ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би дипломоо хэрхэн амжилттай бичсэн бэ?

Боловсрол  | 2016 / 01 / 27

Хаанаас нь эхлэхээ мэдэхгүй юм. Тиймээс үнэнээс л эхлэе. Би судалгааны ажил буюу дипломоо 14 хоног хийгээд ангийнхнаасаа хамгийн сайн оноог авч төгссөн. Багш нар маань гарын авлага болгоорой гэсэн тул одоо ахин нэг бүлэг нэмж бичсэн. Гэвч миний ярихыг хүссэн зүйл энэ тухай биш л дээ...

Би дипломоо хэрхэн амжилттай бичсэн бэ?
Зүгээр л бичихдээ, түүнээс өмнө бичих юмсан гэж “шаналж явсан” сар хагасынхаа “зовлон”-г тайлагная гэж бодсон юм. Яагаад гэвэл хэн ч дипломоо бичихдээ юу юуг туулснаа дэлгэрэнгүй ярьж өгдөггүй ба үүний тухай нийтлэл ч үгүй. Харин би нэг бүрчлэн бичих болно. Диплом бичих гэж байгаа, эсвэл бичих хэн нэгэнд хэрэг болох ч юм билүү?

1. Хамгийн эхний асуудал бол дипломын сэдэвМанай сургуулийн хувьд намар сонгуулсан бөгөөд 30-аад сэдэв дундаас өөрийн ажиллаж буй салбараа бодоод, бас бичихэд сонирхолтойг нь төсөөлөөд л надад нэлээдгүй ойр санагдсан нэгийг сонгочихсон юм. Тэр бол “PR-ийн шинэ технологи, хөгжлийн чиг хандлага”. Яг юу хийхээ мэдэхгүй байсан боловч ямартай ч өөртөө их л ашигтайг сонголоо гэж хөөрцөглөөд додигор өнгөрсөн. Шинэ жил боллоо, ажлынхантайгаа амралтаар явлаа, баярлалаа, он гарлаа, гадагшаа хувийн ажлаар явлаа, Цагаан сар боллоо, Март-8 боллоо, миний төрсөн өдөр боллоо, за тэгтэл л асуудал эхэлдэг юм байна. Ангийнхан маань дипломын судалгаагаа хаанаас авч байгаагаа, багштайгаа хэзээ яаж уулзсанаа фейсбүүк дэх групптээ бичээд эхэллээ шүү. Хэрхэн амжилттай хийж байгаагаа бичсэн тэдний постыг харах бүрт зүрхээр нэг л хүчтэй зүйлд цохиулж байгаа мэт мэдрэмж зурсхийх ба тэр болгонд “За яах вэ, 4 сар эхлэхээр л яг хийж эхлэнэ. Гялалзуулна” гэж дотроо бодож суулаа. Үнэхээр юу хийхээ мэдэхгүй л яваад байгаа ч ямартай ч багштай уулзахад ямар нэгэн учир олдож, учиг тайлагдана гэж итгэлээ.

2. Багш Сургуулиасаа шалтгаалаад багш нарын оюутныхаа дипломонд анхаарах хэмжээ нь өөр байдаг юм шиг санагдсан шүү. Дипломын удирдагч багш маань миний сэдвийн талаар маш их мэдлэгтэй, өөрөө хэд хэдэн ном гаргасан “акул” л даа. Гэхдээ бидэнд нэг л ижил давуу болон сул тал бий. Тэр бол бид хоёр хоёулаа энэ чиглэлээр ажилладаг ч бараг л давхар ажил хийдэг мэт гайхалтай завгүй хүмүүс байсанд оршиж байв. Өөрөөр хэлбэл багшид удаан уулзах боломж хомсоос гадна надад байнга араас нь хөөцөлдөж, “чаргууцалдах” нөөц бололцоо байхгүй гэсэн үг л дээ. Гэсэн ч хэнэггүй надад яг л таарсан аргыг багш маань хэрэглэсэн бөгөөд богино хугацаатай гурван удаа, дипломын жинхэнэ хамгаалалтын өдөртэй нийлээд дөрвөн удаа уулзсан билээ. Эхнийх нь өөрийгөө мэдэгдэж, дипломын сэдвээ танилцуулсан 5 минутынх, дараагийнх нь үнэхээр хийнэ гэдгээ амлаж, доторх бүлэг, сэдвүүдээ тохирсон 25 минутынх, гурав дах нь эхний бүлгээ хийчихээд үзүүлсэн уулзалтууд байв. Сүүлийнх эхний хоёроо бодвол урамтай нь аргагүй бүтэн цаг үргэлжилсэн ба багш ахин “амьд” уулзалт хийхгүй гэдгээ хэлээд бүрэн дипломоо мейлээр явуулахыг тушаасан юм. “Юу байсан юм бэ? Нэг л хоногийн ажил ш дээ” гэж намайг урамшуулаад багш ажил руугаа яаран гарч одлоо.

3. Бичээд эхэлчихсээн... Би уг нь тийм ч муу оюутан биш л дээ. Зүгээр л цаг нь тулаагүй зүйлд заваа зориулахдаа сайн биш гэвэл илүү тохирох байх. Иймээс л дипломын урьдчилсан хамгаалалт 5 сарын 9 гэдгийг анх сонсоод борхон зүрх минь тог тог хийж “За одоо л хийж эхлэхгүй бол болохгүй нь” гэдэг сэрэмж бодитоор туссан юм даа. Ингээд 5 сарын эхээр шууд шийдэн ажлаа гурван хоногт шахаж хийгээд чөлөө авч, сургуулийнхаа номын санд сууж эхэллээ. Ямар ч ажлын эхлэл л хэцүү байдгийн дагуу юу хийхээ мэдэхтэйгээ болсон ч яаж бичихээ мэдэхгүй эхний хоног дэлгэцээ ширтэж, гөлөрсөөр өнгөрөв. Ер нь бол сэдвийнхээ дагуу номнууд уншиж, ерөнхий тойм, баримжаа авсан гэх үү дээ. Харин хоёр дах өдрөөс л овоо зориг орсон бичигч маань хүн болгон мэдэхүйц зохих үнэнээс эхлүүлэн нэгдүгээр бүлгээ бичиж гарав. Үнэнийг хэлэх үү? Эхлүүлсэн ажил заавал цаашаа өрнөдөг юм билээ. Өрнөх тусам гарт орж, бодож, бичиж байгаа зүйлдээ дурлахын хажуугаар хүүхэд өсгөж буй мэт л түүндээ бүтээлч хандахыг нь яана!

4. Имиж буюу онцлог Надад баримталдаг нэг зарчим байдаг юм.Тэр бол миний хийсэн, миний гараас гарсан л бол гарцаагүй сайн бүтээл байх ёстой гэдэг зарчим. Хугацаа нь арай л тулсан, хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй диплом байсан ч ялгаагүй. Ихэнхдээ дипломууд хэт номын хэллэгтэй, энгийн хүн уншихад хүртээмжгүй байдаг ч минийх хөгжилтэй, хэн ч уншаад санал шүүмжлэлээ хэлж болдог сонирхолтой байгаасай гэж би хүсэж байв. Хэн ч хэрэглэдэггүй, хав дарсан зүйл болгох тухай төсөөлөө ч үгүй. Ингээд цаг давчуу байсан ч санаандаа хүртэл хийхээр сэтгэл шулуудан бага зэрэг удаан ч илүү бүтээлч арга барилыг сонгосон юм. Хэр уншууртай байгааг шалгахын тулд нэмсэн хэсэг бүрээ “Диплом бол чиний шинээр бий болгох нээлт, эрэл хайгуул” гэж хэлсэн найз залуудаа бас гэртээ ирээд “За хэдэн хуудас нэмсэн?” гэж асуудаг ээждээ өгч уншуулж байлаа.

5. Жинхэнэ хамгаалалт! Бүтэн 14 хоногийг үүгээр амьсгалж, бодож унтаж, сэрж хийсэн болохоор өөртөө сэтгэл хангалуун үлдэхийг л гол зорилгоо болгосон юм. Сүүлийн таван хоног усанд ороогүй бөгөөд гэрээсээ хамраа ч цухуйлгасангүй. Шүүмжлэгч багшдаа өгөх өдрийн өглөө нь хүртэл дипломондоо “Зарим үгсийн тайлбар” хэмээх гадаад нэр үгсийг утгачлан тайлсан хэсэг нэмээд үнэхээр л сүүлийн мөчид нь аваачиж өгсөн билээ. Харин жинхэнэ хамгаалалтын өмнөх өдөр болоход дипломоо хамгаалж юу ярихаа ч бэлдээгүй ба энэ хугацаанд өөрийн хийсэн хичээл зүтгэлдээ итгээд шууд унтаад өгсөн. Маргааш нь хүүхдүүд гурван хуудас илтгэлээ анхааралтайгаар уншиж цээжилж байхад ч надад дипломоо ахин нээх, эргүүлэх хүсэл төрөөгүй юм. Би зүгээр л ороод ямар нээлт хийснээ танилцуулахыг хүсэж байлаа.

6. Хүссэн үр дүн Одоо ярих зүйл маань өөрийгөө хэт өндрөөр үнэлсэн сонсогдож магадгүй шүү. Гэхдээ энэ миний буруу биш ээ. Би угаас жаахан бардам хүн. Юу вэ гэвэл дипломонд маань 98A гэдэг дүн тавьбал харамсах зүйлгүй гэж бодож байлаа л даа. Харин “Зарим үгсийн тайлбар” хэмээх хэсгийг өглөө босч нэмснээсээ хойш “100A, 100A!” л гэж дотроо хашгирч байв. Мэдээж би хүссэн үр дүнгээ авсан. Ингэхийн тулд индрийн өмнө гараад зоригтойгоор өөрийгөө илэрхийлсэн юм. Тэд бүгд миний 55 хуудастай дипломыг харах төдийд л сайн болсон эсэхийг нь хэлж мэдэхгүй учир юун түрүүнд байдлыг гартаа авсан, хийж байгаа зүйлээ мэддэг гэдгээ харуулахыг хичээсэн юм. Тиймээс сандарч тэвдэхийн оронд “Би дүгнэлт болгож нэг л зүйлийг хэлмээр байна” гэсэн шүү кк.

7. НэмэлтДиплом хийж байхад байна ш дээ, диплом хийхээс бусад бүх зүйлийг хиймээр санагддаг юм байна лээ. Шинэ ирсэн киног дараалуулан үзмээр санагдана, кофе уугаад сэтгүүлийн хуудас эргүүлмээр санагдана, худалдаж авсан номоо уншмаар болно, гадуур зугаалмаар санагдана, өсгийтэй гутал өмсөж, гоёл чимэглэл зүүчихээд найзуудтайгаа гарах юмсан гэж бодно, зүгээр л хийх ажилгүй, аминд тулсан даваагүй орон дээрээ хэвтээд л хэвтээд л байх юмсан гэж гиюүрнэ. “Диплом л биш бол өөр юу ч байсан...” гэдэг мэдрэмж байн байн орж ирж үймүүлээгүй бол 14 хоногоос ч бага хугацаанд дуусах байсан юм бил үү, хэн мэдлээ? Гэхдээ унтаагүй шөнүүдийнхээ хойноос одоо би харамсахгүй байна аа. Яагаад гэвэл диплом бичээд, амжилттай хамгаалсны дараа өөр юуг ч хийж чадмаар, чадах юм шиг, чадвартай мэт тийм дүүрэн мэдрэмж төрдөг юм билээ. Өөртөө сэтгэл ханах ийм тохиолдол олон олддог гэж үү?

Их сургуульд дөрвөн жил сурахын хамгийн гоё үе бол диплом бичих яг тэр өдөр хоногууд.
Удахгүй диплом хамгаалах оюутнуудаа амжилт хүсье!

Эх сурвалж: Бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Зулсар
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(875)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: tsegi.   2016-04-03
14 honogiin diplomiin ajil gej unendee ymarhuu yum bolson bol gehees ineed hurchihlee. Bi baklavraa mgldoo magistraa gadaadad hamgaalsan. Magistriinhaa diplomiig bichihed 1 jil zartsuulj bsan sudalgaanii ajil maani ih hugatsaa avsan, modeloo hed dahin uurchilj bj sudalgaanii ajil maani ok bolson, teglee gd onoliin heseg holbootoi sudalgaa shinjilgeenii ajluud unshaad reseach hiideg uruu maani tsaasand daragdaj bsan dag, shunu 3 4 tsag hurtel suugaad nuhruu sereej tosuuldag bsan, tegehed l ard maani oyutnuud dip n ajlaa hiigeed suugaad ulddeg bsan, gehdee ingej huch hudulmur tsag hugatsaa zartsuulsan blhr diplomiin ajil maani sn bolson, sudalgaa shinjilgeenii ajil gdg chini iim bdag yum ba iim bh est yum ba gdgiig medej avsan. Tiim ch uchraas anh udaa barag uuruuruu aimar ih baharhaj bsan daa, ergeed bodohod baklavriin dip maani ineedtei sanagddag, teglee ch gsn baklavriin dip ndoo hurtel heden sar zartsuuljil bsan sanagdah yumdaa, yagaad ingej bichih bolsniig sn oilgosongui, gehdee heleh gsn zuil l maani sn ajil ylanguya sudalgaa shinjilgeenii ajil bol hunees yah argagui tsag hugatsaa hudulmur shaarddag, nemj helehed udirdagch bagsiin chigluulelt bas ih chuhal bdgiim shuu, bagshiinhaa uruunii uudeer ergeldeel eniig odoo yu geh bol gd l, yu helj yrihaa tsegneedl bjiidag bsandaa

Зочин: narumi.   2016-02-20
bi sariin dotor bichsen. aan ghde bichxeesee omno barag 1 jil sudalgaa hiisen. tgj bj iim onoo awsan gj boddog. harin 2 doloo honog nom hedn yum unshaad bichne gdg bol ulger shu. goolingoo.g arai ch iim gj bodsongui.ene niitlelig oruulsan hun bol odo yaay daa gj bodoj bgaa humuust setgel zuin taiwshiral ogch bn. ingej humuusiig huurch bolohguie. zaa diplom yaj bicheh we gd tolgoigoo gashilgaj bga humuus asuuh zuil bwal asuugarai minii FB: Tengis Saihanaa gd bga pm.eer asuuj bolno shu. tsag zaw bwal tusalj bolnoo

Зочин: narumi.   2016-02-20
kkkk yag bi bnaa. bi buur suuliin hed honog untaagui. minii muu zan gwl yag tsagiig n tulgaj hiideg bas bi oortoo bardam bdag. zaawal sn yum garaas gargana gj boddogdoo. bi 60 huudas diplomiin ajil hiisen tged 98A gdg hamgiin ondor dun awsan kkk arga baril gd bh yum bhguie hamgiiin gol n onowchtoi sudalgaa shuu bas sedewee zow songoh heregtei

Зочин: Zulaa.   2016-02-17
14 honog bichdeg diplom gej yu baih ve. Tanai surguuli chin dampuu esvel udirdagch bagsh chin teneg yumbn. Nomiin zamaar yavj uzsen hun iim yum bichne gej bhgui. Zaluuchuudiig bitgii toorogduul

Зочин: ;hjhb.   2016-02-04
bi uug n goy heregtei tip nuud geel bayrlaad unshsan chin yu wee hun huursnaa gaihuulj bgaa yumshig yu ch geh geed bgan engineer architecture geed mergejliin humuust bol diplom gedeg chin buhel buen barilga baiguulamj horoololiin buh tootsoo zurag hurug yu heregtei buh zuiliig n shiidej uguh yostoi tom tusul baidag hnnnn 14 honogt baahan yum huulj shiwcheed terendee bardam amidar gej hoich uedee surgadag iim zuwluguu baihdaa ch yahaw dee

Зочин: setgegdel.   2016-02-02
ene odoo zuvulguu yumuu? yu yum be? oilgosongui. Sudlaach hunii hund ugdug zuvulguu l lav bish bna.

Зочин: enny.   2016-02-02
sergeegdeh erchim huchnii mergejleer turuu jil tugssun. 3r kursiinhe ehnii semesterees ehelj bsan hehe mergejil2 uur bdag l bhdaa. manai angiin bandi bohirdol eco motor hiij tugsuj blaa

Зочин: bodol.   2016-01-30
nernees ni l unshihad PR niigmiin chigleler surdag ene tendes copydson tgd mgld hamgaalahad bol amarlda. manai surguulid mastert bol shuud ehnii orson semestertee udirdagchaa songool diplomoo bicheed yavdag tgd 7 honog bolgon bagshinha oyutnudin erdem shinjilgenii ajliig sonsoh, uurinhu sudalgaag taniltsuldg. Uneher turulhiin uhaalag, buh zuilig nariin nyagt hdggu l bol 100A tavih bagsh hovorshu.

Зочин: Таны нэр.   2016-01-29
chi diplom 14 honogt bichij bgaa bol bakalavraa 1,5 jiliin dotor duusgah hun bsan bna. yagaad 4 jil bolj tsag aldsan haha. Iim yumnuud huuramch dungee bariad suudal ezleed jinhene hodolmorch hunii zam taglaj bgaa. bolovsroliin bolon surguuliinh n humuus unshaasay. Mongold hun 14 honogiin dotor diplomiin ajil bichne geheer gaihamshig. bagsh n bas taarsan shuuday.

Зочин: pr.   2016-01-28
pr daj bgaa bol companiudaas sudlah hereg garah bh. neg gazriin neg huntei l tsag tohirohod chamd hugatsaa shaardagdah yostoi. zugeer huulan bichleg hiigeed nogoodoh n bas dun ogood bna. uuniig shinjleh uhaanii ajil hiilee gedeggui yum. huulahdaa bol mundag yum bna. hurdan ch unshdag yum bna. hedii hurdandaa 14 honog gedeg bj bolomgui. tegeed deerees n hamgaalahad beldeegui gene uu? arai ch dee. diplom buu hel man shalgaltand humuus oor hunii omno yarij belddeg.chi video hiij tavihgui, yadaj hurdan unshdagaas chini suraltsya. gadaadad bol bagsh nar tusgay programmaar unshuuldag, haanaas huulsniig n neeh geed. Barigdval shuud unana.

Зочин: Таны нэр.   2016-01-28
14 honogoo? tataj unalaa. Tegeed hezeed n sudaldag?10 honogt n uu? manai surguuliin oyutnuud jiliin omnoos belddeg alban yosnii hugatsaa n 6 sar. Uundee amjdaggui uchraas ert ehlenguutee zarim n shuud bicheed eheldeg tegeed duusah dohood ireheeree surgaltiin alband alban yosoor burtguuleed 6 sariin dotor bichih hun maani turuuleed ehelchihsen tul sariin dotor duusnaadaa uldseniigee. Gevch uuniig odoo surgaltiin albanaas zogsooson. 6 sar alban yosoor burtguulsen hugatsaandaa hiih yostoi geed burtguulenguutee sariin dotor geh met bogino hugatsaand turuulj ogohiig horigloson.50 huudas geheer 3 sar bichdeg chiglel surdag yum bna gej oilgoloo.manius chini 14 honogt 1 udaa hariutsaj bgaa hunteigee (udirdagch bagsh bish) uulzah alban yosnii termintei.

Зочин: Таны нэр.   2016-01-28
14 honogoo? tataj unalaa. Tegeed hezeed n sudaldag?10 honogt n uu? manai surguuliin oyutnuud jiliin omnoos belddeg alban yosnii hugatsaa n 6 sar. Uundee amjdaggui uchraas ert ehlenguutee zarim n shuud bicheed eheldeg tegeed duusah dohood ireheeree surgaltiin alband alban yosoor burtguuleed 6 sariin dotor bichih hun maani turuuleed ehelchihsen tul sariin dotor duusnaadaa uldseniigee. Gevch uuniig odoo surgaltiin albanaas zogsooson. 6 sar alban yosoor burtguulsen hugatsaandaa hiih yostoi geed burtguulenguutee sariin dotor geh met bogino hugatsaand turuulj ogohiig horigloson.50 huudas geheer 3 sar bichdeg chiglel surdag yum bna gej oilgoloo.manius chini 14 honogt 1 udaa hariutsaj bgaa hunteigee (udirdagch bagsh bish) uulzah alban yosnii termintei.

Зочин: Таны нэр.   2016-01-28
14 honogoo? tataj unalaa. Tegeed hezeed n sudaldag?10 honogt n uu? manai surguuliin oyutnuud jiliin omnoos belddeg alban yosnii hugatsaa n 6 sar. Uundee amjdaggui uchraas ert ehlenguutee zarim n shuud bicheed eheldeg tegeed duusah dohood ireheeree surgaltiin alband alban yosoor burtguuleed 6 sariin dotor bichih hun maani turuuleed ehelchihsen tul sariin dotor duusnaadaa uldseniigee. Gevch uuniig odoo surgaltiin albanaas zogsooson. 6 sar alban yosoor burtguulsen hugatsaandaa hiih yostoi geed burtguulenguutee sariin dotor geh met bogino hugatsaand turuulj ogohiig horigloson.50 huudas geheer 3 sar bichdeg chiglel surdag yum bna gej oilgoloo.manius chini 14 honogt 1 udaa hariutsaj bgaa hunteigee (udirdagch bagsh bish) uulzah alban yosnii termintei.

Зочин: nmn.   2016-01-28
Mongold l 14 honogt diplomoo bicheed hamgaalj boldog bh.

Зочин: Arhitektor.   2016-01-28
Magadgui 2017 ond diplomo amjilttai nuur bardam hamaalsniiha daraa goolingodoo busguichuudde diplomoo herhen amjilttai hamgaalsn tuhaigaa huvaaltsnaa 😁

Зочин: aurora.   2016-01-27
Яг хэрэгтэй нийтлэл байна. Диплом бичих урам зориг өгчихлөө диплом бичих эсэхээ шийдэж чадахгүй эргэлзээд байсан бичиж чадах юм шиг санагдаад явчлаа... Маш их баярлалаа. Энэ жил диплом хамгаалах бүх хүмүүс амжилттай хамгаалаасай. Бүгдэнд нь амжилт хүсэе! :)

Зочин: aurora.   2016-01-27
Яг хэрэгтэй нийтлэл байна. Диплом бичих урам зориг өгчихлөө диплом бичих эсэхээ шийдэж чадахгүй эргэлзээд байсан бичиж чадах юм шиг санагдаад явчлаа... Маш их баярлалаа. Энэ жил диплом хамгаалах бүх хүмүүс амжилттай хамгаалаасай. Бүгдэнд нь амжилт хүсэе! :)

Зочин: yuka.   2016-01-27
thh urlagiin surguuli bol diplom gedgiig chine bichihiin hajuugaar hiij buteedeg bolohoor hetsuu shu . uliralaar n suuj hiine neg aldwal arilgaad bichchihdeg bish bolohoor ih l ym uzej hamgaaldag ymdaa . tegeed setgeleer unaj hymrah , edr bol yu ch bish bas ih zardalaar butdeg bolohoor hamgiin hetsuu diplom hamgaalalt bol Urlagiin surguuliinhan :))) gehdee tegej hamgaalsani daraah medremj eiooo ugeer ilerhiilshgui shuudee hiisen buteesenig n humuus gaihaj bishreed l ...., zaza Ymartaich eniig unshij baigaa togsoh gej baigaa oyutnuuddaa amjilt ta nar chadnaa :))

Зочин: infinity.   2016-01-27
odooch gsen uneheer bodogdoj bnshu

Зочин: lol.   2016-01-27
Neeree l zurag siilber geh metiin bodit buteel hiideg tugsugchdud bol ertnees ehlehgui bol hetsuu baihdaa. Bodoj sanasnaa bolon end tendees hamj shimeed bichdeg mergejild bol 14 honog bolomjtoi. Ene ohinii diplom bichsen tuuh miniih shig l yum baina

Зочин: Arhitektor.   2016-01-27
Zochin- yag zov bi 2017 ond Arhitekturiin mergjleer togsno odonoos ehleel diplomnihoo sudalgaag hiigd yavj baina manaih shig urlag engineer iin surguuli bol diplom bichih bish buteene gedeg alaan :)) ter baitugai 100A bol moroodoh ch yum bish :))

Зочин: :).   2016-01-27
14 honog iii za omnoh suuri sain bna daa l gj bodii , designeruud, urlagiinhan , engineer, architecture gd hj buteedeg humuusiin diplom chine ter semister baitugai omnoh semisteruuded bodoj bolovsruulj bgaad neg semister odor shono, havar zunaa yalgahaa baitlaa noir hoolgui suuj bj hdeg shuu. Thd bodohoor yum shineer setgej hdeg urlagiihan , engineeruddiigee magtmaar shoo. Diplomoo hj bgaa bol bugded ne amjilt husey

Зочин: Oko.   2016-01-27
Yoooy bi ni bas odoo yaj bichne ee geed l bodood bailaa. Unoodor bagshdaa materialaa yvuulna daa

Зочин: Idea.   2016-01-27
bi bs hicheliinhe heden b.daalt tailan edr.g bj bj hugatsaa ni tulaad irheer ni gnet uhaarsan yum shg hiigeed ogchihdiishde hehe (ghdee sn hged ogchdiishu :p) odoo suuliin jil ch gelee mon yalgagu l yum shg bndoo ene bdlara :p

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com