ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүүхдийг 9 наснаас нь эхлэн кальцийн хэрэглээнд нь маш сайн анхаарах ёстой

Эрүүл мэнд  | 2016 / 10 / 18

Хэрвээ чи 9 болон түүнээс дээш насны хүүхэдтэй бол энэ мэдээллийг алгасалгүй, заавал уншаарай.

Хүүхдийг 9 наснаас нь эхлэн кальцийн хэрэглээнд нь маш сайн анхаарах ёстой

Алдрай үр нь аав ээжийнхээ гараас бага багаар гарч, өөрийн гэсэн сонирхол, зан ааш нь улам тодорч бие хүн болон төлөвшсөөр байна. Энэ л үеэс нь эхлэн охид хөвгүүдийн бэлгийн бойжилт явагдаж эхлэн, ойлгомжгүй аашууд анзаарагдаж эхлэхийн хажуугаар аав ээждээ ойлгогдох хэрэгцээ нь дээд цэг рүүгээ өсдөг. Гэхдээ үүнтэй зэрэгцэн нэмэгддэг бас нэгэн, нэн чухал хэрэгцээ бол кальци юм.

Хариуцлагатай, орчин үеийн ээжүүдийн хувьд бид хүүхдийнхээ сэтгэл зүйн болон бие мах бодийн хэрэгцээт шим тэжээлийг хангаж, түүнийг сайн сайхан өсгөх үүрэгтэй. Өсөж яваа хүүхэд бүрд кальци шаардлагатай боловч яагаад 9 наснаас нь эхлэн онцгой анхаарах ёстойгоо эндээс уншаарай:

Кальцийн хэрэгцээ дээд цэгтээ хүрдэг нас: 9 – 18

Эхлээд нас насны хүүхдүүдийн кальцийн хэрэгцээний талаар авч үзье.
• 0 - 6 сартай хүүхэд: 210 мг кальци (2/3 аяга сүүтэй тэнцэнэ)
• 6 - 1 настай хүүхэд: 270 мг кальци (1 аяга сүү)
• 1 – 3 настай хүүхэд: 500 мг кальци (2 аяга сүү)
• 4 – 8 настай хүүхэд: 800 мг кальци (3 аяга сүү)
• 9 - 18 настай хүүхэд: 1,300мг кальци (4 – 5 аяга сүү)
1 наснаас эхлэн хүүхдийн кальцийн хэрэгцээ огцом өссөөр 9 –өөс дээш насанд хамгийн ихдээ хүрч байгаа нь анзаарагдаж байна. Яагаад тэр вэ? Хүүхдийг 18 нас хүртэл нийт ясны 90 хувь нь бүрэлдэж гүйцдэг бөгөөд ялангуяа 9 наснаас бэлгийн бойжилттой нь зэрэгцэн нь ид өсөлтийнх нь үе эхэлдэг учраас кальцийн хэрэгцээ нь хамгийн өндөрт хүрдэг ажээ. Охид хөвгүүд ээлжлэн энэ л насандаа огцом өсөж, “Ямар өндөр болоо вэ?” гэдэг магтаалын үгсийг хүн бүрээс сонсдог шүү дээ.

Өсвөр насны хүүхдүүдийн кальцийн хэрэгцээ нь ийм өндөр байтал хэрэглээ нь харин түүндээ хүрдэггүй гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна. 9 – 18 насны хүүхдүүдийн кальцийн хэрэглээг судлахад ихэнх нь өдөрт 1000 –аас бага, ялангуяа охид 700 - 800 мг л кальцийг хоол хүнснээсээ авдаг гэсэн дүн гарсан байдаг. Гэтэл ирээдүйд ээж болох эрхэм үүргийн эзэд болсон охид бол хэд хэдэн удаа жирэмсэлж, амьдралынхаа хэдэн жилийг хүүхэд хөхүүлэхэд зарцуулахдаа өөрийн биеэс кальцийг их хэмжээгээр алддаг билээ. Тиймээс кальцийнх нь хэрэглээнд илүү ч их анхаарал хандуулах ёстой гэсэн үг.

Хүүхдийнхээ кальцийн хэрэгцээг хэрхэн бүрэн хангах вэ?
9 наснаас эхлэн хүүхэд бүр өдөрт 1300 мг кальцийг хоол хүнс болон бусад эх үүсвэрээс авах хэрэгцээтэй байдаг. Энэ нь өдөрт 4 – 5 аяга сүү юм уу, 6 аяга тараг уусантай тэнцэнэ. Харин цагаан идээнээс харьцангуй холдсон өнөө үед яг энэ дэглэмийг баримталж, кальцийг бүрэн нөхөх боломж хомс. Түүнээс гадна, яг энэ насны хүүхдүүд хийжүүлсэн ундааг их хэмжээгээр хэрэглэснээр хүнснээс авсан кальциа шимэгдүүлж чадалгүй гадагшлуулж алдах гээд байдаг талтай.

Гэхдээ сайн мэдээ бий. Нөгөө талаас, өсвөр насандаа хүүхдүүд кальцийг шимэгдүүлэх болон нөөцлөх чадвар хамгийн өндөртэй байдаг. Тиймээс эцэг эхчүүд бид л кальцийн хэрэглээнд нь жаахан л анхаараад өгөхөд ясны эрдэслэг бүтэц сайжирч, бат бэх болон, ирээдүйн бүхий л амьдралынх нь туршид яс болон үе мөчний асуудалтай болохоос сэргийлэх боломжтой. Мэдээж, хүүхдээ ид өсөлтийнх нь насан дээр кальциар дэмжээд өгвөл өсгөлүүн өндөр болгоход нь ч нөлөөлнө шүү дээ.

Хоол хүнсэнд нь анхаарахаас гадна нэмэлт сайн чанарын кальцийн бэлдмэлээр өсөж буй хүүхдийнхээ өсөж буй кальцийн хэрэглээг нөхөхийг зөвлөж байна. Гэхдээ хүүхдүүд л учраас, тэд янз бүрийн эм бэлдмэл хэрэглэхдээ ер нь л дургүй байдаг. Харин уух бэлдмэл нь өөрийнх нь уух дуртай хийжүүлсэн ундаатай адилхан амттай бол өөр хэрэг шүү. Гоолингоо нь ээж нартаа хүүхэд уухад хамгийн тохиромжтой, чанартай кальцийн бэлдмэлд тооцон Германы DenkPharma–ийн Calcium Active 500–ийг санал болгоё. Энэ нь:

-Хийжүүлсэн ундаатай төстэй хөөсөрч уусдаг шахмалуудтай
-Жүрж жимсний амттай
-Өдөрт 1 –ийг л хэрэглэхэд нэмэлт 500 мг кальцийг авах боломжтой
-Effervecsent technology –оор хийгдсэн, хамгийн жижиг молекултай бэлдмэл учраас илүү хурдан шимэгдэж, нөлөөлөл нь хурдан эхэлдэг
-Ходоод цочроохгүй зэрэг давуу талуудтай.
Дараагийн удаа кальцийг нь хэрэгцээгүй болгож орхидог газтай ундааг ууя гэхэд нь оронд нь кальцийн бэлдмэлийг нь өгөөрэй.
Монос, АзиФарм, Монгол ЭмИмпекс гээд хот, хөдөөгийн бүх эмийн сангуудаас худалдан авч болох юм байна. Утас: 99076493, 99014240

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо, Денк Фарм хамтран бэлтгэв.
  |  
Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(913)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: sar.   2017-05-15
kaltsiig d3 -tai zaaval tsug uuh estoi geh ym uuniig dangaar uuj boloh uu

Зочин: Энхээ.   2017-03-07
Sain bnau ene kaltsi 500mg geheer honogiin heregtseeg hangaj chadahgui ym bishu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com