ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ирээдүйдээ ухаан өвлүүл

Гэр бүл  | 2016 / 03 / 01

Ээж аав бүрийн хүсдэг зүйл хүүхдээ боловсролтой, мөнгөтэй элбэг хангалуун юугаар ч дутаалгүй сайхан амьдруулах. Уг нь ч тийм буруу хүсэл биш л дээ. Гэхдээ хүн юугаар ч дутахгүй амьдраад эхлэх тэр үед л юу ч үнэ цэнэтэй санагдахаа больж эхэлдэг.

Ирээдүйдээ ухаан өвлүүл

Өмсөх зүйх, идэж уухаар бялхаж цалгиж, султан шиг л байгаа хэрнээ хүн ханаж цадахаа мэдэхээ байх нь амархан. Үхэн үхтэлээ хүний төгс байх хүсэл зогсохгүй. Магад үхсэн хойноо ч үргэлжилдэг байж болох.

Хүүхэд чинь хэдэн арван орны хэлээр ус цас шиг ярьж, дэлхийн түүхийг А, Б-гүй урсгаж, шинжлэх ухаанчаар харж, хуулийн зүйл ангиар сэтгэж, хэдэн мянган удаа докторын зэрэг хамгааллаа гээд хүний амьдралтай эвлэрч, боловсролоо юунд, хэрхэн, ямар зорилгод ашиглахаа мэдэхгүй л юм бол өөрөө өөрийгөө шүтэн биширч явдаг, үл мэдэгдэх суутан л болно.

“Эхлээд А үсгээ сураагүй бол Б үсэг сураад нэмэргүй. Үсэг дангаар үг бүтээхгүй”

Өнөөдөр хүүхэд чинь ямар нэг зүйлээр дутаж, түүндээ шаналж суугаа бол тун сайн. Амьдрал хүнд хоол бэлдэж өгдөггүйг тэр эрт ойлгог. Хүүхэд чинь өөрөө дутуу зүйлийнхээ төлөө ухаанаа уралдуулаг.

Өнөөдөр хүүхэд чинь боловсролтой гэхээсээ өмнө хүмүүжилтэй, хүн чанартай хүүхэд байж чадаж байна уу гэдэгт чи илүү анхаар. Боловсрол нь тэнгэрт нисэвч хүн чанар нь шаланд хөлбөрч яваа хэдэн арван залуус бий. Ухаан нь төлөвшсөн хүүхдэд боловсрол өгөхөд зовох зүйлгүй. Эхлээд А үсэг буюу амьдралын хамгийн чухал зүйл болох ухамсарлан ойлгох ухаан хүүхдэд зааж сурга. Эцэг эхчүүдээ яг одоо наашаа суугаад доорх ухааныг ирээдүйдээ өвлүүлээрэй.

1. Ойлгох ухаан
- Яагаад томчууд ажил хийдэг болохыг, яагаад томчуудад мөнгө хэрэгтэй байдгийг маш сайн тайлбарлаж өгөөрэй. Тэгвэл гэнэтхэн л нэг өдөр өөрийгөө, гэр бүлээ тэжээх хариуцлага өөр дээр нь ирэх үед хүүхэд чинь балмагдаж сандрахгүй шүү дээ. Учир нь тэр аль эртнээс л энэ бүхнийг ойлгочихсон байсан.
- Аливаа зүйлийг угаас нь эхлээд үзүүр хүртэл маш сайн ойлгуулж тайлбарлаж бай. Хүүхэдтэйгээ ярилцахаас бүү залхуур. Би чамайг тэжээж тэтгэж байна гэж аархахын оронд өнөөдрийн хоол хүнс, дулаан гэр орон, өмсөж зүүх хувцас хунартай байлгахын төлөө ямар саад бэрхшээлийг даван туулж, ямар зүйлстэй тулгарч байгаа талаараа тэдэнд ярь. Чиний бодож байгаагаас ч илүү ихээр тэд ойлгоно.
- Хүн бүр өөр өөрийн сонгосон замаар явдаг учраас хүн бүрийн амьдрал адилгүй талаар ярьж өг. Өөрөөсөө нэг алхам хойно байгаа хүнийг ойлгож тус дэм болох ухаан өвлүүл. Өөрөөсөө хэдэн алхам илүү байгаа хүнийг бас ойлгож тэднээс суралцах ухааныг ч өг. Хэн ч төгс бус тиймээс хэн ч алдаа гаргаж болдог гэдгийг ойлгуул. Хүнтэй л хамт амьдрах хорвоод хүнийг ойлгож хайрлах ухаанд сурга. Энэ бол хэдэн зуун саяын үнэтэй докторын зэргээс ч илүү чухал боловсрол юм. Аливаа зүйлийг хоосон цээжлэх бус уг үндсээр нь ухаж ойлгох арга барилаар л суралцуул.

2. Мэдрэх ухаан
- Хүний мэдрэмж хамгийн агуу төгс төгөлдөр зүйл. Тэр томъёо эсвэл дүрэм, хууль журамд захирагддаггүй. Хүн энэ зүйлийн тайлалыг хэзээ ч олохгүй. Тиймээс л ямар ч гаргалгаа байхгүй төгс зүйл. Мэдрэмжээ үргэлж ил гаргаж байхад хүүхдээ сурга. Мэдэрч байгаа зүйлээ тэр дор нь ил гаргаж инээмээр үедээ инээж, уйлмаар үед уйлах хэрэгтэйг хэлж бай. Уйлахыг нь бас инээхийг нь ч бүү хорь. Тархиа дагаж робот шиг амьдардаг байхаас илүү зүрхээ дагаж сэтгэл дүүрэн амьдрах ухааныг одооноос өвлүүл.
- Хайраа ил гарга. Бусдыг халамжлах, бусдад туслах, бусдад баярлах, бусдаас халамж хүсэх бүхий л мэдрэмжээ ил гаргаж сурах хэрэгтэй. Томчууд энэ мэдрэмжээсээ ичиж өөр бусдаас нуугаад хаалганы цаана үлдээчихдэг учраас л харилцаа нь хүйтэн хөндий, ойлгомжгүй бас ээдрээтэй болдог. Мэдрэх ухаан хэзээд зөв замруу чиглүүлнэ. Хүний бүхий л мэдрэмж бурууг үгүйсгэж зөв рүү хөтөлж байдаг учраас зүрх сэтгэлийнхээ юу хэлэх гэж хичээж байгааг сайн сонс. Мэдрэмж гэдэг бол хайр юм. Нулимс ч бай, инээд ч бай бүхий л мэдрэмж хайраас гардаг.
- Өөрт байгаа сайхан зүйлээ олж харж, баяр хөөртэй байхыг заа, үлгэрлэ. Аливааг байхгүй болох үед хэчнээн үнэ цэнэтэй байсныг ойлгодгийг чи мэднэ шүү дээ. Эдэлж хэргэлж байгаа зүйлсээс авахуулаад найз нөхөд, дотны хүмүүсээ хайрлан хямгадах ухааныг өг.

3. Таних ухаан
- Хүнийг, юмсыг, дэлхийг, өөрийгөө танин мэдэх их аялалд гарахад нь тусла. Аливаа зүйлийн уг мөн чанарыг нь таних гэдэг хамгийн чухал зүйл. Өөрийнхөө дотоод хүнтэй ярилцаж өөрөө өөрийгөө юу хүсдэг, юунд дуртай, ямар зан ааштай, хэн болохыг танихын тулд тасралтгүй шинэ зүйлсийг туршиж үзэх хэрэгтэй гэдгийг зөвлөж бай. Тэднийгээ сониуч байлга.
- Болохгүй, боль гэсэн ямар ч утга учиргүй үгсээр хүүхдийн зүрхийг бүү үхүүл. Хүүхдээ бага гэж хойшлуулалгүй эртнээс олон зүйлийг хийлгүүлж юунд илүү чадварлаг, ямар авьяас билигтэй болохыг нь таньж мэд. Яагаад болохгүйг нь тайлбарла. Хамгийн гол нь тэр өөрийгөө хэн болохыг хэн хүнээс илүү сайн мэдэх хэрэгтэй. Ирээдүйд хэн нэг даргын гар хөл болохоос хэтрэлгүй, өөрийгөө тийм л хэр хэмжээтэй хүнээр сэтгэхгүйн тулд заавал түүнд бүхнийг таних ухааныг өвлүүл. Аливаа бүхнийг танин мэдэхийн тулд тасралтгүй оролдлого хийсээр байх ёстойг хүүхэддээ сайн хэлж сурга. Хүн бүр өөр өөрийн огт өөр арга барилаар юмсыг танин мэдэх ур чадвартай байдаг учраас суралцах үйл явц нь хүртэл өөр байдаг. Танин мэдэх хүсэл сонирхолоо хэзээ ч бүү орхи.

4. Ялгах ухаан
- Сайн эсвэл муу! Аль нэг нь заавал үнэн байх албагүй. Сайн зүйл заримдаа муу болж, муу зүйл ч сайн болж хувирах нь элбэг тул аливаа зүйлийг тэнцвэртэй ялгах ухаанд сурга.
- Халуун хүйтэн аль аль нь эерэг талтай бас сул талтай. Аль алийг нь тэнцүүлж ялгадаг мэргэн ухааныг хүүхдэдээ таниулж хэлж бай. Сайн ярилц, хүүхэд өөрөө “Ийм л байдаг юм байна” гэсэн гэнэн дүгнэлт хийхээс өмнө амжиж бүх зүйлийн ялгаа болоод алдаа оноог тайлж өгч байх хэрэгтэй.

5. Өршөөх, хайрлах ухаан
- Хүний амьдрал баялаг. Сайн хүмүүс олон, сайхан зүйлс ч үргэлж тохиолддог гэж харвал гайхамшиг шиг санагдах ч муу муухайгаар төсөөлж харвал харанхуйгаар ч баялаг байж чадна. Тиймээс аль болох эерэг талаас нь сэтгэх ухааныг түүндээ өгөөрэй.
- Муу хүмүүсийг ч өршөөх ухаанд сурга. Өршөөл үзүүлж чаддаг хүн л хамгийн агуу нь байдаг. Өшөө авч, шийтгэхийг бол хэн ч чадна. Угаас нийгмийн болоод амьдралын хуулиараа мууг хийсэн хүн шийтгэлээ амсаж л таарна. Харин тэднийг өршөөх эрх бурханд л байдагчлан бусдад энэрэнгүй хандаж байхыг хүүхдэдээ үлгэрлэн сурга. Үнэндээ муу хүн гэж байхгүй бөгөөд муу үйлдэл л гэж бий.
- Эцэст нь тэдэнд аливааг хэрхэн хайрлах ухааныг өвлүүл. Жинхэнэ хайр дээр амьдрал тогтдог гэдгийг ойлгуул. Бие биенээ дэмжиж тэтгэн, халамжлах нь хайр юм гэдгийг хэл. Үүн дээр л хамт олон, элгэн садан, найз нөхөд, гэр бүл гээд хүний бүхий л сайхан харилцаа тогтож, урагшилж байгаа гэдгийг өөрийнхөө амьдралаар харуулаарай.

“Эмэгтэйчүүд гэр бүлийн аз жаргалыг удирддаг гэдэгт бид итгэдэг”
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(619)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Gana.   2016-06-20
Shuumjileh gesengui shuu. Gehdee yamar uhaan suulgah yostoig saihan zuvlusun ch yaj gedeg arga zamiig baga saga tailbarlaj ugvul ih bayarlah baina. Ta buhnii ajild amjilt husie!

Зочин: Mugi.   2016-03-03
Yamar goyo medeelel unshchivaa. Mur buten gedes tsatgalan bol boloo gedeg niigemd ussun bolohoor bidnii niigem odoo iim hetsuu baigaa. Iim uhaan uvluulevel huuhduud maani tudiigui niigem maani saihan bolno gej bodoj baina. Dahin dahin bayarlalaa.

Зочин: erhes.   2016-03-01
Сайн уу? Гоолингоо. Би одоо хүүхэдтэй биш ч хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар боддог. Энэ талаарх ном хэвлэл нээх их байдаггүй санагддаг. Гэтэл ингээд бодоход би өөрийгөө бүрэн гүйцэт таньж мэдсэн гэдэгтээ итгэлгүй байна. Гоолингоо дараагийнхаа нийтлэлдээ хүн өөрийгөө хэрхэн таньж мэдэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулахыг хүсч байна. Баярлалаа. Үр өгөөжтэй юм бодогдуулахаар нийтлэл бичдэгт баярладаг шүү.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com