Хавар цагт сэтгэл санаа сэргээд сайхан байдаг ч эсрэгээрээ гоо сайханд маань муугаар нөлөөлдөг улирал шүү дээ. Хуурай, халуун, хүйтэн салхи нэвт салхилж байдаг болохоор арьс, үс хуурайшиж эмзэг болчихдог. Харин доорх 3 гол бүтээгдэхүүнийг авч зааврын дагуу хэрэглэхээс гадна аль болох задгай тавихгүй байж, халуун индүү сэнс бага хэрэглэвэл үс чинь энэ хаврыг өнтэй, өнгөтэй давж чадна шүү.

1. Оливийн тос
Оливийн тос нь антиоксидант болон Е витаминаар баялаг бөгөөд хуурайшиж гэмтсэн үсийг эмчилж, хамгийн сайн чийгшүүлж өгдөг. Мөн үсний гадна талаар хамгаалалтын бүрхүүл үүсгэж, өнгийг нь сэргээн эрүүлжүүлдэг.
Өөрийнхөө үсний хэмжээг бодоод үсэндээ хангалттай хүрэлцэхүйц оливийн тосыг бэлдээд, тосоо богино долгионы зууханд хийж бүлээн болгоно. Бүлээн болсон тосоо хуйх болон үсэндээ тарааж түрхээд 5-10 минут зөөлөн иллэг хийнэ. Үүнийхээ дараа бүлээн алчуураар бигнээд боломжтой бол боосон чигтээ унтаад өглөө босоод угаавал сайн. Боломжгүй бол доод тал нь 30 минут болгоод авахад болно. Дараа нь үсээ зөөлөн найрлагатай шампуниар угаагаад өөрөөр нь хатаагаарай. Долоо хоногтоо дор хаяж нэг удаа ингэж ингэж иллэг хийвэл хаврын хуурай нөхцөлд маш сайн үр дүн үзүүлнэ.

2. Майонез
Майонезэнд чиний үсийг зөөлөн, гялалзсан болоход туслах уураг маш ихээр агуулагддаг. Мөн хуурайшиж, гэмтсэн үсэнд маш сайн тэжээл болно.
Нэг аяга майонез бэлдэнэ. Үүнийгээ чийгтэй үсэндээ түрхээд иллэг хийнэ. 10 минут хавьцаа иллэг хийснийхээ дараа агаар нэвтрүүлэхгүй гялгар малгай өмсөөд 1 цаг орчим байлгах хэрэгтэй. Ингээд малгайгаа авсаныхаа дараа үсээ урьдын адил шампуниараа угаагаад л болно. Үүнийг мөн л долоо хоногтоо нэг удаа хийгээд байхад болно.

3. Гадил жимс
Гадил жимс нь мөн гэмтэлтэй, хуурай үсэнд маш сайн. Чиний үсийг зөөлрүүлж, уян хатан болоход нь туслах кали түүнд маш ихээр агуулагддаг.
Гадил жимсээ сайтар нухаад хутгаад үсэндээ түрхэхэд бэлэн болгоно. Нухшаа үснийхээ угнаас үзүүр хүртэл нь жигд түрхэнэ. Ингээд нэг цагийн турш үсээ оролдолгүй орхих бөгөөд цаг дууссаны дараа бүлээн усаар зайлж, шампуниараа угаана. Долоо хоногтоо нэг удаа нухаш түрхээд байхад үр дүн нь гайхалтай байх болно.