Хүн төрөлхтөний мөнхийн сэдэв гэгддэг хайрын тухай олон уран бүтээл тайз, дэлгэцнээ амилсан байдаг. Тэрхүү бүтээлүүдийг Гэгээн хайрын баяраар хайрттайгаа хамтдаа үзвэл бүр ч сэтгэл хөдлөм шүү дээ. Доорх кинонуудаас сонгож татаад 14-ний орой ромнатик болзоог гэртээ бүтээгээрэй.
Roman Holiday (1953)
Ордноосоо оргосон гүнж хотоор зугаалж яваад нэгэн нууцлаг сурвалжлагчид сэтгэл алдарна. Тэдний хайрын түүх энгийн бөгөөд сэтгэл догдлом. Магадгүй чи үзэж байсан байх. Гэхдээ хайртай хүнтэйгээ хамтдаа үзэж байсан уу?
Lady and the Tramp (1955)
Ахайтан бол гэрээсээ гардаггүй эрх, танхи нохой. Харин тэнүүлч бол эзэнгүй, гудамжных ч гэлээ ухаалаг, хөгжилтэй. Бие биенээсээ амьдралын утга учрыг ойлгодог. Та хоёр хүүхэлдэйн кинонд дуртай бол Валентины үдэш энэ кино яг тохирно.
Love story (1970)
Хос хоёр бие биедээ чин сэтгэлээсээ хайртай. Тэд хамтдаа байхдаа хамгаас жаргалтай. Тэдний хооронд ганцхан асуудал байдаг нь баян ядуугийн ялгаа юм.
Ghost (1990)
Хамтдаа керамик ваар хийдэг хэсгийг нь хамтдаа үзнэ гээд төсөөл дөө!
Pretty woman (1990)
Өө, “Хөөрхөн хүүхэн” минь. Үзэх болгонд догдолж, аз жаргалтай төгсгөлийг чинь харахдаа баяртай байдаг шүү.
The Bridges of Madison County (1995)
Ганцаардмал гэрийн эзэгтэйн гэрт нэгэн гэрэл зурагчин зочлон ирнэ. Зурагчин дөрөв хонох бөгөөд энэ хугацаанд тэдний хайрын түүх өрнөх болно.
Titanic (1997)
Бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны жагсаалтанд байх учиртай, яах аргагүй сайхан бүтээл гэдэгтэй санал нэг байгаа биз дээ?
Shakespeare in Love (1998)
16- зууны сүүлчээр залуу зохиолч Вилльям Шекспир “Ромео болон далайн дээрэмчний охин Этэл” тоглолтынхоо бэлтгэлийн үеэр жүжигт нь тоглож байсан нэгэн залуу бүсгүйд дурладаг. Тухайн үед эмэгтэй хүн тайзан дээр гарч болдоггүй байсан учир бүсгүй эрэгтэй хүний хувцастай театрт ирдэг байжээ. Дурласан Шекспир ямар байдаг бол?
Love actually (2003)
Зул сарын баярын өмнөх өдөр болон Валентины баярын үеэр хайраа олж байгаа хосуудын талаар өгүүлнэ. Шинэ жилээр үзэхэд үнэхээр гоё.
Up (2009)
Сайхан хайр, нэг нэгэндээ өгсөн амлалт, итгэлий тухай өгүүлэх шилдэг кинонуудын нэг яах аргагүй мөн. Эхний 15 минутыг би анх үзээд уйлж байсан шүү.
Сэтгэгдэл (4) | Хэвлэх | Үзсэн тоо: 26284 | | | |
Өмнөх мэдээлэл Энэ хавар шинээр турших, үсний 3 стиль |
Дараах мэдээлэл Дэлгүүр хэсье: Валентинаар хайртдаа өгч болох 10 бэлэгний санаа |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
yyy-д, Сэтгэлийн үгтэй захиа махиа хэрэггүй шүү. Жинхэнэ creepy санагдана. Зүгээр хөөрхөн бэлэг, баярын мэнд хүргэсэн үгтэй байхад л болно шд. Тэгээд л холбоотой байдаг болоод л аяндаа болношдэээ.