ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

35+: Гоо сайхнаа удаан хадгалах гол дадлууд

Гоо сайхан  | 2016 / 05 / 05

Нас ахихын хэрээр арьс чинь дагаад хөгширч урьдынх шигээ сайхан байхаа болино. Нас нэмнэ гэдэг амьдралын нэг хэсэг учраас хөгшрөхгүй байна гэж байхгүй. Харин үйл явцыг нь удаашруулж бол болно шүү. Ингээд 30 шүргэж яваа бол өнөөдрөөс эхлээд өдөр тутам тогтмол хийж байх хэрэгтэй хэдэн аргыг дурдъя. Эдгээр аргууд нь 40-50 насны хооронд нүүрэн дээр үүсэх үрчлээг урьдчилан багасгаж өгөх болно.

35+: Гоо сайхнаа удаан хадгалах гол дадлууд

Гэхдээ одоо хийх зүйлийнхээ үр дүнг заавал 40-50 насны хооронд л үрчлээ үүсэх үед харна гэсэн үг биш юм шүү. 30 насандаа ч арьсандаа ямар эерэг өөрчлөлтүүд үүсч байгааг харж болно. Хамгийн түрүүнд арьс хуурайшилтаас эхлэх болно:

1. Хооллолтондоо яг одооноос анхаарч эхлэ
Чиний өдөр тутам хүнсэндээ хэрэглэж байгаа хоол хүнс чинь нэн тэргүүний анхаарах ёстой зүйл юм. Нас ахих тусам чиний арьс шим тэжээлээ алдана. Тиймээс аль болох витаминлаг хүнс сонгож хэрэглэснээр арьс чинь биенээсээ шим тэжээлээ авч чадах юм. Гол төлөв омега 3, омега 6-тай бүтээгдэхүүн сонгон хэрэглэж байх хэрэгтэй. Үүний тулд долоо хоногт 3-аас доошгүй удаа загас идэж байхыг хичээгээрэй. Ингэснээр мөн Д витамины дутагдалд орно гэсэн асуудал үүсэхгүй байх болно. Мөн өдөр бүр жимс, ногоо идэж байгаарай. Яг одоо түргэн хоолноос татгалзах цаг нь шүү.

2. Тогтмол давтамжтайгаар ус уух
Өдөр бүр 8 стакан ус ууж байх хэрэгтэй. Ус биднийг бохирдлоос цэвэрлэж байдаг. Хэрвээ чиний биед хангалттай ус байхгүй байвал чиний арьс дагаад хуурайшиж, мөн бохирдлоо сайтар цэвэрлэж чадахгүйд хүрнэ. Тиймээс чиний бие байнга усаар хангагдаж байх хэрэгтэй. Чиний санаж байх ёстой чухал зүйлүүдийн нэг нь яах аргагүй ус юм шүү. Ундаа алкохол зэрэг нь хүний биед шаардлагатай шингэнийг нөхөж чадахгүйгээр барахгүй хортой байдаг. Тиймээс эдгээр зүйлсийг уухгүй байх хэрэгтэй. Эсвэл хэтрүүлж уух хэрэггүй.

3. Гадагш гарах болгондоо нарнаас хамгаалах тос түрхэж байгаарай
Нарнаас витамин Д авах боломжтой байдаг. Тиймээс нар бас чухал шүү. Гэхдээ хэт их нарны гэрэл нь аюултай. 30 шүргэж яваа бүсгүйчүүд ялангуяа юу юунаас илүү нарнаас хамгаалж байх хэрэгтэй юм. Арьс чинь өмнөх шигээ сайтар нөхөн төлжиж, өөрийгөө хамтгаалж чадахгүй болсон учраас чиний тусламж яалт ч үгүй хэрэгтэй болсон байгаа. Насандаа тохирсон сайн чанарын тос авч байхаас гадна нарны шил, малгайг ч байнгын хэрэглээ болгох хэрэгтэй.

4. Чийгшүүлэгчийг хэзээ ч мартаж болохгүй
Чиний өдөр тутам хэрэглэж байх ёстой арьс арчилгааны үндсэн бүтээгдэхүүн бол чийгшүүлэгч. Чийгшүүлэгч нь зөвхөн хүйтний улиралд хэрэглэхэд зориулагдсан гэж ойлгож болохгүй. Арьсныхаа чийгшлийг алдагдуулахыг хүсэхгүй л байгаа бол чийгшүүлэгчийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй. Мөн чийгшүүлэгчийг зөвхөн нүүрэндээ түрхэх биш бүх л биеэрээ түрхэх цаг нь ирчихээд байна.

5. Арьс арчилгааг зуршил болгох
Чи арьс арчилгааны ямар ч төрлийг сонгосон түүнийгээ өдөрт дор хаяж хоёр удаа заавал хийж байгаарай. Өглөө нүүрээ будахынхаа өмнө болон унтахынхаа өмнө заавал арьсаа арчилж, цэвэрлэж, сайн чанарын чийгшүүлэгч, ийлдэс хэрэглэж бай. Хамгийн сайн чанартай бүхнийг л өөртөө зориулах нас чинь ирчихээд байна шүү. Бас хичнээн цаг орох байсан ч хамаагүй заавал хийх зүйл гэдгийг битгий мартаарай.

6. Будагтайгаа хэзээ ч битгий унт
Энэ үгийг чамд нүүрээ буддаг болсноос чинь хойш хүн болгон хэлж л байсан. Гэхдээ нас ахихын хэрээр энэ асуудал илүү чухал болох болно. Арилгаагүй унтсан будагны чинь суурь чиний арьсанд ноцтой аюул учруулах болно. Тиймээс унтахынхаа өмнө маш сайн цэвэрлэж байх хэрэгтэй. Савангийн агууламж багатай цэвэрлэгч хэрэглэж байх нь чухал. Мөн гоо сайхны бүтээгдэхүүнээ сонгохдоо химийн гаралтайгаас илүүтэйгээр байгалийн гаралтайг нь сонгож байх нь чухал гэдгийг санаарай. Чиний арьс одоо илүү нялхамсаж, зөөлөн, булбарай арчилгааг хүсэж байгаа шүү.

Эдгээр хэвшлийг өөртөө суулгачихсан байхад чи гоо сайхнаа залуу сайхнаар нь удаан хадгалж чадна шүү.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Гэрэл
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(631)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: 34 busgui.   2016-05-19
Нууц гэдэг нь гоё байгаа үедээ л хамгаалах нь төгс арга даа. Хамгаалалт цэвэрлэгээ чухал. Би хэзэээ ч хурц нар салхитайд нүүрээ хамгалахгүй гардаггүй. Тухайн үедээ сайхан харагдах гээд манай хүүхнүүд их гамгүй биедээ ханддаг. Хөдөө гадаа ажлаар явах үед бол малгай алчуур нарны сайн тос чийгшүүлэгчийг тогтмол хэрэглэж спортоор хичээллэсэний дүнд наснаасаа хамаагүй оворгүй харагддаг, хэн ч миний насанд итгэдэггүй. Их хөдөлмөр ордог, арчаатай байх нь хувь хүнийхээ хандлагаас их болдог санагддаг

Зочин: pupule.   2016-05-06
sain chiigshuulegchin tuhai medeelel oruulj ogooch pls,

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com