ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бүсгүй хүн бүүвэй аялах учиртай

Гэр бүл  | 2016 / 02 / 10

Бүүвэйн дуунаас хүний хүмүүжил эхэлдэг гэлцдэг нь хоосон үг биш юм. Сонирхолтой жишээ дурдвал, дутуу төрсөн нярайд өдөр бүр бүүвэйн дуу сонсгоход илүү түргэн өсдөг болохыг анагаах ухааны практик баталжээ. Мөн хэвлийдээ бойжиж буй хүүхдэдээ бүүвэйн дуу байнга аялж өгсөн бүсгүй хүн хүндрэлгүй амарждаг байна. Бүүвэйн дуу аялж буй хүүхдийн зүрхний цохилт хэвийн тогтвортой байдалд ордог тул хэвлий дэх хүүхэд хүчилтөрөгчөөр илүү сайн хангагддаг нь тогтоогджээ. Үүнээс харахад бүүвэйн дуу дуулах нь эх хүүхэд хоёулаа амьсгалын зөв дасгал хийж буй хэлбэр юм.

Бүсгүй хүн бүүвэй аялах учиртай

Бүүвэйн дуу аялж дуулахгүй гэдэг, өөрийн дуулах авьяасанд эргэлздэг эмэгтэйчүүд олон байдаг. Хүүхдэд ээжийнх нь дуу хоолой бүхнээс илүү сайхан төдийгүй, бүүвэй нь муухай авиа гаргах боломжгүй тийм агуу ид шид агуулсан дуу билээ. Тиймээс хүүхдэд хөгжмийн сонсгол, мэдрэмжийг суулгахын тулд ямар ч байсан аялаад, дуулаад байх хэрэгтэй ажээ. Ямар ч ээж хүн бүүвэй хэрхэн аялах вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Эмээгийнх нь юм уу дуучны дуулсан бүүвэйг сонсгох нь тийм ч үр дүнтэй биш. Хэвлийдээ тээж төрүүлсэн эх хүн нь зайлшгүй өөрийн хоолой сэтгэлээрээ дамжуулан чанга, хахирган бус намуун зөөлнөөр аялах нь хүүхдэд тустай.

Ер нь хүүхэд мэндэлсний эхний саруудад эхийн хайр энхрийлэл, аядуу намуун дуугаар өхөөрдөж “ярих” хоолой тун чухал байдаг. Өхөөрдөн, энхрийлэх үг, бүүвэйн дуу нь хүүхдэд заадаг төрөлх хэлнийх нь эгшиг авианы талаарх анхны хичээл юм. Нялх балчир хүүхэд хэдийгээр үгийн утга учрыг ойлгохгүй ч гэсэн хүний амьсгал, зүрхний цохилттой адил бүүвэйн дууны нэгэн жигд айзам хэмнэл нь хүүхдийг өсөж томрох тусам авиа эгшгийн хөг, айзам хэмнэлийг мэдрэх, үг хэллэгийг тогтоож, утга агуулгыг ухаарах, өгүүлбэр дэх үгсийн байрлалыг мэдэх зэрэгт ихээхэн тустай. Бүүвэйн дуу хүүхдийн айдас хүйдэс, сэтгэл зүйн сөрөг хандлагаас хамгаалах найдвартай хамгаалалт болдог. Эхийн дуу хоолойгоор дамжуулан хүүхэд хэвлийд ээжтэйгээ хамт байгааг мэдэрч “найдвартай хамгаалагч”-ийнхаа дэргэд айж цочилгүй унтаж тайван амарч чадна.

Ерөөс бүүвэйн дуу нь дом шившлэгийн шинж чанартай билээ. Болгарын сэтгэлзүйч, эмч П.Рандев бүүвэйн дуу хүүхдийн зан төлвийн цаашдын хөгжилд ихээхэн сайн нөлөөтэй гэж үзсэн байдаг. Германы Геттингений их сургуулийн эрдэмтэд ч бас насанд хүрэгчдийн дунд туршилт хийхэд дээрх үзэл нотлогдсон байна. Бүүвэйн дууны энхрий, ялдам үг, жигд намуун аялгуу, бүүвэйлэх аажим хөдөлгөөн нэгэн хэмнэлээр давтагдсаар, ээжийн эелдэг зөөлөн харьцаатай хослон хүүхдийн сэтгэлзүйг тайтгаруулан, төлөвшүүлэх онцгой нөлөө үзүүлдэг ажээ. Гэвч ямар ч тохиолдолд сарны гэрлийг нүүрэнд тусгах, сарны гэрэл туссан газарт хүүхдийг бүүвэйлж унтуулахыг цээрлэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Хэл яриа ойлгохгүй ч таны хүүхдэд л зориулагдсан бол зарим бүүвэйн дууны үг нь цөөн байсан ч болдог боловч харин хөг аялгуу, айзам хэмнэл нь цөм онцгой үүрэгтэй байдаг. Монгол эх хүн хүүхдээ өлгийдөн бүүвэйлэхдээ “бүүвэй, бүүвэй” эсвэл “бааван, бааван” гэж ганц нэг үгийг аялгуулан, олон удаа давтдагаараа бусад орны бүүвэйн дуунаас онцлогтой. Мөн зөвхөн унтуулахдаа биш, хүүхдийг уурлах уцаарлах үед нь тайвшруулах зорилгоор жигд тайван аясаар бүүвэй бүүвэй хэмээн аялгуулан дуулдаг нь ч бидний бүүвэйн дууны онцлог юм.

Эх сурвалж: Түвдэнпэлжээлин хийдийн цаг улирлын бичгээс

Эх сурвалж: Түвдэнпэлжээлин хийдийн цаг улирлын бичгээс
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(732)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: yh yostoin boloo.   2016-03-29
sain baitsgaanu onoodop bi ta bvhend oopiin ongopson haranhui amidraliin tuhai yrh gjn en talaar urdan hend j yrj bgagv bolhoop setgel dotop vrgelj bodogdood nmg butsad ter ved mn awaajih gj bga yum shig es vgv bol nmg ulam hargis bolgood bn bi har bagaasa l eejigee dagj ywsar bgad mngnii vne tseniig mddeg bolson manai aaw arhi uudag bvvr maash ih tgd eejig mn aimp zodoj darmtaldag bsan ter bvgdiig haraad setgel mn zvsegdeh met boldog bsan vrgelj aidastai amidralar odiig hvrjiin bi dre 2 ahtai tom ah min aawiig bas l zodon bi vrgelj busdiin ewiig oloh gj bondgondg aaw opoi yh bol agaa yh bol ejig mn zodh boluu geel aawiga sogtu irvvl argdaal eej aawdaa bas ahnarta yopn l hvnd nulimsa vzvvlehgv 20 hvrjin busdaas vrgelj nutsar gants hoyp nulims duslulj l ywdag ghde henj nmg iim amidraltai gj meddggv mi nzud nmg bolomjiin ailiin erh ohin gj boddog surguul ruuga ywhad aaw surguuliin urd untaj bn bi nuugdaj bgad hjele tasdan barin aawiga chireed gerlvge ywna tod udalgv bi 9 angia togsson honhnii bayrar aaw bas l sogtu olon hvhdiin dund ird nmg vnssen bi vnher ichsen hernee bayrlsan mi aaw arhi uudag ch gsen nda hairtai gj dotroo bodn oopigo zopigjuulsan ym 10 jild opd ger bvleese hol ywj surhar bolsiin tend boloh bvtehgv hvhdvvdtei nileed ihl xzvhen hvhd bolj huwirj bsnaa opo mdsen hernee nz gdg zvild itgn tedniig ophidoggv blaa minii surlagch muudsaar 11 t opood anh ergtei hvhdtei verhej vzej bsiin bid hoypj 7j honolgv salsiin uchirana nda setgeltei bish nadtai untahal setgeltei bsiim bi setgeleer unan nzudtga hodoo garj nargin gd ulzaw ted j hden zaluustai tgd ter opoi manai nzuud bvgd tasarch ngoo zaluuchuud n minii nvden deer bichileg hiin nzudig mn hvchindsen bij barag ugaagv tednees guij bn btiildee geel uiln ter haranhui aimar shoniig barsiin bi l nzudinha omno tvmen buruutai hemeen odiig hvrtelm opiigop zvhej irsen getel ter bol zvgr tednii ndar tglson togfloom bsniig say l bi mdlee ted ndtai verhsen hvhd bvrd l nmg muulj salgadag yg odo bi olon hvneer hvreelvvlsenj mash iheer gantsaardadag setgel ng l hooson chin setgelin nz j bhgv ghde bi hudlaa sehrvvn zowj vzeegv vrgelj jargaltai bdag ym shig l dvr esgdg ta bvhen mi amidralaar amidrch vzeegv bolhoop yjij oilgson dutuu l oilgoh bh ghde nmg oilgoj zowolgoo ogno gdegt itgj bn bi tsashda yj amidrahaa j oilgohgv bn nasara iim huramj bn gjv nmg baigagar mn hairlah hvn garj iph boluu geel

Зочин: деми.   2016-02-15
Уг нь ямар ч эмэгтэй хүн хар аяндаа л зөнгөөрөө хүүхдээ бүүвэйлдэг. бусдаар заалгах ч хэрэг байхгүй. Бүүвэйн дуу сонсч өссөн хүүхэд хамаагүй энэрэнгүй сайхан сэтгэлтэй болж өсдөг. Гэтэл одоогийн залуу эхчүүд бараг бүүвэйлэхгүй юмаа. Эмээ ээж нар нь сайн хэлж өгч баймаар байна.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com