мэдрэмтгий арьсанд зориулан бүтээгдсэн болохоор арьсанд сайтар тохирч харшил өгөхгүй, хурц үнэргүй. Бүх төрлийн дотуур хувцсанд тохирохуйц хэлбэртэй бас нимгэн (1мм зузаан) гэдгээрээ давуу талтай. Харин Elegance төрөл нь огт үнэргүй гэдгээрээ онцлогтой.
2. Сайхан үнэрийг таашаагчдад зориулагдсан 3 төрөл
Өдрийн турш цэвэр цэмцгэр, эрч хүчтэй байдлыг мэдрүүлэгч цэцгийн хандыг агуулсан Aroma Energy төрөл нь дотуур хувцсанд зохицоно, жимсний зөөлөн үнэртэй.

Харин Aroma Fresh төрөл нь анхилам үнэртэй цэцгийн хандыг агуулдаг.

Алжаал тайлам сайхан мэдрэмжийг төрүүлэх ногоон цайны ханд агуулсан, ердөө 1 мм зузаантай Aroma Relax төрөл нь бүх төрлийн дотуур хувцаснд тохирно. Энэ гурвуулаа 1 мм зузаантай.

3. Сарын тэмдгийн сүүлийн өдрүүдэд зориулсан 2 төрөл
3мм зузаантай, зөөлөн гадаргуутай Panty soft төрөл нь шингэнийг сайтар шингээнэ. Навчин хээнүүд нь арисыг чөлөөтэй амьсгалуулна. Элдэв үнэргүй, цэвэр хөвөн даавуун бүтэцтэй учир харшил өгөхгүй.

Ердийн pantyliner-аас хэд дахин илүү шингээх чадвартай шидэт гелийг агуулсан, шингэнийг гадагш гарахаас сэргийлсэн Panty Bellissimo төрөл нь 2 мм-н зузаантай юм.

4. Cтринг дотуур хувцсанд зориулсан 2 төрөл
Хар өнгийн Black Deo Fresh болон цагаан өнгийн White Deo Fresh гэсэн хоёр төрөл бий. Цагаан нь үнэр дарагчтай. Хоёул дотуур хувцсанд сайтар бэхлэгддэг, 1мм зузаантай болохоор өдрийн турш цэвэр цэмцгэр мэдрэмж төрүүлэх болно оо.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо, Bella брэнд хамтран бэлтгэв.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(317)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: brnd.   2016-08-05
Ter buruu. Bi 2 jil hurehgu hugatsaand udur bur heregledeg bsn, muuguntsur ymu bakteriin turliin haldwar awsn. Odo baga zereg oirtohod l butsaad shinj temdeg ilerdeg. Mni antibioticiin heregleenes bolsn ch bj magadgu ghde udur tutmiig heregleed iim ym tohioldsn humuus bdg ym bile. Ugasa anhnaasa sariin temdgiin umnu, hoino egzegtei muchuuded bolon iheer discharge garah uyd heregleh zoriulalttai garsn uchras udur tutam heregleh ni agaariig haana, ylanguya unertei udur tutam bur muu

Зочин: bella.   2016-06-24
Sonin yumaa odor tutam bainga heregleh n utreeni moogontsor uusgedeg.Gehdee ymarig hereglej bgagas shaltgaalj magadgui yuma

Зочин: Сонор соргог.   2016-06-16
https://emonos.mn/results/?   ohGcBbVHj9YK57sFy&q=bella эндээс худалдаж авч болох юм байна.

Зочин: yuyi.   2016-06-16
Би байнга өдөр тутам хэрэглэдэг. Ямар ч нөлөөгүй гэдгийг нь мэдсэн болохоор сэтгэл амарчихлаа. Баярлалаа.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com