ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Одоо л дархлаагаа дэмжихгүй бол болохгүй нь

Эрүүл мэнд  | 2017 / 11 / 13

Хүний эрүүл байх хамгийн чухал үндэс нь дархлаа сайн байх шүү дээ. Одоо хүйтний улирал ирж байгааг дагаад агаарын бохирдол, орчин нөхцөл биднийг дархлаагаа урьд өмнөхөөсөө хэд дахин сайн байлгахыг өөрийн эрхгүй шаардаж байна. Өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийн манаач нь бүсгүйчүүд бид учраас хийх ажлынхаа жагсаалтад яалт ч үгүй оруулах хэрэгтэй.

Одоо л дархлаагаа дэмжихгүй бол болохгүй нь

Дархлаа гэдэг үг бидний өдөр тутмын амьдралд томоохон байр суурь эзэлж байдаг ч зарим нэг зүйлийг мэдэлгүй өнгөрөөх нь олон.Ялангуяа гэр бүлийнхнийхээ энхийн манаанд зогсож байдаг бүсгүйчүүд бидэнд үүний талаар цогц мэдлэг яалт ч үгүй хэрэгтэй. Тэгэхээр:

Дархлаа муудсан үед ямар шинж тэмдгүүд илрэх вэ?
- Маш ихээр ядарч, сульдана
- Байнга бие нозоорч, нойр хүрнэ
- Нойргүйтэнэ эсвэл нойр солигдоно
- Толгой өвдөнө
- Үе мөч хөндүүрлэнэ
- Эрч хүчгүй болно
- Сэтгэл хөдлөлөө хянах чадвар алдагдана

Мөн мэдээж хэрэг дээрээс нь ойр ойрхон өвчин ороож, ханиад хүрээд байвал дархлаагаа сэргээх цаг болсоныг илтгэж байгаа хэрэг. Ханиад бол вирусын гаралтай өвчин бөгөөд хүн амьдралдаа нэг төрлийн вирусаар нэг л удаа ханиад хүрдэг. Тэгэхээр тоо томшгүй олон ханиадны вирус бидний эргэн тойронд байна гэсэн үг. Мөн улаан бурхан өвчин ч гэсэн вирусаар халдварладаг бөгөөд дархлаа муугаас л үүдэж өвчлөх эрсдэл нэмэгдэж байгаа. Эмчилгээ хийлгэн, антибиотик хэрэглэж болох ч үүнтэй 100% баталгаатай тэмцэх, эрүүл арга нь чиний дархлаа л сайн байх юм.

Тэгвэл дархлаагаа ингэж сайжруулж болно:
Дархлаа бол 100% өөрийгөө хайрлахаас буюу амьдралын зөв хэмнэлээс л эхлэдэг зүйл. Шөнө нойргүй сууж ажиллахын оронд цагаа зөв төлөвлөх, өдөржин ширээнийхээ ард шигдээд л байлгүй гарч дасгал хийх, гүйх, өөрийгөө болон амьдралаа голж сэтгэлээр унахын оронд илүү ихийг хийхийн төлөө урам зоргтойгоор чармайх, жижигхэн зүйл дээр ч уурлаж бухимдахаа урдаа бариад байлгүй тайван хүлээцтэй байх гээд зүгээр л сайн сайхны төлөө тэмүүлэхэд л дархлаа чинь өөрөө сайжраад ирэх боломжтой. Чи мэднэ дээ, ханиад хүрч халуурах үед нэг хоёр хоног орондоо хэвтээд, сайхан амарч, шим тэжээллэг хоол хүнс хэрэглэсэн байхад л буцаад сэргээд ирдгийг. Тэр үеийн өөрийгөө хайрлаж, амраах сэтгэл чинь л өдөр бүр “асаалттай” байхад өвчнөөс айхгүй байх боломж чамд хангалттай бүрдэнэ.Доорх дадлуудыг өөртөө суулгаарай:

- Өдөрт дөрвөөс таван ширхэг жимс идэж дадах.Учир нь жимсэнд өвчин эсэргүүцэгч С, Е витамин, каротин маш ихээр агуулагддаг.
- Хэзээ ч тамхи бүү тат. Тамхи татдаг хүмүүс амьсгалын замын өвчнөөр өвдөх магадлал хоёр дахин илүү байдаг.
- Стрессгүй, тав тахтай байхыг аль болох хичээх хэрэгтэй. Байнгынсстресс нь дархлааны дайсан юм. Тиймээс аль болох цагийн менежмэнт сайтай байж, ажлаа хурдан амжуулж, өөртөө цаг гаргаж чаддаг байх хэрэгтэй.
- Тогтмол буюу өдөр бүр 30 минутыг дасгал хөдөлгөөнд зарцуул. 45 минутын турш явган алхах нь элдэв халдварт өвчин тусах магадлалыг тавин хувиар бууруулж чаддаг.

Харин нэгэнт дархлаа муудчихсан үед яах вэ?
Дээрх энгийн хэмнэл нь өдөр тутамдаа байнга хэрэгжүүлснээр цаг хугацааны явцад үр дүн мэдэгддэг буюу дархлааг сайжруулахад тодорхой хугацаа зарцуулагдана. Харин бидэнд нэгэнт муудчихсан байгаа дархлалын системээ түргэн хугацаанд сайжруулах шаардлага тулгарч байгаа учраасантибиотик гэхээсээ илүү хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийн нэг Герман улсад үйлдвэрлэгдсэн “Immun active” хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг санал болгож байна.

Тус бүтээгдэхүүн нь:
- Чиний дархлааг илүү хүчирхэг болгох
- Бие организмыг гадны хорт нөлөөллөөс хамгаалах
- Өвчин үүсгэгч нянгуудын эсрэг үйлчлэл үзүүлэх
- Эсрэг биеийн нийлэгжилтийг дэмжих гэх мэт үйлчилгээтэй.
Найрлагандаа:
- Селен 50мкг
- хорт хавдарын эсрэг үйлчилгээтэй, хими, туяа эмчилгээний үед эрүүл эсийг хордохоос хамгаалдаг, бамбай булчирхайн дааврын солилцоонд чухал үүрэгтэй бөгөөд эрэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангадаг байна. Мөн дээрээс нь цусны бүх төрлийн цагаан эсийн хөгжлийг сэдрээх үйлчилгээтэй.
- Цайр 10 мг – дархлааны эсүүдийн үйл ажиллагааг дэмжинэ, антиоксидантын үүрэг гүйцэтгэнэ, дархлааны эсийн хуваагдал, ялгарал хөгжлийг нь дэмжинэ. Мөн химийн хорноо сэлгийг хамгаалдаг давуу талтай.
- Л-Гистидин 50 мг - цайрын шимэгдэлтийг дэмждэг чухал амин хүчил.
- Витамин С 300 мг - биед байх өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ. Мөн дархлааны эсүүдийн халдвар, вирусын эсрэг тэмцэх чадварыг дэмжинэ.

“Immun Active”нь мөхлөгжүүлсэн хэлбэрээр савлагдсан бөгөөд уламжлалт шахмал хэлбэрийн эмтэй харьцуулахад:
- Эмийн идэвхитэй бодисын тогтвортой чанарыг сайн хадгалдаг
- Шимэгдэлт сайтай буюу биед ороод маш хурдан хэрэгтэй газрууддаа очиж үйлчилдэг
- Заавал усаар даруулж уух шаардлагагүйбайдгаараа давуу талтай.

Бөөрөлзгөнө жимсний амттай болохоор уухад чинь огтхон ч хэцүү санагдахгүй бөгөөд хоногт нэг л удаа уухад чи энэ хаврыг эрч хүчтэй давж чадна. Монос, Ази Фарм, Монгол Эм Импекс гээд хот, хөдөөгийн бүх эмийн сангуудаас худалдан авч болно шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг 99114587, 98003869 дугааруудаас лавлаарай.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн, Денк Фарм хамтран бэлтгэв.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(962)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zochinn.   2017-11-14
salimon law nadaa tiimch vr nuluutei sanagdaagvi taardag taardgvi hvn gj bdiin blgvi

Зочин: Busgui.   2016-05-06
Манай Монголын нөхцөлд хамгийн сайн арга бол Салимон уух юм байналээ. Жижиг савлагаатай ч хангалттай удаан уудаг, маш сайн үйлчилгээтэй юм билээ.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com