ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Үгнийхээ өөг зүлгэ

Чөлөөт цаг  | 2016 / 04 / 25

“Хэн нэгэнтэй ойлголцохгүй маргалдах үедээ хамгийн түрүүнд өөртэйгөө ярилц, өөрийгөө ойлго”
Энэ утга агуулгыг сүүлд уншсан “Эртний сургаалын зохиолууд” номноос олж авсан юм. Эхлээд уншихад энгийн л нэг өгүүлбэр шиг гүйлгээд л өнгөрсөн. Тэгтэл хэрэг нь гарах цагт толгойд “Дийд” гээд л ороод ирдэг байна шүү.

Үгнийхээ өөг зүлгэ

“Хэн хоол хийх вэ?” гэдэг бичил асуудлаас болж нөхөр бид хоёр бүр галт уул шиг маргаан дэгдээж нэг нэгнийхээ хамаг л муу муухай зан чанар, алдаа дутагдал, хөндүүр сэдвийг сөхөж, нус нулимстайгаа хутгалдаад авлаа. Уг нь би түүнийгээ гомдоохыг хүсээгүй! Намайг ч ийм хатуу үгээр хэлэх юм гэж санасангүй. Юунаас болж ингэтлээ муухайгаар нэг нэгнээ хэлснээ мэдэхгүй байгаа ч бүх зүйлийн эхлэлийг би тавьсан гэдгээ бол хэнээс ч илүү сайн мэдэж байлаа.

Өөрийгөө юунд уурлаад байгааг ч тайлбарлаж хэлэлгүй, юу юуны духанд хүрэхгүй зүү шиг муухай хатгуур үгс шидэлж эхэлсэн нь яг л дээрх утгатай адилхан байгаа юм.

Би өөрийгөө ч бүрэн ойлгоогүй байсан учраас бид хүн шиг ойлголцож чадаагүй хэрэг. Өөрөө өөрийгөө цэвэрлэж чадаагүй байсан учраас өөр бусдыг хүртэл тийм хурдан бохирдуулсан байх. Олон жил нэг гэрт хамт амьдарсан бид хоёрын хооронд хоол хийх, гэр цэвэрлэх, аяга угаах гэдэг жижиг ажил хэзээ ч тийм том хэрүүлийн алим болж байсангүй. Хамгийн гол нь хэзээ ч би хайртай хүнийхээ хамгийн эмзэг сэдвийг нь хөндөж байгаагүйд л учир байлаа. Тэр минь итгэдэг хүндээ л өөрийнхөө асуудлыг ярьдаг, миний дэргэд бардам байх гэж л асуудал байсан ч байхгүй юм шиг инээмсэглэдэг. Өөрийгөө төгс биш гэдгийг мэдрүүлэхийг хүсэхгүй байгаа ч яах аргагүй болохгүй зүйлд бууж өгсөн ч намайг л тэр бүхнийг нь ойлгоосой гэж хүсдэг. Гэтэл хэдхэн хормын дотор л би түүнийхээ хамаг итгэл найдварыг үгүй хийж, өөрийнх нь талд зогсох нэг ч хүн байхгүй болохыг батлаад орхилоо.

Эхлээд би сайн бодох хэрэгтэй байж! “Ер нь яасан ч яадаг юм!” гэдэг “хиртэй” хандлагаа вок саванд хийж угаагаад нэг сайн сэгсрээд наранд хатаасныхаа дараа л...

Үг бол “хадаас”. Уучлалт гуйж, тайлбар хийгээд сэтгэлд зоосон хадаасаа сугалаад авч болно. Гэхдээ тэр орон зайд үлдэх нүхийг яах вэ?

Зөөлөн нь хатуугаа дийлдэг гэдэг үг зүгээр нэг нялганаж байгаад хүссэнээ хэн нэгнээр хийлгэх гэсэн утгатай үг биш юм. Бидний дотоод мөн чанар өөрөө өөрийнхөө хатуу зангаас ичиж зөөлөн зандаа үргэлж дийлдэж байдгийн жишээ юм. Энэ үгийг би тэр үед л гүнзгий сайн ойлгосон. Өөрөө дараа нь гэмшихээ мэдсээр байж, өөр нэгнийг өвтгөх гэж байгаагаа бас мэдсээр байж хадаас зоох шаардлага байсан гэж үү!

Эхлээд өөртөө уурла, тэгээд өөрийгөө ойлго! Хэн ч чамайг өөрөөс чинь илүү сайн ойлгож, мэдэрч чадахгүй. Хэзээ тэр намайг ойлгох юм бэ? гэдэг хүлээлтээсээ гараад эсрэгээрээ өөрийгөө хэнээс ч илүү сайн ойлгодог бол. Харин дараа нь хэн нэгэн чамайг ойлгохгүй байгаа шалтгааныг олно.

Заримдаа бид зүгээр л хэсэгхэн хором бодох хэрэгтэй байдаг. Хэн нэгэнд хэлэх гэж байгаа үгээ өөртөө хэлээд үз! Чамд ямар нэгэн хөндүүр мэдрэгдэхгүй, толгойд чинь “Энэ үгийг хэлж болохгүй дээ!” гэсэн бодол орж ирэхгүй болох хүртэл нь сэтгэл доторх үгнийхээ өөг нь зүлгэ.

Ухаалаг Гоолингоо найз минь, ирэх долоо хоног чамайг гэнэтийн баяр баясал, гэр бүлийн аз жаргал бас дээр нь багахан асуудлуудтай хамт хүлээж суугаа. Харин чи минь тэр багахан асуудалд бүдэрч уналгүй өөрийгөө хэнээс ч илүү сайн мэддэг гэдгээ амьдралд харуулаад өгөөрэй!

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(520)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: mmhan.   2016-04-26
Yaag unen uhaan joloogui uurlaj buhimdaj bga hun uneher orovdoltei teneg haragddag shu

Зочин: zochin.   2016-04-25
yag ene asuudliig uurtuu heleed arga zam haigad suuj bailaa. uurlasaniiha daraa bi ygd uurlav uurlahgu yarij boloh bsan shde gj bodoh... uurlasanaasa bolood hairtai hunee bas l uur utsaarluu tatan oruulj uuruu terende buhimdaj tuuniige buruutgah, daraa n uuriinhu buruug medsen hernee dahij davtahgu gj bodson hernee l uuriin erhgu uurlaj buhimdchih yum Bayarlalaa Goolingoo :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com