ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Туршсан, таалагдсан: mus хөвөгч төв

Эрүүл мэнд  | 2016 / 04 / 27

Яг одоогоор бидний ихэнх нь ямар нэг зүйл хийж сурахаар хичээж байгаа. Харин юу ч хийхгүй байхад бас суралцах хэрэгтэй гэдгийг би өнгөрсөн амралтын өдрүүдээр ойлголоо. Учир нь би тэр өдөр хөвж үзсэн юм.

Туршсан, таалагдсан: mus хөвөгч төв

Тийм ээ, усанд хөвсөн. Хамт ажилладаг хөл хүнд бүсгүйн хамтаар өнгөрсөн амралтын өдрөөр “mus хөвөгч төв” -ийг би зорьсон юм. Ийм төрлийн туршлагагүй бид хоёр анх энэ газрыны тухай олж мэдчихээд хэсэг судалж байсан юм. Тухайн үед хөвөх нь биеийн бүх булчинг суллаж амраадаг юм байна л гэж ойлгож байснаас оюуны ч амралт болдог талаар мэдэлгүй өнгөрчихөж. Ингээд хөвөх үйлчилгээг өөрийн бие дээр туршсанаа дэлгэрэнгүйгээр энд хуваалцъя.

1. Үүдээр нь явж ороход л “mus” төв цэвэрхэн, тухтай гэдэг нь мэдэгдэнэ. Ажилтан нь ч алхам тутамдаа инээмсэглэсэн, эелдэг болохоор тэр чигтээ дулаан уур амьсгалтай санагдлаа. Гадуур хувцсаа тайлж, шаахай өмсөж ороод хүлээлгийн өрөөнд тухлах үед бид хоёрыг шинэхэн цайгаар дайлангаа, үйлчилгээгээ ерөнхийд нь танилцуулж тайлбарлалаа.
2. Юуны өмнө бид хоёр тус тусдаа өрөөнд орох ажээ. Хөвөгч өрөө нь гадны дуу чимээг тусгаарлан хааж, цэвэр хүчилтөрөгчөөр баяжуулсан 400л усанд 300 кг эпсом давс уусган хүний биеийн хэмд халаасан устай, ямар ч чармайлтгүйгээр хөвөх анир чимээгүй, амгалан дулаан, харанхуй орчин гэнэ.
3. Эпсом давс гэдэг нь магни, сульфатын нийлбэр бөгөөд магни нь булчин, тархийг амраах зориулалттай эрдэс бодис юм. Магни дутагдах үед олон төрлийн ялангуяа мэдрэлийн гаралтай өвчин тусах магадлалтай. Цочромтгой болох, амархан ядрах, уур уцаартай болох, нойргүйдэх, ой тогтоолт муудах, зүрх орчим өвдөх, даралт ихдэх, гэдэс хямрах, дотор муухайрах, булчин өвдөх, татах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Харин сульфат нь арьс, үс, хумсыг бэхжүүлж эрүүл байлган, хоол хүнснээсээ хэрэгтэй шим тэжээлээ авахад тусалж, хүний биеэс хүнд металл, хортой бодисыг хөөх буюу детокс хийх үйлчлэлтэй.
4. Үйлчилгээгээ танилцуулсны дараа бид хоёрын өрөө бэлэн болов. Хөл хүнд найз маань хэт халуун биш байгаа, хүүхдэд аюулгүй юу гэх мэтчилэн өөрт хэрэгтэй зүйлсийг асууж тайлбарлуулаад өөрийнхөө хөвөгч өрөө рүү орлоо. Өрөөнд оронгуутаа ажилтан нь хэрхэн орох зааврыг бид хоёрт хэлж өгөв. Өрөө бүр дотроо хувцсаа сольж шүршүүрт орох болон хөвөх ванны гэсэн хоёр хэсэгтэй. Өрөөнүүд нь тохижилт сайтай бөгөөд тухайн үеийн бүх хэрэглээ болох толь, үсний сэнс, хувцсаа хийх сагс, чихний бөглөө, нүүр, чихээ цэвэрлэх хөвөн, алчуур, халаад, вазелин, шаахай гээд хэрэгтэй бүхнийг тавьж өгчээ. Хөвж байх явцад нүд рүүгээ магни сульфаттай уснаасаа оруулах, гэрлээ унтраалгах, асаалгах гээд тусламж авах хэрэг цөөнгүй гардаг аж. Үүнийг бодолцон хонх, дэр, цэвэр ус хийсэн сав зэргийг хөвөх ванн бүрийн хажууд байрлуулж өгсөн нь үнэхээр таалагдсан.Үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийг хэрхэн илүү тав тухтай байлгах вэ гэдэгт маш сайн анхаарсан нь илт мэдрэгдэнэ.
5. Бүх зүйлийг тайлбарлаж өгчихөөд “Сайхан амраарай” хэмээн инээмсэглээд тус төвийн ажилтан яваад өглөө. Өрөөнийхөө хаалгыг дотроос нь түгжээд хувцсаа тайлж, гэртээ байгаа мэт, тухтай гэгч нь шүршүүрт оров. Дараа нь ажилтны захиж хэлсэнчлэн чихнийхээ бөглөөсийг хийгээд хөвөх ваннандаа орлоо. Магни сулфаттай ус нь үс болоод арьсанд ямар ч хор хөнөөлгүй учраас хамгаалалтын хувцас хэрэглэлгүйгээр шууд орж болдог. Харин ч бие дээрх шарх сорвийг түргэн эдгээх увидистай ажээ.
6. За ингээд ваннтай усруу ороход хэт халуун биш, тийм нэг мөлгөр шинжтэй ус намайг угтав. Гэрэлтэйд эсвэл тас харанхуйд хөвж болдог гэсэн ч хэт харанхуйд хөвөхөөс бага зэрэг айсан учраас эхний ээлжинд үүднийхээ гэрлийг асаалттай орсон. Усандаа ороод хэвтэх төдийд л шууд жингүйдэж байгаа мэт дээшээ хөвөөд ирнэ. Агаар дээр хөвж байгаа мэт мэдрэгдэхтэй зэрэгцэн бүтэн биеийнхээ булчинг бүрэн суларсан эсэхийг шалгачихаад нүдээ аниад хэвтэв. Гадны ямар ч чимээ сонсогдохоо больж, чих амарч байгаа нь мэдэгдлээ. Бүх бие суларч, ийм байдалтай 60 минут болно гэж бодонгуут л нойр хүрээд эхлэх нь тэр. Тэгсэн ч тархинаас олон янзын бодлууд маань огт салсангүй. Бүх булчин маань суларсан байгаа, унтчихвал зүгээр байгаа, хөл хүнд найз маань гайгүй байгаа, эндээс гараад хаачих билээ гээд л... Ингэж баахан юм бодоод хэвтэж байтал тогтуун байсан ус гэнэт хөдлөснөөр гарах цаг болсныг мэдэгдэв. Би аль хэдийнэ унтчихжээ. Гэрэл асааж эсвэл ус хөдөлгөж гарах болсныг мэдэгддэг гэж ажилтан нь хэлсэн болохоор “Өө ийм хурдан уу?” гэж хамгийн түрүүнд бодогдов. Болгоомжтой босоод ваннтай өрөөнөөс гарч, цагаа хартал үнэхээр 60 минут өнгөрчихжээ. Шуудхан л унтаад өгснийг бодоход би үнэхээр ядарсан байсан бололтой. Хөвдөг уснаас гараад ахин шүршүүрт орж биеэ зайлахгүй бол бүх бие цагаан болчихдог гэсэн болохоор хэлснээр нь хийчихээд үсээ хатааж, хувцсаа сольж өмсөнгөө тавиур дээр байсан цайнаас балгаллаа. Бүх бие маань хөнгөн шингэн болчихсон нь илт мэдрэгдэж, нэг л тайван хэрнээ гарангуутаа ямар нэг гоё зүйл хиймээр мэдрэмж төрөөд байв.
7. Хөвөх өрөөнөөсөө гарч иртэл тус газрыг үүсгэн байгуулагч залуусын нэг нь ирчихсэн бид хоёрыг хүлээж байлаа. Бид гурав тус төвийн талаар болоод өөрийнх нь олон сарын хөвөлтийн туршлагын талаар гээд 30 минут гаруй яриа өрнүүлэв. Түүний хэлснээр эхний хөвөлтөөр ямар ч туршлагагүй болохоор бодлоо ч хянаж чаддаггүй гэнэ. Харин хэд хэдэн удаагийн хөвөлтийн дараа сайтар тайвширч, өөрийгөө төвлөрүүлж чадвал туршлагатай бясалгалчдын түвшинд хурдан хүрэх боломжтой ажээ. Мөн:
- Хөвж байх үед сонсгол, хараа болон дэлхийн татах хүч гээд биеийн эд эрхтнийг хүчлүүлэн барьж байдаг мэдрэлийг зогсоосноор тархи тета түвшинд маш хурдан хүрч анхаарал сайн төвлөрдөг, шинийг сурахдаа хурдан болдог;
- Баруун тархи, зүүн тархины балансыг тэнцвэржүүлснээр бодлын үр бүтээмж нэмэгдэж, шинийг санаачлахдаа гаргууд болно;
- Булчин суларч амран, цусны даралт буурч, аз жаргалын эндорфин гормон ихэснэ; - Гадны нөлөөллөөс тасарсан байх учраас өөртэйгөө ярьж, өөрийгөө таньж мэдэхэд тохиромжтой, тухтай орчин бий болно;
- Таван мэдрэхүй (харах, сонсох, үнэрлэх, хүрэх, амтлах) сайтар амарснаар орчноо цоо шинээр мэдэрнэ;
- Биеийн дархлаа сайжирч, нуруу үе мөч, толгойн өвчин намддаг;
- Цусны эргэлт болон хүчилтөрөгчийн хангамж сайжирч гэмтэл бэртэл эдгэрэх явц хурдасна;
- Эд эсийн нөхөн төлжилт эрчимжинэ;
- Тогтмол хөвдөг хүмүүсийн дотоод шүүрлийн булчирхай амархан өдөөгдөн идэвхижих нь багасна. Энэ нь өнөөгийн стресс үүсгэгч хүчин зүйлүүдийн бөмбөгдөлтөнд амьдрахад биднийг дархлаажуулна гэсэн үг хэмээн нэмж тайлбарлав.
Мөн арьс, үс зөөлөрч булбарай болдог нь надад мэдрэгдсэн. Үүсгэн байгуулагчийнх нь яриаг сонсоод сууж байтал миний нойр хүрээд эхлэв. Энэ нь тун сайн хэрэг бөгөөд унтах үедээ маш сайн амарч, эрч хүчээ сэлбэх болно гэдгийг дуулаад шуудхан л гэртээ харьж унтмаар санагдсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн турш би маш сайн нойртой байж, гайхалтай сайн амарч чадсанаас гадна ажлын бүтээмж илт дээшилсэн нь мэдрэгдээд байгаа. Нэг л удаа хөвсний дараа ийм үр дүн мэдрэгдсэн болохоор тогтмол хөвдөг болбол бие эрхтний өвчин, сэтгэл санааны стрессээс огт айх хэрэггүй болж, илүү баяр жаргалтай амьдарч чадах юм байна.
8. Чи ч гэсэн хөвж үзэхийг хүсвэл хаяг нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал тауны 108-р байрны 5 тоотод очоорой. 60минут хөвөхөд 60,000₮, 90минут хөвөхөд 80000₮ байдгаас гадна багцын, курсын гээд иллэг, гоо сайхан орсон үйлчилгээтэй үнийн тарифууд бас бий. Очихын өмнө цаг авах хэрэгтэй байдаг учраас 88085480, 77115551 гэсэн дугааруудаар холбогдоорой. Вэб сайт: http://float.mus.mn
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(777)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zochin .   2018-04-18
Саяхан хөвж үзсэн янзтай байсан шүү. Нуруу өвдөөд нойргүйдээд унтаж чадахгүй байсан чинь манай найз санал болгоод хөвж үзсэн чинь ганцхан цаг хөвөөд нуруу өвдөөд байсан зүгээр болоод нээх сайхан болоод гараад ирэх юм. Өвдгөөр татсан усанд ороод л хэвтэхэд хөвөөд гараад ирдэг юм билээ. Хөвж байгаад л нэг мэдэхэд унтцан юм шиг болчихдог юм байна лээ. Орой нь харин унтаж чадахгүй байсан харин сайн унтсан шүү. Ажиллаж байгаа хүмүүс нь харилцаа сайтай нь сайхан санагдсан

Зочин: Zochin .   2018-04-11
New york д 90 доллараар хөвсөн. Монголд 60.000 төгрөгөөр хөвж байгаа юмуу? Ямар сайхан юм. Монголд очихоороо сайхан хэд хөвж авья байз

Зочин: ariunaa.   2018-04-08
Uneheer setgel hanamj 100% bailaa. Yalanguya bi oroi untaj chaddaggui noir muutai hun yum l daa. Udur untaj eruusuu chaddaggui hun chini huvuhduu nam untaj uzlee. Oroi ni gertee ircheed noir saitai hun shig l untlaa. Deerees ni bi huluu evgui gishgeed nileen udaan hundver orchihson zoviurlaj uvduud bsan chini huvuud uvchin ni baihgui bolchihson. Uneheer hunii eruul mend setgel sanaand sainaar nuluuldug shan uilchilgee oruulj irsen ta buhend bayarlalaa. Daraa dahij uilchluuleh bolnoo. Udahgui gishuun ni bolood togtmol huvdug bolnoo gej bodoj baigaa. :)

Зочин: Оргил.   2018-04-08
Хөвөх үнэхээр гоё юм билээ. Саун массаж эд нарт бид нар адилхан л зардаг. Баар саванд бол бүүр цацаж байгаа биз. Стрессээ тайлах гэж ороод халаасаа хоослоод өөрийгөө хордуулаад гарч байгаа. Шартаад үхэх гэж байгаа хүн хор гэдгийг нь бэлхэн хэлээд өгнө. Тэрэнд мөнгөө зарж байснаас хөвөөд амарч байсан нь дээр байлгүй дээ. Надаа лав үнэтэй бишээ. Би баян хүн биш л дээ гэхдээ л ажиллаж байж олсон мөнгөө эрүүл мэнд сэтгэл санаандаа зарцуулах бол баар саванд зарцуулснаас дээр гэж үзэж байна. Үйлчилгээ болгон л өөрийн үнэ цэнэтэй байдаг. Хэр сэтгэл ханамж авч чадаж байгаа нь л чухал. Би лав саун массаж бааранд ахиж тэгж мөнгөө үрэхгүйдэг. Миний л бодол

Зочин: zochin.   2016-05-06
uneteiin

Зочин: undraa.   2016-05-01
Eregtei hun ochij bolohu?

Зочин: Oogii oogii.   2016-05-01
olon gazar bh boltugai

Зочин: CH.otgon.   2016-05-01
mongold iim gazar olon bh boltugai

Зочин: hunaa.   2016-04-28
huuh mongold iim gazar bas bsan ymu? bi usa.d bhdaa orj uzej bsan. Uneheer sn amarch chaddag yum bilee. Odoo mgldoo huvj bolohoor boljee. goy yumaa. bayarlalaa goolingoo

Зочин: Хөвөгч төв.   2016-04-28
Сайн байна уу. Хөвөгч өрөө нь 400 литр усанд 300 кг магни сульфат буюу эпсом давс уусган хийдэг юмаа. Тэгэхээр уусмал маань өндөр нягттай болж ямарч жингийн сэлж чаддаг ч бай үгүй ч бай хамаагүй шууд жингүйдэн хөвдөг юм шүү

Зочин: Anar.   2016-04-28
Sain bnu? Anh udaa huwj bwl yaj huwuh we? Usand selj chaddaggu hun huwj chdah uu? Usnii gun n hir baidag ym boloo? Meddeg hun bwl zuwluguu uguuch. Mash ih taalagdlaa huwj uzmeer sanagdlaa. Bayarlalaa goolingoo

Зочин: hulan.   2016-04-27
bi ochij uzsen, uneheer taalagdsan shuu. uilchilgee saitai goy gazar bnlee. Huvsniihuu oroi n uneheer sn untaj amarsaan :-)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com