ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өдөрт 6-г амжуул

Чөлөөт цаг  | 2016 / 05 / 01

Өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг бүсгүйчүүдэд зориулав
“Хэрвээ бид хийдэг зүйлээ л хийгээд байвал хүртдэг үр дүнгээ л хүртсээр байх болно” – Стивен Ковей
“Чи өдөр бүр хийх ажлын жагсаалт гаргадаг уу?” гэж асуухад зарим хүн “Угаасаа амьдрал төлөвлөсний дагуу болдоггүй”, “Амьдрал төлөвлөгөөгүй байсан нь илүү дээр”, “Тэгж ямар нэг юманд баригдмааргүй байна”, “Би угаасаа ширээгээ ч цэгцэлдэггүй уран бүтээлч сэтгэлгээтэй хүн, надад тийм юм зохихгүй” гэх нь бий. Тэд нэг бол зохион байгуулалт шаардахааргүй их зав чөлөөтэй, үгүй бол өндөр хариуцлагатай ажил хийж үзээгүй, урдаа тавьсан ямар нэг тодорхой зорилгогүй, үүнийгээ дагаад өдөр хоногийг бүтээмж муутайгаар өнгөрүүлдэг хүмүүс. Тэдэнд энэ нийтлэл ч өөрөө зориулагдаагүй билээ.

Өдөрт 6-г амжуул

Харин зарим нь “Байнга биш ээ, ажил ихэссэн үед л төлөвлөдөг”, “Нээх сүртэй бичиж тэмдэглэдэггүй, дотроо бодчихдог”, “Төлөвлөхийг хүсдэг ч сайн чаддаггүй” гэж хариулдаг. Тэд харин хааяа сул чөлөөтэй болчихдог хэрнээ хааяа овоорсон их ажлынхаа ард шөнийн 3 хүртэл суудаг, зарим зүйлсийг мартсанаасаа болоод хариуцлага алддаг, компьютерийн дэлгэцээс авахуулаад хувцасны шүүгээ нь ч эмх замбараа муутай тул дотроос нь юм олохдоо уддаг, үргэлж толгойд байгаа зүйлсээсээ алийг нь эхэлж хийх тухай бодолдоо төөрөлддөг, ажлаасаа болоод гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа муутгасан, эсвэл яагаад, яах гэж хийж байгаагаа ч ухамсарлалгүйгээр зогсолтгүй ажиллаад л байдаг зэргийн аль нэг шинжийг агуулсан байдаг. Тэдгээр бүсгүйчүүдийг хамгийн эхлээд “өдөрт 6-г амжуул”-ж сурахыг Гоолингоо нь уриалж байна?

Өдөрт 6-г дарна гэж юу гэсэн үг вэ? Өдөр болгон to-do list буюу хийх ажлын жагсаалтан дээрээ 6 ажлыг бичээд, түүнийгээ заавал “дарах”-ыг хэлж байгаа юм. Гоолингоо бүх бүсгүйчүүдээ амьдрал хэмээх цорын ганц боломжийг тултал нь ашиглаж, мөрөөдөлдөө хүрээсэй гэж хүсдэг. Бас чамайг одооныхоосоо илүү амгалан тайван, хүссэн зүйлдээ цаг гаргаж чаддаг, нойр хоол нь тэнцвэртэй, гэр бүлийнхэнтэйгээ сайн харилцаатай, гэхдээ ажилдаа дээд зэргийн амжилттай нэгэн болоосой гэж хүсэж байна. Чи ч бас хүсэж байгаа биз дээ?

“Зорилготой, амжилттай, хүссэн шигээ амьдаръя гэвэл хувийн зохион байгуулалт сайтай байх ёстой” гэдэг нь “Эрүүл байхын тулд хангалттай их ус ууж, жимс ногоо гэх мэт витаминлаг хүнс хэрэглэх ёстой” эсвэл “Нүүрээ гоо сайхан байлгахыг хүсвэл тогтмол сайтар цэвэрлэх ёстой” гэдэг шиг л угаасаа зөв, теором адил үгүйсгэхийн аргагүй үнэн зүйл билээ. Төлөвлөх зуршилгүй мөртлөө амжилтанд хүрнэ гэж өөрийгөө хүлээх нь эрүүл хооллодоггүй мөртлөө эрүүл байхыг хүсэх шиг, нүүрээ буруу цэвэрлэлгүй унтчихдаг хэрнээ л өө сэвгүй арьстай байхыг хүсэх шиг бүтэшгүй зүйл юм. Бүхий л гайхалтай удирдагчид өөрсдийн гэсэн төлөвлөдөг арга барилтай байдаг нь санаандгүй тохиолдол огтоосоо биш.

Бид багаасаа ямар нэг байдлаар төлөвлөгөө зохион байгуулалтанд хамрагдсаар л ирсэн. Сурагч байхдаа хичээлийн хуваарь ч болтугай гаргаж, дневник хөтөлж, урлагийн үзлэгийн хуваарилалтанд орж, оюутан байхдаа лекц семинаруудаа, нийгмийн идэвхтэй ажлуудтайгаа хослуулан төлөвлөсөөр ирсэн. Гэхдээ эдгээр ажлууд тийм ч олон бас шахуу биш байсан учир толгойдоо үе үе бодчиход л болоод байдаг байж. Харин ажил дээр гарчихаад, насанд хүрсэн хүний дайтай зорилго тавьчихаад одоог хүртэл тогтмол төлөвлөх хэвшилгүй, санах үедээ дэвтэрнийхээ энд тэнд бичихээс цаашлаагүй байх нь сурагчийн эсвэл оюутны зангаараа байгаагийн л шинж юм.

Магадгүй чи өдөр бүр ажлаа яс төлөвлөхгүй хэвээрээ байсан ч цалингаа тогтмол авч, удирдлагадаа дажгүй үнэлүүлж, өөртөө цаг зав гаргаж чаддаг байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ л чи одооныхоосоо илүү болж, нөөц бололцоогоо өргөжүүлэн, нэг шат ахихыг хүсдэг л байж таараа. Энэ бол хариуцлагаа ч бас нэмэгдүүлнэ гэсэн үг. Харин хариуцлага өндөрсөх тусмаа хувийн зохион байгуулалт ч бас өндөр байхыг шаардах нь гарцаагүй. Тиймээс “боломжийн” байрандаа удаан шигдэлгүй “боломжтой” хэсэг рүү авирахыг хүсвэл өдөр болгон тогтмол төлөвлөж заншаарай.

Яагаад гэдгийг нь сая тайлбарлалаа. Яаж гэдгийг нь бид чамдаа удахгүй хэлж өгнө. “Өдөрт 6-г амжуулах”-даа үзэг цаасаа л бэлдчих. Өдөрт 6-г амжуулах нь хувийн зохион байгуулалтаа сайжруулахын зөвхөн эхний, наад захын алхам ч гэсэн үүнийг хийж суралгүйгээр цаашид өөр юуг ч сурч чадахгүй юм шүү. Ирж буй энэ сарын туршид чамайг төлөвлөгөөтэй болгох онлайн дасгалжуулагч чинь Гоолингоо байх болно.

#Гоолингоо #Сард1Хэвшил #Өдөрт6гАмжуул

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(972)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Tugs.   2016-05-02
Bayarlalaa Goolingoo. Yg l uuniig xiix gd chadaxgui bna hehe. Bichij tolowloxoo martana, bichsenee martana gd shaltag shaltgaan n oldchixood tolowlolt gdg yman dr uruudaad l bna. Ene sard ene buxniig zasnaa :D

Зочин: Hulan.   2016-05-02
bayarlalaa urgeljleliig tesen yadan huleey

Зочин: Solongo.   2016-05-01
Udurt 6g ushuu iluu delgerengui tailbarlaad uguuch

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com