ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

#Өдөрт10000Алхам : Алхааг чинь тоолж өгөх үнэгүй аппликешнууд

Эрүүл мэнд  | 2016 / 06 / 02

Чи өдөрт дунджаар хэдэн алхам алхдагаа мэдэх үү? Хэрвээ мэдэхгүй бөгөөд мэдмээр байгаа бол энэ нийтлэл чамд зориулагджээ. Бас чи “Өдөрт 10,000 алхам алхах 30 хоногийн чэллэнжид нэгдсэн байгаа бол чамд ч мөн хэрэгтэй гэж ойлгож болно. Хүн төрөлхтнийг илүү хөдөлгөөнтэй, эрүүл хэв маягтай амьдрахад зориулан бүтээсэн аппликешнуудыг түүвэрлэн хүргэж байна.

#Өдөрт10000Алхам : Алхааг чинь тоолж өгөх үнэгүй аппликешнууд

Эдгээр аппликешнуудаас гар утсандаа татаж авчихсан байхад л хаа явсан газар чинь автоматаар алхааг чинь тоолчихно.

1. Stepz (iOS)
Өнгөлөг дизайнтай, алхмыг хэмжихээс гадна, туулсан зам, шатаасан илчлэг, идэвхтэй хөдөлгөөнтэй байсан цаг зэргийг гаргаж өгнө. Мөн долоо хоногийн дундаж үзүүлэлтийг харуулж идэвхтэй амьдарч чадаж байгаа эсэхийг чинь бодоод өгнө.
2. Walker (iOS)
Энэ аппликешн алхааны тоо, шатаасан илчлэг, явсан зай зэргийг тоолохоос гадна өөрийнхөө дотор, гадна өөхлөлт, цусны даралтынхаа хэмжээг оруулахад өдөр, оройд гарсан өөрчлөлтийг хэмжиж харуулж чаддагаараа онцлогтой. Гүйсэн, алхсан, шатаар өгссөн зэргийг чинь ч ялгаж чадна. Сар, жилээр үр дүнгээ харж болдог нь бас нэг давуу тал нь юм.
3. Pacer (iOS)
Дээрх хоёр аппликешн шиг алхалтын тоог хэмжинэ, интернэтэд холбогдсон байх үед байгаа газрыг чинь тодорхойлохоос гадна дасгалынхаа талаар эсвэл өөр зүйлийн талаар ярьж дууны бичлэг хийж болдог. Мөн өөртөө зориулсан плэйлист үүсгэх боломжтой.
4. Moves (iOS)
Хэрэглэхэд хамгийн хялбар нь. Дээрх аппликешнууд iPhone –ий Health хэсгээс мэдээллийг өөр дээрээ хуулж ажилладаг бол энэ аппликешн зөвхөн өөр дээрээ л тэмдэглэл хөтөлдөг. Өөрөөр хэлбэл чиний татаж аваад эхлүүлсэн өдрөөс л алхааг чинь тоолно гэсэн үг. Мэдээж сар, долоо хоногоор үр дүнгээ нэгтгээд харж болно. Интернэттэй үед байршлыг чинь тэмдэглэж аваад хаана гүйж, хаана шатаар өгсөж, хаана идэвхтэй алхсан зэргийг чинь цаг минуттай нь өртөөчлөн харуулна.
5. Argus (iOS, Android)
Энэ бол зөвхөн алхааг хэмжихэд зориулагдсан аппликешн биш юм. Бүхэлдээ идэвхтэй амьдралын хэв маягт зориулагдсан бөгөөд тухайн өдрийн цаг агаар, уусан ус, кофе зэргээ нэмэх үед өдөрт шатаасан илчлэгийг ойролцоогоор тооцоолж өгнө. Зөвлөгөө мэдээллүүд англи хэл дээр бичигдсэн байна. Хамгийн сонирхолтой нь найзуудтайгаа хамтдаа энэ аппликешнийг татаад хоорондоо чэллэнж эхлүүлж, уралдаж болдог.
6. S health (Android)
Samsung гар утасны өөрийнх нь аппликешн. Энэ аппликешнийг хэрэглэх үед ямар ч төрлийн зар сурталчилгаа чамд харагдахгүй ба гар утасны зай бага зарцуулдаг. Мэдээж биедээ авч явж байгаа бүх үеүдэд алхааг чинь тоолж, туулсан зай, шатаасан илчлэгийг харуулна. Байршлаа ч оруулж, туулсан замаа бүхэлд нь харах боломжтой. Эцэст нь чамайг зорилгодоо хүрсэн эсэхийг дүгнэж хөөрхөн цом гардуулна.
7. Zeroner (Android)
Энэ аппликешн мөн л илүү их алхахад туслах юм. Алхааг тоолж, шатаасан илчлэгийг харуулахаас гадна өөрийн гэсэн фитнес бугуйвчтай. Тэрхүү бугуйвчаа утастайгаа холбосон тохиолдолд мээсэж болон бусад мэдээллийг түүн дээрээ авах боломжтой байдаг.
8. Burningman (Android)
Чамайг алхаад алхаад бай гэж л бүтээгдсэн аппликешн. Сар бүр хэр идэвхтэй байсныг чинь дүгнэн дижитал зоосоор урамшуулахаас гадна бусад хүмүүсийн алхалтын тоог чиний самбар дээр гаргаж өрсөлдөх хүслийг нэмэгдүүлнэ.
9. Stay Fit (Android)
Өдөр тутмын хөдөлгөөн буюу алхаа, гүйлт, шатаар өгсөлт зэргийг тоолохоос гадна илчэг хэмжигчтэй. Сар, долоо хоногийн үр дүнг графикаар харуулна. Дээр ньтэмдэглэл хөтөлж болно.
10. Simple Pedometer (Android)
Өөрт тохирсон зорилгыг өдөр бүр түүндээ хүрэхийн тулд алхахад энэ аппликешн тусална. Бусад хэрэглэгчдийн тоотой харьцуулж харуулдгаараа бусад ийм төрлийн аппликешнуудаас онцлогтойгоос гадна хэрэглэхэд хялбар, энгийн загвартай.
11. Эцэст нь дуулгахад 6 сарын 1-нээс 31-ний хооронд “Өдөрт 10000 алхам алхах 30 хоногийг чэллэнж” –ийг Гоолингоогийн зүгээс зарлаж байгаа юм. Өдөрт 10000 алхам л алхана. Өөр юу ч хийх шаардлагагүй. Алхах нь өөрөө хүний эрүүл мэндэд нэн тустай бөгөөд бага цусны эргэлтийг сайжруулж, энгийн үеэс 2 дахин ихээр хүчил төрөгчийг уушгиндаа сорж авах боломжийг олгодог. Ингэснээр биеэс хорт бодисууд гадагшлах хугацаа богиносож, калорийг сайтар шатааж чаддаг. Дээрээс нь үүнд ямар ч нэмэлт зардал хэрэггүй бөгөөд өөрийгөө шахаж 10000-д хүргэх л чиний гол даалгавар байх юм. Тэгээд 30 хоногийн турш үргэлжлүүлнэ.
Үүнийг өөртөө хэрэгжүүлж эрүүл амьдралын хэв маягтай болохоор шийдсэн, нэг зорилготой хүмүүстэйгээ ЭНД дарж нэгдээрэй.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(235)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: anu.   2016-06-03
iPhone-toi humuusd bol Health gesen uuriih n app baigaa teruun deer alhaagaa hemjij bolno

Зочин: mikai.   2016-06-03
Bi S health iig ashigladag. Suuliin 10d honog dandaa tuluvluguuguu davuulj bgaa shuu. Minii tuluvluguu 8000 bsiin. Odoo nemnee

Зочин: hugewrld.   2016-06-02
tataj bolku bn shd tolbertei gj garch ireed bhin?

Зочин: hugewrld.   2016-06-02
tataj bolku bn shd tolbertei gj garch ireed bhin?

Зочин: n.   2016-06-02
app bish tsag shig buguindaa zuudeg pedometer haaguur xaragdaj bna humuusee utasaa bnga uurtu avch yavmarguul bn shyy

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com