Сайн байна уу?
Жолооч ээжүүдийг төлөөлж би энэхүү захидлыг бичиж байна. Би 2 настай охинтой 23 настай ээж. 4 жилийн өмнө машин барьж сурсан жолооны үнэмлэхтэй ч машин барих би дургүй. Улаанбаатарын зам түгжрээтэй, стресстэй бас нүхтэй. Миний тайван инээмсэглэж явах хүсэл машинтай байх хүслээс илүү учраас би жолооны үнэмлэхтэй болсон ч машин барилгүй 4 жил болсон.
Охин минь төрснөөс хойш гадуур гарах хэрэг болох бүрт л нөхөр минь бид хоёрт үйлчилдэг халамжтай сайн аав, сайн ч жолооч бий. Дүрмээ сайн барьдаг, зам тавьж өгдөг, муйхарлаж дайрдаггүй, машин шахдаггүй, зам дээр явахдаа хараал хэлж бухимддаггүй, хурдлаж, огцом тормос гишгэдэггүй хамт явахад үнэхээр тайван тухтай байдаг. Гэхдээ охин томрох тусам хүүхдээ авч гарах бүр таксидаад, эсвэл аавыг нь дайчлаад байж чадахгүй болохоор би машин унахаас аргагүй болсон. Би зам дээр миний нөхөр шиг жолооч нар бий гэж итгээд, болно гээд гарсан боловч миний санасан шиг биш байна. Энэ яг галзуу машины уралдаан, эсвэл гладиаторын тулаан шиг л санагдаж байна. Замын нүх дайрахгүй тойрох, тойрох гээд эгнээ шилжих, эгнээ шилжихээр дохио өгөхөд урдуураа оруулахгүй гэж хурдаа нэмэх машинтай мөргөлдөхгүй байх, гэрэл ассан даруйд пуужин шиг хөдлөхийг сануулах арын машины сигнал гээд л дурдвал зам дээр олон зүйл биднийг дарамтлаж байна л даа. Гэхдээ охиноо аюулгүй тайван авч явах нь миний үүрэг болохоор сандралгүй, энэ бүхнийг тоолгүй өөрийнхөөрөө явахыг хичээх боловч "Улс төрийг чи оролдохгүй ч улс төр чамайг оролдоно" гэдэг шиг жолооч нар намайг тоохгүй өнгөрөхгүй юм. Олон дахин сигнал дарна, хажуугаар өнгөрөхдөө загнана, албаар урдуур шахна, бүгд намайг буруутгаж, чадваргүйг гайхсан харцаар харна. Машиныхаа ард "Машинд хүүхэд байгаа", "шинэ жолооч" гэсэн 2 тэмдэг наагаад ч нэмэр алга.
Гэвч та нарын буруу биш ээ. Энэ бухимдалтай зам дээр түгжээ нэмж улам бухимдал төрүүлж байгаагаа би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би эрэгтэй жолооч нартаа жолооч ээжүүдийнхээ өмнөөс нэг зүйлийг хэлмээр байна. Би та нар шиг мундаг жолоочийн нэг болох нөхөртөө охиноо сайн хүн болгож өсгөхийн тулд өөрийнхөө хийж чадах зүйлээ бүгдийг хийнэ гэж амласан. Тиймээс нөхрийнхөө өдрийн талыг морин жолооч хийлгэхгүйн тулд дургүй ч гэсэн машины жолоо бариад зам дээр гарч байгаа. Миний машинд дэлхий дээрх хамгийн нандин зүйлсийн нэг яваа болохоор би та бүхний муухай харцыг тоохгүйгээр цаашдаа ч тайван бас удаан явах болно.
Машинаараа гангарах дуртай ч унаж чаддаггүй бүсгүйчүүд бий байх, би тэднийг өмөөрөхгүй ээ. Гэхдээ Монголын ирээдүй жолооч ээжүүдийн машин дотор яваа учраас та "Машинд хүүхэд байгаа" тэмдэгтэй бол жаахан хүлээцтэй хандаарай бас туслаж байгаарай гэж хүсэх байна. Бид нар та нарт гай болох гэж биш тус хүргэх гэж зам дээр яваа шүү.
Сэтгэгдэл (10) | Хэвлэх | Үзсэн тоо: 35134 | | | |
Өмнөх мэдээлэл “Өөрийнхөөрөө” байх мэдрэмж үнэндээ яг ямар байдаг вэ? |
Дараах мэдээлэл 6 сарын зурхай |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болно. Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)