ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ярилцах сэдэв: Хэрвээ чи 38 насандаа эмээ болчихвол яах вэ?

Гэр бүл  | 2016 / 02 / 04

“Охин минь, гэдсээ чирээд ирэх вий!” эсвэл “Хүний охиныг зовоочих вий” гэж өсвөр насандаа яваа хүү/охиныхоо төлөө байн байн санаа чинь зовдог. Гэтэл нэг өдөр үнэхээр 2 зураастай тест чамд үзүүлбэл яах вэ? Түүний хувьд ээж/аав болоход харин чиний хувьд эмээ болоход арай л эрт байдаг...

Ярилцах сэдэв: Хэрвээ чи 38 насандаа эмээ болчихвол яах вэ?

- Би өөрөө эрт ээж болсон болохоор эрт эмээ болох өндөр магадлалтай хүн дээ. Ийм мэдээг анх сонсоод “Энэ жаахан амьтад яаж өөрсдөөсөө гадна өөр хүнийг авж явна даа” гэж санаа зовох байх. Бас тэднийгээ залуу насныхаа эрх чөлөөг бага эдлэх нь гэж харамсах байх. Би ийм эрт эмээ болмооргүй байна ч гэх байх. Гэхдээ л хамаг чадлаараа туслана даа. Тэгээд тэр жоохон амьтан гараад ирэхээр хайлж урсаад хачин юм болох байх. За аягүй бол хамгийн бага хүүхдээ ачтайгаа хамт төрүүлэх гээд бас цодгор ч байж мэднэ ккк. Амьдрал өөрөө баян хойно. (28 настай 3 хүүгийн ээж Д)
- Өөрийнхөө хүмүүжүүлж зааж сургасан үрдээ итгээд, шийдвэрийг нь хүндэтгэнэ дээ. (25 настай 1 охины ээж Б)
- Ямар хүнтэй гэрлэх гэж байгаа эсвэл эцэг нь байгаа эсэхээс хамаарна. Миний төрсөн эцэг ээжийг минь жирэмсэн болгоод хаяснаас бидний амьдрал үнэхээр хэцүү өнгөрсөн. Ээж маань ч би ч зовсон. Харин охиндоо тийм зүйлийг амсуулж чадахгүй гэж боддог. Тийм болохоор аль болох эрт жирэмсэн болохгүй байх тал дээрээс нь анхаарч, зөвлөнө. Эцэггүй хүүхэд төрүүлэхээр болбол гаргасных нь дараа би хүүхдийг нь өөр дээрээ авах байх. Хэрвээ гэрлэнэ гэвэл буянаараа болог дээ. (32 настай 2 охины ээж С)

Харин чиний хувьд ямар байх вэ?

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(446)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zochin.   2016-03-07
манай ээж 42той л доо. Харин би 23тай. Гэтэл жирмээ болцон байнаа. Үнэнхүү залуухан эмээ болох гээд байна ээж маань хэхэ. Жирэмсэн болсон гэдгээ хэлэхээсээ санаа зовоод байх юмаа бүр.

Зочин: tanya.   2016-02-29
Harin ch goyshd. Minii eej namaig ih zaluudaa gargasan bolohoor bi ueiinhneesee yamar ch ovorguishd. Yagaad gevel, anhnii geniin ugugdul ni zaluu hun shu de. Tiim bolohoor bi eejeeree baharhdag. Ter ued biologiin etsegees maani eej jiremsen baihdaa hariltsaagaa tasalsan ch gelee namaig eruul saruul bas saihan usgusund ni bayarlaj yawdagaa.

Зочин: Таны нэр.   2016-02-23
Huuyee ymar muuxai hun bee zawaan zalitai bhdaa yadag ym be! Harin ch aliw hongon shingen dr huuhdee haruul, ur achaa ooriin garaar osgono gdg shtee Haha tgd zali gargaad jiremsen bolson hereg uu?? Arai ch iim sorog uzeltei bj bolohgui bhaa Harin ch huuhduud ni bugd tusdaa garsan hogshidod huuhduud ih hani boldog

Зочин: Khongorzul T.   2016-02-18
Энэ ёстой сонин сэтгэгдэл байна даа. Эрт хүүхэд төрлүүсэн хүн аймаар зальтай заваан гэнэ үү? Бэлэн хүүхэд өсгүүлээд авдаг ч гэх мэт. Бас их зэвүүн гэх мэт. Ээж аавынхаа туслалцааг авах буруу гэж ойлгох уу? Ээж ааваараа өсгүүлсэн хүмүүст атаархаад байгаа юм уу, аав ээжтэй байгааг буруутгаад байгаа юм уу? Энэ өөрөө ямар гээчийн хачин жигтэй, өөрөө хүнээс төрөөгүй ч юмуу гэмээр хүүхэн юм... лүл

Зочин: Таны нэр.   2016-02-15
iim ert huuhed gasrgasan humuus chini aimaar zalitai oorsdoo huuhdee osgodoggui etseg eheeree osguulchihdeg yum. ih zawaan. oorsdoo gargaad oorsdoo osgood yavbal ch hamaa alga. Yalanguya nastai aaw eejtei bol tegeed huuhdee tomrood ireheer genet huuhedteigee sanaad hogshin hunii yariatai bolgohgui geed avchihna. belen huuhed osguuleed avchihna. ter huuhdiig huurailj asarch barag uzelguigeer. ter n zewuun. oorsdoo osgoh n huuhded ch chuhal.

Зочин: tuuguu.   2016-02-13
bi eejiigee 39tei bhad n emee bolgoh dohoj bsan ym. bi ooroo bol toruulne l gd zutgechihsen bsan ym thdee avhuulchihsan l daa. minii eejid tuhain ued ih l hund sangdaj bsan bh gj bodogddog ym. minii eej ooro nmg 20toi bhdaa toruulj bsan. ooroo ih ert toruulj bie setgeliin zovlon amssan blhr nmg bitgii zovoosoi gsendee l ih eserguutsen bh. bi odooch hurtel avhuulsandaa haramsdag. harin eej maani yadgiig mdkuee ih dotogshoo hun l dee. tmees zalu ohiduudtai eejuud maani ohidtoigoo neelttei bh heregtei gj bddog.

Зочин: Hhh.   2016-02-05
43 taidaa dunguj shine eej boloh gej bhad.

Зочин: jjjjjjj.   2016-02-04
Miniii huvid bi eejigee ih ert emee bolgoh shahsan dungj 16han nasandaa harn eej mn 36tai bsn ghdee bi awhuulchihsan ternesee bolood 4nch udaa hagalgaand orood aw eejiigeee ih zowoosondoo zunduu ch uiluulj zunduu uilsandaa odoo eej mini joohn huuhed harah bolgondoo gargasan bol iim huurhun gj ireed l yridg yum ter ued ni yg l zurh zusegdeh shig boldog yum ohiduudtaigaa sain oir dotno bgarai

Зочин: indra.   2016-02-04
Minii huvid iim zaluudaa emee boloh magadlal undur. bi odoo 33-tai, huu maani 12-tai. tegeheer 5 jiliin daraa emee bolj boloh l bh. huuhdiig ni avhuulahguigeer hoorondoo asuudaltai bol ter huuhdiig uuriin ner deer avaad, hervee suuhaar baival saihan zuvluud yavchihna daa. minii huu chini eejiinhee anhnii jiremslelt, anhnii turult bolohoor tsag hugatsaa unguruhiin hereer amidraliin mini utga uchir boldog bolohoor zuulun bas huleetstei huleen avna daa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com