ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хүмүүс яагаад дугуйтай аеробикээр хичээллэх тийм дуртай байдаг вэ?

Гоо сайхан  | 2016 / 02 / 24

“Spinning” гэдэг нэрээр нь чи илүү сайн мэдэж байж болох юм. Ойрын үед энэ үгийг олон хүний амнаас сонссон эсвэл фэйсбүүк инстаграмаас уншсан байх. Сүүлийн үед монгол бүсгүйчүүдийн дунд энэ төрлийн хичээлүүд тренд болоод байгаа шүү дээ. Яагаад тэр вэ?

Хүмүүс яагаад дугуйтай аеробикээр хичээллэх тийм дуртай байдаг вэ?

Ойлгомжтойгоор тайлбарлавал дугуйтай аеробик гэдэг нь заалны дугуйн дээр аеробикийн дасгал хийхийг хэлдэг. Энэ нь юугаараа бусдаас илүү вэ гэвэл:

1. Жин сайн хасна
Өөрөөр хэлбэл калорийг маш сайн шатаана. 45-60 минутын турш дугуйтай аеробикээр хичээллэснээр 500-1200 калори шатаах боломжтой байдаг. Богино хугацаанд ийм ихээр калори шатаах боломж зөвхөн энэ төрөлд л бий. Монголд 103кг жинтэй бүсгүй 3 сар тасралтгүй хичээллээд 87кг жинд хүрсэн түүх бий. Цаашдаа үүнээс ч мундаг үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Магадгүй гарчихсан ч байх.

2. Эрүүлжин, чийрэгжинэ
Бидний эрүүл байх эсэх нь бүхэлдээ цусны эргэлтээс шалтгаалж байдаг гэж хэлж болно. Хэдий сайн эргэлдэж, хөл гарын үзүүрт хүртэл хүрч чадна төдий чиний бие махбодь эрч хүчтэй, эрүүл байж чадна. Харин энэ үүргийг зүрх маань л биелүүлж, хамгийн хүнд ачааг нуруун дээрээ үүрдэг шүү дээ. Энэ чухал эрхтэнийг эрүүл байлгах нэг арга нь байнгын хөдөлгөөн юм. Дугуйтай аеробикээр хичээллэснээр уушгиа сайтар ажиллуулж, амьгалаа хянаж сурснаар зүрхэндээ хэт ачаалал өгөлгүй хамгаалдаг. Мөн ерөнхийдөө дугуйтай аеробик нь кардио буюу зүрхний цохилтын давтамжийг ихэсгэн, биеийг чийрэгжүүлдэг төрлийн дасгалд ордог.

3. Булчинлаг, гуалиг хөлтэй болно
Ялангуяа сул унжсан булчин, хүчгүй хөлтэй бүсгүйчүүдийн топ сонголт нь дугуйтай аеробик байдаг. Хөлийг илүү үзэсгэлэнтэй болгох ажлыг дугуйндаа даатгаад жийгээд байдаг гэсэн үг. Харин чи хангалттай булчинлаг хөлтэй бөгөөд улам бүдүүн шилбэ, гуятай болохоос айж байгаа бол дугуйтай аеробикээр хичээллэснээр хүмүүс хамгийн эхэлж гуя хэсгээрээ турдаг гэдгийг хэлмээр байна. Мөн дугуй унангаа дасгал хийх нь хөлний үе мөчинд ачаалал бага өгдөг. Мэдээж яаж жийхээс хамаараад хөлний өөр өөр хэсгийн булчинд ачаалал өгнө. Шилбэний тухайд бол булчин гэдэг өөрөө тийм амархан гараад ирдэг зүйл биш бөгөөд өөхөн давхарга хайлсны дараа л товойж эхэлдэг. Удаан хугацаанд байнга дугуй жийгээд ирвэл л шилбэний булчин хөгжихөөс биш богино хугацаанд тийм амархан гарч ирнэ гэж айлтгүй. Мөн дугуйгаа босоо болон суугаагаар яаж жийх техникээсээ хамаараад хөлний өөр өөр булчингуудыг ажиллуулна. Бас хичээл бүрийн дараа сунгалтын дасгал хийж, булчин чинь хангалттай суначих учраас бүдүүрэх нь бага байна.

4. Гэдсээ татаад, нуруугаа хотойлгоод, жийгээд өг
Дугуйтай аеробикт техник болоод биеийн байрлал маш чухал. Байрлалаа зөв авснаар л зөв булчиндаа ачаалал өгч чадах юм. Нуруугаа хотойлгонгоо хийх дасгал бол заавал хотойлгох хэрэгтэй. Тэгэж байж булчинд чинь өвдөлт мэдрэгдэж, үйлчилж эхлэнэ. Өөрийн биеэр яваад ирэхээр аяндаа мэдрэгдээд ирнэ дээ.

Ерөнхийдөө бүх булчингаа зэрэг ажиллуулах боломжийг дугуйтай аеробик олгодог ч хурдан хугацаанд үр дүнгээ үзэж чадахгүй байж болно. Гэхдээ аажимдаа биеийг цогцоор нь зөв хэлбэрт оруулж чаддаг. Тиймээс хэдэн сар яваад болих биш тууштай хичээллэх нь зүйтэй.

5. Үе мөч чинь өвддөг бол санаа зовох хэрэггүй
Үе мөч өвддөг хүмүүс дасгал хөдөлгөөн хийхэд хэцүү байдаг бол дугуйтай аеробик нь үе мөчинд даралт бага учруулдаг учраас хийхэд тийм ч хэцүү биш байх болно. Мөн төхөөрөмжгүйгээр дасгал хийх үед залхуурч хойш суумаар санагддаг бол дугуйтай аеробик чамд яг тохирно. Дугуйн дээрээ суусан л бол шууд хөдөлж эхлэмээр санагдана даа.

6. Ачааллаа тааруулж болно
Заалны дугуйг хүндрүүлж, хөнгөрүүлэн тохируулж болдог. Мөн өөр өөр байрлалтай дасгалаар өөр өөр булчинд үйлчилнэ. Тэгэхээр хэрвээ чи гуяныхаа булчинг чангалхыг бусдаас илүү хүсэж байгаа бол яг тэр дасгалын үеэр дугуйгаа хүндрүүлж, үгүй бол хөнгөн дээр нь хийсэн ч болно. Хэнд ч саад болохгүй.

7. Чи огт ядрахгүйгээр өөрийгөө бүрэн дайчилж чадна
Олуулаа нэг зэрэг толинд хараад хийж байгаа учраас хүн бүр дор дороо дасгалаа зөв, сайн гүйцэтгэлтэй хийхийг хичээнэ. Өнөөдөр чадаагүй бол маргааш чадна гэж өөртөө амлана. Дэргэдээ суугаа нэгнээс үлгэр дуурайл авч 1 сарын дараа би энэ бүсгүй шиг болно гэж зорино. Гэхдээ чи огт ядрахгүй. Харин ч урам зоригтойгоор зорилгынхоо араас хөөцөлдөнө. Бууж өгнө гэж лав байхгүй шүү.

8. Эрч хүч авна
Ихэнх дасгал сургуулилтын үед цаг явж өгөхгүй байгаа юм шиг санагдан, залхуурч, хойш суух хүсэл төрдөг шүү дээ. Харин дугуйтай аеробикийн эрч хүчтэй багш нар болоод хурдан хөдөлгөөн, гоё хөгжмийн ачаар цаг сум шиг л нисэх болно. Тиймээс чи хичээлдээ ирэхдээ урьд өмнөхөөсөө илүү дуртай байж, сэтгэл санаа чинь гайхалтай өөдрөг болно. Мөн стресс ядаргаа тайлагдаж, биеэс маш их хөлс ялгаран, хорт бодис гадагшилчихдаг. Угаас дасгал хөдөлгөөн хүнд эрч хүч бэлэглэдэг ч дугуйтай аеробикийнх бүр илүү. Бас хамтран хичээллэсэн хүмүүстэйгээ танилцаж, шинэ ертөнцийг өөртөө нээж чаддагаараа онцлогтой. Энэ төрлийн дасгалын заал ихэвчлэн бүдэг гэрэлтэй, чанга хөгжимтэй байдаг болохоор чамд дасгал хийж байна гэхээс илүү бүжиглэж байгаа мэт санагдана.

9. Олуулаа дугуй унах нь бас нэг таашаал
Дугуйтай аеробикийн ангиуд доод тал нь 5 хүнтэй байдаг. Багштайгаа нэгэн зэрэг, хүчтэй хэмнэлтэй хөгжмийн аянд зааланд байгаа бүх хүн зэрэгцэн дасгал хийнэ. Бүжиглэж байхад олуулаа нэг хөдөлгөөнийг зэрэг хийх нь “зэвүүн” мэдрэмж төрүүлдэг дээ? Яг тийм л гэсэн үг. Бас дасгалаа дуустал хийж чадахгүй, болимоор санагдах үед чи бусдаасаа эрч хүч авч өөрийгөө дайчилж чадна.

10. Чи өөрийгөө тачаангуйгаар мэдэрнэ бас харна
Дугуйтай аеробикийн ихэнх дасгалыг хэвлийгээ татаж, өгзөгөө тонтойлгож, нуруугаа хотойлгонгоо хийдэг. Эргэн тойрон толиор хүрээлэгдсэн болохоор тэр үеийн өөрийгөө толинд харалгүй өнгөрнө гэж байхгүй. “Би ямар гоё харагдаж байна аа?” – яг л ингэж бодогдоно. Бас зарим дасгалууд нь биеийг уян хатан болгоход чиглэдэг болохоор могой шиг нурах хөдөлгөөнүүдийг ч хийнэ. Дугуй жийнгээ нурж байна гээд төсөөл дөө.

Дээрх 10 зүйлийг уншаад дугуйтай аеробикээр хичээллэмээр санагдаж байна уу? Тэгвэл “Be One Cycling Studio” – г зориорой. Гайхалтай эрч хүчтэй, эелдэг харьцаатай, мэргэжлийн багш нартайгаас гадна Гоолингоо картаараа үнийг дүнг нь 20% хямдруулах боломжтой байдаг шүү.

Холбогдох утас: 89060111, 88086151

Хаяг: СУИС-н баруун хойд талд

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(442)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: buugii.   2016-02-29
Gol ni gedes harvin, tegeed gariin unjsan maj zeregt her nuluuldug yum bol oo.medeh hun bval tuslaach

Зочин: gereltuya.   2016-02-25
Bi yg odoo ene tuvd yavj bgaa. Huls uneheer ih gardag, yostoi l huvinta usaar tsutgaj bgaa yum shig ursaj ugnu shuudee. Zun boltol tasraltgui yawna gj bodoj bgaa :-)

Зочин: Оюундарь.   2016-02-25
гоё юм ааа хичээлмэээр л санагдаж байна дааанч Дарханд бдаг болхооор боломжгүй юм аа эрч хүч мэдрэгдэж байна шүү

Зочин: Anuka.   2016-02-24
Uneheer heregtei medeelel baina. Bayarlalaa Goolingoo

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com