ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Шинэ бизнес эхлүүлж байгаа бүсгүйчүүдийн гаргадаг 12 түгээмэл алдаа

Ажил & Мөнгө  | 2016 / 02 / 01

Чиний “хувиараа” хийж байгаа зүйл юу ч байж болно. Гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирэх, онлайн дэлгүүр ажиллуулах, эмнэлэг нээх, вебсайт гаргах гээд л... Аль ч төрлийн жижиг бизнесийг эзэмшигчдийн гаргачих гээд байдаг 12 алдааг нэрлэлээ. Үүнийг уншиж өөрийн мөрөөдлийг эрсдлээс хамгаалаарай.

Шинэ бизнес эхлүүлж байгаа бүсгүйчүүдийн гаргадаг 12 түгээмэл алдаа

1. Бизнес модел дээрээ сайн ажиллалгүйгээр түрүүлж өрөнгө оруулалт хийх
Мөнгө чинь юу луу орж, юугаар дамжиж, яаж эргэж гарахыг мэдэлгүйгээр сохроор хөрөнгө оруулалт хийн шууд “ажилдаа орох”. Зөвхөн бүтээгдэхүүний тоог зарагдах үнэд үржүүлэн гаргасан барагцаа тооцоололдоо найдаж сэтгэлийн хөөрлөөр эхлүүлснээр бизнес чинь эхний хэдэн сарын турш амжилттай тогтож болох ч, удалгүй эргэлдэх хөрөнгөгүйн улмаас ганхах аюултай.

2. Хэрэглэгчдийн хүсэлд тулгуурлахгүй байх
Чи дотроо ямар ч гайхамшигтай зүйл төсөөлж байж болно. Гэхдээ түүнийг чинь худалдан авахыг хүсдэг хүн бий юу? Чиний сэтгэлийг хөдөлгөж байгаа тансаг эсвэл өвөрмөц зүйл нь бусад хүмүүсийг мөнгөө төлөх сэдлийг төрүүлэхээр хүчтэй биш байж болно. Хангагдаагүй хэрэгцээн дээр тулгуурлах нь хэзээд аюулгүй шийдэл байдаг. Жич: Хэрвээ чи “Хүмүүс юу хүсэж байгаагаа мэдэхгүй байгаа” хэмээн зоригтой хэлээд iPad-ыг гаргасан Стив Жобс шиг өөртөө итгэлтэй нэгэн л биш бол шүү дээ.

3. Салбар бизнесийг яаран эхлүүлэх
Анхлан эхлүүлсэн гол бизнесээ тухайн цаг мөчид нь тултал нь явуулалгүйгээр, салбар бизнес рүү хошуурах нь дөнгөж босож ирэх гэж байсан зүйлийг чинь буцаагаад унагаах эрсдэлтэй. Бат бөх суурьтай болсон цагт нь, нэгэнт тогтворжсон цагт нь салбарлуулаарай.

4. Цэвэр ашигтаа биш орлоготоо анхаарал хандуулах
Орлого хэдий чинээ их олж байсан ч эргээд бизнесээ тордох цэвэр ашгийг гаргаж чадахгүй зардалдаа өгөөд дуусаад байвал чамд нэг байрнаасаа хөдлөхөд хэцүү байх болно. Зарим буруу тооцоолсон бизнест орлого нь ихэссэн ч ашиг нь дагаад ихсэхгүй байх тохиолдол ч бий. Тиймээс санхүүгийнхээ тооцооллыг орлоготоо биш цэвэр ашигтаа тулгуурлан гаргаж, түүнийг ихэсгэх дараа дараагийн алхмуудыг төлөвлө.

5. Маркетингийг хөрөнгө оруулалт биш илүүц зардал гэж харах
Маш олон бизнес эрхлэгчид энэ алдааг гаргадаг. “Сайн бараа өөрөө өөрийгөө сурталчилдаг” гэдэг үг үнэний ортой ч, маркетинг үгүй бол харанхуй өрөөнд нүдээ анивчихтай адил хэн ч чамайг олж анзаарахгүй гэдгийг санаарай.

6. Өөр салбар луу системгүйгээр тэлэх
Нэгэнт тэлэлт хийх цаг нь болсон байж болох юм. Гэхдээ одоо байгаа бизнестээ тулгуурлан системтэйгээр эхлүүлэлгүй, ахин 0-ээс нь эхлэх зүйл рүү яаран ороод хэрэггүй.

7. Ажлуудыг хуваарилахдаа цаг алдах
Гарч ирсэн ажлуудыг гялс гялс хуваарилж сур. Зорилгыг зорилт болгон задлах, зорилтыг ажлын жагсаалт болгон тараах, аль болох шат дамжлага багатайгаар тохиромжтой хүмүүст нь хуваарилах зэрэг ажилд “зууранги” байдлаар хандаж болохгүй. Ажил урагшлахгүй.

8. Хэрэглэгчдэд өвөрмөц санал тавихын оронд салбарын жишгийг дагах
Шинэ жишиг тогтоогдох тэр цаг мөч хүртэл л хуучин жишиг амьтай байдаг. Дагах биш, шинээр бий болгоорой.

9. Гол бизнесээсээ сатааран “гялалзсан” боломжууд луу хошуурах
Чамайг гол бизнестээ анхааран завгүй ажиллаж явтал хэн нэгэн “Цаана чинь ахиад сарын ...-ыг олох сайхан боломж байна” гэж хэлнэ. Тэр нь ихэвчлэн түр зууртаа ашиг авчрах, үндсэн бизнесийг чинь ахиулахгүй мөртлөө түүнд тавих анхаарлыг чинь сарниулах зүйлс байдаг. Болж өгвөл зам зуурын юманд оролгүйгээр, анх эхлүүлсэн юмаа томсгох ажлыг хийгээрэй.

10. Бизнес дээрээ ажиллахын оронд бизнес дотроо ажиллах
Бизнесийнхээ өдөр тутмын процессуудад оролцож явсаар нэг мэдэхэд бизнесээ өөрийг нь орхигдуулсан байх нь бий. Дотор нь биш дээр нь ажиллах нь энтрепренёрын хийх гол зүйл гэдгийг үргэлж санаж үүнд цаг зарцуулаарай.

11. Жижиг амжилтуудыг тоолгүй өнгөрүүлж, зөвхөн асуудалд төвлөрөх
Сарын хамгийн өндөр борлуулалттай өдрийг зарлан тунхаглаж, үүнийг хийсэн ажилтныг шагнан урамшуул. Жижигхээн төслийг дуусгасны дараа ч хундага тулгах хэдэн минутыг гарга. Зөвхөн асуудалд төвлөрснөөр хамтран ажиллагчид чинь эрч хүчээ шавхаж дуусах болно.

12. Урьдчилсан маркетинг хийхгүй байх, маркетингийнхаа үр дүнг тооцож үзэхгүй байх
Ямар нэг өдөрлөг зарлах гэж байгаа бол түүндээ сар гаруй хугацааны өмнөөс бэлдэж, урьдчилсан маркетингийг эртнээс эхлүүл. Цагийг нь тулгаж зарласан зүйл дэмий зардал болох нь олонтаа. Мөн маркетингдаа нэгэнт мөнгө зарцуулж байгаа бол түүнийхээ үр дүнг бүртгэж, сайжруулж яваарай. Тэгдэггүйн улмаас зарим компаниуд улиг болсон үр дүнгүй сурталчилгааны аргаа ахин дахин ашигласаар байдаг.

Чамайг чиний төсөөлж ч байгаагүй гайхамшиг хүлээж байгаа шүү! Зүтгээд байж дээ.

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(797)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com