Бага байхааасаа л бид жимс, ногоог хангалттай хэмжээгээр идэх нь ямар ач тустай талаар заалгаж өссөн... Гэхдээ өдөрт яг хэр хэмжээний жимс идвэл хангалттайд тооцогдохыг чи мэдэх үү?
Ерөнхийдөө, 19-30 насны эмэгтэй өдөрт 2 аяга жимс идэх нь зохистой гэдэг. Энэ хэмжээ чамд маш их юм шиг санагдаж байвал дараах зурагнуудыг хараад “Боломжийн юм байна” гэсэн бодол төрнө гэдэгт итгэлтэй байна. Магадгүй чи өөрөө ч мэдэлгүй “нормоо биелүүлж” байгаа. Аяга авч хэмжих гэсний хэрэггүй-Энд бид чамд зориулан эрүүл амьдрахын тулд өдөрт идэх ёстой жимс, жимсгэний чинь “нүдэн барагцаа”-г цуглуулсан юм.
Доорх зураг тус бүр чиний өдөрт идэх жимсний 1/2-ийг илтгэнэ. Өдөр, оройн хоолон дээрээ тус бүр зурган дээрх шиг хэмжээтэй жимснээс 1, 1 порцыг идэхэд хэрэгцээ хангагдана гэсэн үг. Гэхдээ аль болох хольж хэрэглэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, 2 гадил жимс идэхийн оронд 1 гадил, 1 алим идсэн нь дээр юм.
Жич: Дараагийн удаад өдөрт авах ёстой хүнсний ногооны хэмжээг барагцаалсан мэдээлэл хүргэх болно.
Сэтгэгдэл (6) | Хэвлэх | Үзсэн тоо: 20032 | | | |
Өмнөх мэдээлэл 35+ : Цэвэршилтээ хэрхэн хойшлуулах вэ? |
Дараах мэдээлэл Гэрийн нөхцөлд нүүр, биеийнхээ арьсыг арчлах энгийн аргууд |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
Nadad bol kiwi alimnaas iluu vitaminlag sain jims shg sanagddag udur bolgon bish yma gehed bolomjtoi uyde avch iddeg.