ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Жимми Гоолингоод: Гоц ухаантай хүүхэдтэй болох гарын авлага

Гэр бүл  | 2016 / 02 / 23

Зарчмын хувьд, хүүхэд эрүүл саруул л байвал “гоц ухаан” ч яамай байна аа. Хэдий ингэж бодогдох ч, хүүхдээ бахархмаар мундаг хүн болгохыг хүсдэггүй ээж гэж хаана байх вэ? Хүүхдийн хөгжлийн гол суурь нь түүнийг хэвлийд байх үед бүрэлддэг. Тиймээс цондгор ээжүүд бид одооноос л идэх хоол хүнс, хийх үйлдэлдээ өөрчлөлт оруулвал үрийнхээ дөнгөж бүрэлдэж буй оюун ухаанд дэмжлэг үзүүлж чадна. Өөрийн зүгээс хийж чадах бүхнээ хийх л хэрэгтэй биз дээ? Урагшаа!

Жимми Гоолингоод: Гоц ухаантай хүүхэдтэй болох гарын авлага
1.

Идэх хоол хүнс, авах шим тэжээл:

1. Омега 3/DHA/
Омега 3 ханаагүй тосны хүчил бидний биед хэчнээн хэрэгтэй болохыг бид бүгд мэднэ. ALA, EPA, DHA гэсэн гурван төрлийн Омега 3 хүчил байдаг бөгөөд эхнийх нь ургамал ногоонд, сүүлийн хоёр нь хүйтэн усны загас, загасны тос, шинэхэн далайн замаг зэрэгт өндөр хэмжээгээр агуулагддаг. Ялангуяа DHA төрлийн хүчил нь ургийн тархины хөгжилд онцгой сайнаар нөлөөлж, мэдрэлийн эсүүдийн эрүүл идэвхтэй байдлыг дэмждэг юм. Жирэмсэн байхдаа долоо хоногт хоёр удаа тослог загас идсэн ээжүүдийн хүүхдүүд оюун ухаан, хөгжил, зан араншингаараа загас иддэггүй байсан ээжүүдийн хүүхдүүдтэй харьцуулахад хамаагүй илүү байдаг гэдгийг 2007 онд хийсэн нэгэн судалгаа баталж байжээ.
Авч болох хоол хүнс: Туна, яргай, май зэрэг тослог өндөртэй загас, загасны тос. Гэхдээ эдгээр загасыг бүгдийг нь сайтар болгож идэх ёстой, түүхий загас, түүхий загастай сүши идэхээс зайлсхий. Мөн сэлмэн загас, махчин загас зэрэг мөнгөн ус ихтэй загас идэж болохгүй гэдгийг санаарай.Түүнчлэн, ямар ч загас сонгосон долоо хоногт 2-оос олон удаа далайн гаралтай хоол идээд хэрэггүй.

2. Йод
Биднийг бага байхаас йоджуулсан давс ой ухаан сайжруулна хэмээн сургаж, хэрэглүүлж өсгөсөн нь оргүй зүйл биш юм. Йод нь бамбай булчирхайн гормонуудыг ялгаруулахад тусалдаг бөгөөд эдгээр гормон нь өөрөө тархины хөгжилд нэн чухал үүргийг гүйцэтгэдэг. Йодыг хангалттай хэмжээгээр хэрэглэсэн эхээс IQ өндөртэй хүүхэд төрдөг гэлцдэг.
Авч болох хоол хүнс: Тараг, цангис, үнээний сүү, чанасан өндөг
3. Төмөр
Цусан дах төмрийн хэмжээ чинь сайн байх тусам, хүүхдийн тархинд хүчилтөрөгчийг хангалттай хэмжээгээр зөөвөрлөх болно. Харин хүчилтөрөгч=тэжээл юм. Жирийн жирэмсэн эх өдөрт авах төмрийнхөө хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байдаг бол төмөр дутагдлын цус багадалттай ээжүүд үүнээс ч илүүгээр хэрэглэх шаардлагатай гэсэн үг. Умайд хүчилтөрөгч сайн очиж чадахгүй бол хүүхдийн өсөлт хөгжил болон IQ-нд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Тиймээс төмрөөр баялаг хоол хүнс, пренатал витамин хэрэглээрэй.
Авч болох хоол хүнс: Бууцай, тахианы өөхгүй мах(ГМО-гүй тахиа сонгох нь чухал)
4. Холин
Холин бол тархины ой санамжийн хэсгийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэгмикро шимт бодис юм.
Авч болох хоол хүнс: Өндөг. Жирэмсэн эх өдөрт хоёр өндөг идвэл холиныг хангалттай хэмжээгээр авч чадна. Зөвхөн холиноос гадна өндөг нь уураг болон амархан шимэгдэлт төмрөөр баялаг учраас хүүхдийн тархины хөгжилд давхар сайн нөлөөтэй юм. Гэхдээ өндгийг түүхийгээр нь биш сайтар болгож идэх хэрэгтэй. Өндөгнөөс гадна гахайн утсан мах буюу бейконд холин өндөр хэмжээгээр агуулагддаг ч боловсруулсан бүтээгдэхүүн бусад талаараа сөрөг нөлөөтэй учраас жирэмсэн эхчүүдийг идэхийг зөвлөдөггүй.
5. Уураг болон антиоксидант
Жирэмсэн эхчүүдийн бие секундэд л хэдэн сая мэдрэлийн эсүүдийг шинээр бий болгож байдаг. Тиймээс л бид тэгж их ядардаг юм шүү дээ. Тэдгээр эсүүдийг сайн үйлдвэрлэхийн тулд биеэ уургаар сайтар хангах ёстой. Мөн ургийн мэдрэлийн эсүүдийг чөлөөт радикалуудаас хамгаалагч антиоксидантыг ч дурдахгүй өнгөрч болохгүй.
Авч болох хоол хүнс: Өдөрт дор хаяж 1 аяга органик тараг ууж биеэ уургаар хангаарай. Мөн улаан мах, өндөгнөөс ч давхар авах хэрэгтэй. Харин антиоксидантыг нэрс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, цангис, хад зэрэг жимсгэнээс хамгийн ихээр авч болно.
6.

Хийх зүйлс

Дээд зэргийн тайван бай
Стресстэй ээжтэй хүүхэд ч бас стресстэй тархитай болдог. Стресс нь ургийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй кортисол гормоныг ихээр ялгаруулдаг бөгөөд эхэс түүнийг шүүх гэж оролддог ч хангалттай сайн шүүж чаддаггүй билээ. Зарим судалгаан дээр жирэмсэн байхдаа өндөр стресстэй, уцаартай, бухимдалтай байсан ээжүүдийн хүүхэд бусдаасаа арай бага IQ-тэй байдгийг ч нотолсон байдаг. Тиймээс маш тайван, амгалан, тогтвортой сэтгэл санааг хадгал. Агаарт гарах, уянгалаг намуухан хөгжим сонсох, зураг зурах, тоглоом тоглох, хөлөө бүлээн усанд дүрэх зэрэг стрессийг арилгах зүйлсийг тогтмол хийж байгаарай.

7. Хүүхэдтэйгээ байнга харилцан ярилц
Ураг 4 сартайгаасаа эхлээд дуу чимээг ялган таньж эхэлдэг. Тиймээс энэ үеэс л эхлэн тэдэнтэйгээ өдөрт хэд хэдэн удаа яриа өрнүүлж, хайртай дотны хүмүүсийнх нь хоолойг сонсго. Энэ нь хүүхдийг ээжийнхээ хэвлий дотор байхдаа ч “тархиа ажиллуулахад” нь туслах бөгөөд IQ-г өндөрсгөж, хэлний хөгжлийг сайжруулдаг.
Хүүхдийн хөдөлгөөн мэдэгдэж эхэлсэн цагаас энэ нь илүү сайн анзаарагдах болно. Учир нь хүүхэд өмнө нь олон удаа сонсож байсан дуу эсвэл хоолойгоо сонсохоороо хариу үйлдэл үзүүлж байгааг чи мэдэрнэ.
Хүний, ялангуяа ээжийнх нь дуу авиа хүүхдийн хэлний хөгжлийн анхны хичээл болдог. Тиймээс хүүхэддээ жирэмсний 4 сартайгаас нь эхлэн тогтмол үлгэр уншиж өгч байвал эх өөрөө ч тайвшрахаас гадна хүүхдэд хэлний давтамжит авиа зүй, дуудлагын талаар ойлголт өгч тархиных нь хөгжлийг дэмжих болно. Ингэж үлгэр сонссон хүүхэд бусдаас илүү хурдан хэлд ордог юм шүү.
8. Хүрэлцэхүйн хүч
Хүн гэдэг ямарваа зүйлд хариу үйлдэл үзүүлэх замаар хөгжиж байдаг. Энхрий үр чинь хэвлийд 8 долоо хоногтойгоосоо авахуулаад ээжийнхээ гэдсэндээ хүрч байгааг багахан хэмжээгээр мэдэрч эхэлдэг. Хүүхэддээ байнга хүрэх нь тэдэнтэй холбоо тогтоох арга хэлбэр бөгөөд тэд ээжийнхээ гарын дулааныг мэдэрмэгцээ тайвширч, хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь тэдний мэдрэхүйг хөгжүүлж, тархийг нь дасгалжуулж байна гэсэн үг юм.
9. “Моцарт”-ын нөлөө
1993 оноос хойш эхийн хэвлий дэх хүүхдийн тархинд үзүүлдэг “Моцарт”-ын нөлөөний таллаар эрдэмтэд шуугиж байна. Зарим судлаачид гэдсэнд байхдаа Моцартын хөгжмийг тогтмол сонссон хүүхэд суутан болдог хэмээн батлахыг оролддог. Хэдий энэ нь тийм ч “шинжлэх ухаанч бус” гаргалгаа боловч сонгодог хөгжим сонсгох нь хүүхдийн дуу авианы, хэлний хөгжилд эерэгээр нөлөөлж тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг нь нэгэнт нотлогдсон зүйл билээ.
Сонгодог хөгжим хүүхдийг гоц ухаантан болгоно гэсэн хүлээлт тавих хэрэггүй. Гэхдээ сайнаар нөлөөлнө үү гэхээс муугаар лав нөлөөлөхгүй нь үнэн юм. Хүүхэд гэлтгүй, том хүмүүс ч сонгодог хөгжмийн нөлөөнд анхаарлаа сайн төвлөрүүлж, тархиа сайн ажилуулж чаддаг. Учир нь сонгодог хөгжимний тархинд үүсгэдэг “зам” нь бидний учир шалтгааныг хөөн бодож, логик гаргалгаа хийдэг “зам”-тай ижил юм. Тиймээс л рок, поп хөгжим гэхээсээ илүү Бах, Бетховен, Моцарт нарын бичсэн илүү “цогц бүтэц”-тэй хөгжмийг сонсгох нь дээр.
Хөгжим сонсгох, үлгэр ярьж өгөх зэрэг идэвхтэй үйл ажиллагааг өдөрт 10-15 минутын мөчлөгтэйгөөр 1-2 удаа л хийж, тархийг нь өдөөж өгөхөд хангалттай гэж үздэг. Учир нь үүнээс ихдүүлвэл хүүхэд хэт өндөр ачаалал авах магадлалтай. Бусад үед нь сайтар амарч, тайвширч, сайн хоол идээрэй.
Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(629)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: и.   2016-03-01
Eregtei huuhedtei bolh eseh ni er hunii uriin shingend bgaa Y хромосом aguulsen er es bgaa esehees hamarna shuu dee. nuhurt chin tiim sperm ogt bdgui esvel tiim er esiih ni hudulguun saarsan bol eregtei huuhedtei bolh bolomjguieee harin uriin shingeniig avch ugaagaad centrifugedeed yalgaj zohiomol ur togtoolt hiilgej uzj bolhiim. yadjil ehnii eeljind nuhuruu shinjluul dee

Зочин: Ээж.   2016-02-28
Болоочимэгт:onmeda.de орохоор эмэгтэйчуудийн хуанли бдаг хунээр орчуулуулаад оорийнхоо биеийн юмны хаунлийг хотол.Би лав охинтой болмоор бсан бутсэн.

Зочин: bolorchimeg.   2016-02-27
huutei bolohiin tuld tuluwluj bolohu

Зочин: bolorchimeg.   2016-02-27
huutei bolohiin tuld tuluwluj bolohu

Зочин: lllllllll.   2016-02-24
uuuuu tegvl nadaas 0 IQ tai hvvhed garahaar ih stresstei bsn zvgeer l 1 nas 8 sartai barag l held orjiin undug chn diatizt bolgochdgiin bnle shd

Зочин: n.   2016-02-24
kkkk gots uhaantai gegddeg huuhduud 20 nas garaad irheeree setgeliin daramtand orj antisocial tendency ih uzuulj depressd iheer ordg buguud neelt hiih ni tun hovor bdgiig sayahan sudalgaagar notlson bnlee shyy

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com