ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоо зөвлөж байна

Мэдээлэл  | 2016 / 06 / 14

Долоо хоног бүрийн эхэнд Гоолингоо нь тухайн өдрүүдэд оролцож болох арга хэмжээ, анхаарлаа хандуулах хэсгүүд, шинэ хэрэглээг санал болгодог билээ. Энэ долоо хоногийнхыг эндээс уншаарай.

Гоолингоо зөвлөж байна
1. Муур тэжээдэг юм билүү?
Яг ингэж бодож байгаа юу? Тэгвэл энэ ням гарагт 10-19 цагийн хооронд “Муур хөөрхөн” нэртэй үзэсгэлэн болох гэж байна шүү. Тус үзэсгэлэнгийн үеэр Монголд буй ховор бенгал, чаузи, шиншилла, британи, шотланд фолд, страйт, сиам, турк ангор, абизиан зэрэг 20-д үүлдрийн 50-иад муур болон өхөөрдөм хөөрхөн зулзагануудыг нэг дор цугларах нь ээ. Мөн тэдэнд зориулагдсан бэлэг дурсгалын болон хэрэглээний зүйлс, мэргэжлийн эмчийн зөвлөгөөг сонсож, үзэж сонирхож худалдаа хийх боломжтой юм байна. Үзэсгэлэн 3,4-р хороолол, Москва их дэлгүүрийн дэргэд, Голомт банкны 4-р давхарт болно. Тасалбар нь хүүхэд 5000, том хүн 8000 төгрөг.
Дэлгэрэнгүй мэдээллийг 88114818 дугаар болон https://www.facebook.com/events/978724342293923/ энэ эвэнтээс аваарай.
2. Чамд ойр нь хаана байна вэ?
Ойрхон ATM, ресторан, нотариат, банк хаана байгааг мэдэх шаардлага бидэнд байнга л тулгарч байдаг. Эдгээр асуултыг одоо лавлахаас биш гар утаснаасаа асуудаг болжээ. Энэ бол “Надад ойр” ухаалаг утасны аппликешн юм. Тухайн өдрийн валютын ханш, зурхай, цаг агаар гэх мэт мэдээллүүд гарахаас гадна өөртөө ойр байгаа үйлчилгээний газруудын жагсаалтыг харах боломжтой. Жишээ нь “Кофе шоп” хэсэг дээр дарахад хамгийн ойр зайд байгаа кофе шоп руу хэрхэн очиж болох зам заасан газрын зураг гарч ирэх ба дээр нь тухайн кофе шопын нэр, цагийн хуваарь холбоо барих дугаарууд нь давхар харагдана. Амар байгаа биз? Гагцхүү гар утас чинь интернэтэд холбогдсон байх хэрэгтэй юм.
iOS бол: https://itunes.apple.com/us/app/nadad-oir/id1103649339
Андройд бол: https://play.google.com/store/apps/details?id=nearme.mid.mn.nearme
3. Нүүрэн дээрээ дар
Магадгүй чи Snapchat аппликешнийг татаад авчихсан хэрнээ л ашиглахгүй, оролдсон ч учрыг нь сайн олохгүй яваа байж мэдэх юм. Гэтэл хүмүүс гөлөг болж хэлээ гаргаад, гүнж болж титэм зүүгээд л байх юм. Яаж вэ?
Snapchataa нээх үед шууд камер гарч ирж байгаа. Камераа сэлфи хийх гэж байгаа мэт өөр рүүгээ харуулаад утсан дээрээ харагдаж байгаа өөрийнхөө нүүрэн дээр 1 секунд гаран дар. Ингэхэд царайг чинь хэрсэн зураасууд гарч ирээд голын товчны хажууд өнөөх чих, титэм, гахайн хамарнууд чинь гараад ирнэ. Эдгээрийг зүүн тийш гүйлгэж солино. Таалагдсан филтерээ сонгоод зураг авах бол голын товч дээр 1 дарна, бичлэг хийх бол удаан дараарай. Бэлэн болсных нь дараа утасныхаа дэлгэц дээр хөнгөн дарж байгаад зүүн тийш татахад ерөнхий филтерүүд солигдож харагдана. Ингээд дээр нь тайлбар бичих эсэхээ сонгоод My story хэсэгтээ постлоно. Эсвэл постлохгүйгээр утсандаа хадгалаад авчихаж болно.
4. Өөрөө өөрийгөө хурцалж эхэл
Заримдаа бид амьдралын жижиг сажиг асуудлуудаас болоод яг хаашаа явж байгаагаа, хэн болохыг хүсдэгээ мартчихсан байдаг. Өмнөө байгаа асуудлыг шийдэхийн оронд бүхнийг орхиод өөр тийшээ явахыг, зугтахыг хүсдэг. Энэ үед л чамд урам өгөх тэр нэг хүчит үг эсвэл зургийг нүдэндээ шууд харагдах газар байлгаарай. Тэрийг хараад өөрийгөө азгүй амьтан гэж цоллохоо болиод, зорилгынхоо төлөө инээмсэглэх хүч чамд мэдрэгдэх ёстой юм. Миний хувьд “Цаг хугацаа дуусахад бүх мөрөөдөл замхарна” гэсэн үг байдаг. Энэ үгийг уншаад би алгуурлах ёсгүй гэдгээ санадаг. Энэ үгийг уншаад би мөрөөдлөө заавал биелүүлэх хэрэгтэй гэдгээ мэдэрдэг. Тийм болохоор чи ч гэсэн яг шантрах гэж байх үед чинь өргөөд босгоод ирэх тэр үг эсвэл зургийг яг одоо унтлагын эсвэл ажлын өрөөндөө томоор гаргаад тавьчих. Багаар ч бай ихээр ч бай чи ид шидийг нь мэдрэх л болно.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(690)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: KAILAS.   2016-06-16
Энэ снапчат андройд дээр арай өөр байх шиг бна тиймүү. Филтерүүд нь гарч ирэхгүй , минийх дээр 2хон ширхэг л гарч ирдэг :((((( , учрыг нь олохгүй юм...

Зочин: солонго.   2016-06-15
баярлалаа

Зочин: Gogo.   2016-06-15
bayarlalaa :) dandaa hrgtei medee bn shu :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com