ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Зөв техник: “Суух”-д учир бий

Гоо сайхан  | 2016 / 05 / 24

Суулт бол үнэхээр үр дүнтэй, сайн дасгал. Ямар нэгэн эм болоод мэсийн арга хэрэглэлгүйгээр өгзгөө хангалттай хэмжээгээр томруулж, чангалах боломжийг өгдөг шүү дээ. Би өөрөө ч үүнийг баталж чадна. Гэхдээ суулт хийхэд анхаарах хэрэгтэй хэд хэдэн зүйл байдаг бөгөөд хамгийн эхэнд зөв хийж сурах юм. Мөн...

Зөв техник: “Суух”-д учир бий

Өдөр бүр хувиарынхаа дагуу тогтмол хийж, өөрийгөө урамшуулж аль болох завсар авалгүй мөн дутуу хийж өөрийгөө хуурахгүй байх нь чухал. Сар бүр дасгалынхаа хэлбэрийг өөрчилж илүү хүндрүүлэх хэрэгтэй. Магадгүй нэг төрлийн суултыг олон удаа хийгээд уйдаж мэдэх юм. Бас хэтэрхий их өвдөлт хөндүүр чиний тэвчээрийг барж ч мэднэ. Гэхдээ л гарах үр дүнг нь бодоод аль болох өөрийгөө дайчлаарай хонгор минь.

Доорх бичлэг дээр 10 төрлийн суултын дасгалыг дагаж хийж болохоор оруулсан байгаа шүү.

1. Нэгдүгээрт: Зөв суу
Хамгийн гол нь зөв суух. Хөл хоорондын зай мөрний хэмжээтэй байх хэрэгтэй. Доошилж суух үед өвдгийг урагш түлхэхгүй. Учир нь суулт хийх үед өвдөгний оролцоо тийм ч их байх ёсгүй. Зөв суух үед гуяны сул булчин чангарна. Дасгалын үр дүн үүнээс л гарах юм шүү. Нуруу цэх, цээж тэнэгэр байх ёстой. Хөлийнхөө тавхайг гадагш эсвэл дотогш харуулж биш яг чигээр нь урагш харуулж тавих хэрэгтэй. За одоо нэг суугаад үз дээ. Аль болох яаралгүй зөв суух хүртлээ олон дахин оролдож өөрийгөө дайчлаарай!
2. Хоёрдугаарт: Суулт хийхдээ тольтой харьц
Учир нь суулт хийж байх үед зөв буруу хийж байгаагаа тийм ч сайн мэдрээд байх боломжгүй. Зарим үед хэдий олон удаа хийгээд ч дасгал үр дүнгээ өгөхгүй байх тохиолдол бий. Энэ үед чамд дасгалжуулагч шиг л тус болох зүйл бол толь юм.
3. Суулт хийх үед урдаас харагдах байдал
4. Хажуу талаас харагдах байдал
5. Гуравдугаарт: Өглөө, орой бүр суулт хий
Өглөө орой бүр суулт хийж занших хэрэгтэй. Амьсгаагаа зөв хувиарлаж аль болох үр дүнтэй хийх хэрэгтэй. Хэрвээ эргэн тойронд чинь толь болоод сайн зөвлөгч байхгүй бол хаалга чамд туслах болно. Гагцхүү хаалганаас зөв байрлал олж авах болохоос хаалганаас татаж босно гэсэн үг биш шүү! Мөн нэг сарын турш өдөр бүр хийх суултын тооны хувиар гаргах нь чамд маш их дэмжлэг болно.
6. Дөрөвдүгээрт: Үсрэлттэйгээр хийх
Дараагийн саруудаас эхлээд дасгалынхаа хэлбэрийг өөрчилж бага зэрэг хүндрүүлэх хэрэгтэй. Үсрэлттэй суулт хийх нь шилбэ болоод гарын дасгал мөн нурууны дасгал ч болж өгдгөөрөө ашигтай. Өндөр болохыг хүсдэг бүсгүйчүүдэд дуулгахад үсрэлттэй суулт чамд тус болж чадна.
7. Хийх явцдаа дунд нь 10 секундээр барьж байх хэрэгтэй.
8. Тавдугаарт: Хайчин суулт хийх
Зөв хийж чадвал хайчин суулт үнэхээр үр дүнтэй. Хамгийн гол нь богино хугацаанд үр дүнгээ өгдөг. Орой ажлаа тараад гэртээ орохдоо аль болох шатаар алхаж энэ хайчин дасгалыг хийгээрэй. Учир нь шатаар дээш өгсөх үед энэ дасгал яг очих ёстой газартаа хүрч өгзөг болоод гуя, бэлхүүст хүртэл нөлөөлдөг. Ердөө долоо хоног шатаар дээш өгсөхдөө л энэ дасгалыг хийж заншихад арьс чангарч, дээш өргөгдөж байгааг чи анзаарах болно.
9. Өдөр өдрөөр хэрхэн тоогоо нэмж хийхээ эндээс хараад санаа аваарай.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(402)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Busgui.   2016-05-24
Super! Dandaa mash heregtei, onovchtoi zuvluguu ugdugt bayarlalaa!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com