ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ажилдаа юу өмсөх вэ: Илгэн гүрэн

Загвар  | 2016 / 04 / 04

“Ажил хийвэл дуустал
Давс хийвэл уустал”
гэдэг дээ. Илгэн материалны трэндийг ажил хэрэгт оруулах цаг аль хэдийнэ болжээ. Өнгөрсөн жил аль болох чөлөөт хэв маягтай, оффист баригддаггүй хүмүүс илгийг сонгож, гудамжинд авчирч байсан бол энэ жил өнөөх чинь өндөр шилэн барилгуудын дотор “залрахаар” шийдсэн бололтой шүү. Хувцас загварын чиг хандлагыг тодорхойлогч загварын долоо хоногуудаар “зүгээр ээ, ажилдаа өмсч болно” гэсэн шиг блогчид, алдартнууд нэг нэгээрээ нөмөрч гарч ирээд байна лээ.

Ажилдаа юу өмсөх вэ: Илгэн гүрэн

Өмнө нь 70-аад оны илгэн даашинзны тухай нийтэлж байсан болохоор түр хойш тавья. Үүнээс гадна оффис хувцаслалтад 2 янзаар илгийг шингээж болох юм.
1. Илгэн цув

2. Илгэн юбка

1. Илгэн цувны хувьд ихэвчлэн бор шаргал өнгийнх нь элбэг өмсөгдөж байгаа ч зөөлөн ягаан, цэнхэр, ногоон болон саарал гэх мэт олон төрлийн өнгөтэй байж болно. Бусад хувцас нь илгээс огт өөр материал буюу даавуу, жийнс, савхи гэх мэт байвал тохиромжтой. Илгэн материалтай олон хувцсыг нэг дор өмсөх нь зохимжгүй юм. Энэ үед хамгийн ухаалаг харагдахуйц сонголт бол гадуур хувцсаа ганцааранг нь тодотгох ажээ.
2. Дээр хэлсэнчлэн илгэн цув өмссөн байх үед чиний хувцаслалтын цөм нь гадуур хувцас байх нь тохиромжтой. Доторх хувцас нь аль болох анхаарал бага татахаар, энгийн байх тусмаа цув чинь ялгарч харагдана.
3. Харин юбканы хувьд аль болох чимэглэл оруулга багатай ба богино биш байхдаа зүгээр. Албан газар шүү дээ. Дээр нь төрөл бүрийн сорочка, нимгэн ноосон цамц өмсч болно. Цүнхээ илүү хээнцэр загвартайг сонгож хувцаслалтаа "бүтэн" болгож болох юм.
4. 2-3 өнгөний дүрмийг баримтла. Илгэн материал дээр нь олон өнгийг зэрэг хослуулбал төдийлөн таатай харагдахгүй. Ингээд илгэн хувцаснуудаа шүүгээнийхээ буланд хадгалж хааяа нэг өмсөлгүйгээр ажилдаа ч өмсөөрэй.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(535)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: wasy.   2016-04-14
uur uurtuu tohirson steverhen l huvtsaslaad yvna bizdee. enechin europ huuhnud mongold gudamjaar harad bhd zver l modeliin umsugtsn goe haragdj bga huvtsasuiig umschihsun uurtu yg zohitson goy hargdj bga gj bdood yvad bdg unendee te rhunii bieiin galbir style imidj ter hunii dotood ertontsos shal uur yum ochood naatsiimshig haragddiisht

Зочин: Oko.   2016-04-14
Ohidoo iimerhuu tsuv grandad bn lee, gehdwe solongosiih yum bn lee. Bi urgon murtei bolohoor taarahgui bsn ternees bish lag goy yum bn lee

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com