ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Инстаграм тренд: Үсээ хэрхэн боксчных шиг сүлжих вэ?

Гоо сайхан  | 2016 / 03 / 11

Ким Кардашианаас авахуулаад Кивигийн Намуунаа хүртэл, загварлаг одод бүгдээрээ энэ үс засалтанд дурлаад байна. Угтаа Данийн бүсгүйчүүдээс гаралтай боловч голцуу боксын тамирчин бүсгүйчүүдийн үс ийм байдаг учраас “боксчин сүлжээс” хэмээн нэрлэгдэх болжээ. Чи ч бас үсээ ийм болгомоор байвал дагаад хийгээрэй.

Инстаграм тренд: Үсээ хэрхэн боксчных шиг сүлжих вэ?

Загварлаг, өвөрмөц, эмэгтэйлэг, даруухан, шийдэмгий зэрэг бүх шинжийг өөртөө багтаасан энэ үс засалтыг спортлог хувцастай ч, даашинзтай ч хослуулахад тохиромжтой. Титэм зүүчихсэн юм шиг харагдуулах энэ сүлжээс хоёр хоногоо “даадаг” учраас их амар. Дүр төрхөө өөрчлөх дуртай мянга мянган бүсгүйчүүдийн шуурч буй шинэ хэв маягт нэгдэхийг хүсвэл хамгийн доор байгаа бичлэгүүдийг үзээрэй.

A photo posted by Khloé (@khloekardashian) on

Хэрвээ чиний үс шингэн, зөөлөн бол угааж 1 хонуулаад сүлжсэн нь дээр шүү. Гол онцлог нь жирийн сүлжээс хийх үед гурван хэсэг үсийг бие биенийх нь дээгүүр давуулдаг бол боксчны сүлжээсийг хийхдээ доогуур нь шургуулдаг. Үсээ хоёр тэнцүүхэн хувааж байгаад, магнай хэсгээс нь авахуулан, загасаар сүлжихтэй адилхан бага багаар үснийхээ хэмжээг нэмнэ. Эдгээрээс өөртөө аль ойлгомжтой байгааг нь дагаад хийгээрэй.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(153)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com