ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ярилцах сэдэв: Өнгөрсөнийг өнгөрсөнд нь үлдээж чадсан түүхээсээ хуваалцъя

Чөлөөт цаг  | 2016 / 05 / 07

Өнгөрсөн түүхийг бодож, түүндээ харамсаж, арай өөрөөр байсан бол хэмээн төсөөлж, өөрийгөө буруутгадаг ямарваа нэг зүйл дотор чинь байгаа л бол чи магадгүй өнгөрсөндөө л амьдарсаар явна. Нэгэнт өнгөрсөн зүйл гээд орхихыг хүссэн ч дэндүү үнэ цэнэтэй зүйл мэт санагдаад байгаа байх. Гэхдээ бид энэ талаар ярихгүй л дээ. Үүний эсэргээр хийж, орхиж чадсан дурсамжуудын тухай ярих гэж байна:

Ярилцах сэдэв: Өнгөрсөнийг өнгөрсөнд нь  үлдээж чадсан түүхээсээ хуваалцъя

- Сонин юм шүү. Би одоо болтол гайхдаг юм. Яаж тэгж хурдан мартаж, орхиж чадсан юм бол? гэж. Оюутны ширээнээс гарах гээд, ухаарлын сардаа орчихсон явж байлаа. Ганц сайн найз охин маань шалгалтандаа бэлдэхгүй, ингэс тэгэс гээд л яваад байв. Эхэндээ хамтдаа уншиж, бэлдэх талаар зөндөө л ярьж ятгадаг байлаа. Сүүлдээ заза өөрөө мэдэг гээд би чимээгүй болж, шалгалт ч болов. 5, 5 –аар нь хүүхдүүдийг оруулж билет сугалуулан асууж байсан ба бид хоёр зэрэг орохоор болж тэр маань бөөн шипи бэлдсэн байв. Би ч сайн уншсан байсан болохоор дажгүй билет таарч өгсөн минутаас нь өмнө гол зүйлсээ бичээд дуусчихсан. Харин найз маань хэдхэн өгүүлбэр л тавьсан харагдаж, надаас тусламж хүсэв. Би ч туслахаар хэдэн юм хэлэх гэтэл тэр багш бид хоёр руу ирж явааг хараад барьж байсан шипигээ миний урд гаргаад тавьчихсан юм даа. Тэгээд юу болоод байгаа талаар багш асуутал тэр намайг “Энэ охин хуулаад байна. Би боль гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд л би шалгалтнаасаа хөөгдөж, манай хүн муугүй дүн авч сургуулиа төгссөн. Сүүлд сонсоход миний билетийг өөрийнхтэйгөө сольсон гэсэн. Үнэндээ би тэр үед юу болоод байгааг ойлгоогүй ч дараа нь надад дургүй, харахаас, ярилцахаас, хамт байхаас уур нь хүрдэг байсан гэдгийг мэдсэн юм. Харин тэр үед би үүнд тэгтлээ шаналаагүй. Багш нар намайг ямар их хичээж бэлдэж байсныг харж байсан болохоор боломж олгосон л доо. Тэгээд үргэлжлүүлэн магистрт сурахын хажуугаар ажиллаж улам завгүй болж найз охиныхоо тухай бараг боддоггүй байсан. Магадгүй надаас өөр хэн нэгэн байсан бол уйлж унжиж, хүнд итгэх итгэлээ алдлаа, яаж чаддаг байна аа гэх мэтээр гомдоллох байсан биз. Би зүгээр л тэр охины талаар юу ч бодолгүй орхичихсон. Тэр нь ч амар байсан даа. (26 настай Г)

- Энэ ер нь бол хөгжилтэй түүх шүү. Харин ч би өнгөрсөнд нь үлдээсэн дээ заримдаа харамсаад байдаг юм. Учир нь хэргийн эзнийг ололгүй, яагаад гэсэн шалтгааныг нь ч мэдэлгүй тэр чигт нь орхичихсон. Арван жилийн сургуулийн ахлах анги байлаа. Ангийн маань нэг хүүхэд ямар зорилгоор тэгснийг нь мэдэхгүй ч миний өмнөөс ангийн нэг хөвгүүyд хайртай дуртай гээд захидал бичсэн байсан. Хамгийн гол нь тэр захидлыг тухайн үеийн арга хэмжээний дүрмээс болж бүх хүүхдүүдийн дунд уншиж өгсөн юм. Түүнээс нь болж би эвгүй байдалд орж, нөгөө ангийн хөвгүүн маань ч намайг доромжилсон ухаангүй үйлдэл гаргасан. Найз охид маань бүгд л бөөн юм болцгоож, ингээд орхиж болохгүй гэж байсан ч би яагаад ч юм зүгээр л юу ч хийхийг хүсээгүй. Дотор маань хангалттай их уур буцалж байсан ч би зүгээр өнгөрсөн хэрэг гээд л хаячихъя гэж шийдсэн. Харин одоо яг хэн тэгснийг мэддэг байж дээ гэж бодогддог. Магадгүй зүгээр л орхичихсон маань намайг өөрөө хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг болгосон ч байж мэдэх юм. Бас бусад айлын хүүхдүүд шиг ээжийгээ сургууль дээр авчирч, надад тэгж хандсан хүүхдүүдийг хашраалгах байсан юм гэж боддог. Энэ нь тийм өс санасан маягаар биш л дээ. Зүгээр л сургуульд байхад аав ээж нь тэгэж ирэх гоё байсан шдээ. Харин би ээждээ юу ч хэлээгүй юмдаг. (28 настай У)

- Нөхөр маань намайг араар тавьж байсныг би мэдсэн юм. Тэр бүсгүйтэйгээ 3 жил гаран харьцаж, уулзаж учирч явсан байсан ба намайг мэдэх үед тэр бүсгүй нь ахиж уулзахыг хүсэхгүй байна гээд салчихсан байсан үе нь байлаа. Яагаад би ийм сайн мэдээд байна вэ гэхээр тэр бүсгүйтэй нь би уулзсан юм. Тэр уулзалт надад хэцүү биш харин ч сонин, хэрэгтэй байсан гэхэд болно. Тэр бүсгүйг магтмааргүй байгаа ч хаана зогсохоо мэддэг, алдаагаа ойлгож ухаардаг, уучлалт гуйж чаддаг хүн байсан. Хэзээнээс уулзаж эхэлсэн яагаад болих болсон, харилцааныхаа тухай гээд л надад бүгдийг хэлсэн. Бүр нөхөр маань надад ямар их хайртай, хоёр биенийхээ харилцааны талаар ямар бодолтой байдаг тухай ярьсан. Бас намайг үргэлж магтдаг байсан гээд нэг мээсэжээ хүртэл үзүүлсэн. Тэр уулзалтын дараа нөхөр бид хоёрын харилцаанд юу дутгадаад байгааг ойлгосон ба би түүнийгээ ч өөрчилж эхэлсэн. Сонин юм шүү. Тэр эмэгтэйтэй уулзаад бүр тайвширч, болохгүй байгаа зүйлээ олж харж, зассан. Мэдээж миний дотор ахиад намайг хуурах вий гэсэн айдас байсан л даа. Гэхдээ би нөхөртөө итгэсээр л байхыг илүүд үзсэн юм. Тэр талаар огт бодолгүй зүгээр л харилцаагаа л сайжруулахад, халуун дулаан болгоход анхаарлаа хандуулахаар шийдсэн дээ. Мэдээж тэр үед нөхөртөө мэдсэн талаараа огт хэлээгүй. Тэр нь ч зөв болсон гэж боддог. Хэллээ гээд хэрүүл, гомдлоос хэтрэхгүй шүү дээ. (32 настай С)

Харин одоо чи өнгөрсөнд нь үлдээсэн түүхээ бидэнтэй хуваалцаач!

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(513)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: demi.   2016-11-29
Ухамсраараа бодохоор өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээх хамгийн зөв байхлда. Сэтгэл зүрхээрээ болохоор шууд мартчихаж чадахгүй байна. Олон жил, удаа дараа, нас тогтсон хойноо ч ханилсан эхнэрээ гомдоож, өөр бусадтай явалдаж, хэрэлдэж доромжилж, хүч хэрэглэн дарамтлан зодох нь бие болон сэтгэлийн ямар их шарх үлдээж байгаагаа мэддэг ч болоосой. Мэдсэн ч энэ надаас салаад хаа холддогийн гэдэгийн болуу. Салахыг маш их хүсч байсан ч 2 хүүхдээ бодоод өдий хүрлээ.

Зочин: э.   2016-05-19
ээгийдээ bayrallaa bodsima ajilgvi suhaar muhai bn ajlasa garad orchno orchilson arai gaigvi bolson l do gehde tsana l hondi muhai so nadas hamag yma nugad danda hudla yriad bhin say bas l ene talar hervl hichle bi hichenee

Зочин: Ээгий.   2016-05-11
Э-д Найзаа битгий тоо битгий ийм юманд стресст надад ч гэсэн ийм зүйл тохиолдож байсан мартаж чадахгүй бараг л өдөр бүр хэрүүл хийж байсан. Тэгэх тусам улам л холдоно зүгээр л тоохгүй хая би орчноо өөрчилж нөхрийгөө тоохгүй хаясан энэ л хамгийн зөв шийдвэр байсан.Чи энэ хорвоод ганц л амьдрана ганц амьдрах амьдралаа тэнэг хүнтэй зууралдаж өөрийгөө зовоож амьдарна гэж үү тэрний оронд өөрийгөө хөгжүүл, өөрийгөө чөлөөл, өөртөө анхаарал хандуул. Тэр явдалыг мартана гэдэг хэцүү гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам аяндаа мартагдана. Би нөхрийгөө тоохгүй хаясан чинь нөхөр маань шалдаа буусандаа.Одоо бараг тэр талаар боддоггүй тэр хүн хүнтэй явсан ч хамаагүй энэ надад асуудал биш би одоо өөрийгөө болон хүүхдээ л бодно.Магадгүй миний сэтгэл хөрсөн болхоор тоохоо больсон ч байж болох юм гэхдээ л би чадсан хэн нэгэн арчаагүй хүний төлөө өөрийгөө зовоохоо больсон.Найзаа амьдрал баян чи өөр юманд анхаарлаа хандуул эсвэл ажил хий гэртээ хүүхдээ хараад суугаад байхаар энэ талаар үргэлж бодоод байж магадгүй тийм болохоор өөрийгөө аль болохоор завгүй байлга.За амжилт чи мартаж чаднаа наад бодлоосоо өөрийгөө чөлөөл амьдралаас сайхныг нь мэдэр бүсгүй минь

Зочин: Black kitten.   2016-05-11
Би тэрнийгээ маш их санаж байна, Яг ийм бүрхэг өдөр улам хүчтэй санадаг. ... Зүрхнийхээ үгийг чамд хэлюү гээд, Зөн билгээр мөрөөдөн суух нэгэн мөчөө санан, хайрт минь чамдаа би яаж хүрнэ дээ, харцаар чамтай ярьж билээ....

Зочин: yah we.   2016-05-11
sain uu busguichuudee manai nuhur facebook, yahoogiin kodoo solison baina. Neg l sonin baina. Bi yamar uchir baigaag olj medeh heregtei yu. Zugeer baih uu. Yu baigaag n yaj olj medeh we.

Зочин: Э.   2016-05-11
sain uu bi yawal deer we bi sayhan torson torhiin hvndreleer hvv maani dutu torood hvv bid2 4,5n sar emnelgeer hewtej ih zvderlee nohor namaig uurlahaar olon honogoor irehgvi ajil deeree honod bi toodoggvi blaa tegsen namaig bie owdood emnelegt hewtsenees ehled oor hvntei uulzsan bgan bi ih gomdod medengvvtee hervl odoo boltol hiser l bn ajil der n hvteige bainga ochij zai zawsar ogohgvi zalhaj hervl hisen ch mini gomdol dusahgvi bn.zvger engin ved araar ywsan bol bi uchlana zowj zvderch bhad ingesen bolohor odo ch ur hvrch bn ih buhimdad galzurahnee yawal deer we admin bodloo huwaltsach

Зочин: Mongolica.   2016-05-10
Ongorsond uldeemeer bgaa ter hun dahin garch ireed bh yum. Tuuntei holbootoi bgad yahavdee, end tend taarval mendiin zorootei yavii gsn ch ooriig n martah bolomj olgohgui uye uye garch ireh yum. Haramsaltai n bid 2 tohirohgui, ireedui ugaasaa bhgui. Bur oi sanamjaa aldadgui l yum bol tuuniig ene nasandaa durssaar l bh bh. Ghdee odoo oor hun hairlaj, ireeduitei huntei holbogdmoor bna.

Зочин: Tewcheer.   2016-05-10
ungursuniig ungursund n uldeegeed uuchilj chadna gedeg uneheer ih tewcheer shuu. Hairtai hundee huurtchaad uuchlaad suuj bdg yasan teneg ym ntr gsn ugs zunduu l sonsoj bsn. ghdee l emegtei hun uuchildag gdgiig uur deeree irsen hoinoo l oilgoson ymdaa. Bi j bs hen negend huurtaj uzeegui bhda nmg neg l huurwal shuud l salna gj boddog blaa getel nuhruu nmg barnaas chihdsen ohiduudaar huurdag bsniig medeed uilah bagadaj uheh ihdeed bsn uydee ng l zuiliig oilgosiim. SALALT gdg zuw shiidel bish gdgiig l oilgoson doo. Uuriin erhgui l uuchlah shaltg setgeleesee haidag ym bn lee

Зочин: uniq.   2016-05-10
за энэ С гэдэг 3 дахь хүүхний захиа бол юу вэ, нөхөр нь ч гэж новш албатай юм шиг уулзчаад эхнэрээ магтаад л тэр хүүхнийг доромжлоод байгаа юм уу хаашаа юм. энэ с нь ч гэж тэр хүүхэнтэй уулзаж өөрийгөө магтуулж бахаа хангаад л нөхрөө уучилсан байна шд. таарсан таар шуудайнууд. тэр хүүхэн л дунд нь ашиглуулж дээ

Зочин: nomin.   2016-05-10
za eostoi heregtei zuwluguu bna yalanguya ter setgegldel bichsen Boloroo ged busguid bayrlalaa yag ene talar yaaha medehee bgad bsiin helehgui bhaar shiidlee. ghdee helehgui baiy gheer huuhedtei bolchoogui der suugad dunguj 1 jil bolj bga shinehen hosuudiin neg ni odoo huuraj bna gej bodohor erthen helchwel ged bodoj bsiin... suugad jhn udsan bol oilgoj bolnoldoo ugasa ymar ch hun neg hund nasan turshdaa unench bna gej bhgui shu dee ghdeeel harahaar neg l ih jargaltai hosuud fb.eer duuren hairlaltsaad l yag yas yumn deree zaluu ni uur huuhenluu haraad l dooshoo tsarailsan hugiin nowsh

Зочин: Tugs.   2016-05-10
Ene zowolgoo ogooch gd bga oxind zowloxod: Em uuj yasan ch boloxgui. Eruul mendeeree l xoxirno. Er n yasan ch bsan chinii eruul mended xezee ch sn bxgui. Nz zaluugiin chn xuuxed mon l bol xelsen n dr. Xun bn da bodoj uzex blgui. Oxiduudad gj xelexed tom xunii togloomoor ert toglox xereggui l bdag ym. Tsag n bolxoor ayndaa l irex zuild yaraad bx xereg ogt bxgui shu.

Зочин: zowolgoo ogoooch pls pls.   2016-05-09
sn bn uu bi odoo 20toi bi sayxan jiremsen blson gdgee mdlee ene xvvxdiig ysan ch gargaj blxgvi bgam aaa yaxuu ymar emneleg dr ochuul drvv tolbor mongo ni ch blomjiin nz zaluugaasaa salchixsan butsaad xezee ch ewlerexgvigeer ene xvvxdiig gargaj blxgv blxoor vr xondvvlexees oor arga nadaa alga zulbuuldag emiig ni olood uuwal yadiin bl xurdan shiidexgv bl blxgv bna yawal dr weee mddeg neg ni zowolgoo ogooch texvv

Зочин: Болороо .   2016-05-09
2013 онд сууна гэж бодож байсан залуу маань өөр охинтой үерхэж, хамгийн сайн найз охинтойгоо нөхрөөс нь болж хэзээ ч эвлэрэхгүйгээр муудаад хүндхэн цаг хугацааг тэхэд би үдсэн. гэр бүлийн хүмүүсийн амьдралд яасан ч хөндлөнгөөс оролцож болохгүй гэдгийг сайн ойлгосон. Найзыг чинь нөхөр нь араар нь тавиж байсан ч битгий хэл. бусдын амьдрал чамд огт хамаагүй. Хэллээ ч гэсэн толгой нь эргэсэн хүүхэн бол нөхөртөө итгээд араараа тавиулаад л үлддэг юм. Яг эндээс л хүний зан танигдана гээд боддоо.

Зочин: Uyanga.   2016-05-09
Эрэгтэй хүн нэгэн хэвийн уйтгартай амьдралтай болохоороо өөр эмэгтэйдээ танилцах хүсэл төрдөг юм шиг. Тэгэхээр харьцаан дээрээ анхаараад өөрийгөө жаахан өөрчлөөд өөртөө анхаарал тавих хэрэгтэй юм шиг. Өөр хүн сонирхоод байгааг нь болиулж өөртөө анхаарлыг нь хандуулах хэрэгтэй. Тэгээд мэдсэн мэдээгүй юм шиг зүгээр л байх хэрэгтэй. Хэрвээ учиргүй хардаад уурлаад байвал улам цаашаа гээд чамтай харьцах төвөгтэй санагдаж бүр ч түүнийгээ өөр хүн лүү түлхэх болно шүү.

Зочин: bella.   2016-05-09
Edgeer humuus yaj iim baliar zavaan yvdliig taivan haraad ongoroodog bna bi lav omnoos boogod uhchihin bndoo.Bas horvoo deer hun chanargui odguu novshnuud uneheer olon bdgiig medej avlaa.Hunii sedeguig sedhiimda neere

Зочин: itsme.   2016-05-08
Ariuk.д найз залуутайгаа сайн ярилц л гэж хэлмээр байна даа. Ямар ч харилцаанд ер нь аливаа асуудал хоорондоо ойлголцож чадаагүйгээс л үүдсэн байдаг. Маш сайн ярилцаад ойлголцоод шийдвэр гаргаарай.

Зочин: Zochin.   2016-05-08
Itgeld zuvluhud ehnii udaad martaad uuchlad uzde. Uuchilhaas uur argagui ugasa. Bi bas anh utasnas n neg huuhentei uulzi uchrii gesn msg. Daraa n bur gert n ochihod neg huuhnig avchirtsan pivo uuj bsnig n haraad ch uuchilsan. Hairtai bh gej bodod. Tged ask yahoo geel olon argaar gardsan doo haha. Etsest n sayhan muudaltssan bh hoorondoo uur huuhentei untaj hevtsen bsnig meded etssin tevcher tasarsan da. Ehnii udaad bol uuchlaad l uz. Ghde neg l itgel aldsan bol hetsude. Odoo bi haramsku bn duusgasanda. Yagaad gevel etssig n uzsen uchraas. Chi iimhen yumnas bolj bolivol tged hojim uuchildag ch bjuu geed haramsah ch yum biluu

Зочин: itgel.   2016-05-08
Martahiig husej bui zuil. Bi gedeg hun nz zaluutaigaa niileed 3jil bolj bn. 2ula gadaadad amidarch surch bgam l daa. Nuhriin yrianaas bol bi jahan hartaa hun yum shig bgan. Gehdee ene ni itgedeggui gesen ug bish shuu. Manai hunii buh l zuil neelttei bdag blaa. Sayhan yg 7honogiin umnuhun negen yvdal bolsiim. Neg ugluu untaj btal utsand mail irlee. Sanaand ch orsongui uzeh getel nuuts kod hiisen bsiim. Nz zaluugaa yum zum nuudaggui bolhoor shine app ntr sudalj uzej bgan bnda gej bodool uuriinhuu tursun udriig hiij uzlee, uuriinh ni hiideg koduudiig hiij uzlee ongoisongui zozo bosohoor asuuy gj bodool suuliin heden toog hiilee yamar kod bsaniig sanahgui bgaach bi sanaandgui ongoilgoj chadsiin. Tgd irsen mail ni surtalchilgaa bhaar haah gej btal dood tald ni unjii gesen neg mail orj haraad ortol neg busguitei chatlasan bsan. Nudende ch itgeegui orj unshsan. Hairtai gedeg ni ntr gesen ugnuudtei nuguu busgui manai huniig ihed sonirhson baahan eldev asuult buhii ugsuudiig unshaad tesgelgui uilj garlaa. Ter ued nuhur sereed neg gaihaj harsnaa zugeruu gej dugaraad minii barij bui uuriinhuu utsiig olj haraad l shuud bitgii eldev yum bodoo geed uuchlalt guij ehelsen. Yg l ter ues bi uhaanaa aldaj yu bolood bgaag oilgoh suhuugui bolson. Bi buh yuma awaad yvahiig hussen ch haichihaa medehgui bas nmaig yvuulaagui . Tgd nadad yun uchirtai yagad ingesnee helsen. Ym bicheltseed hedii 3honoson bsan buguud uulzaj ch uzeegui huuhen ni bolohiig bi medsen. Uuruu ch buruugaa huleej nadaas uldehiig zunduu guisan. Bi ch itgej bsan hairtai hunee uuchlahiig husej ter huuhentei holbootoi buh hayag utas sms ustgaad bolomj olgoson. Harin setgel zurh min huuchin shigee tuundee itgej chafahgui bas martaj uguhgui bn. Bi uuriiguu zunduu iheer buruutgaj uudrug bhiig hicheevch denduu hetsuu yuma. Gehdee ene buhniig dawan garch ergej shan haritsaa vii bolgohiig hus ej bnda.

Зочин: ariuk.   2016-05-08
sain bnauu zuwulguu awah gsn yumaa nuhur bid 2 hamt amidraad 6 jil bolj bna getel uchigdur sanaandgvi messengereer gants biy 10 jild vyerhdeg bsan ohintoigoo shunu haritsaj baisniig medlee bi yag yamar vildel gargahaa medehgvi bna nadad "yuun uulhun iin" gj neg ch helj bgaagvi bj terlvv tegj bichsen blee bi yah we

Зочин: Tugs.   2016-05-08
Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээх... Би л хувьдаа 3 шахам жил зарцуулсан юм хэхэ. Их сургууль төгсөх дөхчихсөн. Үерхдэг залуу маань надаас их хүсдэг :) Харин бид анх удаа, ганцхан удаа унтаад хүүхэдтэй болсон. Хэрхэхээ ярилцлаа. Авахуулчих дараа нь зөндөө хүүхэдтэй болно гэнэ. Тийм зориг тэр үед байгаагүй болохоор шийдвэрээ хэлтэл тэр маань "би амьдрал зохиоход арай эрт байна" гээд би өөрөө амьдралаа зохиолоо доо. Миний зохиох ч гэж юу байхав. Аав ээждээ л эцэггүй хүүхэд авчирч тээр болсон. Харин өнөөдрийн "өндөрлөгөөс" харахад миний зөв байсан. Би огтхон ч алдаагүй. Эр хүнд итгэмээргүй, бүр харьцмааргүй санагддаг байсанч би хүүд минь хэзээ нэгэн цагт эцэг хэрэгтэй гэж бодон хичээсэн. Тэр хүнд дургүйлхэх зүйл одоо огт байхгүй. Хамт байх ёсгүй л байж, харин хүү минь ирэх л ёстой байсан. Энийг алхам тутамдаа мэдэрдэг, намайг ухааруулдаг. Бас надад үнэхээр хайр мэдрүүлсэн хүн ч гарч ирсэн. Харамсалтай нь бид бүтээгүй ч энэ бас надад зүгээр л сайхан ухаарал, дурсамж, өөрийгөө хайх эрх чөлөө болсон. Би дахиад л шинээр эхэлж байна :)

Зочин: Doogii Dogoo.   2016-05-08
10 жилээсээ эхэлж дотно найзалж байсан сайн найз маань нөхөр хүүхэдтэй болсон хойноо одоо надад чиний хэрэг туслалцаа байхгүй, надад гэр бүл минь чухал гэж хэлж сэтгэлийг минь шархлуулсан юмда. Нэг хэсэг л би гайхаж, гомдож, уурлаж, сэтгэлээр унаж миний хамгийн сайн найз шүүдээ гэж хэлж байсан. Харин одоо би ойлгосоон. Тэр намайг найзаа гэж бодохгүй байхад би энд шаналаад суух ямар ч хэрэгцээгүй гэдгийг ойлгож өнгөрсөнийг ард нь үлдээж, ирээдүйгээ харж улам өнгөтэй болгохын тулд хичээх болсоон. Ирээдүй илүү чухал шүү

Зочин: Цэцэг.   2016-05-08
Араас минь хутга дүрэх хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж тэдгээр хүмүүсийг анд хэмээн нэрлэж андуурч явснаа саяхан мэдсэн юм байна. Гэхдээ хүнээ буруу таньж нөхөрлөсөн гэдгээ ойлгосон учир нээх шаналж гутараагүй :)) Хэцүү зүйл тохиолдож хэн нэгэнд итгэх итгэлээ алдсан ч өөрийгөө хэзээ ч алдаж болохгүй гэж боддог. Ер нь хэцүү зүйлсийг байнга бодоод байвал тархи амарахгүй, сэтгэл тайвшрахгүй хэцүү шт. Мартчих л хэрэгтэй.

Зочин: Secret.   2016-05-08
Үнхээр ингээд мартаж чаддаг сайхан юмаа миний хувьд жил гаран үерхсэн найз залуугаасаа хүүхэдтэй болж бид2 бөөн баяр болж байсан.Тэр үед найз залуу маань бөөрний өвчтэй байсан юм гадаадад эмчлүүлэх гээд хөөцөлдөж байсан ч гэнэт бие нь огцом муудаад нэг өглөө дүү нь над руу тэр аймшигт мэдээг дуулгасан юмдаа. Тэр үед би 4 сартай жирэмсэн байсан ба үнхээр хэцүү байж билээ амьдрах ямарч урам зориггүй нэгэн хэвийн уйтгартай өдрүүд үргэлжилсээр. Харин одоо хөөрхөн хүүгээ элгэндээ тэвэрсэн ээж хүн болсондоо аавыгаа өвчсөн юм шиг дуурайсан бидний хайрын бурхан. Цаг хугацаа өнгөрч сэтгэлийн минь шарх аньж байгаа ч хамт байсан сайхан дурсамжуудаа эргэн санаж одоо хамт байсан бол хэчнээн сайхан бэ гэж үргэлж бодогддог. Бас эцэг хүний хань хүний орон зай маш их дутагддаг юм билээ. Магадгүй миний ирээдүйгээ харах нүд маань сохроод өнгөрсөндөө л амьдраад байгаа байх. Яаж ингэж зүгээр л болоод өнгөрсөн гээд мартаад юу ч болоогүй юм шиг амьдрах вэ

Зочин: Secret.   2016-05-08
Үнхээр ингээд мартаж чаддаг сайхан юмаа миний хувьд жил гаран үерхсэн найз залуугаасаа хүүхэдтэй болж бид2 бөөн баяр болж байсан.Тэр үед найз залуу маань бөөрний өвчтэй байсан юм гадаадад эмчлүүлэх гээд хөөцөлдөж байсан ч гэнэт бие нь огцом муудаад нэг өглөө дүү нь над руу тэр аймшигт мэдээг дуулгасан юмдаа. Тэр үед би 4 сартай жирэмсэн байсан ба үнхээр хэцүү байж билээ амьдрах ямарч урам зориггүй нэгэн хэвийн уйтгартай өдрүүд үргэлжилсээр. Харин одоо хөөрхөн хүүгээ элгэндээ тэвэрсэн ээж хүн болсондоо аавыгаа өвчсөн юм шиг дуурайсан бидний хайрын бурхан. Цаг хугацаа өнгөрч сэтгэлийн минь шарх аньж байгаа ч хамт байсан сайхан дурсамжуудаа эргэн санаж одоо хамт байсан бол хэчнээн сайхан бэ гэж үргэлж бодогддог. Бас эцэг хүний хань хүний орон зай маш их дутагддаг юм билээ. Магадгүй миний ирээдүйгээ харах нүд маань сохроод өнгөрсөндөө л амьдраад байгаа байх. Яаж ингэж зүгээр л болоод өнгөрсөн гээд мартаад юу ч болоогүй юм шиг амьдрах вэ

Зочин: ицми.   2016-05-08
3н түүхийн эзэн бүсгүйчүүдийн өмнөөс гомдсондоо бараг л уйлчихсангүй. Та 3 3уулаа ёстой мундаг юмаа. Уул нь бид нар нэг нэгнээ л хүндэтгэж явдаг байсан бол энэ түүхүүдийн аль нь ч бичигдэхгүй юм шиг. Бас сүүлийн бүсгүй үнэхээр ухаалаг эмэгтэй шиг санагдлаа. Гэр бүлээ хамгаалахын тулд тийм их тэсвэр тэвчээр хайр халамж гаргана гэдэг үнэхээр биширмээр юм. Танай гэр бүлд аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэж байна.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com